“Замын цагдаагийн офицер бусадтай хуйвалдан иргэнийг хохироож байна” гэх мэдээлэл манай редакцид ирсэн юм. Мэдээллийн мөрөөр сурвалжлахад энэ сарын 4-ний өдөр Хархорин захын уулзварын ойролцоо УБТ 95-50 дугаартай “Санни” маркийн автомашины араас “Аванти” маркийн 28-26 УНА дугаартай авто машин мөргөж гуферийг нь хагалсан аж. Үүрэг гүйцэтгэж байсан цагдаа ирж дуудлага өгөхийг сануулж, дуудлагаар ахлах дэслэгч н.Энх-Амгалан ирсэн байна. Тэрбээр ирснийхээ дараа хэн нэгэнтэй утсаар ярьж байснаа мөргүүлсэн жолоочийг буруутгажээ. Түрүүч нь
Улмаар мөргүүлсэн жолоочийн автомашиныг ачуулж, журмын хашаанд хийжээ. Үүгээр ч зогсохгүй удалгүй мөргөсөн машины жолооч утасдаж “Миний машины тэнхлэгийн тохиргоо алдагдсан байна. Чи 1.200.000 төгрөг өг” гэж шаардаж эхэлжээ.
Мөргүүлсэн жолооч “Мөргүүлсэн би яахаараа бурууддаг юм. Зай барьж яваагүй учраас чи миний араас мөргөсөн. Харин ч би төлбөр нэхэмжлэх эрхтэй” хэмээн хоорондоо муудалцсан байна.
Тухайн зөрчил болох үед харж байсан нэг залуу “Аванти маркийн машины жолооч нь эрхээ хасуулсан, жолоо барих эрхгүй хэрнээ дандаа машин барьж ингэж хэл ам таталж байдаг нөхөр. Сая дуудлагаар наад ахлах дэслэгч чинь ирээгүй шүү. “Аванти”-гийн жолооч сандраад таньдаг хүнээ дуудсан шүү. Болгоомжтой байгаарай” хэмээн захижээ. Гэтэл замын хөдөлгөөнд оролцох эрх бүхий жолооч нь буруудаж, өнөөдрийг хүртэл найм хоног журмын хашаанд машин нь байгаа бөгөөд журмын хашааны хоногийн төлбөр болон ачилтын мөнгө төлөх болоод байна. Харин замын хөдөлгөөнд оролцох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, хууль дүрэм зөрчиж явсан нь зөвдөж байгаа энэ процесс нь Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн тасгийн ажлын үзүүлэлт гэдгийг хэлээд өгч байна.
Маргаан одоо ч үргэлжилсээр байгаа бөгөөд мөргүүлсэн машины жолооч шударга бусаар шийдсэн гэж үзэж байгаа аж. Энэ талаар албаны эх сурвалжуудаас тодруулахаар Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн тасагт очиж даргатай нь уулзах гэсэн боловч үүдний хамгаалагч нь “Дарга гадуур ажилтай, манайхан ер нь гадуур ажилтай байгаа, ямар ажлаар явна” гэж асуув. Тухайн хэрийн талаар иргэний гомдол ирсэн тухай хэлэхэд “Та бичиг хэрэгтэй, туслахтай нь уулзаад асуучих, би сайн мэдэхгүй байна” гэсэн юм. Ингээд 202 тоот өрөөнд очиход туслах нь эзгүй байв. Мөргөсөн нь зөвдөж мөргүүлсэн нь буруудсан энэ хэргийг сурвалжилж байхад эргэлзээтэй зүйл их байсан.
Тухайлбал тэдгээр иргэдийн маргаан дундаас нэг зүйл ихэд сонин содон байсныг эх сурвалж өгүүлсэн юм. Тухайн машины эзэн нь гэх залуу мөргүүлсэн “Санни” маркийн машины жолоочийг эхнэртэй нь загнаж, “Ганган машинаас бөгсөө хол авч явж бай. Чиний тэр сэгийг журмын хашаанд нь мөнхөлнө. Хэзээ ч гаргахгүй хараарай” гэх зэргээр элдэвлэсэн байна. Тэрбээр “Хөндлөнгөөс хараад зогсож байсан хэний ч уур хүрмээр их эвгүй харьцаатай залуу байсан. Эмэгтэй хүнийг гудамжинд элдвээр дуудаж хэлээд байхад тэр ахлах дэслэгч айгаад байгаа юм уу, эсвэл түүний удирдлаган дор ажилладаг хүн үү их л өрөвдмөөр харагдаж байсан. Төрийн хувцас өмсчихөөд, ажил үүргээ гүйцэтгэж яваа байж тийм хүнээс айгаад байгаа юм шиг хүлцэнгүй царайлахыг нь харахад үнэхээр өмнөөс нь “ичсэн” хэмээн нүдэнд харагдтал ярьсан юм. Харин мөргүүлсэн машины жолоочийн эхнэр С-тэй уулзаж уг хэргийн талаар асуухад “Энэ сарын 20-ны 11 цагийн үед манай нөхөр байраа эзлэх гэж дохио өгөөд нэгдүгээр эгнээ рүү ороод явж байхад араас нь мөргөсөн байсан. Манай нөхөр үнэндээ дуу цөөтэй хүн л дээ.
Ирсэн гээд байгаа цагдааг араас мөргөсөн машины жолооч дуудсан гэж тэнд байсан хүмүүс хэлсэн гэсэн. Би тэр жолоочтой уулзаад “Тэгж яривал та нар хүний машин төлж өгөөрэй. Чи жолоо барих эрхгүй байж яахаараа машин бариад явж байдаг юм” гэж хэлээд явсан. Тэгтэл таван минут ч болоогүй байхад араас тэр н.Энх-Амгалан гэдэг ахлах дэслэгч утасдаад “Та юу яриад байгаа юм. Тэр жолооч эрхгүй байсан нь үнэн. Гэхдээ би хариуцлага тооцоод 25 мянган төгрөгөөр торгочихсон за юу” гэсэн. Монголчууд чинь дийлэгдэж байгаагийнхаа талд ордог улс шүү дээ. Би эхлээд зөрчил гарах үед байсан хүмүүсийг тийм байдлаар л ярьж дээ. Түүнээс энэ мөргөсөн жолооч, ахлах дэслэгч хоёрыг бие биенээ таньдаггүй юм байна” гэж бодож байсан. Тэгтэл таван минут ч болоогүй байхад миний хэлсэн зүйлийг тэр ахлах дэслэгч мэдчихсэн байсан. Би үүнээс тэр хоёрыг танил тал гэж мэдсэн, тэгж ч дүгнэсэн. Бас ах нь ч гэнэ үү машины эзэн ч гэнэ үү нэг хүн элдвээр хэлж дээрэлхсэн. Тэр ахыг нь цагдаа их сайн таньдаг, их дотно бололтой юм билээ. Төрийн ажлыг ингэж хийхээр цагдаагийн нэр хүнд яаж сайн байх билээ.
Манайх дөрвөн ам бүлтэй. Зөвхөн нөхөр маань л ажил хийдэг. Журмын хашаанд байгаа машиныхаа араас ажлын багаж хэрэгслээ ч авч чадахгүй, ажлаа ч хийж чадахгүй олон хоног тасалчихлаа. Эрхгүйгээр замын хөдөлгөөнд оролцож улсын хууль дүрмийг уландаа гишгэсэн тэр залуугаас болоод амьдрал минь орвонгоороо эргэж, өр ширэнд баригдах дээрээ тулчихаад байна” хэмээн нулимс дуслуулан ярьсан юм. Иргэдийн хоорондын маргаан, элдэв зөрчлийг шударгаар шийдээгүйгээс болж нэг айлын амьдрал 10 хүрэхгүй хоногийн дотор орвонгоороо эргэж байгаагийн бурууг хэн хүлээх вэ. Авто машин жолоодох эрхээ хасуулсан жолооч нь хүний машин мөргөчихөөд зөвдөж, мөргүүлж , муу ч гэсэн эд хөрөнгөөрөө хохирчихоод байгаа нь буруудсан энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
Р.Саруул
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
irgen (May 28, 2015 1:08:03 pm )
shd-n zamyn tsagdaad ochson bol duusaa tend ajlaa meddeg hun baigaa baih tegehdee hench ajlaa meddeg bolohgui.gar utsaaraa yarial hoolny mungu olovuu geel suuj baina.setguulch barag oilgoo bailgui er ni huugdsun baih
-
tumurbaatar (May 28, 2015 2:04:55 pm )
arai denduu baina.shudarga zuil alga
-
Anonymous (May 28, 2015 2:37:55 pm )
Энэ яг үнэн шүү. Сүүлийн үед араас мөргөсөн машин нь л зөвдөөд байдаг үзэгдэл их болж байна. Миний нэг танилын араас нь мөргөсөн жолооч машиныг нь засаж өгөхгүй гээд түүнийг нь БГД-ийн замын цагдаагийн нэг байцаагч дэмжээд одоо 7 сар өнгөрөөд байхад машинаа засуулж чадаагүй л байгаа.
-
Ард тумэн (May 28, 2015 3:31:37 pm )
Энэ арай худлаа байлгуй дээ’,замын цагдаа нараа тийим бол мордосоо шууд хураалга
-
Anonymous (May 28, 2015 5:06:03 pm )
Dorligjav said dr orood uulza tsag avaad huuli zuin yaman dr alhaad ch hamaagui och. hund byry zuil hiigeegyi bj buruudana gj yu bdag bnaa yavaad olugtoi zargald umguulugch av
-
жолооч өвөө (May 28, 2015 9:33:59 pm )
Ах нь хоер ч удаа хажуунаас ирж мөргөсөн машины жолооч зөвдөөд мөргүүлсэн би буруудсан, мөн ухарч байхад яг ард нь ирж зогсоод мөргүүлээд мөнгө авдаг арга дэлгэрээд байна. Ямбий машинтай ажилгүй улсууд цагдаатай хуйвалдан ийм зүйл хийгээд байна гэж бодож байна. Бага зэрэг сэв болохоор даатгал дуудахгуй, түгжрэл үүсгэхгүй гээд л хэдэн төгрөгөөр хохироод л салдаг юм даа.
-
Anonymous (May 29, 2015 3:47:16 pm )
Ер нь манай улс дэлхийн аль ч оронд байхгуй практикийг эх орныхоо замын хеделгеений дурмэнд шинээр нэмэлт еерчилелт ( араас нь мергесен жолоочийн зев болдог) оруулвал зугээр юм бишуу гэж бодож байгаагаа эрхэм хундэт замын цагдаагийн холбогдох хумууст уламжилъя
7 Comments