antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 5, 2011 Comments are off

С.Шаарийбуу шаардлага хүргүүлжээ

нийтлэсэн Admin

Малайзад амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу Ерөнхийлөгч, УИХ, Хүний эрхийн комисс, Гадаад харилцаа болон Хууль зүй, дотоод хэргийн сайдад албан шаардлага хүргүүлжээ. Шаардлагад “Монголын иргэн бусдын гарт амиа алдаад зургаан жил өнгөрлөө. Энэ хугацаанд манай улсаас ямар арга хэмжээ авав. Монголын төр иргэнийхээ төлөө явахад юу саад болоод байна вэ?” гэх асуултыг  тавьж хийвэл зохих арга хэмжээний талаарх жагсаалтыг гаргаж өгсөн байна. Тэрбээр “Охины минь амийг зэрлэгээр хөнөөсөн балмад этгээдэд хариуцлага тооцуулах талаар  Монголын төр юу ч хийсэнгүй зургаан жил өнгөрлөө. Гэтэл Англид хоригдсон Үндэсний аюулгүй байдлын Ажлын албаны дарга Б.Хурцыг авчрах гэж бүтэн жил ярилаа. Аваад ирсэн. Тэд энэ ажлаа иргэнийхээ төлөө гэж  тайлбарлаж байгаа. Тэгвэл миний охин ч бас Монгол Улсын иргэн байсан. Үүнийг ялгавартай хандлаа гэж ойлгож байна” гэв.

С.Отгон

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car