Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр өргөн барив. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаж чиг үүргийг нь Авлигатай тэмцэх газарт харьяалуулах болсноор мөрдөн байцаах ажиллагааны явцад хүний эрх зөрчсөн ямар нэг үйлдэл гарахыг мэдэхгүй өнгөрөх боломжийг нээж өгсөн хэмээн хүний эрхийн ажиглагч нар дүгнэдэг. Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг хамгаалах олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан прокурор төрийн нэрийн өмнөөс, иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн УИХ-ын даргад танилцууллаа.
Энэ хуулийн төсөл батлагдсанаар НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн заалтыг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт нэмэгдэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан прокурорын хяналт хэрэгжих нөхцөл бүрдэхийн зэрэгцээ цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны хяналт нь ашиг сонирхлын зөрчилгүй, холбогдох хуульд заасны дагуу хэрэгжих зэрэг нийгэм, эдийн засаг, эрх зүйн үр дагавар бий болно хэмээн хууль санаачлагч үзжээ.
Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан дээрх хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.ёё
Холбоотой мэдээ
-
Дорж (June 04, 2015 4:33:01 pm )
Зөв
-
zochin (June 04, 2015 5:39:44 pm )
Хүргэн хүчтэй
-
-
Зочин (June 04, 2015 6:25:03 pm )
Маш зөв ажил хийх гэж байгаа юм байна.Ажил хийсэн бүх хүмүүс шоронд ороод дуусах нь л дээ. Шоронжсон монгол болох гээд байна.
-
зочин (June 04, 2015 7:08:22 pm )
прокурор дээр эрх мэдэл төвлөрч өөрийгөө хянах нэрээр дуртай хэргээ хэрэгсэхгүй болгож хахуулийн гол үүд нээж гэж их яарч бсан юм,хахуульд өртдөг гол том мөнгөний хэргүүдийг хянахаар хуульчлана гэсэн үг,,дорлигжав прокурор хийх юмгүй гээд үхэх гээд бсан юм соц үед гол шанаатааж хийдэг зүйлийг ялгаад мөрдөлт явуулж даалгавараар хэрэгсэхгүй бодлгодог бсан одоо хахууль намын дарга хоёрын хүчээр яллах хахууль 2ын нэг л ирэх боллоо доо,
-
Anonymous (June 04, 2015 10:05:43 pm )
uuriiguu hamgaalsan ajil udahgui uuruu barivchlagdaj baitsagdana.
-
Anonymous (June 04, 2015 10:35:15 pm )
Мөрдөн байцаагч хуулынханыг хахууль авсаныг шалгадаг прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газар АТГ-т очсон нь зөв, авлигыг шалгадаг газар нэг дороо төвлөрөөд
-
зочин (June 04, 2015 10:39:15 pm )
Прокурорт Алтанхуягын нутгынхан байгаа юу
-
сүрэнжав (June 05, 2015 9:22:00 am )
Галдаагийн үеийн тогтолцоотой байгууллагыг байгуулах гэж байгаа бол бараг хэрэггүй биздээ
-
Зочин (June 05, 2015 10:04:57 am )
Алтанхуягаа Төрийн албыг төрлийн алба болгосон чинь багадаагүй. Одоо хуулийг самарах нь дээ.
-
Зочин (June 05, 2015 12:07:11 pm )
Хууль хяналтынхан улс төрчдийн захилагаар тэдний гар хөл болж эрх мэдэлтэй хүнд үйлчилж хүн хэлмэгдүүлдэг явдлыг бүрэн зогсоож чадах хууль монголд хэрэгтэй болсныг олон жишээнээс харж болж байна.
-
Зочин (June 05, 2015 12:11:24 pm )
Харин тиймээ хамгийн сүүлийн жишээ гэхэд 5-н толгойн гэрээнээс болж Батсуурийг яаж хэлмэгдүүлж хорьж хохироож нэр хүндэд нь халдав.Өөрсдийн хүслээ биелүүлэхийн тулд эрх мэдэлтэй байгаа дээрээ юуг ч хийж болдогийг ард түмэндээ харуулаад байгааг бид бас хэн нь хэн гэдгийг ард түмэн чинь шүүн тунгаагаад байгаа шүү
-
Уншигч (June 05, 2015 3:25:22 pm )
Н.Алтанхуяг өршөөлд хамруулах хуулийн төсөл өргөн барив гэнэ үү. Хэнийг вэ Дэнзэн, Данзаныг уу
-
ene novsh odoo hurtel sul bgaa ymuu? (June 05, 2015 10:05:51 pm )
eniig shalgadag gazar hun bnuu? usliin ten hagasiig idej uuj bgaa hun shdee. ter ger orong ni harsanuu? huntaijiin ger ymuu? ter geriinhniih ni idej hereglej bgaa ymnuudiig ni harsanuu? buh ym ni brend. tedniih tsagaan saraar irsen humuustee 500,000 togrognii beleg neg hund ogdog gesen shdee . ene ih horongiig ene uher haanaas avsan bhuu? Mongol ulsiin horongo, bidnii tatvar end yvaad baga bizdee? ter hahuuliinhan haa bnaa? irj jinhene hahuulchnaa shalgaachee??????????????????????????????????????
-
Гаваа (June 07, 2015 12:01:07 pm )
Алтанхуягаа болио боль, чи болсон хойно бас л ард бидэндээ хор бэлтгэж байгаа биз, аль нэг оронд улс төрийн оргонол гуйгаад хамсаатнуудаа аваад зайлаач, Монгол л чамаар дутав гэж харин ч байхгүй бол сайн байна
14 Comments