Өчигдрийн УИХ-ын чуулганаар Цагаан суваргын ордын асуудлаар УИХ-ын гаргасан шийдвэр Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай цэцийн дүгнэлтийг хэлэлцсэн.
УИХ-ын дэд дарга Л.Цог Цагаан суваргын ордод төр хувь эзэмшихгүй болсонтой холбогдуулан Үндсэн хуулийн Цэцэд хандсаныг авч хэлэлцээд Үндсэн хуулийг зөрчөөгүй байна гэж үзсэн юм. УИХ-ын хаврын чуулганы хаалтын өдөр Цагаан суваргын ордод төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг батласан. Тогтоолын төсөлд төр цагаан суваргын ордод 34 хувийг эзэмшинэ гэж заасан байсан ч хэлэлцүүлгийн явцад төрийн хувь, эзэмшил байх шаардлагагүй гэж үзсэн билээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан үг хэлэв. Тэрээр “УИХ ард түмний өмчийг Нямтайшир, Н.Номтойбаяр хоёрт өгөх шийдвэрийг гаргасан. Та хоёрт аз, жаргал хүсье. Идээд цадаарай. Монголын баялагаар бага тоглоорой гэж хэлье. Нямтайшир сайн хүн байж болно. Гэхдээ нэг хүн, нэг компанид төрийн ордыг өгдөггүй юм. Ийм төртэй байж болохгүй. Улстөрчдийн моорог болсон Н.Жанцан, Ж.Амарсанаа нарыг зайлуулах цаг болсон. Болж, бүтэхгүй зүйлийг Үндсэн хуулийн цэц засч залруулж явах ёстой. Гэтэл Үндсэн хуулийн цэц Х.Тэмүүжин сайдын хэлснээр моорог болчихож.
Цагаан суваргын ордоо хэдхэн төгрөгөөр үнэлээд цөөхөн хүнд өгдөг болсон байна. Одоо үүнийг залруулах нэг л арга байна. УИХ шийдэрээ хүчингүй болгох. Миний бие уг шийдвэрийг хүчингүй болгохоор ажиллана. УИХ-д ухаантай хүмүүс байгаа. Үндсэн хуулийн цэц дотор ч эрүүл ухаантай хүн байгаа байх. Газрын доод баялаг ард түмний өмч юм. Ард түмний өмчийг ингэж хувийн компанид өгч болохгүй. Дубайн гэрээ хулгайн гэрээ болсон. Оюутолгой дууссан. Цагаан сурварга хувьд очлоо. Улс энэ ордыг илрүүлэх гэж найман жил хайгуул хийсэн” гэв.
Цагаан суваргын ордын талаар УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог, С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ нар тухайн үед эсрэг саналтай байсан ч Н.Номтойбаяр гишүүний хичээнгүйлсэн зүтгэл, бараг л УИХ-д хүч түрэн орж ирсний зорилгыг дэмжигчид олонх болж “МАК”-ын мэдэлд шилжүүлээд байсан нь ийнхүү Үндсэн хуулийн цэцээр баталгаажжээ. Одоо зөвхөн УИХ-аар дахин хэлэлцүүлэх эсэх л үлдэж байна.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
хүн (May 29, 2015 1:31:05 pm )
Өмчгүй төр гэдэг Гар хоосон ард түмэн гэсэн үг Гар хоосон ард түмэн ямарч хүчгүй үүнээс үүдээд Монгол төр хулгай луйвараар баяжсан эрүүгийн гэмт хэрэгтэн нарын төр байсаар байх болно Гэмт хэрэгтэн хулгайч луйварчад нам хэмээх байгуулагд нэгдэж
Ард олноос төрийн эрх мэдлийг булаан Ард түмнийг үүрт гуйлагчан байлгаж дураараа хуурч дарлаж мөлжөж байхыг санаархаж байна -
msn (May 29, 2015 1:37:56 pm )
yur ali ih uguujteid ni uguh heregtei shdee chi bi geltgui.herev uguujgui bol daraagiin hun ch kompani ch bai terend uguh heregtei.Manaihan uguhuul bodoh yum negent ugch bgaa yum chin yu avah ve gedgee sain bodoh heregtei
-
msn (May 29, 2015 1:38:38 pm )
tegeed ch 51, 49 gesen toog yur martaj bolohgui
-
зочин (May 29, 2015 1:54:39 pm )
өө хөөрхий Уянга урвачихсан уу,тэгнээ тэр.
-
zochin (May 30, 2015 12:35:19 pm )
Batzandan hoosn hotsorsondoo sharalhaj hashgirch l baina da,
-
зочин (May 31, 2015 11:20:29 pm )
Тэр улсын хөрөнгийг үнэгүй аваад байгаа амьтад тэнгэрийн амьтан уу тамын чөтгөр үү ямар нь ч байсан хүчтэний дээр хүчтэн бий гэдэг алдарт монгол үг бий дээ зоригт монгол эрчүүдээ ухаант монгол иргэдээ
-
zochin (June 02, 2015 6:51:23 am )
Esreg sanal ogsonch olonhiin sanalaar yalagdsan bolohoos Uyanga demjlee gej bicheegui bgaa biz dee. Yumaa sain unshij oilgo.
-
bi (June 02, 2015 10:06:41 am )
yanaa heleh ug ch alga da
-
bi (June 02, 2015 10:08:58 am )
tur bainauu
-
Oonoo (June 02, 2015 11:39:40 am )
yasan ih shunal we ene ih horongo mongiig nasaaraa idej barahuu
-
Anonymous (June 04, 2015 3:44:55 pm )
Элбэгээгийн америк засгын газрыг огцруулж хатуу хариуцлага тооц
11 Comments