“Монгол Модель” агентлагийн загвар өмсөгч Ч.Сүбээдэй нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тэрээр энэ сарын 1-нд гадны нөлөөтэй байж болзошгүй байдлаар нас барсан байсан бөгөөд Монголын загварын ертөнцөд нөхөж баршгүй гарз тохиосон. Түүний үхлийн шалтгааныг цахим ертөнцөөр янз бүрээр тайлбарлаж элдэвээр бичиж байгаа. Энэ бүхэнд бухимдсан талийгаачийн экс найз бүсгүй загвар өмсөгч С.Төгс мэдэгдэл гаргав. Тэрээр “За ийм юм бичих болсондоо үнэхээр харамсаж байна. Гэхдээ энд тэндээс асуултаар булуулж байгаа учраас мэдэгдэл хийх нь зүйтэй гэж бодлоо. Талийгаачийн гэр бүл, найз охинд нь гүн эмгэнэл илэрхийлмээр байна. Намайг хамт амьдарч байсан гэдэг худал мэдээ дээрх хүмүүс мөн талийгаачийг үл хүндэтгэж байгаа юм шиг санагдлаа. Бас зүгээр их унших мэдээ болохоор нь хүссэнээрээ бичиж байгаа зарим нэг сайт хэмжээтэй хязгаартай байж эргэн тойрныхоо мууг үзэх гэж янз бүрээр хэлээд байгаа хүмүүс хүн чанартай байж сэтгэл санаа хүнд хүмүүсийг хүндэлж одоо зүгээр энэ хэл амаа жоохон бодоосой гэж хэлмээр байна. Хамгийн ойрын найзууд нь болсон явдлын талаар аль болох ярихгүй бодохгүйг хичээж байхад энэ таньдаггүй хүмүүс бол өнгөрсөн хүнд хүндэтгэлтэй хандахыг хүсч байна. Ойрын хүмүүсийнх нь өмнөөс бичих хэрэгтэй санагдлаа” хэмээжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Тб,б (June 04, 2015 5:20:16 pm )
Чимээгүй л бн биз эмэгтэйчүүд ийм сонин шд
-
zochin (June 04, 2015 10:49:10 pm )
Huurhii mini Tugs barag alsan geed bichiheer chini hetsuu sh dee, oir dotno humuus ni l medej bhad boloo sh dee
2 Comments