antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 9, 2015 1 comment

Цэвэр усны шугамыг хамтад нь шинэчилнэ

нийтлэсэн Admin

dulaaniishugamУлаанбаатар хотын дулаан хангамжийн 3А, Б, магистралийн Улсын Драмын Эрдмийн театраас Төв шуудан хүртэлх дулааны шугамыг 1959 онд, Төв шуудангаас Баруун 4 зам хүртэлх шугамыг 1987 онд барьж, ашиглалтад оруулсан. Олон жилийн насжилттай 3А,Б гол шугамыг ф600\500 болгон өргөтгөн шинэчилснээр Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан орон сууцны VII хороолол, Дэнжийн 1000 орчим, МҮОНРТ орчмыг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох, 40,50 мянгатын өсөн нэмэгдэж байгаа дулааны эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах юм. Энэ ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас баруун  4 замын уулзвар  хүртэлх замыг 2015 оны 06 дугаар сарын 06 ны өдрөөс эхлэн 2015 оны 08 дугаар сарын 16 өдөр хүртэл 3 үе шаттайгаар хэсэгчилж хаах, нийтийн тээвэр болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зохицуулалтыг зохион байгуулах, барилга угсралтын ажлыг богино хугацаанд гүйцэтгэх, тухайн орчмын хэрэглэгчдийн халуун, хүйтэн усыг тодорхой хугацаагаар хязгаарлах, авто замыг тодорхой байршлуудад шинээр хучих, тохижилт, нөхөн сэргээлтийн ажлуудыг Хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээр шийдвэрлэжээ.
Харин дулааны шугамтай хамт нэвтрэх сувагт ф400 мм-ын голчтой 1700м цэвэр усны шугам хамт суурилагдсан байдаг тул хөрөнгө оруулалтыг үр ашигтай болгож, өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах зорилгоор дулааны шугамыг солих үед 28 жил ашиглагдсан цэвэр усны шугамыг ф500 мм болгож өргөтгөж шинэчлэх ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийнэ. Ингэснээр төсөл цогц хэлбэрээр хэрэгжих бөгөөд дахин цэвэр усны шугам солих гэж Энхтайваны өргөн чөлөөг хааж,  замын хөдөлгөөний хязгаарлах, нэвтрэх сувгийг эвдэх, шинээр хийсэн шугамаа хөндөх зэрэг асуудал гарахгүй юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (June 09, 2015 12:15:05 pm )

    Wэвдсэн замаа ч гэсэн хамтад нь шинэчилээрэй муусайн усан тэнэгуудээ. Наад замыг чинь шинэчлэж тавьж байхад хаана юу хийж байсан тэнэгууд вэ. Хотын даргаа замаа шинэчлэхээсээ омно наад шугам сулжээнийхэнээс саналыг нь авч дараа нь зам эвдсэн ажил хийвэл тосвийн монго урэгдуулсэн гээд дарга удирдлагуудыг халж шоронд хорих хотын дурэм журамдаа оруулж хэрэгжуулээч хямралтай байгаа уед давхардсан ажил хийж хорлон суйтгээд байна шуу дээ

antalya rent a car