antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 4, 2015 33 comments

“MCS”, “Керри” нарт Монголыг бэлэглэчихээд баян, тайван амьдрах уу

нийтлэсэн Admin

1433390917556fcf451fb23“MCS” групп Монголын бахархалтай бүтээн байгуулагч, өөрийн гэсэн түүхтэй үндэсний том компани. Бараг цор ганцаараа шүү. Энэ бол үнэн. Харин сүүлийн арваад жилд хэтэрхий улайрч гадныхантай хамтран үндэсний үйлдвэрлэгчдээ гишгэчих болсон нь бас үнэн. Энэ хугацаанд тэд Монголын төрд эрхэлж, улстөрчдийг нь эрхлүүлж санасан бүхэндээ хүрч, сарвайсан бүхнээ авлаа. Гандан буурахгүйгээр ноёрхлоо тогтоосных нь гол нууц нь улс төрийн “хамгийн том” гэх хоёр хүчнээс түүвэрлэн “групптээ элсүүлсэн” байдагт оршино. “Фэйсбүүкийн элий” гэгдэх хүүхдүүд хүртэл групптээ элсүүлэх гэдгийн учрыг ойлгоно. Ингээд УИХ дахь эрх мэдлийн олонлогоо турхирчихаад “цэвэрхэнээр” бизнесээ хийгээд бүтээн байгуулалт, гоё сайхан ажлаа хийгээд явж байна.

Утаагүй зуух, нүүрснээс шингэрүүлсэн хий гаргаж авах төсөл, эрчим хүч, уул уурхай, дэд бүтэц гээд том, жижиг гэлтгүй шунаж ч, авч ч чадсан “MCS” группийн хамгийн сүүлийн “сюрпризит гамшиг” нь тус группийн “эвэр, сүүл”-ийн аль нэг нь болон дагалддаг “Керри” группийн хөрөнгө оруулалттай “Шангри Ла” зочид буудлын нээлтийн ажиллагаа байлаа. Мэдээлэх тусам оруулсан гэх хөрөнгө оруулалтын хэмжээ нь бодитой бусаар өсөн нэмэгдсээр байгаа энэ алдартай зочид буудлын сүлжээ нийслэлийн мянга гаруй “одгүй” зочид буудал, 60 хүрэхгүй “одтой” зочид буудлынхныг сөхрүүлэх нь тодорхой. Тиймээс ч гэнэтхэн зочид буудлуудаа дэмжиж 150 тэрбум төгрөгөөр засварлана, 197 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгоно гэхчлэн “зочид буудлуудаа хайрлан хамгаалж” эхлэвэй.

11390280_1588793348058052_1759001516266541626_nУран арга байгаа биз. Гол халхавч нь “Цаана чинь АСЕМ айсуй”. Гэвч АСЕМ-ын уулзалт дуусна. Тэгээд ч дараагийн парламентын үед ирэх биз. Магадгүй, тэр үед урьсан эзэн болох Ерөнхийлөгч маань ч солигдсон байж мэдэх. Үгүй дээ л эх орондоо томчуудыг урьсан түүхэн гавьяатайгаар ажлаа өгнө.

Одоо  “MCS” ба “Керри” нэгдлийн шинэ зуушны “хийц”-ийг нь харъя. “Шангри Ла”-тай болчихоор монголчууд баярлах ёстой юм. Даанч ядуус нь олон болохоор атаархаад баярлаж өгөхгүй байгаа нь харамсалтай. Та бүхэн санаж байгаа бол Оюутолгойн гэрээг зурсан чинь LV орж ирээд л манай улсын нэр хүнд дэлхий дахин тавцан дээр нэг их өссөн юм гэдэг “хошин яриа” байдаг. Хэн зохиосон нь тодорхой. Дараа нь Монголд “Bank of China” салбараа нээчихвэл энэ том банктай харилцагч бүхэн хишиг хүртээгээд буцна гэдэг үлгэр ярьсаар намжсан. Гэхдээ амь бөхтэй байгаа нь тодорхой, наадмаар анхааралтай байгаарай гэж сануулъя.

Цаашилбал, алдарт Тавантолгойн хөрөнгө оруулагч “Энержи ресурс” өөрөө “Керри”-гийн аманд багтчихаад байгаа нь улстөрчдийг талцуулсаар байгаа. Угаас тэдэнд улстөрчид талцах, иргэн ядуурах аль нь ч хамаагүй. Бүгд “MCS”, “Керри”-ийн  өмч л болох нь чухал. Тиймээс ч “Юун Засгийн газрын тогтоол, УИХ-ын тогтоол, хууль, ҮАБЗ-ийн зөвлөмж вэ, өөрчлөөч, цуцлаач” гэсэн шахалт үзүүлэн “хуваагдах тусмаа сайн” гэх Хятад арга, авлигын аргаар юуг ч хийж болдог “сингапур туршлагаараа” ажиллаж байгаа нь энэ. Болдогсон бол тэдэнд Монголыг бэлэглэчих юмсан. Даанч тэд авахгүй л дээ. Учир нь ашиггүй маш олон зүйл ашигтайгаа дагаад ирэх учраас….

Г.Чинзориг Zaluu.com

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

33 Comments

  • u (June 04, 2015 1:36:36 pm )

    чаддаг юм бол өөрөө бариач

  • irgen (June 04, 2015 1:54:20 pm )

    za ingeed tom geh buudluud hevteed ogov oo hoorhiidoo

  • zo (June 04, 2015 2:43:39 pm )

    ene buudal udahgui ter chigeeree delbereh bno gesn yaria garaad bgaa.

  • Anonymous (June 04, 2015 2:49:22 pm )

    атаархаж гүтгэх нь арчаагүй амьтны л шинж шүү дээ, угаасаа хэн ийм юм бичүүлдэг нь тодорхой , хөгийн гар 🙂

  • Anonymous (June 04, 2015 2:58:59 pm )

    MCS мандтугай

  • Зочин (June 04, 2015 3:07:10 pm )

    Эх орноо худалдаж дууслаа даа

  • Дорж (June 04, 2015 3:16:22 pm )

    Хулгайч нар яасан идэж ууж ханадаггүй юм бол. Цус нөж хоёр холиод өгвөл амархан цадах байх.

  • u (June 04, 2015 3:47:13 pm )

    ТӨР БУРУУ БОДЛОГООС АРД ТҮМЭН ЯДУУРЧ БАЙХАД 1-2 ХҮН Ч ГЭСЭН АЖИЛТАЙ БАЙВАЛ САЙН БАЙНА

  • zochin (June 04, 2015 3:56:13 pm )

    Delhiid nertei tom zochid buudal mongoliig tooj salbaraa neesen ni mongolchuud bidnii gadaad ner hunded heregtei. uuniig oruulj chadsan ni l MCS -iin gawiya. sain baina. Ene buudald chini gadnii mungutei bayan humuus buuj, ter mungu ni mongold l ulddeg yum. Bas 300 garan mongolchuud end ajillaj baina. uursduu sain boddoo.

  • зочин (June 04, 2015 4:05:49 pm )

    МCS групп охин компани олонтой сингапур ба хятад хүнтэй хөрөнгө нийлүүлсэн групп,хувийн байгууллагуудаас хамгийн их шагнал урамшуулал авдаг групп,улсад татвар төлөлтөөрөө Эрдэнэт үйлвдэрийг бараадагч үгүй хойно хоцордог,энэ юуг харуулж байна вэ? нөгөө хуулийн цоорхой,хээл хахууль авилгал байгаа биз ээ?

  • zochin (June 04, 2015 4:39:35 pm )

    MCS -iin gishuud duursen / bayrtsogt saikhanbileg / ZGazaraas uur shiidver garahgui ee . Tavan tolgoigoo ch bas avna ih hural deer buur olonhi ni mcs namiinh

  • zochin (June 04, 2015 5:09:46 pm )

    barag vleegeed nuursee gargaj bga uls ba 5 tolgoi boon l or bna sh dee gadaadad dalain gunees nuursee tataj bn taigaas tataj bna zah zeel ni hayand ni bga mongol yagaad dampuuraad baidgiin buur bodood bodood oilgohgui bna mcs d ogoh heregtei odjargal gedeg hvn zugeer l minii mashind daigdaad gertee buuj bna nuden deer amidrald heregtei um hiij bna oor yaaah geed bgaan be

  • 555 (June 04, 2015 5:57:24 pm )

    МАНАНГУУД НЭГ НЭГЭНДЭЭ ОРД ГАЗАРУУДЫГ БЭЛЭГЛЭЭД Л

  • Anonymous (June 04, 2015 6:50:47 pm )

    Zochid buudluud uilchlgeegee saijruulj ursulduh heregtei. ingej Genkogiin ugeer ataarhval udahgui zah zeeliin jamaar archigdana.

  • Soongo (June 04, 2015 7:16:48 pm )

    Манайхан асуудалд ингэж хандахаа болихгүй бол мөддөө хөгжихгүй дээ. Яагаад олон улсын жишигт нийцсэн буудал орж ирж болдоггүй юм. Манайд байгаа буудлуудын ямар нь олон улсын жишигт хүрсэн үйлчилгээ үзүүлдэг вэ? Харин ч энэ буудлаас санаа авч өөрсдийнхөө буудлын үйлчилгээг сайжруулж өрсөлдөх хэмжээний болох хэрэгтэй шүү дээ. Юунд нь айгаад байгаа юм. Бүх үйлчлүүлэгчээ алдвал өөрсдийнх нь арчаагүйнх шүү дээ.

  • зүч (June 05, 2015 8:00:21 am )

    5 толгойг бушуухан явуулаачээ. Өртэй ч байсан “МСS” -д өгчихсөн нь дээр. Харин улсад төлөх татвар нь Эрдэнэтээс их байх ёстой шүү дээ. өөрсдөө үүрэг авах хэрэгтэй.

  • gggg22222 (June 05, 2015 8:16:27 am )

    Яагаад бүтээж хийсэн хүмүүсээ ингээд адлаад байгаа юм бэ

  • Y (June 05, 2015 9:08:42 am )

    Um bollgoniig muu sanaagaar dugnej haraar budaj xaraaj muulj yanz bureer gutaan doromjildog yamar hun chanaraa aldsan oodgui teneg boloo vee

  • Y (June 05, 2015 9:11:14 am )

    Fgvuh ihb
    KHVk

  • Y (June 05, 2015 9:12:47 am )

    Saihan bn bayar hurgei

  • Y (June 05, 2015 9:15:01 am )

    Mcs chadaltai

  • OD (June 05, 2015 9:40:57 am )

    Mongolian corruption system

  • Anonymous (June 05, 2015 10:46:18 am )

    5 tolgoig hurdan ed nart uguh heregtei.uvug deesiinnhee buyniig edelj gazar nutgaa zarj hurdan buyjmaar bn.mongoliin hugjliig hoishni tatdag enhbayriig saiin shalgah hergtei bnn.

  • Зочин (June 05, 2015 11:49:31 am )

    Энэ буупал чинь MSC-нх биш тэр хужаа өвгөнийх шүү дээ. Тийм болохоор орлого нь Монголд биш Сингапурт шилнинэ гэсэн үг шүү дээ.

  • зочин (June 05, 2015 12:45:00 pm )

    энэ яах вэ, манайд ч басашигтай. хөрөнгөө оруулсан хүн ашгаа авалгүй яахав. хамгийн чухал нь та нар газар нутгаа л сайн хамгаал

  • Anonymous (June 05, 2015 1:18:39 pm )

    ARGA YADSAN UYD MONGO TAVANTOLGOIGOOS ZEEL GESEN ZUIR UGIIG ENE HYATAD UG DIILEHGUI

  • Anonymous (June 05, 2015 6:37:26 pm )

    ene sandwich baisan baigaagui mongolchuud bolno

  • acopulco (June 05, 2015 11:30:27 pm )

    mcs ийн зөвхөн 1 л компани жилд 36 тэрбүм төгрөгний татвар төлж байсан юм даа та нар тэгээд л бодчих , хичнээн хунийг хооллож байна даа

  • zochin (June 10, 2015 2:24:09 pm )

    mcs mundag shu amjilt

  • Anonymous (June 14, 2015 5:21:09 pm )

    Хийж бүтээж байгаагууд нь ад болоол Хоосон ярьж шүүмжлэсэн нь ЭХ ОРОНЧ болчих юм

  • Anonymous (June 19, 2015 12:33:22 pm )

    тамын тогооныхоон гэж

  • МОНГОЛЧУУДЫН ТАМЫН ҮЛГЭР (June 25, 2015 8:50:10 am )

    МОНГОЛДОО ГАНЦААРАА БОДИТ ЮМ ХИЙЖ БҮТЭЭГЭЭД ЯВЖ БАЙГАА МОНГОЛЫНХОО ГАНЦ КОМПАНИ MCS -ЫГ ШҮЛЭНГЭТСЭН ЮМ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЯЛАГ БҮТЭЭХ ТУХАЙ ОЙЛГОЛТ Ч БАЙХГҮЙ ИХ ХУРЛЫН ГИШҮҮД БАТТУЛГА МЭТИЙН УЛСУУД ДАЙРЧ ДАВШЛАН МОНГОЛЧУУДДАА Л ӨӨРСӨДӨӨ Л ХОХИРОЛ УЧРУУЛАХ ЮМ ДАА МОНГОЛЧУУД БИД УЛС ТӨРИЙН ЭНЭ ХЭДЭН ЛУЙВАРЧДААСАА ЯАЖ САЛЖ УРАГШАА ЯВНА ДААА БОЛОВСРОЛТОЙ ИНЖЕНЕР ЭРДЭМТЭН МЭРГЭД Л МОНГОЛ УЛСЫН АВРАЛ ЮМ ДАА ЭСВЭЛ ЯПОНООС ЯАМ ТАМГЫН ГАЗРЫН САЙД ДАРГААР ТАВЬЖ АЖИЛЛУУЛВАЛ ДУРАКУУДЫН ХОР ХӨНӨӨЛӨӨСӨӨ ХУРДАН САЛЖ Ч МАГАДГҮЙ

  • ер зээл (June 28, 2015 9:24:58 pm )

    гол нь энэ MCS 2 млд. долларын ертей бутээгдэхуун уйлчилгээний ашиг нь нь ерее давж гарахгуй ганцхан арга нь шинэ зээл бас дахин ер! буюу нэмж зээлийн херенге оруулалтгуйгээр оршин тогтнохгуй

antalya rent a car