antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 16, 2011 14 comments

Бөх хүнийг бүдүүн өвсөнд бүдрэхэд нь өхөөрддөг байсан цаг өнгөрчээ

нийтлэсэн Admin

Бөх хүн хэрэгт ордоггүй байлаа. Ордоггүй ч гэж дээ оруулдаггүй байлаа. Тийм ч учраас бөхчүүд хууль их зөрчиж ирсэн нь үнэн. Нэлээн дээрээс эхэлье, Д.Мөнх-Эрдэнэ арслангийн спиртийн хэргээс эхлэн цаана нь юм хаягдчихдаг болов уу. Ухаандаа тээр жил “Эрдэнэт” үйлдвэрт Б.Бат-Эрдэнэ аварга 27 жил хэрэглэх каноны хор шахсан нь тухайн үеийн сонин хэвлэлүүд дээр байгаа. Энэ нь хэрэг мөн үү. Иргэн Дорж спирт зөөгөөд эсвэл ийм тамтаггүй их бараа таваар шахсан бол эрт ээ нарсанд явчихсан байгаа гэдэгт хувьдаа эргэлзэхгүй байна. Нэг муу олны танилшүү юм болохоор нэр нүүрээрээ гул бариад зүгээр гараад явчихсан нь тэр. Догоо зааны самрын хэрэг, Бэгзсүрэнгийн АКА-ний хэрэг, Одхүүгийн зодоон нүдээн, за тэгээд Дагвадоржийн талаар ярилтгүй биз дээ. Олонд илийг нь нэрлэхэд ингээд үргэлжилнэ. Ил болгодоггүй дараад байгаа нь үнэндээ энэ хэдэн бөхчүүдийг баллаж байна. Өнөөдүүл нь шууд даварч байна. Даварсаар даварсаар Дагвын оронд очсоны сүүлийн тод жишээ улсын начин Ц.Улаанхүүгийн хар тамхины хэрэг. Түүнийг шүүх хурал өчигдөр боллоо. Нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Ц.Улаанхүү гэдэг бөхийн хар тамхи мэддэг гэж юу ч байхав дээ. Нөхөр гайхуулахгүй юу. “Ах нь наадхийг чинь аргална” гэж өвөртөлж давхиад хил гааль дээр очсон ч юм бил үү. Тэгсэн тэр дотор нь олон улсад хориглосон морфин, героин гэхчлэн бэлдмэлүүд байж байдаг. Түүнийг бөх гэдгээр нь монголчууд л болсон хойно нэг муу танимхайраад, толгой дохидог юм байгаа биз дээ. Түүнд нь мань эр онгирч хар тамхи хүртэл аргалдаг хүн оргиод эцэстээ ийм байдалд хүрлээ. Бөхчүүдийг эрхлүүлж болохгүйг цаг хугацаа харуулж байна, монголчууд аа.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөсөө эхлээд Монголын ард түмэн нийтээрээ харж суухад л тэд дэвжээн дээрээ зодолддог болсон. Тийм биз дээ. Тэр жил Г.Өсөхбаяр яах аргагүй А.Сүхбатыг бөлдөгдөөд л унагасан. Эмнэлгийн машинаар явтал нь шүү. Иргэн хүн хэн нэгнийг олны нүдэн дээр бөлдөгдөөд унагавал яах вэ. “Ганц” руу ачна. Дараагийн наадам дээр нь улсын заан М.Баяржавхлангийн ах аймгийн арслан М.Баярсайхан талбай дээр үсэрч гарч ирээд “Дүүтэй маань ширүүн дориун барилддаг хэн бэ чи” гэж орилоод улсын начин Д.Пүрэвсүрэнг гөвсөн. Ингээд л ер нь зодоонгүй наадам байхгүй болсон. Бүгд гэмт үйлдлийн шинжтэй. Ийм өнгө рүүгээ орсон монгол бөх газар авсаар эцэстээ хүн буудан хороож, хар тамхи зөөх мэтээр хүн төрөлхтний хамгийн адгийн гэмт үйлдлүүд үйлддэг хүмүүсийн орчин болж хувирах шив дээ.

Тэд ард түмний хайрыг дааддаггүй, дэндүү эвдэрдэг. Инээж хөхрөөд л уулздаг байсан нөхөд маань улсын цол гээчид хүрээд л маргаашаас нь хамартаа баас түрхчихсэн юм шиг ярвагар хүн болдог. Зоогийн газарт хамтдаа хоол идэж болдог байлаа. Цол авсных нь дараа хамтдаа өнөө зоогийн газартаа ороход үйлчлэгч охиныг нь өөд уруугүй зандчиж загнаад, хоолыг нь зүсэн бүрээр голоод… ёстой нэг аяглаж байгаа юм аа. Эцэст нь түүнд “Чи одоо хэн болчихсон юм бэ. Заан гээч цолыг л авсан юм биз. Хэзээ ийм цамаан ярвагар болчихов…” гэхчлэн ганц хоёрхон сарын өмнө ямар явсныг нь хэлж өгөөд орхиод гарах жишээтэй. Тэгж байгаа бөхчүүд дараа нь заавал “юм” дуулгасан байдаг. Ингэж л эвдэрч хэмхэрдэг, эвдэрч хэмхэрсэн хэсэг бүлэг хүмүүсийг өнөөдөр монголчуудын зарим нь бөхчүүд минь хэмээн дээдэлж хүндэлдэг. Хүндлэл улам цөөрч байгааг тэд анзаардаг юм уу, үгүй юм уу.

Та бүхнийг од гэхээ больё, олны танил гэж хэлье. Нийгэмд танил юм бол хариуцлагатай байх ёстой. Нийгмийн өмнө дэндүү том хариуцлагатай байх ёстой. Барууны одууд ямар байдгийг сонс. Тэд нийгмийн өмнө хариуцлага алдахаас үхтлээ айдаг. Яагаад гэвэл тэд олны танил гэдгээрээ жижиг алдаа гаргахад л хуулийн хариуцлага хүлээнэ. Жирийн иргэн харин жижигхэн алдаа гаргасан бол тун гайгүй өнгөрөөчихөж мэднэ шүү, тэр зүгийн улс орнуудад. Олны танил гэдгээр нь, олонд үлгэрлэнэ, олон түмэн харж байгаа гэдгээр нь тэгдэг юм уу хууль заавал барьж авч жижиг гэлтгүй, жишээ нь машинтай явж байгаад дүрэм зөрчихөд л дуулиантайхнаар хариуцлагыг нь хүлээлгэнэ. Дараа нь тэд ард түмнээсээ хэвлэл мэдээллээр албан ёсоор уучлалт гуйна. Тэгж нийгэмд хүндэтгэлтэй ханддаг. Харин манай олны танилууд “Намайг ингээд байхдаа яадаг юм” гээд босч ирсээр… тэр тоолонгоор нь хуулийнхан толгойг нь илсээр өнөөдүүл нь өнөөдөр юу хийдэг болсныг бид харж байна. Барууны болон манай “од”-уудын ялгаа зааг ийм байна.

Монголд бөхчүүдээ өлгүүхэн таних юм даа. Бөхийн хөдөлмөр гэдэг нийгэмд баялаг бүтээж буй хэрэг ерөөсөө биш. Тэгж ярихын бол тухайн бөхийн цол гэдэг нь  тухайн хувь хүний л хэрэг. Эцэст нь нэг л үнэнийг хэлье. Эрхлүүлж болохгүй, их хүндэтгэж болохгүй, зайнаас харьцаж, зангаргаа тэдэнд харуулах хуультай байх цаг одоо болсон. Хариуцлагагүй эдгээр хүмүүсийг давраавал юу ч болж мэдэх нь. Улсын начин Ц.Улаанхүүгээр бодоход л олны танил хүмүүс амьдралдаа хариуцлагатай, олны хүндлэлийг дааж амьдрах цаг болжээ.

П.ХАШЧУЛУУН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Anonymous (December 16, 2011 1:19:37 am )

    ene yostoi unen

  • Anonymous (December 16, 2011 2:20:42 am )

    Unen l helsen bna shde! Oligtoido bish sporloj yawdag ehden company n munguur tsolig n awch uguud bhad nuguu hed n uursduu awchihsan yum shig l hun hunruu uschij tomrood l… ene heden shaldan buhiin l hereg alga / Dorjsambuu garidaas busad /

  • Anonymous (December 16, 2011 4:31:22 am )

    hutsdag haltar ve. hend heregtei u biceed bgan

  • Anonymous (December 16, 2011 5:31:46 am )

    ymarch utga alga

  • Anonymous (December 16, 2011 6:27:47 am )

    unen sh dee

    Ulaanhuu gej erguu duh

  • Anonymous (December 16, 2011 6:45:18 am )

    deerees n mungutei humuusiin tald hulsuur hun reketledgiig n bichih heregtei

  • Anonymous (December 16, 2011 2:14:08 pm )

    hariutslaga es judaggui humuusiin erhiin hasah heregtei .huuliin daguu arga hemjee avah negiin erheluulj heregui ee

  • Anonymous (February 17, 2013 6:02:55 pm )

    unen yum

  • Anonymous (February 17, 2013 6:04:45 pm )

    boxshuud huch hereglegdene,jijig bokshuud,ochir darna,ene ijil uil yavdal busad orond bahguishde,soyltoi boloh heregtei yum))))!!!

  • Anonymous (February 17, 2013 6:06:07 pm )

    jijig soltoi bohchuudes sagdanaar aih gene kkkk

  • Anonymous (February 17, 2013 7:07:54 pm )

    yamarch baisan mongoliin jijig bohchud hul zorchij bna!!!!!!!ajil hiihgui,

  • Anonymous (February 17, 2013 7:25:11 pm )

    huul zorchij bna kkkkkkkk

  • Anonymous (February 17, 2013 7:25:30 pm )

    хууль зөрчсөн бөх

  • Anonymous (February 17, 2013 7:30:27 pm )

    хууль зөрчсөн бөх ajilgui jijig bohchud)))

antalya rent a car