Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 9655 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 518 хүн лаборатрийн шинжилгээгээр илэрсэн байна. Харин 1984 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.
Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын хамралтын хувь 88 хувьтай байгааг ХӨСҮТ-өөс мэдээлж байна.
Түүнчлэн ХӨСҮТ-өөс өнгөрсөн 7 хоногт нийт мэдээлэгдсэн хамшинжийн дотор цочмог халууралт, тууралтат өвчний хам шинж 90.4 хувь, цочмог халууралт, цэврүүт тууралтат өвчний хам шинж 8.4 хувийг эзэлж байна. Цочмог халууралт, тууралттай өвчний хамшинж 15-24 насныханд зонхилон тохиолдож байна хэмээн мэдээллээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (May 31, 2015 4:41:06 pm )
eniig yaj edgeeh we
-
zochin Zochin (May 31, 2015 8:11:08 pm )
15 nastnuud vaccinaa hiilgeegui, eruul mendiin yam buren vaccinjuulsan gj hudlaa medeelj bacijee
2 Comments