Монгол Улсын Засгийн газрын XXXII ээлжит хуралдаан ирэх долоо хоногийн ямгмар гарагт буюу 2015 оны зургаадугаар сарын 02-ны 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм.
| № | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
| 1. | Бразил Улстай визийн тухай ноот бичиг солилцох тухай | Л.ПҮРЭВСҮРЭН |
| 2. | Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай | Л.ПҮРЭВСҮРЭН |
| 3. | Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн тухай* | Л.ПҮРЭВСҮРЭН |
| 4. | “Монгол Улсад 2015-2016 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн тухай | Д.ДОРЛИГЖАВ |
| 5. | Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Д.ДОРЛИГЖАВ |
| 6. | Хууль сахиулахын их сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай | Д.ДОРЛИГЖАВ |
| 7. | Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатын санаачлан боловсруулсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай | Д.ДОРЛИГЖАВ |
| 8. | Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингийн санаачлан боловсруулсан Өршөөлийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай | Д.ДОРЛИГЖАВ |
| 9. | Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай | Д.ДОРЛИГЖАВ |
| 10. | Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай* | Ж.ЭРДЭНЭБАТ
Л.ГАНТӨМӨР |
| 11. | Хуулийн төслийн үзэл баримтлалын тухай* | Д.ЭРДЭНЭБАТ |
| 12. | Ой тэмдэглэх тухай | Л.ГАНТӨМӨР |
| 13. | Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай* | Р.ЖИГЖИД |
| 14. | Уул уурхай дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл | Р.ЖИГЖИД |
| 15. | Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн тухай | Р.БУРМАА |
| 16. | Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл | Р.БУРМАА |
| 17. | Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл | Р.БУРМАА |
| 18. | Органик хүнсний тухай хуулийн төсөл | Р.БУРМАА |
| 19. | Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай | Г.ШИЙЛЭГДАМБА |
| 20. | Бусад асуудал* | Ч.САЙХАНБИЛЭГ |
| Танилцуулах асуудал | ||
| 21. | Гадаад хэргийн сайд олон улсын хуралдаанд оролцох тухай* | Л.ПҮРЭВСҮРЭН |
| 22. | Монгол, Оросын Засгийн газар хоорондын протоколд гарын үсэг зурах тухай* | Л.ПҮРЭВСҮРЭН |
| 23. | Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хийж байгаа хэлэлцээрийн тухай | Р.ЖИГЖИД |
| 24. | Эрүүл мэндийн салбарын эмийн төсвийг нэмэгдүүлэх тухай | Г.ШИЙЛЭГДАМБА |
Холбоотой мэдээ
Comments are closed.
