Иргэдийн эрvvл, аюулгvй орчинд амьдрах нєхцєлийг бvрдvvлэх, Улаанбаатар хотын замын хєдєлгєєний хэт ачааллыг бууруулах, хотын єнгє vзэмжийг сайжруулах зорилгоор нийслэлийн хэд хэдэн байршилд хvvхдийн тоглоомын талбай, иж бvрэн тохижилт бvхий автомашины газар доорх зогсоолыг барихаар тєлєвлєж байгаа талаарх мэдээлэл єнгєрсєн онд гарч байсан. Тэгвэл Хотын дарга Э.Бат-Vvлийн амьдралд нийцэхгvй шийдвэр олны дургvйцлийг сvvлийн vед улам ихээр хvргэх боллоо. Тэрбээр анх Нийслэлийн Захирагч болж байхдаа чихэнд чимэгтэй олон сайхан vг хэлж олны анхаарлыг єєр дээрээ тєвлєрvvлж “онц” гэсэн vнэлгээ авч байсан нэгэн.
Тэгвэл мань дарга єнгєрсєн оноос эхэлж хэлсэн ярьснаасаа буцаж ард иргэдээрээ даажигнаж буйг тvvний амьдралд нийцээгvй шийдвэрийн золиосонд гудамжинд хоног тєєрvvлэхэд хvрээд байгаа олон иргэдийн єнєєгийн байдал гэрчилж байна. Мэдээж єнєєдєр айл, айл хэсч хоног тєєрvvлж буй хvмvvс нь гэр хорооллын дахин тєлєвлєлт нэрийдлээр газраа “алдсан” иргэд. Бид энэ удаад Хотын мээрийн гаргасан нэгэн хачирхалтай захирамжийн талаар энд єгvvлэх гэж байна.
Тодруулбал, Э.Бат-Vvл дарга захирамж нэрээр нийтийн эзэмшлийн талбайг луйвардан 4000 мянга гаруй оршин суугчдын эрхийг ноцтойгоор зєрчєєд байна. Тодруулбал, Сонгинохайрхан дvvргийн 15 дугаар хорооны нэгдvгээр хорооллын 19, 20 дугаар байрны дунд байрлах хvvхдийн тоглоомын талбай болон иргэдийн цэцэрлэгт талбайг НЗД-ын 2014 оны А/322 тоот захирамжаар Нийслэлийн захирагчийн ажлын албанд шилжvvлэн авчээ. Vндсэндээ энэхvv захирамж нь нийслэлд ганцхан vлдсэн хvvхдийн тоглоомын том хэмжээний талбайг луйвардаж авахаар зэхсэн нь энэ аж. Хотын даргын гаргасан захирамжийг харахад тэрбээр нийтийн эзэмшлийн талбайг ажлын алба руугаа албаны маягаар шилжvvлж, дараа нь хувийн компаниудад ямар ч vнэ тєлбєргvй єгч байгаа дvр зураг харагдаж байна. Товчхондоо, маш цэвэрхэн аргаар газрын луйварыг хийдэг болжээ гэсэн vг. Ингээд болсон явдлыг сийрvvлбэл, уржигдар шєнийн 01-02 цагийн vед бєх байрын 30-иад залуус дээрх байрны хvvхдийн тоглоомын талбайд хашаа хатгахаар машин техник хэрэгслээ оруулж, иргэдтэй багагvй зєрчилдєєн vvсгэсэн байна. Энэ талаар 19 дvгээр байрны оршин суугч Б.Баярбямбаас тодорхой зvйлийг тодруулсан юм.
Б.Баярбямба: Хотын дарга газрын луйварт гаршиж байна
Тэрбээр “Хотын даргын гаргасан тушаал шийдвэрvvд амьдрал дээр хэрэгжихгvй байна. Єєрєєр хэлбэл, Э.Бат-Vvл дарга тєсєл нэрийн доор захирамж гаргаж улайм цайм газрын луйвар хийж байна. Тухайлбал, тэрбээр єнгєрсєн онд захирамж гаргаж нийслэлд байдаг ганц том хvvхдийн тоглоомын талбайг луйвардан авч бусдад vнэ тєлбєргvй єгєх гээд байгаа vйл явдал одоо єрнєж буй юм. Уг нь Э.Бат-Vvлийг “Иргэдээсээ асууж байж асуудлыг шийднэ. Иргэдийн оролцоо санал шийдвэргvйгээр ямар ч ажил урагшаа явахгvй” гэж хэлж байсныг Монголын ард тvмэн бvгд мэднэ шvv дээ. Гэтэл тvvний хэлсэн энэхvv vг нь амьдрал дээрээ биеллээ олох нь бvv хэл, цэвэрхэн аргаар иргэдийнхээ эрvvл ая тухтай амьдрах орчныг луйвардан авч байна.
Тvvний хэрэгжvvлж буй тєсєл нь зvгээр л мєнгєтэй, эрх мэдэлтэй хvмvvсийн талд vйлчилж буй тєсєл гэдэг нь харагдаж буй юм. Тухайлбал, та бvхэн тvvний гаргасан захирамж болон бусад тушаал шийдвэрийг нь хараарай. Манай 19, 20 дугаар байрны хvvхдийн тоглоомын талбайд тэрбээр 97 машины авто зогсоолыг газар доогуур барих юм гэсэн. Гэтэл vнэн хэрэгтээ тvvний захирамж гаргасан газар нь 8000 м2 талбайтай асар том хэмжээний газар байгаа. Тэгэхээр энэ 97 автомашины газар биш 250-иад машины зогсоол болж байгаа юм. Яг vнэндээ тус газарт 4000 мянга гаруй оршин суугч амьдардаг. Энэ гараж баригдлаа гэхэд vр хvvхэд маань хаана тоглох вэ, хєгшид маань хаана нарлах вэ гэх мэт олон асуудал гарч ирнэ. Єєрєєр хэлбэл, саяхан дуулиан дэгдээгээд байсан 16 дугаар байрны vйл явдал бидэн дээр давтагдах гээд байгаа юм.
Энэ нь юу гэсэн vг вэ гэхээр газрыг доош нь гvн ухаад эхэлвэл тав, зургаан байранд доргилт єгч байшин нурах аюулд орно шvv дээ. Бид энэ бvхнээс vнэхээр айж байна. Хэрвээ Э.Бат-Vvл дарга захирамжаа гаргахаасаа ємнє єєрийнх нь хэлсэнчлэн иргэдээс асуусан бол бид зєвшєєрєхгvй гэсэн хариулт єгєх байлаа. Гэтэл тэрбээр иргэдийн нэрийг барин худал санал асуулга явуулж энэхvv А/322 тоот захирамжаа гаргасан байна. Яг vнэндээ Э.Бат-Vvл дарга “Та гаражтай болмоор байна уу” гэсэн судалгаа явуулчихаад vvнийгээ санал авсан болгочихоод байгаа юм. Ямартай ч бид энэхvv хvvхдийн тоглоомын талбай дээр ямар ч авто зогсоол, барилга байшин бариулахгvй. Тэр єєрєє л ард иргэд, оршин суугчдынхаа саналыг авч байж ажил хэрэг болгоно гэж хэлсэн шvv дээ. Гэтэл хэлсэн ярьснаасаа буцаж ийнхvv увайгvй аашилж газрын луйвар хийж байгаа нь хуульд нийцэхгvй байна. Бид энэ асуудлаар холбогдох албаны бvхий л хvмvvст нь хандах болно” гэв.
Юутай ч оршин суугчид Хотын даргын энэхvv хууль бус захирамжийг эсэргvvцэж хvvхдийн тоглоомын талбайд авто зогсоол бариулахгvй гэдгээ мэдэгдлээ. Тvvнчлэн Засаг дарга Э.Бат-Vvлийн энэхvv захирамжийн дагуу дээрх 19, 20 дугаар байрны хvvхдийн талбайн газрыг иргэн Є.Галцог гэх хvн авсан байгаа юм. Тэгэхээр ямар ч vнэ тєлбєргvй авсан дээрх газарт иргэн Є.Галцог 97 автомашины зогсоол барих нь юу л бол гэж оршин суугчид хардаж байна. Ямартай ч Хотын даргын гаргасан А/322 дугаар захирамж єнгєрсєн оны дєрєвдvгээр сарын 23-ны єдєр гарч хvчин тєгєлдєр болжээ.
Захирамжид дурьдсанаар “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж тvvний удирдлагын тухай хуулийн 29 дvгээр зvйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дvгээр зvйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зvйлийн 33.1.1 дэх заалтыг тус тус vндэслэн Захирамжлах нь:
1. Хvvхдийн тоглоомын талбай, иж бvрэн тохижилт бvхий автомашины газар доорхи зогсоолын байршилыг хавсралтаар баталсугай.
2. Хавсралтаар баталсан 7 ширхэг байршилд хамаарах газрыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэмшvvлэх эрх олгосугай.
3. Газар эзэмших эрх олгогдсон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай холбогдох хууль тогтоомжийн дагуу газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ олгох, гэрээний хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн ємчийн харилцааны газрын дарга Ш.Тємєрбаатарт даалгасугай” гэжээ. Ийнхvv Хотын дарга зєвшєєрєлгvй гаражуудаа буулгахын оронд хvvхдийн тоглоомын талбайг тєрийн захирамж нэрийн доор ингэж устгаж vгvй болгож байгаа нь амьдралд нийцэхэд арай л бэрх болоод байна. Энэ мэт дvр зургийг бид єглєє бvр хvлцэнгvйгээр харж чимээгvй явсаар нэг л мэдэхэд гишгэх газаргvй, амьдрах орчингvй болох нь ээ. “Найрсаг Улаанбаатарт тавтай морил” хэмээн уриад байгаа Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Vvл иргэдийнхээ эсрэг чиглэсэн захирамж, тушаал шийдвэр гаргаад байгаа нь тvvнийг хэн бэ гэдгийг таниулж буй хэрэг. Єнгєрсєн хугацаанд АН-ын нєхдvvд МАН-ыг газрын наймаачин хэмээн цоллодог байсан ч тэд иргэдийн газрыг ингэж булааж авдаггvй байсан санагдах юм. Тэгвэл єнєєдєр харин ч эсрэгээрээ Хотын дарга Э.Бат-Vvл газрын луйварчин болж дахин тєлєвлєлт хийнэ, сайхан автомашины зогсоолтой болгож єгнє хэмээн “найрч”, иргэдийн газрыг булааж, босгосон зvйлийг нь устган, хэн нэгэн эрх мэдэлтэнд сохор улаан зоосны ч vнэгvй єгч байна. Яг vнэндээ МАН-ыг тєр барих хугацаанд Хотын дарга нь тушаал шийдвэр, захирамж гаргаж газрын луйвар хийж байгаагvй. Гэтэл єнєєдєр нийтийн эзэмшлийн газар, сургуулийн хєлбємбєгийн талбай, цэцэрлэгийн тоглоомын талбай, орон сууцны хvvхдийн тоглоомын талбай гээд бvгд л улаан нvдтэнvvдийн олз боллоо. Хотын дарга ч энэ бvхэнд гар бие оролцож, хачирхалтай захирамж гаргасан нь оршин суугчдын эгдvvг хvргээд зогсохгvй багахан хэмжээний мєргєлдєєн гаргах хэмжээнд хvрчихээд байна. Эцэст нь хэлэхэд, Хотын дарга аа, иргэдийнхээ саналыг сонсоогvй таны шийдвэрийг иргэд эсэргvvцэж байна.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 10, 2015 8:25:54 am )
МАН сонгуульд бэлдээд Бат-Үүлийг ноцоод эхэлжээ. Улс төрөө хаяж юм хийж байгаа хүнийг зүгээр байлгаач бид жаахан юм хийлгээд авья
-
тата (June 10, 2015 8:39:37 am )
Батүүл та 2 юм хийж харагдаач адгын луйварчид
-
Anonymous (June 10, 2015 6:47:19 pm )
МАН Газрын наймаачин, АН Газрын луйварчин хэхэ. сэтгүүлч бас сайхан холбожээ. Луйвардах нь бүр аймаар юмаа. наймаа харилцан ашигтай бол луйвар нэг л талдаа ашигтай. Бас хүү Чулуудайд бүр ашигтай. Бааиар маань даанч яаваа
-
ИРГЭН (June 10, 2015 11:11:42 pm )
Chi hol ochoj salgataigaa huts uul baatar gen batuul hilgaichshdwe
-
-
irgen (June 10, 2015 8:58:09 am )
Zuslangiin zamiig xaaj baidag teneg Batuul. zunii 3 sard xuuxduudee ya geedbna. chi bol luivardaj avsan tansag housedaa ach naraa gargaad ard tumnii zovlong oilgoxgui l dee. Nyamdorjiin xeleed baigaa unen shdee.
-
Anonymous (June 10, 2015 9:11:59 am )
Зарим хүмүүсийн хийж байгаа ажлыг харахаар Өш хонзонгоор улсыг сүйрүүлэх ажиллагаа явуулаад л байх шиг санагддаг
-
Сүрэнжав (June 10, 2015 9:28:44 am )
Баатар маань тийм зүйл хийхгүй эцэг эхийн хүмүүжил өөр шүү ????????????????????
-
Ундаак (June 10, 2015 9:33:25 am )
Бат-Үүл даргын ам ажил хоёр зөрж байгааг харуулж байна шүү дээ. МАН-ын үед хэзээ хүүхдийн тоглоомыг дээрэмдэж авч байлаа. АН засаг бариад монголчуудын амьдрал дордсон болохоос дээрдсэн зүйл огт байхгүй. Бид ирэх онд зөв л сонгол хийхгүй бол ард түмэн ядуурах нь байна даа
-
зочин (June 10, 2015 10:09:41 am )
Уншаад юм ойлгодог бол :
1. Хvvхдийн тоглоомын талбай, иж бvрэн тохижилт бvхий автомашины газар доорхи зогсоолын байршилыг хавсралтаар баталсугай.
ийм захирамж байна. Доороо зогсоолтой дээрээ тоглоомын талбай барина гэж ойлгохгүй хэний улс төр яваад байгаа юм болдоо зайлуул
-
-
Наагий (June 10, 2015 9:42:10 am )
Зайлаа Баатар үүлээ ардчилалын нэрийг унагаасан хогийн гар хүүхэддээ улсын мөнгө өгсөн арчаагүй новш
-
Anonymous (June 10, 2015 6:49:57 pm )
Баатар маань хүүгээ яах гэж барилга руу оруулж Ардчилагч бидний нэрийг гутааваа. Үзэн ядаж байнаа. Эрдэнийн төгөл гэсэн чинь байшин барьчихсан, аавынхаа нэрийг худалдах юмаа
-
ИРГЭН (June 10, 2015 11:15:24 pm )
Demjij bn zalga hulgachiig ur udamaar ni taeberleh heregtei
-
-
Anonymous (June 10, 2015 9:42:55 am )
odoo bur hudaldaj avsan ajiliin bairaaa shineer barij ch bolohoo bsn dahin tuluvlultiin kompani ni ajiliin bairnii orond neg uruu bair uguy gej doromjlood
-
иргэн өвөр монгол (June 10, 2015 9:43:31 am )
Машиний зогсоол маш их хэрэгтэй гэдгийг хотын хөдөлгөөнд оролцож байгаа хүн бүр мэднэ Аргаа бараад машин ачхав дээ Хотоос ахуудыг гнэн дариу шинэ сууршлийн
бүсүүд тийш нүүлгэх хэрэгтэй байна 100 айлын захыг бол хамгийн түрүүнд нүүлгэх хэрэгтэй
Тэнд дан хятад хүмүүс би тэд юу ч хийж юуч нууж байж мэднэ -
Гонгор (June 10, 2015 9:43:57 am )
uzeegui yumaa ardchillin ued uzej bgaadaa harabsaj bna
-
MONGOL (June 10, 2015 9:50:01 am )
odoo ard irged tiim amar gazaraa aldahaa bsan ter tusmaa niitiin ezemsnliin gazariig arai gej heden but mod tarij tugul bolson bgaag harsaar bj huuluulna gedeg hetsuu dee
-
зочин (June 10, 2015 10:07:35 am )
Уншаад юм ойлгодог бол :
1. Хvvхдийн тоглоомын талбай, иж бvрэн тохижилт бvхий автомашины газар доорхи зогсоолын байршилыг хавсралтаар баталсугай.
ийм захирамж байна. Доороо зогсоолтой дээрээ тоглоомын талбай барина гэж ойлгохгүй хэний улс төр яваад байгаа юм болдоо зайлуул -
Гонгор (June 10, 2015 10:20:05 am )
deeree zogsooliin talbaitai gesen zahiramj bailaa ch gesen ene ni amidral deer heregjihgui gedgiig bid oilgodog bson tsag
-
Зочин (June 10, 2015 10:21:37 am )
гонгороо дээрээ тоглоомын талбайтай доороо зогсоолтой гэж бич угаасаа үүл даргын гаргасан захирамж буруу нэг юмаа сүйтгэнэ гэдэг байж болохгүй
-
зочин (June 10, 2015 10:24:24 am )
МАН-ынхан 90 жил удирдахад хийгээгүй бүтээнбайгуулалтыг баатар маань 3 хан жилд хийж байна шүү.Хийвэл бүү ай гэдэг биз дээ таны ард ард түмэн байгаа
-
ЗОЧИН (June 10, 2015 10:26:52 am )
буриадууд монгол төрд 37 оны үйл явдлаас болоод өс санах ямар ч учиргүй. өөрсдөө оросоос зугатаж ирээд араас нь сталины чекистүүд нэр усыг нь барь ирээд хэлмэгдүүлсэн юм билээ. ленин энэ үед бурхан болсон байсан. ленинд хүртэл өс санаад хэцүү занадаг улс юм. ер нь халхуудаа бага ястнуудыг төрийн өндөр албан тушаалд нээх гаргаад хэрэггүй гэдгийн өнгөрсөн хэдхэн жил харууллаа.
-
Anonymous (June 10, 2015 10:29:42 am )
zugeer orhi
-
zochin (June 10, 2015 10:30:02 am )
tseverleh baiguulamj, ub-n undnii us,zamiin tugjrel,mashinii zogsool,surguulitsetserleg,emneleg, chanargui barilga,gazariin luivar g.m zegtsleh asuudal dusaj dundrahgui bhoo! harin batuul nogoon uut, neg nast tsetseg jilbolgon hiideg yavgan huniiizammet aar saarhan yumand mash hurungu ter bum ter bumaar tsatsaad suuj bgaa shuu dee! deerni avtobus negtgel geed zavaa yum hiij yamar ih ajildvaa? sudalgaa hiij bj hiih yostoi bsan daa! deer ajiliin turshlaggui muihar avgai taviad ulsad heden ter bumiin huhirol garsan hun dee! hiij diilehgui bol ajilaa ugchij chadadgui yum bhdaa! jinhen baatar bol uur bh bsan! luivarchin bolhooroo ichidgui bhaa!!!
-
долгор (June 10, 2015 10:32:51 am )
Бат-Үүл бол ардчиллын нэр барьсан луйварчин шүү дээ. Туул голын далангийн ард маш том хэмжээний газар авч түүн дээрээ баахан хаус өөрийн амьдрах давхар байр барин олигархийн амьдралаар амьдарч байна шүү дээ тэгэхэд ард түмэн нь үмх талхны төлөө үхэн хатан амьдарч байна энэ ардчилал мөн үү
-
"baatar" dargiin ulaan fen (June 10, 2015 10:37:38 am )
tiimee, ovoo yum hiih shinjtei l yarij garch irsen, ger horoollinhond usiig ni tataad, zamiig ni hashaaniih ni uudend abchraad zasaad ogno, tansag saihan aminii oron suutsand amidraad l ih l saihan bolno gej tosoolj bsan, yag Amerikiin DC shig l, tgesen yasan ard tumnee huurch ooriinhoo huud tender olgood l, arai ch dee, huleeseer bgaad bid chini buhiin yug harj uneg yadag geechiin ulger bolood bna doo, ITGEL ALDARCH BNAAAAAAAAAAAAAAAAA
-
der (June 10, 2015 10:52:08 am )
йжил хийнэ л гээд байх юм тэгээд хийх нүү гэхээр бүр өөр энд тэнд бүжиг шоу хийгээд л хүүдээ хамаг тендер өгөөд л айл бүрт очих дулаан ус бохирын асуудал л түүний багийг нйислэлд гаргаа биз дээ жирийн иргэн бид ч их итгэж сайн сайхан болох юм байна гэж итгэсэн 4 жил боллло юу ч алгаа бид бүр хүндэрлээ дээ
-
Anonymous (June 10, 2015 10:53:18 am )
АН сөнөлөө гутамшиг
-
ТАХ (June 10, 2015 11:07:57 am )
Хотын ажил чинь аж ахуйн ажил шүү дээ, Их хурал дээр хэрэлдээд суудаг ажлаас шаал өөр, жижиг гээд 1 ажлыг л хойш тавихад л асуудлууд ар араасаа урган гарна даа, яг цэвэрлэх байгууламж шиг?????????????
Аргагүй л дээ, үүлэн үстэй дарга маань салбар салбарын мэргэшсэн ТАХ ыг халаад гудамжинд явж байсан гаруудыг авчираад байршуулчихаар тэд нь ажлаа мэдэхгүй, ажиллах чадваргүй, цаг хугацаагаа мэдрэхгүй шийдвэрүүдийг дараа дараалан гаргаад байгаа юм да -
Zochin (June 10, 2015 11:10:51 am )
Эхнээсээ л 40 мянгатын хулгайч шдээ.Ийм хүмүүст итгэл үзүүлчихээд одоо юү ярьж, бичээд байгаа болоо.Намын нэр хүнд юу ч биш байх аа.
-
Anonymous (June 10, 2015 11:13:14 am )
луйвардсан газрынхаа гуравны нэг дээр нэг юм баримал болоод бусдыг авилгадах юм байна л даа энэ зүсээ хувиргасан луйварчдаас яаж салах ард түмэн минь. үйлийн үр нь үр хүүхдүүд нь л эдлэнэ шүү дээ. хатан туулын хормойд маш том газар байшинтай шүү дээ үйлтэй үүл баатар чинь. шуналтаад байх хэрэггүй шүү.тарьсан үр чинь хэцүү шүү
-
Anonymous (June 10, 2015 12:31:17 pm )
Bolio oo batvvl bol luibarchi hulgaich shvv dee
-
huurhii mine (June 10, 2015 12:57:30 pm )
5 terbum dollaraar hedhen uulzvar tavisan bolj jujiglengee bugdii ni huvaaj zusalchihaad odoo tsetseg metseghen tarij tarhi ugaaj bgaad enen hun hogiin etssiin zorilgo bol mongolchudig 2huvaaj alaltsuulj tusgaar togtnoliig uguhiih ajilaa mash idevhtei amjilttai yavuulj bn.uuniin tuld undesnii bayalag buteegchidiin esreg ajilgui archaagui lalaruudiig turhirch irgenii dain gargah neg zorilgotoi hun hog l blee shde
-
ee noo (June 10, 2015 2:01:35 pm )
EKO HULEG PRUSEE HAIRLAAD HOTIIN DARGAA HUNDLEED GRAJ BARIUULCNHAAD TERNIIGEE TOIROOD SNEEGEED BAIJ BAI ENE BOL MONGOLCNUUDAD ZORIUULSAN BUTEEN BAIGUULALT GEJ.
-
Иргэн (June 10, 2015 2:13:05 pm )
хотод машиний гараж шиг хэрэгтэй зүйл алга газар доор гараж дээр нь тоглоомын талбай маш зөв шийдэл Грийн вилла хотхонд ийм гараж байдгийм байнлээ тоглоомын талбай нь тохитой очиж харцгаа
-
uzsen medne (June 10, 2015 2:41:04 pm )
harhad tiim bolov cn baigaliin um bisn bolohoor tegs geed l huuhed zalhadag um daa
-
irgen (June 11, 2015 9:52:50 am )
ungursun songuuliar yalagdaj gazraa naimaalj idej uuj chadaagui MANiihan yan yanziin nereer um bicheed uheh nee.Niisleld hiij chadaagui,gazar zarj budliantuulsan umiig chini Bat uul zasaj hiij bna.Niisleld yalagdana gehees gazar naimaalj chadahgui gehees aij bna uu kkk
-
Ke ke ke (June 11, 2015 12:21:05 pm )
Chagdaagaas aij shatan door nuugddag BAATAR. Shuu. Dee
-
Иргэн (June 12, 2015 12:36:11 pm )
Энэ хотын газрын луйвар аймаар хийгдэж байгаа эзэмшигчтэй үл хөрөнгө болсон газрыг дахин төлөвлөлт нэртэйнгээр хэнч мэдэхгүй хөрөнгийн чадваргүй барилга барьж үзээгүй мөнгөгүй компанийг сонгож гаргаад хэзээ хаана баригдах нь тодорхойгүй барилгад оруулна гэж хямдхан үнээр хулхидан гурвалсан гэрээ гэх юм хийж түрээсээр амьдарч бай гээд тал үнийг өөрсдөөс нь гаргуулан хүний юманд оруулан хуучин гэр байшинг нь буулгаад 2-3 жил болгоод байна нүүлгэсэн газар дээр нь юуч барихгүй үнэ хүргэн зарахаар хадгалаж байгаа бусуу дахин төлөвлөлтийн барилга барих компани нь мөнгөгүй хөрөнгийн чадваргүй шууд олгох мөнгө байр байхгүй хаана үйл ажиллагаа явуулаж байдаг нь тодорхой бус хэцүү газрууд Нөгөө хувийн газрын үнэ цэнэ өсгөж байртай болгоно гэсэн хотын даргын ам ажил зөрж байна даа Газраа байраар солих иргэдийн сонирхолыг хаяж түрээсийн тал үнийг нь төлдөг байраар сольж байна даа хийгдэхгүй дахин төлөвлөлөөс болж гэр оронгүй байгаа хүмүүсийг яах вэ төлөвлөлт хийхдээ нэг байршлаас нэгдсэн нэг хөрөнгө гаргаж доривтой хийх хэрэгтэй шүү дээ та сайхан ярьж байдаг цаана чинь хэрэгжиж байгаа юм алга газар дээр нь өөрөө очиж асуудлыг шийдээ ч иргэдээсээ асууж хамтран ажиллана гэсэн таны санаа алга болоод тасарсан олдохгүй телевизорын хүн болж байна шүү эрхэм Монгол улсын баатар хотын Э.БАТ-ҮҮЛ даргаа
38 Comments