antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 15, 2011 Comments are off

В.Путинтэй өрсөлдөх М.Прохоров гэж хэн бэ?

нийтлэсэн Admin

Оросын тэргүүн баячуудын нэг, тэрбумтан Михаил Прохоров энэ сарын 12-нд ОХУ-ын Ерөнхийлөгчид өрсөлдөхөө мэдэгджээ. Тэрбээр “Интерфакс”-аас зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр “Энэ бол миний амьдралдаа гаргасан хамгийн чухал шийдвэр байж магадгүй. Би сонгуульд өрсөлдөх болно” хэмээсэн байна. Гэхдээ М.Прохоров бусад нэр дэвшигчдийн нэр хүндэд халдахгүй байж, шударга өрсөлдөхөө онцолжээ. Өдгөө 46 настай тэрбээр ОХУ-ын экс Сангийн сайд Алексей Кудринтэй хамтран ажиллах хүсэлтэйгээ ч дурдаад авчээ. Учир нь экс Сангийн сайд өмнө нь ардчилсан, либерал хүчнийхэнтэй хамтрахад бэлэн байгаагаа Оросын хэвлэлд онцолж байсан аж. “Форбс” сэтгүүлээс гаргасан судалгаагаар М.Прохоров нь Оросын баячуудын жагсаалтын гуравдугаарт бичигддэг бөгөөд 2011 оны байдлаар нийт хөрөнгө нь 18 тэрбум ам.доллар болжээ. Тэрбээр улс төрд өнгөрсөн зургадугаар сараас эхлэн идэвхтэй оролцох болсон. Тухайн үед тэр “Правое дело” буюу “Зөв үйл хэрэг” намын даргаар томилогдсон юм. Гэвч гурван сарын дараа намынх нь дотор хагарал үүсч, тэрээр албан тушаалаасаа огцорчээ.

М.Прохоров үүнийгээ Кремлийн зүгээс түүнд дарамт шахалт үзүүлсэн хэмээн тайлбарлаж байв. Оросын хуулиар бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд тэрбээр хоёр хоногийн дотор хоёр сая хүний гарын үсэг цуглуулсан байх ёстой аж. Ажиглагчдын үзэж буйгаар М.Прохоровыг Кремлийнхэн тоглоомын хүнээ болгож байж болзошгүй.

М.ПРОХОРОВ ГЭГЧ ХЭН БЭ?

Тэрбээр 1965 онд Москва хотноо төрсөн. Түүний өндөр хоёр метр таван сантиметр бөгөөд урьд нь гэрлэж байгаагүй нэгэн. “Российский алюминий”, “Интергео” тэргүүтэй томоохон компанийн хувийг эзэмшиж, АНУ-ын “Нью-Жерси Нетс” сагсан бөмбөгийн багийн эзэн. “Форбс” сэтгүүлээс 2009 онд гаргасан жагсаалтад тэрбээр 9.5 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө Оросын баячуудыг тэргүүлж байсан юм.

“ОНЭКСИМ” группын захирал тэрээр “Коммерсант” сонинг худалдан авах гэж буй мэдээлэл Оросын хэвлэлдээ цацагдаад байгаа аж. Харин энэ талаар тус сонины эзэн Алишер Усманов мэдэгдэхдээ энэ нь худал мэдээ бөгөөд М.Прохоровтой ямар нэгэн гэрээ хийгээгүй гэдгээ онцолжээ. Дашрамд дурдахад, М.Прохоровын мэдлийн  “РБК” групп нь сонин, сар тутмын сэтгүүл, телевиз болон өөрийн цахим хуудастай юм.

М.Прохоровын эцэг ЗХУ-ын Биеийн тамирын улсын хороонд хэлтсийн даргаар ажиллаж байсан бол ээж нь Москвагийн химийн хүрээлэнгийн ажилтан байжээ. Харин эгч Ирина Прохорова нь утга зохиол судлаач бөгөөд “Новое литературное обозрение” буюу “Утга зохиолын шинэ тойм” сэтгүүлийн редактор юм байна. 1988 онд М.Прохоров нь Москвагийн санхүүгийн сургуулийн төгсөх курсийн оюутан байхдаа ЗХУ-ын Коммунист намын гишүүн болж байжээ. Мөн тэрбээр сургуулиа онц дүнтэй дүүргэсэн аж. Одоо тус сургууль нь ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургууль юм байна. М.Прохоров нь Зөвлөлтийн армид хоёр жил алба хаасныхаа дараа санхүүгийн салбарт хөл тавьжээ. Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкны Удирдах зөвлөлийн дарга, “Росбанк”-ны Ерөнхийлөгч, “Норильский никель”-ийн Ерөнхий захирлын албыг тус тус хашиж байжээ. Харин одоо тэрбээр “Норильский никель” компанийн хувьцааны 25 хувийг эзэмшдэг аж. Мөн тэрбээр “Полюс Золото” ХХК-ийн  захирлуудын зөвлөлийн даргын албыг давхар хашиж байжээ. Бас “ОНЭКСИМ групп”-ийг үндэслэн байгуулж захирлаар нь ажилласаар байгаа. 2010 оноос хойш “NBA” лигийн “New Jersey Nets” клубийн 80 хувийг эзэмших болсон. Харин өнгөрсөн зургадугаар сард улс төрд орсноороо зарим албан тушаалаасаа татгалзсан байна.

БУЯНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА

2004 оноос М.Прохоров эгч Иринатайгаа хамтран Михаил Прохоров санг байгуулжээ. Энэ нь соёлын, боловсролын шинжлэх ухааны бүтээлүүдийг дэмждэг аж. 2010 оноос хойш тэрбээр Хөдөлмөрийн зах зээлийн хороог удирдах болсон. Орос ба Франц улсын соёлын харилцаанд томоохон хувь нэмэр оруулсныхаа төлөө Легионы хүндэт одонгоор шагнагдаж байжээ.

КРУШЕВЕЛИЙН ХЭРЭГ

Францын Куршевель хотноо 2007 оны эхээр М.Прохоровыг баривчилж байсан удаатай. Тус улсын хууль сахиулагчид түүнийг дөрөв хоног хорьсон бөгөөд охид, бүсгүйчүүдийг худалдаалдаг олон улсын сүлжээг зохион байгуулсан хэрэгт буруутган мэдүүлэг авч байжээ. Гэвч  энэ нь батлагдаагүй учир түүнийг сулласан аж. 2009 оноос тэрбээр Москвагийн иргэн байхаа больж, Красноярскийн Еруда тосгонд амьдрах болсон байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car