Н.Энхбаяр гэдэг хүнээр Монголын улс төр амьсгалж бүхий л асуудлыг түүнтэй холбон тайлбарлаж байна. Н.Энхбаярын эд хөрөнгөний асуудлыг сөхөж, бүр сүүлдээ эхнэр хүүхдүүдийнх нь асуудлыг ч сонирхож эхэлсэн. Харамсалтай нь Монголын улс төрчдийг нөхрөөсөө илүү атгаж, тагнуулын Ерөнхий газарт хүртэл зөвлөхөөр шургалж, шуугиан дэгдээж байсан экс тэргүүн хатагтайн талаар сайнаар дурсах хүн төдийлөн гарч ирэхгүй л байна. Нөхөр нь эрүүгийн хэрэгт шалгагдаж, хүү нь эрэн сурвалжлагдаж, шадар туслах нь хүртэл хоригдож байгаа энэ хүнд цаг үед ч экс тэргүүн хатагтай Солонгост амьдарч байгаа. Үүнээс үүдэн Н.Энхбаяр, О.Цолмон хатагтай хоёрыг хамьтын амьдралдаа цэг тавьсан гэдэг мэдээлэл улс төрийн хүрээнийхэн дунд тархаад удаж байна. Тэр бүү хэл Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өөрөөсөө олон дүү бүсгүйн хайр халамжинд амьдарч байгаа гэж, түүнтэй ойр ажилладаг нэгэн эрхэм ам алджээ. Н.Энхбаярын шинэхэн шинэхэн амрагаар Алтанзул гэх, түүнээс арваад насаар дүү бүсгүй тодроод байгаа гэнэ. Орос школьтой, өндөр боловсролтой энэ бүсгүйд урьд нь нэгэн томоохон албан тушаалтны туслахаар ажилладаг байсан, дараа нь Н.Энхбаярын ажлын хэсэгт ажиллаж бйасан гэдэг яриа хүртэл тараад байгаа юм. Үүнээс гадна экс тэргүүн хатагтай Ү.Цолмон гэр бүлээ цуцлуулах, хөрөнгө мөнгөө хуваах шаардлага тавьж Н.Энхбаярыг сандаргаж байгаа гэдэг яриа ч чих дэлсэж эхэллээ. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр саяхан нэгэн сонинд өгсөн ярилцлагандаа “Уг нь Цолмон маань хэнээс ч дутахгүй чадвартай, дайчин эмэгтэй. Энхбаяр гэдэг хүнтэй амьдралаа холбосноос болж миний ажилд дарагдан, янз янзаар хэлүүлээд тэрнээсээ болгоомжлон гэртээ суух болсон. Үнэндээ О.Цолмон хатагтай Н.Энхбаяраас ч түрүүлж нэр дэвшиж, улс төрд хүрээгээ тэлж явсан гэдгийг олон хүн мэднэ. Тиймээс дайчин, бас өөртөө хэт их итгэлтэй энэ эмэгтэй Н.Энхбаяр гэдэг хүний халхавчин дор амьдарсаар залахсан бололтой.
Тэргүүн сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 17, 2011 7:06:04 am )
haah zow bolj odoo songuuli dohood ireheer bie bieniihee shivshgiig delgej bn . mash zow hoorondoo alaltsaasai muusain luivarchid
-
Anonymous (December 17, 2011 9:48:00 am )
hudlaa.hamag no ni ilerheer avgaigaa bultuulj b.gaa um.
2 Comments