antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 30, 2015 Comments are off

Улаанбаатарт 22 хэм дулаан

нийтлэсэн Admin

Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар хүйтэн салхитай байна.

2015 оны тавдугаар сарын 30-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Баруун болон төвийн нгутгийн хойл, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр  бороо орно.Дуу цахилгаантай.  Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж,секундэд 6-11 метр, ихэнх нутгаар секундэд  түр зуур 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 хэм, Говийн бүсийн баруун хэсэг, Орхон Сэлэнгэ, Туул голын сав газраар 20-25 хэм, говийн бүсийн зүүн хэсэг, Дорнод , Дарьгангын тал нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд түр зуур 16 метр хүртэл ширүүснэ. 20-22 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 12 хэм дулаан, харьцангуй чийг 37 хувь, агаарын даралт 856 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


2015 оны тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд баруун болон төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 2-нд нутгийн  баруун хагаст, 3-нд ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 31-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 16-18 метр, 6 сарын 3-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car