Охидыг зэрлэгээр хөнөөж, 25 жилийн хорих ял сонссон Б.Идэрзаяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Тэгвэл түүний гомдлыг Нийслэлийн шүүх хүлээн авч, шүүгчид хуваарилан энэ сарын 11-нд хэлэлцэхээр болжээ.
Б.Идэрзаяа нь өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр, Шар хадны эцэс Хар хошуу хэмээх газар 19-20 насны хоёр охины толгойг нь таслан онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн аймшигт хэрэг үйлдсэн юм. Тиймээс анхан шатны шүүхээс түүнд 25 жилийн хорих л оноож, ялын 20 жилийг гянданд, таван жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Харин шүүхийн шийдвэрийн дараа түүний эгч нэгэн сайтад ярилцлага өгч, дүүгээ гэм буруугүй хэлмэгдсэн хэмээн мэдээлсэн байдаг.
Холбоотой мэдээ
-
зочин (June 03, 2015 3:56:05 pm )
зэрлэг муу сайн новшнууд
-
otgoo (June 03, 2015 4:20:37 pm )
GOMDOOD BAIX YU BGAA YUM ENE NOBSH XOERIN XOER OXINIIG ALCHIHAAD UUUU
-
bantan (June 04, 2015 1:42:30 pm )
Зүв зүгээр байхад нь хэлмэгдүүлнэ гэж юу байхав.хуулынхан олох юмаа олдог л байхгүй юу.
3 Comments