Манай улсын энхийг сахиулагч бүх цаг үеийн рекордийг эвдсэн гайхалтай амжилт үзүүлжээ. Тодруулбал Монгол улсын Зэвсэгт хүчний 330-р ангийн ахлагч М.Бат-Эрдэнэ БНӨСУ-д зохиогдсон “Данкон” маршд дээд амжилтыг 02 цаг 07 минут болгон шинэчилжээ. Тус тэмцээнд 80 орны 320 энхийг сахиулагчид оролцсон бөгөөд “Данкон” марш нь 25 км-т 10 кг ачаатайгаар гүйх тэмцээн юм.
1972 оноос хойш Данийн Батлан хамгаалахын яамнаас уламжлал болгон зохиож байгаа тэмцээнд энэ удаа Монгол, Хятад, Балбын оролцогчид хүчтэй өрсөлдөгчид байлаа. Тэмцээний туршид Хятад улсын энхийг сахиулагч оролцогчдыг тэргүүлж байсан ч эцсийн мөчид ахлагч М.Бат-Эрдэнэ Хятад улсын тамирчныг гүйцэж түрүүлжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (June 02, 2015 2:02:58 pm )
Баяр хүргэe! Ийм сайхан мэдээ л уншиж баймаар бна
-
хэхэ (June 02, 2015 3:39:57 pm )
bayar hyrgie
-
Anonymous (June 02, 2015 4:59:54 pm )
Bayar hurgie! Mongol tsergiin tesver hatuujil, setgel zuin beltgeliig delhiid haruuljee.
-
svhee (June 02, 2015 6:33:28 pm )
bayar hurgey.zevsegt huchinii baiguulaga mongoliin neg nuur tsarai bolj bn shuu.tsaashidiin ajil amidrald ni amjilt hvsey
-
Anonymous (June 02, 2015 11:43:13 pm )
Bid Mongol bilee. Bayar hurgie.
-
нарантуяа (June 02, 2015 11:47:53 pm )
Баяр хүргье. дүү минь чамаар монголын ард түмний нэгээхэн хэсэг би маш ихээр баярлаж дүүгээрээ бахархаж байна тийм их хүнд хэцүү рекордыг эвдэж шинэчлэлт байгуулж монгол улсынха ЭНХИЙГ САХИУЛАХ цэрэг эрсийн хүч чадлыг ДЭЛХИЙ ДАХИНД цууриатуулж ЭЗЭН ЧИНГИС хааны хүчтэй үр удам нь дэлхийг энх тайванаар тэргүүлж байна гэдгээ харуулж чадсан дүүгээрээ бахархаж байна даа Энэ бод миний дүүгийн гайхамшигтай эр зориг тэвчээр тэсвэр хатуужил өөртөө итгэх итгэл монгол эр хүний холч ухаан гээд энэ бүхэн миний дүүд байгаа учираас энэхүүү амжилтанд хүрч монголын энхийг сахиулах цэрэг эрсийн гайхамшигтэй шинж чанаруудыг дэлхий нийтэд харуулж чадсанаараа монгол улсдаа маш их нэр хүндийг авчисан талын монгол хүчтэй дүүгээрээ бахархаж байна даа……. дүүгээрээ бахархаж байна ….. яг ийм л эх орныхоо нэр хүндийг энхийг сахиулах үзэл сурталчигаагаар дэлхий нийтийн рекордыг эвдэж чадсан энэхүү хүүгийн зориг тэвчээрийг үнэлэн УЛСААС БАЙР БЭЛЭГЛЭЖ үнлэж шагнах байлгүй дээ …… энэ бол жинхэнэ эх оронч үзэл хүч хөдөлмөл дэлхийн нийтийн аугаа их нэр хүнд……… гайхалтай монголын үр сад юунд ч ямарч төрлөөрөө дэлхийн рекордыг эвдэж чадна гэдгээ дэлхий нийтэд харуулж чадлаа миний дүү бахархаж байна
-
Монголын иргэн (June 03, 2015 2:45:16 am )
Монгол эр – цэрэг чиний амжилтаар монголын ард тумэн бахархаж, баярлаж байна. Аз жаргалтай амьдарч яваарай.
-
Бат (June 03, 2015 8:15:20 am )
Маш сайн байна. Монгол цэрэг эр чамаар бахархаж байна. Сайн сайхныг хүсье
-
ГАНАА (June 03, 2015 9:10:13 am )
Баяр хүргье Монгол залуусын эр зориг авхаалж самбаа аз хийморь өөдрөг байг
-
МАКС (June 03, 2015 1:15:25 pm )
САЙХАН МЭДЭЭ БАЙНА,МОНГОЛЧУУД СУЛ ДООРОЙ БИШ ГЭДГИЙГ ХАРУУЛСАН БАЙНА ШҮҮ,БАХАРХАЖ БАЙНА,
10 Comments