antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 3, 2015 1 comment

Солонгос улсад зорчихгүй байхыг анхаарууллаа

нийтлэсэн Admin

solongosКоронавируст халдвар (MERS-CoV) нь амьсгалын замаар дамждаг, хүнд явцтай, нас баралт өндөртэй, шинэ халдварт өвчин юм. Манай орны иргэд ихээр зорчдог Бүгд Найрамдах Солонгос Улсад Коронавируст халдвар (MERS-CoV) бүртгэгдэж, одоогийн байдлаар 15 хүн өвчилж, лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.  Анх өвчилсөн өвчтөн нь Арабын Нэгдсэн Эмират улс, Саудын Араб, Катар улсаар аялсан өгүүлэмжтэй байна. Одоогийн байдлаар түүний эхнэр, хүүхэд, эмнэлэгт хамт хэвтэж байсан өвчтнүүд өвчлөөд байна.

Иймд Коронавируст халдвараас сэргийлэх зөвлөмжийг өгч байна.

Үүнд:

Онцын шаардлагагүй бол Бүгд Найрамдах Солонгос Улсад зорчихгүй байх; *

Гараа сайтар савандаж угаах;*

Түүхий сүү, хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх*

Биеийн эсэргүүцэл сайжруулах, илчлэг сайтай хоол, хүнс хэрэглэх;*

Зэрлэг амьтадтай харьцахгүй байх, амьтны захаар явахгүй байх;*

Халуурах, ханиалгах, амьсгалахад төвөгтэй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандах зэрэг болно.*

ЭМСЯ, Шуурхай удирдлагын төв


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • geri (June 03, 2015 5:51:16 pm )

    Solongosiin medeegeer garsan daruidaa 2 hun nas barsan gsn. Hurdan tarhalttai shuud uushgi ni ustaad hund hatgaa bolj bn gn.

antalya rent a car