antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 26, 2015 9 comments

“Шалгалтынхаа дүнг өөрчил” гэж дарамталжээ

нийтлэсэн Admin

0c89487dc50d61c2dfdc8aaf64b55a62Төрийн өмчийн хорооны ажилтнууд бусдын дарамтанд дор ажиллах болжээ. Энэ тун таагүй мэдээ. Тус хорооноос төлөвлөгөөний дагуу харъяа үйлдвэр аж ахуйн газрууддаа шалгалт хийдэг. Гэвч шалгалтаар илэрсэн зөрчлөө нуун дарагдуулахыг тулд тухайн  компанийн эзэд нь ТӨХ-ны шалгагч нарыг элдвээр дарамталдаг юм байна. Ийм явдал саяхан “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК дээр  гарчээ. Гүйцэтгэх захирал Ж.Равдандорж нь ТӨХ-ны төрийн өмчийн хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтэн С.Энхзориг нарын шалгалтын баримтыг  үл зөвшөөрч, өөдөөс нь элдэв хэрүүл, хараал тавьжээ. Шалгалтаар Ж.Равдандоржийн хариуцлагагүй үйлдлээс болж  худалдан авалттай холбоотой 9.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байв. Мөн энэ компани нь  2012 онд зардлын төлөвлөгөөг 412 сая төгрөгөөр, 2013 онд 800 гаруй сая төгрөгөөр тус тус хэтрүүлжээ.  Эдгээрээс гадна Ж.Равдандоржийн өөр бас бус олон зөрчил ил болсон байна.  Гэтэл Ж.Равдандорж нь “Та нар шалгалтынхаа дүнг өөрчил” гэж шахаж байжээ.

Б.Баяр 

Эх сурвалж:  Tumen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • sa (May 26, 2015 9:38:57 am )

    Ene chin odoo barag dollarin terbumtan bolj bga hun biz dee sain shalgah heregtei

    • irgen (May 26, 2015 8:32:44 pm )

      Arvai bolie!!!!! yamar aimaar ih mongo idee ve. shuud shorond yavuulaachee. ATG haana bnaa.????.

  • иргэн (May 26, 2015 10:37:04 am )

    Хяналт шалгалтын байцаагч нарын нэр хүнд, ажлын үр дүнг нь үл тоомсорлох байдлыг дээрээсээ өгшүүлээд, хяналт шалгалт хэрэггүй шахуу юм яриад байгаа шүү.

  • jam (May 26, 2015 10:42:09 am )

    sain shalgaad uneneer shudarga shiidvel sain eldev daramt shakhaltand avtaj ul bolno shuu

  • зочин (May 26, 2015 10:55:18 am )

    Нөгөө хадны мангаа АТГ хаагуур яваад байнаа. Иймэрхүү хүмүүст хадны мангаа л хэрэгтэй дээ.

  • Зочин (May 26, 2015 1:30:26 pm )

    ийм их мөнгө идсэн юм бол хахуул өгөөд гарна гэж шалгасан хүнийг дарамталж байгаа юм биздээ.

  • Anonymous (May 26, 2015 9:50:36 pm )

    яг энэ асуудал дархан дулааны сүлжээ хк дээр ч гарсан ТӨХ,ЭХЯ, ятарч арга хэмжээ авч чадахгүй арчаагүй байгаа ш дээ

  • aidas (May 27, 2015 12:15:14 pm )

    tsaazaar av

  • Anonymous (May 27, 2015 2:19:26 pm )

    iim todorhoi fact bhad ATGazar ajillaachee

antalya rent a car