Хуучин гадаад паспорттай Монгол Улсын иргэнийг ОХУ-ын хилээр нэвтрүүлэхгүй байснаас хоёр улсын хооронд үл ойлголцол үүсээд байсан юм. Тэгвэл Хил хамгаалах байгууллагын удирдлагууд ОХУ-ын Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн орлогчтой дээрх асуудлаар уулзаж ярилцжээ. Энэхүү уулзалтаар 2006 оны долдугаар сарын 1-ний өдрөөс өмнө олгосон энгийн гадаад паспорттай Монгол Улсын иргэдийг улсын хил нэвтрүүлэхгүй буцааж байсныг түр зогсоож, энэ оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэл хуучин загварын гадаад паспортаар зорчуулахаар тохиролцжээ. Тодруулбал, 2006 оны долдугаар сарын 1-ний өдрөөс өмнө авсан гадаад паспорттай бол дээрх хугацааг хүртэл ОХУ руу зорчих боломжтой юм. Харин энэ оны долдугаар сарын 1-ний өдрөөс хойш хуучин гадаад паспортаар улсын хил нэвтрүүлэхгүй гэдгээ оросууд мэдэгджээ.
Эх сурвалж: Unen.mn
Холбоотой мэдээ
-
zochin (June 10, 2015 4:04:58 pm )
solij ogooch
-
adil (June 10, 2015 7:52:17 pm )
Maniah bas hariltsan adil bh zarchim barih u todorhoi bolgoyo adilhan l. Bh yostoi
-
zochin (June 11, 2015 1:10:13 am )
orsoor damjin ungurj bgaa humuus yaah vee?/??
-
ЗОЧИН (June 11, 2015 9:25:38 am )
оросуудыг украйн энэ тэрээс болоод өмөөрөөд байсан… үнэн тэнэг бүдүүлэг гарууд юмаа… монгол иргэд монгол төрөөсөө авсан хүчинтэй паспортоороо хаашаа зорчих нь хүний эрх биз дээ. соёлжсон барууныхан оросыг гадуурхаад байдаг нь аргагүй л юм байна. өнгөрсөн ялалтын баяраар тэр путин нь 2-р дайнд сохор тэвнийн тусламж үзүүлээгүй хятадад далдаганаад л байсан. энэ өвөл улаан-үд орсон дэлгүүрт нь юмаа харамлаад, зам дээр нь цагдаа нар нь дээрэм хийх шалтаг хайгаад үнэн бүтэхгүй ээ.
4 Comments