antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 2, 2015 6 comments

Охиноо зодож хөнөөсөн гэх Т.Цогт, Г.Маралмаа нарын шүүх хурал маргааш болно

нийтлэсэн Admin

novshnuudДөрөвхөн настай бяцхан охин харгис хэрцгий төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт зодуулж харамсалтайгаар амиа алдсан аймшигт хэрэг өнгөрсөн оны хоёрдугаар сарын 21-ний өдөр гарсан. Ээж, аавынхаа хайранд өсч, эрхэлж нялхрах насандаа томчуудын “тэнэг″ үйлдлээс болж биендээ даамгүй хүнд нөхцөлд тарчилсаар энэ хорвоог орхисон нь олон нийтийг бухимдуулж буй.

Эл хэргийн сэжигтнүүд болох төрсөн эцэг Т.Цогт, Г.Маралмаа нарын хэргийг шүүх хурал  маргааш 11.00 цагаас Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд болох бөгөөд олон нийтэд нээлттэй шүүх юм.

Шүүгдэгч Т.Цогт, Г.Маралмаа нарын өмгөөлөгчдийн зүгээс шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн аваагүй. Уг шүүх хуралд шүүгчээр Б.Мөнхбаяр, Ш.Төгсгэрэл, С.Оюунчимэг, өмгөөлөгчөөр М.Хувцагаан, Д.Тунгалаг, улсын яллагчаар Д.Цолмон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Өнөржаргал, гэрч шинжээчээр Манлайжав, Дарханбаатар нар оролцоно.

Гэмт хэрэгтнүүдэд хойт эх Г.Маралмааг 4 настай дагавар охин О-г  биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар зодож санаатай алсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, харин Т.Цогтыг өөрийн төрсөн охин 4 настай О-г хойд эх Г.Маралмаад зодуулж биемахбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй, бага насны, биеэ хамгаалж чадахгүй хүүхдийг амь бие нь аюултай нөхцөлд байхад эмнэлгийн тусламж үзүүлээгүйн улмаас нас барсан, асран хамгаалж байгаа бага насны хүүхэд болох 4 настай охин О-г хараа хяналтгүй байлгаж, шаардлагатай тусламж үзүүлээгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3, 118 дугаар зүйлийн 118.1, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан ялыг тус тус сонсгож яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • умбаа (June 02, 2015 3:49:37 pm )

    НАСААР НЬ ХОРЬ ТЭНЭГ МАЛНУУДЫГ

  • Anonymous (June 02, 2015 5:22:11 pm )

    Өөрөө жирэмсэн байдаг энэ гэдсэнд байгаа хүүхэд азгүй еэ. Ямарч их уур вэ дээ хүүхэд үхтэл нь зодож л байдаг. Энэ 2 амьтны ах дүүс гэж ямар их сэтгэлийн зовлон эдлэж байгаа бол. Монголын 2 сая гаруй хүн тэр чигээрээ жигшин зэвүүцэж байдаг. Цаашид яаж насыг барна даа. Жирэмсэн бүсгүйгээ хараад энэ залуу юу бодож яаж сэтгэл шимширч байгаа бол. Залуус минь ухаантай байж уур омгоо барьж амьдарцгаа. Ямарч тохиолдолд хүүхдийг, хүнийг хайрлаж ханд, хүнийг хайрлаж байж хүнээс хариу хайр ирдэг юм шүү дээ. Хичнээн уурыг чинь хүргэж байсан ч өөрийг нь хайрлаж өхөөрдөж аргадаж амьдарсан бол ийм гай өнөөдөр өөрсдөд чинь ирэх үү үгүй гүү дээ.

  • zulka (June 02, 2015 5:32:41 pm )

    OXINIIG ZODOJ BAIXDAA JITEMSEN BAISAN YUMU. BUSDAD NI SURGAMJ BOLOOSOI DOO

  • умбаа (June 02, 2015 5:38:44 pm )

    НЭГ УДАА АЛГАДАХ АЙЛГАХ АСУУДАЛ БАЙЛГУЙ Л ЯАХАВ ТИЙМ БОЛТОЛ ЗОДНО ГЭДЭГ БОЛ ЖИНХЭН ГАЖ ХҮН Л ТЭГНЭ БИЗ ДЭЭ ТЭР МУУ МАЛААС ДООР ЦОГТЫН ХИЙСЭН ХЭРЭГ ХҮҮХЭНД ТОЛГОЙГОО МЭДҮҮЛСЭН АДГИЙН ШААР ТЭР ХҮҮХЭДЫГ ЯАЖ ТАМАЛСАН ТЭГЭЖ ТАМАЛ АМЬДААР НЬ ДҮҮЖИЛВЭЛ ТААРНА

  • zocnim (June 02, 2015 9:24:19 pm )

    Alaacn

  • лхагваа (June 02, 2015 9:35:33 pm )

    амьтан үр зулзага хамгаалдаг байхад түүнээс дор амьтад шоронд нь тамлаж үхүүл

antalya rent a car