antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 8, 2015 10 comments

Бат-Vvл “Хаусаа бариад есєн vеэрээ сайхан амьдраарай” гэх амлалтдаа хvрсэнгvй

нийтлэсэн Admin

a11c7ffa04440416ababb30dfe519f55Ерєнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газ­­раас хэрэгжvvлж буй орон сууцны хєтєлбєрийн талаар УИХ-ын чуулганд танилцуулга хийлээ. Ерєнхий сайд энэ удаа “Засгийн газар найман хувийн хvvтэй орон сууцны зээлийн хєтєлбєрт заасан урьдчилгаа 30 хувийг тєлєєд байр авах бодлогыг хэвээр vргэлжлvvлэх юм. Ингэхдээ Засгийн газар 20 хувьд баталгаа гаргаж, иргэд 10 хувийн урьдчилгаа тєлєх байдлаар дэмжлэг vзvvлэх боломжтой. Vvнд УИХ дэмжлэг vзvvлбэл Засгийн газар холбогдох арга хэмжээг авч ажиллах болно” гэдгийг онцлов.

Єєрєєр хэлбэл, Засгийн газар 2003 оноос эхлэн орон сууцны тєсєл, хєтєлбєрvvдийг хэрэгжvvлж эхэлснээс хойш 67.612 иргэнд 2 их наяд 957 тэрбум тєгрєгийн зээл, 1657 иргэн, ахмад дайчдад орон сууцны буцалтгvй тусламж vзvvлжээ. Єнєєдрийн байдлаар хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн 1.8, чанаргvй зээл 0.5 хувийг эзэлж байна. Орон сууцны зээлийн 70.2 хувийг 8 хувийн хvvтэй зээл болон 8 хувь руу шилжсэн зээл эзэлж байгаа бол 24.2 хувийг банкны эх vvсвэрийн зээл эзэлж буй юм.
Тvvнчлэн “Хvн амыг орон сууцжуулах барилга болон дагалдах салбаруудыг дэмжихэд олон талт тєрийн бодлого, шийдэмгий vйл ажиллагаа хэрэгтэй байна. Зайлшгvй гарч болох сєрєг vр дагаврыг хvлээх бус сєрж, урьдчилан харж ажиллах нь бидний vvрэг билээ.

Манай улсын хувьд барилга нь уул уухайн салбарын дараа орох эдийн засагт чухал нєлєєтэй салбар болсон. 2015 онд барилгын салбарын vйлдвэрийн тvвшин 30-50 хувь буурах тєлєв байдал ажиглагдаж байна. Хэрэв барилгын салбарын бvтээн байгуулалт дурдсан хэмжээгээр буурвал тухайн салбарын ажилчдын орлого, компаниудын гvйцэтгэх ажлын хэмжээ, тєлєх татварын хэмжээ тэр хэрээр буурна.

Барилгын салбарын бvтээн байгуулалт огцом буурснаас хамаарч, ДНБ-ий єсєлт 1.5-2 хувиар багасах, эдийн засгийн нийт єсєлт ¼-ээр буурах тооцоолол харагдаж байна. 2013-2014 онд барилгын салбар нь ДНБ-ий єсєлтийг хангах чухал салбар болж, уул уурхайн уналтыг зєєллєхєд ихээхэн хувь нэмэр оруулсан боловч энэ єсєлт нь vндсэндээ тєрийн хєнгєлєлттэй зээл ба ипотекийн зээлээр хангадсан билээ. Эдийн засгийн хvндрэлтэй байгаа энэ vед иргэддээ бодлогын дэмжлэг vзvvлэх асуудал чухал байна. Иймд ипотекийн зээлийн ерєнхий журамд тусгасан 30 хувийн урьдчилгаа тєлбєрийн 20 хvртэлх хувьд Засгийн газар баталгаа гаргаснаар банкны хувьд эрсдэлгvй. Мєн иргэд 10 хувийн урьдчилгаа тєлєєд vлдсэн 20 хувийг урт хугацаанд тєлєх боломж нь бvрдэх юм. Ингэснээр зээлийн тогтолцоонд эрсдэл гарахгvй.
Манай оронд мєрдєж байгаа урьдчилгаа тєлбєрийн 30 хувь нь олон улс болон бvс нутгийн дундажаас єндєр байгаа бєгєєд аль ч улсын эдийн засгийн хvндрэлтэй vед ипотекийн зээл хамгийн сайн эргэн тєлєлттэй байсаар ирсэн” гэдгийг ч дурдсан.
Ингээд дээрх мэдээлэлтэй холбоотой асуудлуудаар Ерєнхий сайд болон Ажлын хэсгийнхэн УИХ-ын гишvvдийн сонирхсон асуултад хариулт єгсєн юм.

А.Тлейхан: 
Орон сууцны урьдчилгаа тєлбєрийг тодорхой хугацаанд 10 хувь болгох асуудлаа яаралтай нэг тийш шийдээч ээ. 10 сая тєгрєгєєр машин авч унахаас байрны урьдчилгаанд єгєєд байртай больё гэх хvн олон байна. Нийгэмд хvлээлт vvсгэсэн энэ асуудлаа хаврын чуулган завсарлахаас ємнє амжиж шийдвэрлэвэл яасан юм бэ.
Ч.Сайханбилэг: Засгийн газар ипотекийн зээлийн бодлого, vйл ажиллагааны явцад дvгнэлт хийгээд, цаашид тохируулга хийх шаардлагатай гэж vзсэн. Ипотекийн зээлийн эргэн тєлєлт маш сайн явцтай байгаа. Эргэн тєлєлт болон хvvгийн тєлбєрт 500-гаад тэрбум тєгрєг тєлсєн гэх мэдээлэл байна. Эхний ээлжинд аймаг тус бvрт 1000 орон сууцны хєтєлбєр хэрэгжvvлэх зорилт тавьсан ч орон нутгийн зах зээлийн онцлогт тулгуурлан барих орон сууцны тоо янз бvр байгаа.

Д.Сумъяабазар: 
Гэр хорооллын дахин тєлєвлєлтийн ажлын хvрээнд хэдэн айл орон сууцанд ороод байна вэ. Газар чєлєєлєхєд иргэдийн эрхийг зєрчиж байгаа тухай гомдол их ирж байна.
А.Гантулга: 2014 онд 588 айлын орон сууц ашиглалтад орсон. 690-ээд айлыг тvрээсийн орон сууцны зардлыг єгєєд, тvрээсийн орон сууцанд оруулсан. Нэг айлд сард дунджаар 500 мянган тєгрєгєєр тооцож, тvрээсийн тєлбєрийг олгосон. Газар чєлєєлєх, дахин тєлєвлєлтийн ажил явуулахад хvний эрх зєрчсєн зvйл байхгvй.

Ц.Нямдорж: 
Хотоос энэ асуудал хариуцсан дарга нар нь ирсэнгvй. Бат-Vvл сонгуульд орохдоо гэр хорооллынхныг халуун ус татаж єгнє, хаусаа бариад есєн vеэрээ сайхан амьдраарай гэсэн. Гэтэл єнєєдєр дахин тєлєвлєлт нэрээр айлуудыг vймvvлээд хаячихсан. Газрыг нь чєлєєлж, тvрээсийн байранд оруулчихаад хоосон газарт нь нэг ч кран тавиагvй байна. Бат-Vvл хотын иргэдийг хуурснаа хvлээн зєвшєєрєх хэрэгтэй. Хаусанд оруулна гэдэг худлаа болсон гэдгээ хэлэх хэрэгтэй. Цогтбаатар сайд 36 мянган айлын орон сууц борлогдоогvй байна гэлээ. Энэ бол барилгын салбарт гамшиг нvvрлэсний илрэл.

Ч.Сайханбилэг: 
Бат-Vvл дарга ирж байна гэсэн. Ирээд гишvvдийн асуултад хариулах байх. УИХ, Засгийн газраас нийгэм дєгч байгаа мессэжэндээ болгоомжтой хандах ёстой. Цогтбаатар сайд 36 мянган орон сууц борлуулагдаагvй гэж хэлээгvй байх гэж бодож байна. Харин ийм тооны байр шинээр ашиглалтад орох байх. Тэр нь борлогдохгvй гэсэн vг биш шvv дээ. Ийм тооны орон сууц борлогдоогvй бол барилгын салбар бvv хэл улс орны дотоодын нийт бvтээгдэхvvнд сєрєг нєлєє vзvvлнэ.

С.Оюун:
Дэлхийн хvн амын тоо долоон тэрбум. Хvний тоо олон ч хэрэглээ хязгаартай. Иймд ухаалаг, хэмнэлттэй хэрэглээг нэмэгдvvлье уриан дор дэлхий нийтээр ногоон хєгжлийн єдрийг тэмдэглэж байна. УИХ-аар єнгєрсєн жил Ногоон хєгжлийн бодлогыг баталсан. Энэ бодлогод барилгын дулаан алдагдлыг 2020 онд 20 хувь, 2030 онд 30 хувьд хvргэх зорилт тавьсан.
Тэгэхээр Цогтбаатар сайд барилгын компаниудын чанарын асуудалд анхаарал тавьж, анхнаас нь энэ талын шаардлагаа тавьж ажилламаар байна. Хоёрдугаарт, Ипотекийн зээлийн иргэн тєлєх урьдчилгаа тєлбєрийг 10 хувьд хvргэж, 20 хувьд Засгийн газар баталгаа гаргах асуудал єнгєрсєн дєрєвдvгээр сараас яригдлаа. Энэ талаар тодорхой мэдээлэл єгєєч.

Д.Цогтбаатар: 
Ногоон барилгын бодлогыг бvрэн дэмжиж байгаа. Дулаан алдагдлыг бууруулахад хамгийн чухал нь барилгын материалын сонголт. Эхлээд барилгын норм стандартуудаа шинэчлэхээр ажиллаж байна. Бид хот тєлєвлєлтєєсєє эхлээд ногоон бодлогыг баримтлах нь чухал болсон.
Ипотекийн зээлийг Ерєнхий сайд дэмжиж, энэ чиглэлээр ажиллаж байгаагаа тодорхой хэлсэн. Ипотекийн зээлийн 30 хувийн урьдчилгаа тєлбєрийг хєндєхгvй. Харин засгаас 20 хувийн баталгаа гаргаад, иргэн 10 хувиа тєлєєд зээлд хамрагдаж болно. Орон сууцны зээлийн эргэн тєлєлт хамгийн сайн байгаа.
Найман хувийн хvvтэй зээл авсан иргэдийн орон сууцны зээлд тєлсєн мєнгийг буцаагаад зээлд зарцуулна. Нєєц боломж байгаа. Тиймээс бид санхvvгийн єєр нєєц боломжуудыг ч судалж байна. Ер нь бол иргэн урьдчилгаа 10 хувийг тєлєєд, vлдсэн 90 хувийн зээлийн тєлбєрєє хийнэ гэсэн vг.

О.Баасанхvv:
Манайд барилгаа дэмжээд ч барилгын vнэ буурахгvй байгаа нь ямар учиртай вэ?

Ч.Сайханбилэг: 
Орон сууцны урьдчилгаа 30 хувийн тєлбєрийг буулгахгvй гэдэг бодлогоо хатуу барина. Ер нь эдийн засаг хvнд байгаа. Дээр нь єнгєрсєн жил баригдсан орон сууцуудын нийлvvлэлтийн vлдэгдэлд бид зохих хэмжээний дэмжлэг vзvvлэх нь хэрэгтэй гэж vзсэн учир 30 хувийнхаа 20 хувьд нь Засгийн газраас дэмжлэг vзvvлэх талаар яригдаж байна.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • zochin (June 08, 2015 10:01:17 am )

    2 hon jiliin hugatsaand ardiin namiin 20 jil hiij chadaagui ajliig harin hiij bgaan bish uu.

  • sonin l bna (June 08, 2015 10:10:42 am )

    2 jiliin hugatsaand yu hiisen yum be. Bur dampuursan bizdee.

  • баттулга (June 08, 2015 11:47:47 am )

    2хон жилийн дотор 20 жилд ардын намын идээгүй мөнгийг хүүтэйгээ идлээ. мангасүүл

  • erguu dagz (June 08, 2015 12:27:45 pm )

    xen ter bairiig chin avaxiin. bank ni mongo bxgui xumuus ni mongo bxgui.10 baitugai 5 xuvi bolgoson ch xumuus avch diilexgui.avsan ch nasaaraa orond darluulj mal shig amidarana.mongol ulsiig dampuuruulsan gavyagaa AH xuleex xeregtei.

  • zochi (June 08, 2015 2:46:39 pm )

    uulen deer nisch yavj bga bat uul. bat uul l 9 uere bayan tsatgalan amidrah bh daa

  • zochin (June 08, 2015 3:15:05 pm )

    batuuliin uree bitgii gai boloochee!

  • Anonymous (June 08, 2015 3:15:56 pm )

    MAN-IINKHAN UURSDUU YAMAR OLIGTOI YUM HIIJ BAISAN BISH. HUURHIIS ARGAGUI ARGAGUI OILGOHGUI BH NI.

  • Anonymous (June 08, 2015 6:28:41 pm )

    Үг үйлдэл нь алд дэлэм зөржээ.

  • Zochin (June 09, 2015 7:08:53 am )

    hudalch hotiin darga

  • Anonymous (June 09, 2015 11:04:24 am )

    есөн үеэрээ ардчилалаа хуцаж яваарай

antalya rent a car