antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 15, 2011 Comments are off

Асагийн ачаар NHK-г ялна

нийтлэсэн Admin

Японы телевизүүдийн шинэ жилийн нэвтрүүлгийн өрсөлдөөн эхэллээ. NHK телевиз уламжлал ёсоор 31-ний үдэш эстрадын Бүх оддын тоглолтоо шууд дамжуулан үзүүлдэг бол бусад телевиз ихэнхдээ тулааны урлагийн тэмцээн сонгодог билээ. Харин TBS телевиз мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүна Асашёорюүгийн ачаар NHK-гийн Бүх оддын концертийг даван гарахаар шийджээ.

31-ний үдэш 18 цагаас TBS-ээр алдарт кино найруулагч Китано Такэшигийн хөтлөн явуулах “Такэшигийн спортын гавьяат цол олгох шоу 2011” нэртэй спортын нэвтрүүлэг эхэлж бүтэн таван цаг үргэлжлэх гэнэ. Х ө л б ө м б ө г ч и н Казү Миүра, уран гулгалтын Андо Мики зэрэг одууд оролцох энэ нэвтрүүлгийн гол баатар нь Асашёорюү. 2011 онд дэлхийн авар га болсон Японы эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн баг Бүх оддын багтай футзалаар өрсөлдөх тоглолтонд Асашёорюү оролцоно.

“Зураг авалт одоо болж байгаа бөгөөд Асашёорюүгийн хөлбөмбөгийн авьяас мэргэжлийн хөлбөмбөгчдийг ч бишрүүлж байна” хэмээн “Sponichi” сонин өнөөдрийн дугаартаа бичжээ. Манай аварга 2007 онд гэмтэлтэй байхдаа Монголд Японы нэрт хөлбөмбөгчин Хидетоши Накататай хамт хөлбөмбөг тоглосон хэргээр шийтгүүлж, гурван тэмцээнд оролцох эрхээ хасуулан, гэрийн хорионд орж байв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car