antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 10, 2015 14 comments

Зорчигч тээврийн жолооч нарыг шулж хууль бусаар дансаа зузаалсан “Минтранс” ХХК-ийг хуулийнхан хамгаалсаар байна

нийтлэсэн Admin

“Минтранс” ХХК-ийн захирал М.Балжиннямбаа Зам, тээврийн яамнаас зөвшөөрөл авсан  гэх нэрийдлээр Мөрөн-Улаанбаатарын чиглэлд зорчигч тээвэрлэсний орлогоос  жолооч тус бүрээс 600 000  төгрөгийг “шатахуун цэнэглэсний төлбөр” хэмээн ямар нэгэн эрхийн актгүйгээр хууль бусаар хурааж авдаг байна. Тус компани нь “Петровис” ХК-тай шатахуун нийлүүлэлтийн гэрээтэй ажилладаг. Ингэснээр зорчигч тээврийн жолооч нар шатахуунаа “Петровис”-ийн ШТС-аас картаар цэнэглэхдээ үнийн дүнгийн 1.5-3 хувийн урамшуулал эрх авах ёстой байтал тэр урамшууллыг нь жолооч нар бус “Минтранс” ХХК дансандаа байршуулан завшдаг аж. Энэ байдал дөрвөн жил үргэлжилж байгааг гомдол гаргасан жолооч нар батлан хэлж байна.

Мөн тус компани нь “Номадс Катеринг энд Интеграйтед сервис” ХХК-тай Оюутолгойн ажилчдыг сард хоёр удаа тээвэрлэх гэрээ байгуулжээ. Энэ хугацаанд нэр бүхий таван жолооч “Минтранс”-ийн даалгавраар 2011 оноос хойш 70 гаруй удаа тээвэрлэлт хийжээ. Номадс Катеринг энд Интеграйтед сервис” ХХК-иас “Минтранс”-ын дансанд рэйс тутамд 2 520 000 төгрөг шилждэг байж. Гэтэл уг  дансанд дээрх мөнгө шилжин орох бүрт 10 хувийг нь “Номадс”-ынхан суутгалаа гэсэн тайлбартайгаар 17 сая гаруй төгрөгийг мөн л дансандаа үлдээж завшдаг гэнэ.

Цаашилбал, томоохон компаниудтай жолооч нарын өмнөөс гэрээлж, үр дүнг нь амсуулдаг ч үгүй “Минтранс” ХХК нь бүр давраад нийгмийн даатгалд төлсөн мөнгөнөөс хувийн данс руугаа шургуулчихсан нь хуулийн хариуцлага хүлээлгэх маш ноцтой шалтгаан юм. Баргийн том компани ч зүрхэлж хийхээргүй ийм хариуцлагагүй хулгай хийсэн энэ үйлдэлд нь хуулийнхан хэрхэн хандахыг олон нийтэд ил тодоор хариулт болгох нь хэвлэл мэдээллийнхний үүрэг яах аргагүй мөн. Бүр 2006 оноос хойш л хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр жолооч нараа цалинжуулж Нийгмийн даатгалын хэлтэстэй тооцоо хийх болжээ. Үүнд, 200 000 төгрөгийн цалингийн орлогоос 52 600 төгрөгийг жолооч тус бүрээс суутгадаг байсан аж. Нийгмийн даатгалын төлөлтийн задаргааг хийхдээ даатгуулагчаас 20 мянга, ажил олгогчоос нэг төгрөг ч төлөөгүй мөртлөө 24 мянган төгрөг суутгадаг байсан гэж хуурамч тооцоо хийдэг байсан гэнэ. Үлдсэн 8600 төгрөг мөн л “Минтранс” компанийн данс руу хууль бусаар орно. Хүн амын ашиг орлогын албан татварын хувь ч мөн ийм байдлаар төлөгдөөгүй байгаа нь тус компанийн жолооч нар харьяаллын дагуу дүүргийн Татварын хэлтсээс нэр, регистрээрээ шүүлгэхэд илэрчээ. Энэ талаар хяналт шалгалт хийсэн байцаагч нар эхлээд өнөөх л хуурамч гарын үсэг үйлдсэн зэргийг илрүүлж гэмийг хүлээлгээд өгнө гэсэн ч эцэстээ буруутай үйлдэл илэрсэнгүй гээд акт тавих төдийхнөөр “аргалчихаад” яваад өгсөн байна. Эцэст нь компанийн ажилчид тухайн хугацаанд татвар төлөөгүй болж, цэнхэр дэвтэрт бичилт хийгдээгүй тул сургалтын болон орон сууцны зээлд хамрагдахаас эхлээд олон талаар хохирч байна гэцгээж буй.

Түүнчлэн 2012 оны эхний өдрөөс Жолооочийн хариуцлагын албан журмын даатгалын хууль хэрэгжих болсон. Энэ үеэс зорчигчдоос  “амь даатгал” гэж тарифт орлогын 2 хувиар тооцож 640 төгрөгийг даатгалын хураамжид авдаг байсныг болиулснаар тухайн зорчигч даатгууулах эсэх нь сайн дурын хэрэг болсон билээ. Гэтэл “Минтранс” ХХК-ийн захирал М.Балжиннямбаа, менежер С.Дуламсүрэн нар ямар нэг хууль тогтоомж хэрэглэлгүйгээр тухайн жолоочийн зорчигч тээвэрлэлтийн орлогоос 2 хувийг “амь даатгал” хэмээн суутган авч компанийн дансандаа авч үлдэх болжээ.Өөрөөр хэлбэл, зорчигч даатгуулаагүй байсан ч, жолооч тэдний өмнөөс даатгалыг төлнө гэсэн үг. Мөн дээрх хууль хэрэгжиж эхэлснээс хойш хамт олны дундын “Эрсдэл хуримтлалын сан байгуулъя” гэсэн мэргэн санааг “Минтранс” ХХК-ийн удирдлагууд бодож олжээ. Ингээд компанийн захирлын 2013 оны хоёрдугаар сарын 28-ны 11 тоот тушаалаар сангийн журмаа “зохиожээ”. Харамсалтай нь  энэ хугацаанд “Минтранс” ХХК-ийн нэр дээр зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлж байсан дөрвөн жолооч зам тээврийн осол гарган бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан ч “Эрсдэл хуримтлалын сан” хохирогчдод нэг төгрөг ч өгөөгүй аж. Ослын тоо дээр мэдэгдэж буйгаас илүү ч байх магадлалтай гэж зорчигч тээврийн жолооч нар ярьж байна. Үүний үнэн мөнийг олоход тун амархан. Тээврийн хэрэгслийн дугаар, жолоочийн нэр, регистрийн дугаараар шалгахад л гараад ирэх тул их хэмжээний орлого төвлөрүүлсэн Эрсдлийн санд урсан орж ирэх их мөнгөө харамласандаа нуун дарагдуулсан эсэхийг нягтлан шалгах шаардлагатай юм.

Энэ хэрэгт нэхэмжлэгч талын өмгөөлөгч хохирогч тус бүртэй ярилцаж хэргийн талаар бүрэн мэдээлэл авч “Минтранс” ХХК хэрхэн хууль бусаар орлого олж, шамшигдуулсан, хуурамч баримт бүрдүүлдэг, залилан мэхлэх, айлган сүрдүүлэх, дарамтлах, хуйвалдах аргаар төрийн хууль тогтоомжуудыг зөрчиж онц их хэмжээний хохирол учруулсан талаар судалж гэмт хэргийн шинж агуулсан гэж үзсэн байна. Улмаар тус компанид аудитын шалгалт оруулж, данс бүртгэл, тайлан балансыг нэгбүрчлэн шалгуулан шинжээчийн дүгнэлт гаргах хүсэлтээ СХД-ийн Цагдаагийн III хэлтэст гаргаж Хөвсгөл аймгийн Прокурорын газрын шийдвэр, тус аймгийн Цагдаагийн хэлтэст өгсөн өргөдөл, ШӨХТГ-т өгсөн өргөдөл зэргийг хавсарган хүсэлтээ гаргаад байгаа юм. Гэвч “Минтранс” ХХК-ийн захирал М.Балжиннямбаагаас гадна Эрдэнэт, Дархан, Увсын чиглэлд гээд хамгийн ашиг орлоготой, эрэлт, рэйс ихтэй замуудад дээрх үйл ажиллагаагаа явуулах эрх бүхий компаниуд мөн л ийм аргаар жолооч нарыг шулж хувийн компанийнхаа дансыг хууль бусаар зузаатгасаар байгаа нь тэдгээрт аудит хийж гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх цаг болсныг сануулж байна. Жолооч нар хууль мэддэггүй гэж басамжилдаг тэднийг харин ч мэдээллээс хол хоцорсон гэдгийг нь харуулж, эрхийг нь хураан авах хүртэл зохистой арга хэмжээг яаравчлан авахгүй бол өнөөдөр автозам, маргааш агаарын замыг ч хувьчилж аваад дансаа зузаатгах мөрөөдөл тээж яваа байж мэдэх юм.

Салбарын яамны хүртэл нэрийг барин жолооч нарыг шулж, хууль бус орлогуудаа хувийн дансандаа хураасаар баяжсан тус компанийн хэрэг өнгөрсөн хугацаанд хангалтгүй шалгагдаж ирсэнд тус компанийн нэр дээр тээвэрлэлт хийдэг жолооч нар гомдолтой байна. Учир нь СХД-ийн Цагдаагийн III хэлтэс, дүүргийн прокурорууд шалгах ажиллагааг бүрэн дүүрэн хийсэнгүй, бидэнд тайлбарлаж байсан шигээ гэмт үйлдэл бүрт нь хариуцлага хүлээлгэж, компанийн данс, үйл ажиллагааг хаана гэсэндээ хүрэлгүй хэрэгсэхгүй болгоод буцаасан тул Нийслэлийн прокурорын газарт гомдлоо гаргаад байна гэсэн юм.

 Иймд энэ хэргийг шалгаж даварсан “Минтранс” ХХК-д хууль хувийн компанийн эрх ашгаас илүүг харуулж зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулдаг шороотой хэдэн жолоочоо төр хамгаалдгийг харуулах цаг иржээ. Энэ асуудал хэрхэн шийдэгдсэнийг бид эргэн сурвалжилж хүргэх болно.

Н.Баяр

Эх сурвалж: Shuurhai.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • zochin (June 10, 2015 1:28:19 pm )

    huviin uls-n geh yumguigeer batuuliin lobinoos salgah tsag bolchihson. odontunglaga avgaig ichihgui tsejeeree hamgaalj zuragtaar tsatslaa shuudee! hiij chadahgui bgaa ni unen yumchin savraa tataad hugjild saad boloh hereggui l boluu! t1 yumnuud idej uuhaaraa ulaarchih yumaa. gazar yarihaar uls tur odontunglaga avgai gail bolod haad bas uls tur gej tailbar hiij bn lee! chavaas daa uchuuhun baatar yum daa huurhiis!

  • irgen (June 10, 2015 3:29:59 pm )

    Min owogt baljinnymaa odoo arai heterch bnaa heden joloochdoor toglood bayjaad bj bdag yasan muu luuhaan be

  • Ke ke ke (June 10, 2015 5:03:42 pm )

    Ovoo ih gariin hulgaich imaa.

  • Anonymous (June 10, 2015 8:05:15 pm )

    Энэ МИНТРАССынхан чинь жолооч нарыг ганц ясыг нь цайтал шулдаг гарууд байнадаа.АТГ-ынхаан анхааралдаа авч тэр БАЛЖИННЯМБАА, ДУЛАМСУРЭН нарыг хосыг нь хоторхойтой нь сайн шувтраад егех л хэрэгтэй болждээ!!! Харж л байя яаж шувтрахыг чинь

  • Гүжир биш үү (June 11, 2015 11:33:00 am )

    энэ гүтгэлэгийн ард Доржсүрэн гэж хүн чанаргүй нөхөр байдаг юм тэрээр энэ шугамыг луйвардаж авхаар янз бүрийн арга хэрэглэж үхэн хатан тэмцэж байгаа одоо хүний бизнесийг хууль далайлгаж байгаад булаачих санаатай Доржсүрэн мэт нь олон болж дээ

  • хүний нөхөр (June 11, 2015 11:50:14 am )

    Балжинням луухаан бишээ Минтэгваа гэж аав нь Говь Алтай уугуул халх хүн Өндөр гэгээн 16 р зуунд Минтэгваа нэртэй бурхан бүтээсэн байдаг хүнийг яаж ч доромжилсон байлаа удам угсаагийн далдартал доромжилж гүтгэж болохгүй ээ одоо цагт ийм гүтгэлэг багтах шингэх зай байхгүй гэдэгт итгэж байна,

  • зочин (June 11, 2015 12:38:35 pm )

    Тамын тогооны үлгэр

  • Anonymous (June 11, 2015 5:43:10 pm )

  • Anonymous (June 12, 2015 8:31:27 pm )

    Нүдээр үзээгүй болохоор мэдэхгүй байна, Гэхдээ энэ мэт шунахай сэтгэлтэнгүүд төрийн болон хувийн байгууллагуудад маш их байгаа. Ер нь идэх аргаа хамгийн түрүүн боддог юм байна.ХЗЯ МХГ АТГ зэрэг газрууд юу хийгээд сул мөнгө идээд ард түмнээ улам ядууруулаад байгаа юм. Наад цаазын ялаа бий болгоод их хэмжээний хөрөнгө идсэн хулгайч, луйварчдаа учрийг нь олооч,

  • Jaina (June 12, 2015 8:33:12 pm )

    Нүдээр үзээгүй болохоор мэдэхгүй байна, Гэхдээ энэ мэт шунахай сэтгэлтэнгүүд төрийн болон хувийн байгууллагуудад маш их байгаа. Ер нь идэх аргаа хамгийн түрүүн боддог юм байна.ХЗЯ МХГ АТГ зэрэг газрууд юу хийгээд сул мөнгө идээд ард түмнээ улам ядууруулаад байгаа юм. Наад цаазын ялаа бий болгоод их хэмжээний хөрөнгө идсэн хулгайч, луйварчдаа учрийг нь олооч,

  • zochin (June 12, 2015 10:24:01 pm )

    manai kompanii jolooch nariin neriig barij bitgii gujirdeed bai Dorjsuren guai chamaig yamar huniig jolooch bid heleed ogch chadna shuu

  • zochin (June 12, 2015 11:01:49 pm )

    доржоо гуай аятайхан байгааж чамайг яаж луйвар хийж яавдгийг мэднэ харин чи л

  • зочин (June 13, 2015 6:42:56 am )

    Луйвар л байна шдэээээ

  • SHUGAN YAWUULDAG NEREER HEDEN JOLOOCH NARAA BAGA SHULAARAI BALJINNYAMGUIA CHAMAIG TVMEN HARJ BAIGAA SHVV CHINII TOLGOI DEER TSAHUUR HAGAQLAN SHVV (June 14, 2015 9:35:12 pm )

    A CHAMAIG TVMEN HARJ BAIGAA SHVV CHINII TOLGOI DEER UDAHGVI TSAHIUR BUUNA SHVV DEED TENGEREES CHAMD SHIITEL IRENEE

antalya rent a car