antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 11, 2015 13 comments

Дарханы АН-ын нөхөд увайгүй үйлдлээрээ Засаг даргаа залхаажээ

нийтлэсэн Admin

darhan0611Дархан-Уул аймагт 2016 оны сонгуулийн бэлтгэл аль хэдийнэ эхэлсэн бололтой. Учир нь єнгєрсєн хугацаанд тус аймгийн Засаг дарга С.Насанбатыг огцруулах тухай мэдээллvvд цахим ертєнцєєр олонтаа гарсан. Гэхдээ энэ нь тус аймгийн Ардчилсан намынхан улстєрийн захиалгат, явуургvй, ээлжит нэгэн дайралтаа С.Насанбат дарга руу чиглvvлээд эхэллээ гэсэн vг. Тиймээс л ирэх оны сонгуулийн бужигнаан тус аймагт эхэлжээ хэмээн онцолж байгаа юм. С.Насанбатыг огцруулах болсон шалтгаан нь нєгєє л эрх мэдэл, албан тушаалын тєлєєх цусгvй “тулаан”-аас vvдэлтэй юм билээ. Тухайлбал, тус аймгийн Аудитын газрын дарга, Дархан-Уул аймгийн АН-ын дэд дарга н.Чинзориг албан тушаалынхаа эрх мэдлээр олж авсан мэдээллээ олон нийтэд цацаж увайгvй аашилснаас энэ бvхэн vvджээ.

Хамгийн гол учир нь, тvvний олон нийтэд цацсан мэдээллvvдийг хууль хяналтын байгууллага шалгаж, С.Насанбатыг буруугvй гэдгийг нь тогтоочихсонд байгаа юм. Тэрбээр єєрийн орон зайг авч vлдэхийн тулд бvхий л хууль хяналтын байгууллагаар шалгуулж, нягтлуулсан ч тvvнийг АН-ынхан бас л буруутан мэтээр харсан. Єєрєєр хэлбэл, тус аймгийн Ардчилсан намын нєхєд хууль хяналтын байгууллагаас гаргасан албан бичгийг огт харалгvйгээр хоёр дахь удаагаа Ерєнхий сайд Ч.Сайханбилэгт С.Насанбатыг огцруулах тухай албан бичиг єргєн барьжээ. Уг нь Ерєнхий сайд єнгєрсєн хугацаанд “Аймаг орон нутаг болон дvvргvvдээс Засаг даргаа огцруулах талаар нэг ч єргєх бичиг хvлээж авахгvй” хэмээн мэдэгдэж байсан.

Гэтэл тус аймгийн АН-ын нєхєд дээрх vгийг мартаж энэ сарын 06-ны єдєр хоёр дахь удаагаа С.Насанбатыг суудлаас нь огцруулах албан бичиг явуулжээ. Уг огцруулах бичигт “Дархан- Уул аймгийн Аудитын газраас 2014 онд Тєрийн байгууллагад тавьсан актны мєнгє буюу Улсын тєсєвт оруулах ёстой байсан 92 сая тєгрєгийг дур мэдэн Монгол Улсын Тєрийн Аудитын тухай хуулийн 18 дугаар зvйлийн зургаа дахь заалтыг зєрчин Орон нутгийн тєсвийн орлогын дансанд тєвлєрvvлсэн зэрэг санхvvгийн томоохон зєрчлvvд гаргасан болно.

2. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зєрчлєєс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1 дэх заалтыг зєрчин аймгийн Эмэгтэйчvvдийн холбоо ТТБ-ын байрны дээврийг тєсвєєс 55.2 сая тєгрєгийг гаргуулан засуулсан” гэх мэт зvйлийг дурьджээ.
Тэгвэл тэдний дээрх асуудлыг Нийслэлийн прокурорын байгууллагаас хянан vзээд гэмт хэргийн бvрэлдэхvvнгvй хэмээн Эрvvгийн хэрэг vvсгэхээс татгалзжээ. Єєрєєр хэлбэл, С.Насанбатыг тус газраас Эрvvгийн хуулийн тусгай ангийн 273 дугаар зvйлийн 273.2 дахь хэсэгт зааснаар Эрvvгийн хэрэг vvсгэн шалгаад єнгєрсєн сарын 14-ний єдєр Эрvvгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар зvйлийн 208.1.1, 24 дvгээр зvйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар тус тус хэрэгсэхгvй болгожээ. Мєн vvний дараа АТГ болон Дархан-Уул аймгийн прокурорын газраас 033 дугаартай албан бичгээр ч С.Насанбатад Эрvvгийн хэрэг vvсгэхээс татгалзсан гэх тоот бичиг гарсан байна.

Ямартай ч шат, шатны хуулийн байгууллага С.Насанбатыг хууль бусаар тєсвийн хєрєнгє мєнгє захиран зарцуулаагvй, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаагvй гэдгийг нь мєрдєн байцаалтаар хангалттай тогтоосон нь олон баримтаар нотлогдож буй юм.

Нєхцєл байдал ийм байхад сандал ширээний тєлєє бvхэл бvтэн хувь хvний нэр хvндийг тєдийгvй бvхэл бvтэн аймгийн нэр хvндийг гутаан доромжилж худал vнэн ухуулга суртал хийж байгаа нь Ардчиллын мєн чанар уу гэж асуувал зохилтой. Яг vнэндээ ємнє нь С.Насанбаттай холбоотой дээрх мэдээллийг тус аймгийн Аудитын газрын дарга н.Чинзориг бидэнд єгч байсан. Тухайн vед тvvний єгсєн мэдээлэл нь хуулийн байгууллагаар эцэслэн шалгагдаж нотлогдоогvй байсан учраас бид уг мэдээллийг гаргахаас татгалзсан юм.
Учир нь хууль хяналтын байгууллага тухайн хvний буруутай эсэхийг нь эцэслэн шалгаж тогтоогоогvй тул ийнхvv цаарагласан хэрэг. Юутай ч С.Насанбат гэх хvн татвар тєлєгчдийн халаас руу гараа шургуулаагvй гэдэг нь тогтоогджээ. Тэгэхээр Дархан-Уул аймгийн Ардчилсан намын нєхдийн дараагийн ээлжит дайралт нь юу байх бол гэдгийг тус аймгийн иргэд хvлээж байна.
Эцэст нь хэлэхэд ард тvмэн тэнэг биш гэдгийг хэсэг нєхєд ойлгохгvй яваа бололтой. Нэгэн суут хvний хэлснээр “Єєрийнхєє алдааг єрєєлд тохох нь хамгийн арчаагvй улстєр” гэдэг нь тус аймгийн Ардчилсан намынханд зориулагджээ гэхэд буруудахгvй.
Эх сурвалж:

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Anonymous (June 11, 2015 9:01:58 am )

    darhani monhdash gej hogin gar bdag terni hij bga ajil darhanchud bid hulgianuudiig demjihgui dashuudaa

  • Anonymous (June 11, 2015 9:13:19 am )

    ajil hiij bga hunee ad bolgodog ni ardchlalin zarchim yum bailgui nasanbataa darhanchud chmg demjine shantarahgui uragshaa

  • Anonymous (June 11, 2015 9:13:41 am )

    Монголчууд юм хийж байгаа хүнээ угаасаа доош нь дарж байдаг шдээ. Их яригчидыгаа дэмждэг. Насанбат гээд энэ хүн уг нь их л юм хийж байгаа шдээ. Миний мэдхийн хамгийн сайн засаг дарга.

  • Anonymous (June 11, 2015 9:15:13 am )

    darhanchuud nasanbatiig demjij bgaa sanaa zovoltguie kkk ardchilsan namiinhan dendej bgaa shdee ugaasaa

  • Anonymous (June 11, 2015 9:30:01 am )

    Харж сонсож байхнээ Насанбат дарга Дархандаа маш их зүйлийг хийсэн. Их шударга хүн байна лээ. Юм хийж байгаа, юм хийж байгаа хүмүүсээ дэмждэг ийм хүнийг дахин олоход хэцүү л болов уу. Улс төр хөөцөлдсөн хүмүүсийн явуургүй үйлдэл, зогсоох хэрэгтэй.

  • Anonymous (June 11, 2015 10:43:04 am )

    Nasanbatiin khuuli bus uildel kherees khetersen shuu dee..

    • Anonymous (June 11, 2015 1:33:27 pm )

      barimt bn uu?

  • ganaa (June 11, 2015 11:53:06 am )

    ene huniig huuli bus uildel hiigeegui gedgiig ni huuliinhan shalgaad togtooson bga yum bish uu bi darhanii unagan huuhed hezee ch huligaan dashuudiin gart torson hotiinhoo huwi zayag atguulna l gej bhgui

  • zochin (June 11, 2015 11:55:20 am )

    ganaatai sanal neg nasanbat darhand ih olon zuil hiij bga ner tsewer zaluu hun nasanbat dargaa ene buh berhsheeliig dawan tuulah heregtei zorigtoi bgaarai amjilt

  • Anonymous (June 11, 2015 11:56:31 am )

    Ногоон Чинзориг юу вэ хогийн бөгс долоогч

  • Anonymous (June 11, 2015 12:15:09 pm )

    Дашууд онигоотой юм аа хахаха бас ногоолин чинзориг

  • zochin (June 11, 2015 5:05:05 pm )

    buruugui ni togtoogdson bol bolj dee

  • zochin (June 14, 2015 8:38:50 am )

    tun ydahgui Dashuud darhanii ard tumniig shuuhiig yaj huursan ni todorhoi bolno.

antalya rent a car