antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 2, 2015 14 comments

Татвараа төлөөгүй жолоочийг ингэж торгоно

нийтлэсэн Admin
527-1433210641downloadАвтотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажил өнгөрсөн ням гаригт дуусгавар болсон. Энэ онд нийслэлээс татвар хураах ажлыг иргэдэд чирэгдэлгүй хүргэх үүднээс төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээг 21 байршилд ажиллуулсан юм. Мөн автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор ангилан тодорхой саруудад оношлогоонд орж, татвараа төлөх боломжийг бүрдүүлж өгсөн онцлогтой.
Гэвч өнгөрсөн сарын 25-ны өдрийн байдлаар татвараа төлөөгүй иргэд багагүй байгааг албаны хүмүүс онцолж байсан юм. Тиймээсхотын Ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсэг хуралдаж татвар хураах нэмэлт цэгүүдийг Чингисийн талбайд ажиллуулсан бөгөөд дүүргүүдийн Татварын хэлтэс, нэг цэгийн үйлчилгээнүүд уртасгасан цагаар ажиллалаа.
Төвийн зургаан дүүргээс Чингисийн талбайд гарч ажилласан нэмэлт цэгүүд амралтын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд татвар хураах ажлыг эрчимжүүлэн ажилласан. Мөн энэ үеэр тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын даатгалыг хийж байлаа. Түүнчлэн Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас Чингисийн талбайд татвараа төлөхөөр ирсэн жолооч нарын автомашиныг байршуулан зогсоолыг гарган, түүнд хяналт тавьж ажилласан юм.
Талбайн урд байрлах талбайг автомашины зогсоол болгосон нь чирэгдэл багатай байгаа тухайн үед татвараа төлөхөөр очсон хүмүүс хэлж байсан. Мөн тэд энэ онд татвар хураах ажлыг хоёрдугаар сараас эхлүүлж, олон цэгийг ажиллуулсан учраас чирэгдэл багатай байсанг онцолж байлаа. Гэвч Чингисийн талбайд амралтын өдрүүдэд татвараа төлөхөөр очсон хүмүүс урт дараалал үүсгэж байгааг албаны хүмүүс онцолсон.
Хэрэв энэ сарын 1-ний өдрөөс өмнө татвараа төлөөгүй бол тухайн тээврийн хэрэгсэлд өдөр бүр торгууль ногдуулахыг албаны хүмүүс хэлсэн юм. Тухайлбал,нийслэлийн Татварын газрын Тээврийн татварын хэлтсийн дарга М.Шижирбаяр “Энэ жил татвар төлөх ажлыг ирэгдэд чирэгдэл багатайгаар зохион байгуулсан. Тиймээсдүүрэг бүрт нэг цэгийн үйлчилгээнүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа. Татвар төлөх хугацаа дууссан өдрөөс хойш нэгдсэн арга хэмжээ зохион байгуулна. Заримаас нь дурдвал замын цагдаа тээврийн хэрэгслийг зогсоож, төхөөрөмжөөрөө татвараа төлсөн эсэхийг шалгана. Тухайн төхөөрөмжид татвар төлсөн эсэх бүхий л мэдээллийг суулгасан. Шалгахад татвараа төлөөгүй бол торгууль ногдуулна. Торгуулийн хэмжээг Замын цагдаагийн газар тогтооно” гэсэн юм.
Торгуулийг нийслэлийн Засаг даргын захирамжийг биелүүлээгүй гэдэг үндэслэлээр тогтоох бөгөөд торгуулийг арга хэмжээг өдөр бүр авна. Өөрөөр хэлбэл жолооч та тогтоосон хугацаанд татвараа төлөөгүй бол өнөөдөр, маргааш гээд татвараа төлөх хүртлээ өдөр бүр торгуулна гэсэн үг.
Татвараа төлсөн эсэхийг шалгах нэгдсэн арга хэмжээг Замын цагдаагийн газрын алба хаагчид авахаас гадна тус арга хэмжээнд Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв хамтран ажиллах юм. Тодруулж хэлбэл, татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг хяналтын камераар илрүүлэн торгуулийн хуудсыг нь гэрийн хаягаар хүргэх юм.
Энэ мэтээр татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг торгуулийн арга хэмжээ авна. Энэ талаар Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга Ч.Жаргалсайхан “Татвар төлөх хугацаа дууссаны дараахь нэгдсэн арга хэмжээг жил бүр л зохион байгуулдаг. Энэ жил ч нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна. Хэрэв татвараа тогтоосон хугацаанд төлөөгүй бол Захиргааны хариуцлагын хуулийн дагуу торгуулийн арга хэмжээг авна” гэсэн юм.
Ямартай ч энэ жил татвар хураах ажлыг тээврийн хэрэгслийн улсын дугаараар ангилан сар бүр авч байх ажлын эхлүүллээ. Гэхдээ энэ онд туршилтаар уг арга хэмжээг туршилтаар зохион байгуулж байгаа юм. Цаашдаа автомашины татвар хураах ажпыг энэ хэлбэрээр зохион байгуулна. Тиймээс ирэх 2016 оны нэгдүгээр сараас эхлэн сар бүр татвар хураах юм. Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар
•1,6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
• 2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
• 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
• 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
• 5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө. Харин татвараа тухайн сардаа төлөөгүй бол торгуулийн арга хэмжээг авна.
Улаанбаатар хотын хэмжээнд 475 мянга орчим автомашин байдаг гэсэн тоо бий. Гэхдээ үүнээс 100 гаруй мянган автомашин нь замын хөдөлгөөнд оролцдоггүй аж. Гэсэн хэдий татварыг нөхөн төлөөлүүлэх замаар татвар хураалтын төлөвлөгөөг биелүүлдэг аж. Энэ жил тээврийн хэрэгслийн татвар хураалт, агаарын бохирдлын төлбөр зэргээс 22.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй. Тус хөрөнгө нь нийслэлийн автозамын бүтээн байгуулалтын ажилд зарцуулагдах юм.
Г.Баярцэцэг
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • монгойл (June 02, 2015 10:43:15 am )

    Ядуу ардыг дарамтлах нь улам ихсэж бна ! Эвдэрсэн явдаггуй машинаас татвар авна гэх олон зуун саяын орлого олсон татвараа авч чадахгуй лобидож уршоох хуууль гаргана гээд гуйлдэх шал мангууууууууу

    • irgen (June 02, 2015 1:21:10 pm )

      yvaagui mashind todorhoilolt avaad tatvar tuldgui l ym bn lee. Gertee suuj hudlaa yrihaas tsaashgui bhaar yadaj ochood asuusan bol arga zamiig ni zaagaad helj ugdug l ym bn lee sh dee.

  • Зочин (June 02, 2015 11:44:48 am )

    Ард иргэдээс авдаг татвар татаасыг нэг бүрчилэн тооцож гаргадаг газар байна уу Машины татварыг ингэж дарамтлах ямар хэрэг байна вэ? Хүмүүс төлөх болохоороо өөрсдөө төлнө шүү дээ. Эвдэрхий машиныг татвараас чөлөөлнө гэс:эн заалт байна уу

  • иргэн (June 02, 2015 2:32:16 pm )

    Жилийн дотроо татбараа төлбөл болоо юм биш үү Хулгайч нар төрийн эрх мэдлийг ард олноос булааж иргэдийг дарамталаж ядууруулаж Эх орон газар нутаг баялгыг минь өлөн чонтой хамтарч цөлмөж идсээр байна

  • Зочин (June 02, 2015 2:50:57 pm )

    Замын цагдаа нарын хийх ажил мөн юм уу.Зүгээр мөрөөрөө амьдарч хүмүүсийг дээрэлхэхдээ уургын морь шиг,зам дээр гарсан зөрчлөө яаж шийдэхээ мэдэхгүй муу гөлзамын цагдаа нарынөгнүүд хэнд хэрэгтэй юм бэ.Зүгээр л татварын байцаанч нар байхгүй юу.Зам тээврийн ослоос болж мөрөөрөө явж байгаад хичнээн хүн хохирч байна.Энэ бүгд замын цагдаа гэх лаларуудын мэдлэг дорой,хээл хахуульд дуртай, арчаагүй,үхээнц зантайл холбоотой шүү дээ.Тэд нар шударга байдаг бол жолооч нар тийм л байдлаар харьцана шүү дээ.

  • умбаа (June 02, 2015 5:16:54 pm )

    ТАТВАРЫН МӨНГӨ ХААШАА ОРДОГ ЮМ БЭ

  • MONGOL (June 02, 2015 5:57:55 pm )

    zamiin tsagdaa teeveriin gazart urid ni hiideg bsan biznesee aldsan odoo tatvar daatgaltai hamtardag umuu ted mungu saah idevhtei alilladag bolson gev cn tatvariin baitsaagcn nariin ehner nuhuriin dansand bugdiig alddag gedegiig medehgui gej uu.

  • иргэн (June 02, 2015 6:39:11 pm )

    ард түмний халаасруу төр хүчээр орж бна болилдоо дээрэмчидээ ард түмэн татвараа төлж лбгаа шүү дээ

  • bat (June 02, 2015 6:39:56 pm )

    ulirliin chanartai ajiltai mongol hunii amidralt daramt bolhoor shiidver yagaad gargaad baidag yum be urid ni sudalgaa yavuulaad hugtsaag togtooson 6 sar garch baij arai hiij joohon mungutei bolj baina shuu dee hii hooson amidralgui shiidver gargahaa hezee bolih yum be oligarhi bat uulee

  • bi (June 02, 2015 9:51:38 pm )

    zaaval tatvar tatvar geh um zamaa sain zasaad ugdug ch boloocoi jil bolgon bitgii vnee nemeed bai

  • зочин (June 02, 2015 11:07:52 pm )

    муусайн хулгайч шулаачууд ард түмнийг шулж татвараар дарамталж ханахгүй юм аа эвдэрхий замын хөдөлгөөнд оролцохгүй бгаа машинаас замын татвар агаарын бохирдолын татвар авна гэдэг чинь шууд дээрэм хийж бгаагаас ялгаагүй ш дээ өгөхгүй мэдүү шоронд хийх үү та нар тэгээд

  • зочин (June 03, 2015 8:25:27 am )

    Цагдаагийн дарга удирдлага ингэж өөрсдөдөө хамаагүй зүйлд орж хутгалдаж улам унасаар байгаа нэр хүндээ сэвтээх хэрэг байдаг л юм байх даа. Эвдрээд хэмхрээд зогссон машинаас хүртэл татвар авна гэдэг үнэхээр аргаа барсан хэрэг шүү. Асаагаад яажигнаж байгаагаас нь авалгүй яах вэ. Нөгөө их ардчилсан хүмүүнлэг нийгэм маань хаана байгаа юм бол. Дээдсийн идсэн уусныг энгийн иргэд төлж байх ямар учир байдаг бол оо. УИХ-ын гишүүд өөрсдөдөө хэрэгтэй хуулийг мөн шуурхай батлах юмаа. Томчуудын элдэв зовсон нэгэнд тус нэмэр хандив өгч байхыг ер сонсоогүй билээ. Хахаж үхээсэй тэд нар. Эрлэгийн өмнө тэр их хөрөнгөө аваад очих, түүгээрээ диваажинд арын хаалгадах юм болов уу. Эргэцүүлэн бодмоор…

  • kkkkkkkkkkkkkk (June 03, 2015 1:29:03 pm )

    Тус хөрөнгө нь нийслэлийн автозамын бүтээн байгуулалтын ажилд зарцуулагдах юм.

  • Zochun (June 03, 2015 11:44:48 pm )

    Ard tumen tuildaj duusaj bn da olsood tesehgui boloh tsag udahgui tor udirdaj baigaa ulsiig tasdaj hayah tsag bas udahgui…

antalya rent a car