antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 15, 2011 2 comments

Ц.Улаанхүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаа

нийтлэсэн Admin

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ц.Улаанхүүд холбогдох хэргийг 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцлээ.

Ц.Улаанхүү нь НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн нэгдсэн конвенци”-ийн 3 дугаар жагсаалтад орсон мансууруулах бодис болох морфин, героины бэлдмэлийг онц их хэмжээтэйгээр буюу 0.523 кг-ыг хууль бусаар олж авч, хадгалан улмаар борлуулах зорилгоор Б-д шилжүүлэн өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн шүүх дээрх хэргийг 2011 оны 8 дугаар сарын 25-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд Ц.Улаанхүүд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.1-д зааснаар 11 жил хорих ял оногдуулж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн шүүх уг хэргийг 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд хохирлын хэмжээг нарийвчлан тогтоогоогүй байгааг дурдаад хохирлын хэмжээг болон гэрчээс зарим зүйлийг тодруулах шаардлагатай хэмээн үзэж, Ц.Улаанхүүд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (December 15, 2011 9:24:25 pm )

    Ta iPhone 4S–тэй болмоор байна уу тэгвэл манай 1000zahia c o m-оос лизингээр авах боломжтой боллоо та ороод vзээрэй (мөн хvссэн бараагаа та лизингээр авах боломжтой ) Vvнээс илvv хямдаар Монголд iPhone 4S (Factory Unlocked) олдохгvй гэдэгт 100% итгэлтэй байна! Манай бvх бараа Америкаас 100% оригналь, цоо шинэ, vйлдвэрийнхээ баглаа, боодол, битvvмжлэлтэйгээ орж ирдэг . Та манайхаар ороод л vз таньд гарцаагvй таалагдна. Манайх Монголдоо хамгийн хямд нь хэрвээ та манайхыг хамгийн хямд нь гэдэгт эргэлзэж байгаа бол манай дээр байгаа комьютерuuдийн uнийг, uзuuлэлт, өнгө uзэмж, брэнд нэртэй нь цуг бичиж аваад өөр дэлгuuрuuдээр ороод харьцуулаад хараарай Манайх бuх бараагаа Америкаас оруулж ирдэг бөгөөд бuгд Америк стандардын дагуу uйлдвэрлэгдсэн, 100% оригналь, цоо шинэ, uйлдвэрийхээ баглаа, боодол, битuuмжлэлтэйгээ байдаг Манайх бuх электрон бараандаа 3 сарын баталгаа өгж байгаа Эцэст нь, та манайхаас зuгээр л бараа аваад uз гэж хэлмээр байна Сэтгэл ханамжийн баталгаа 100% байна гэдэгт бид 100% итгэлтэй байна Баярлалаа 1000zahia c o m Монголын хамгийн хямд интернет дэлгuuр!

  • Anonymous (December 15, 2011 9:52:02 pm )

    sain hahuulidajdee

antalya rent a car