antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 26, 2015 67 comments

Уут уут мөнгөөр улсаа худалдсан сайдууд гуай…

нийтлэсэн Admin
uihe655264622201505260026Энэ үгийг хамгийн сүүлд Г.Уянга хэллээ. Жаахан хувиргаад “Уут уут мөнгөөр улсаа худалдсан сайд аа, тэвэр тэвэр мөнгөөр төрөө худалдсан дарга нар аа !!!” гэж байгаад асуув. “Ноогдол ашгаа хэзээ авах вэ ?” гэж гол нь асуусан, “Хоёр тал тохирсны үндсэн дээр тодорхой хугацаагаар хойшилсон” гэж хариулав. “Тодорхой” гэхээр л тодорхой болчихдог юм биш, харин ч тодорхойгүй болгож нууж, бултаж байгаагаа Ерөнхий сайд харуулав.
Хэн нь хэн бэ?
Гэтэл үүнийг Г.Уянгын зохиосон шүлэг, сэтгүүлч болохоороо шүлэг зохиож популизм хийж байна гэхчлэн сүлжээн дэх Ч.Сайханбилэгийн гар хөлүүд шивэр хулмас ханхалтал авч хаяж байна. Тэр ч байтугай уутанд нь хэдэн доллар байсан юм, тэвэрт нь хэдэн төгрөг байсан юм ? гэхчилэн яг жүүд банкир, хятад мөнгө хүүлэгч шиг асууж байна, яах нь вэ ?! Сайханбилэгт хэд, өөрт хэд оногдсоноо мэдэх гэсэн юм уу ?! Яаж хуваадгийг одоо бичнэ, дуустал нь уншаарай. Мөнгө тоолохоос өөр тоо мэддэггүй, түүхээсээ салсан эргүү юмнууд яг ингэж шившиг болж “монгол биш”, харин монголоор сүрхий ярьдаг болсноо нотлож байгаа юм.
Энэ эшлэл бол манай түүхийн гутамшигт үе ирж буйг харуулсан Монголын ард түмний бүтээл юм. Тэр түүх одоо давтагдаж байна. Түүх давтагдахад түүхийн сургамж болсон эшлэлийг давтахаас аргагүй. Тэр үгийг л Г.Уянга сануулж байна. Мартсаныг сануулж, унтсаныг сэрээж явах эрх ч, үүрэг ч түүнд бий. Энэ үг бол буддын тарни шиг, коммунизмын тодорхойлолт шиг манай ард түмний цээжинд хоногшсон үг юм.
Уут уут мөнгөөр улсаа худалдсан сайд аа ?! гэдэг нь Ч.Сайханбилэгт шууд хандаж байна, тэвэр тэвэр мөнгөөр төрөө худалдсан дарга нар аа ?! гэдэгт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Да.Ганболд, “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ч.Отгочулуу нарыг хэлж байна. Дээр нь монгол хүн авч, нөгөө талын хэлийг сайн сурсан Г.Батсүх гэгч нөхөр байна. Манай талаас томилоогүй, “нөгөө талаас” томилсон ТУЗ-ын монгол дарга.
Да.Ганболд хуучны угаасаа цайчихсан хүн,түүнийг монгол хүн гэхэд түвэгтэй. Г.Отгочулуу гэгч нь Уул уурхайн яамны стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга байхдаа томилогдсон, одоо чухам юу юм бүү мэд. Эд нарын элдэв булхайгаа нуух гэж эрхийн чинээ хүүхдүүдээ хаана хаана шилжүүлснийг тоочвол ёстой л “Хошууны бузар булайг дэлгэхэд миний нас хүрэхгүй” гэж Итгэлт баяны хэлсэн шиг юм болно. Мэдэхийн л Ц.Элбэгдорж чирч ирээд энд тэнд байршуулж явдаг хэдэн хүүхдүүдийн нэг юмдаг. АН-ын мянга мянган гишүүнд энэ падлий ч байхгүй, ер нь Ц.Элбэгдорж газрын гаваас ч иймэрхүү юмнуудыг олж энд тэнд тавихдаа дэндүү сайн.
Гэхдээ миний “Залуусын амь насаар тоглодог болжээ, энэ луйварчид” өгүүллийг эргүүлээд уншчихыг зөвлөж байна. Яг ийм хэн ч мэдэхгүй хүүхдүүдийг даргаар тавиад дараа нь “улаан хамгаалагч” болгоод эцэст нь хувь заяагаар нь тоглохдоо гаршчихаад байгаа юм, наадуул чинь. Хамгийн сүүлийн жишээ бол “хүргэн” Г.Дэнзэн. Одоо яаж яваа юм бүү мэд, сайхан залуу, олон хүн гэнэт шидийг олоод нисэхээр нь атаархсан байх, гэвч одоо шидмэсээр боолгоод үхэх гэж байна. Г.Дэнзэн гэдэг залуу шуналтайдаа хэдэн тэрбумын асуудалд шууд гүйгээд орчих зориг байлаа гэхэд тэнхээ, боломж байхгүй шүү дээ. Тиймээс цаад эзэндээ л асуудал байгаа, аягүй бол хөөрхий “шаврын хаалт” болоод өөрөөрөө дэнчин тавиад дуусах нь.
Өнөөх айхтар төлөвлөгөө гэгчид нь гарын үсэг зурж байгаа Б.Бямбасайхан ч залуу хүн, бас л “битүү морь” тиймээс эд нарт гарын үсэг нь л хэрэгтэй. С.Баярын үеийн золио АМХЭГ-ны дарга Д.Батхуяг гэж сайхан залуу бас л баларсан. Ийм жишээ үй түм. Эрх барихаараа л энд тэнд хэдэн хүүхэд хурган даргаар тавьж, нөгөөдүүл нь шоронгийн тав болдог. Н.Энхбаяр, М.Энхболдын үед нэгнээ хутгалаад, амьд нь цаазлуулаад харамсавч барахгүй юм болсон.
Харин “Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирал, “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ын гишүүн Г.Тэмүүлэн ийм булай юманд орохгүй гээд зугтчихлаа. Бодвол “Эрдэнэт”-ийн захирал байхдаа гал усан дундуур туучсан аав нь байдал бишидсэнийг мэдээд эртхэн гарахыг зөвлөсөн байх. Үнэндээ сарын 40 мянган ам.долларын цалингаас зугтдаг хүн ховор. Тэгээд ч МАН-ынханд бас нэг бодол бий, Г.Тэмүүлэн ТУЗ-д уг МАН талаасаа нэгдүгээр хүн юм шүү дээ. Тиймээс энэ “гарын үсгийн хэрэгт” МАН одоо хариуцлага хүлээхгүй боллоо. Баруунжсан хүүхдүүдэд ойлгомжтой жишээ хэлэхэд “Понти Пилат шиг гараа угаачихлаа”.
Өнгөрсөн жил “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Сэм Уолш гэгч Бээжинд АПЕК-ийн уулзалтын үеэр манай Ерөнхийлөгчийг ажилгүй болгоод хаясан ш дээ. “Н.Алтанхуягийн Засгийн газар огцорлоо, одоо бидний ажил явна” гэсэн утгатай мэдэгдлийг яг АПЕК-ийн үеэр яаран ирж “Bloomberg”-ээр ярьсан. Үнэхээр ч явах нь явлаа, гагцхүү “хаашаа ?!”…
Чухам тийм шалтгаанаар Г.Уянга “С.Баярцогт та хоёр энэ ашиггүй гэрээг урагшлуулах зорилготой томилогдож байгааг би харж байна, буруу алхам хийвэл өөрийн биеэр огцруулах санал гаргана” гэж мэдэгдсэн, тэр ёсоороо л болж байна. Харин энэ бүхний цаана “Засгийн газар унагах интэй” манай Ерөнхийлөгч “борголоо уугаад, хавтангаа маажаад” сууж байгаа гэж мөрийцөхөд ч бэлэн байна.
Харин Засгийн газар унагадаг Сэм авга Монголд ирж, сая тонн зэсийн баярт оролцоод буцахдаа Ерөнхий сайдтай албан ёсоор уулзаагүй ч гэрт нь гурван цаг гаруй саатан морилсон талаар амтай бүхэн ярьж байна. Харин ЗГ-ын хэвлэлийн мэдээгээр бол “УУЛЗААГҮЙ.”
Манийгаа худалдаад гялайв уу?
Г.Уянгын эшлэсэн монгол ардын дууны үгийг бүхлээр нь сурч авцгаа. Дууны нэр нь “Манийгаа худалдаад гялайв уу ?” гэдэг юм.
Магнаг дээлтэй сайдууд гуай
Манийгаа худалдаж гялайв уу?
Хүрэн дээлтэй Шанзав гуай
Хүрээгээ худалдаад гялайв уу?
Хайрцаг дүүрэн янчаанаар
Халхаа худалдсан Шанзав гуай
Богц богц мөнгөөр
Богдоо худалдаад гялайв уу?
Дэнс дэнс мөнгөөр
Дэлхийгээ худалдсан сайдууд гуай
Уут уут мөнгөөр
Улсаа худалдсан Шанзав гуай
“Ноён урваач, нохой шарваач” гэдэг үг эндээс гарсныг сануулахад илүүдэхгүй. Шанзавыг зүгээр ч “хүрэн дээлтэй” гээгүй. Манжийн өндөр дээдэс хүрэн жолоо, хүрэмтэй байдгийг ёжилж, буцаж хятад лугаа эвцэлдлээ гэсэн хэрэг. Энэ дууны үг, аяыг Богдын торгон цэргийн үлээвэр хөгжмийнхөн зохиосон ба даншгийн үеэр бүх сайдууд цугласан үед гэнэт дуулж, урвагчдыг нүүр хийх газаргүй болгосон гэдэг. Харин эх оронч ван гүнгүүд ба Богд ихэд баясан “Ямар сайхан дуу вэ? Дахиулъя” гэлцэж, ард олон ихэд дэмжиж түргэн тархжээ. Энэ бол ард түмний эсэргүүцэл.
Шинэ тулгар улс орон санхүүгийн хувьд хэцүүдэж, маш амжилттай хийсэн таван замын байлдаанд их мөнгө зарснаас, алба татвар хүндэрч, ямбатан ноёдын цалин пүнлүү муудахад бараг л “цэвэр санхүүгийн ашиг сонирхлоор” Монголын зарим ноёд Дундад улсын “тэнгэр, лусын мэт хив торго, эд баялагт” шунан улсаа худалдсан юм.
Сүй Шү Жан, Чен И-гийн үед автономитийг устгасан 138 лам ноёнд 354 мянган лан мөнгө шагнажээ. Жагсаавал Шанзав Бадамдорж 30 000 лан, гүн Цэрэндорж 20 000 лан, Да лам Пунцагдорж, дархан чин ван Пунцагнэрэн нар 15 000 лан гэхчлэн авчээ. Энэ бол яг одоогийн схем. С.Баяр хэдийг, С.Баярцогт хэдийг аваад цаадах хэдэн зуун гар хөлд хэдийнхэн оногдоо бол ? гэдэг л асуулт. Үүнд нь бас л Ерөнхий сайдын хувьд оролцсон Ч.Сайханбилэг яагаа бол ? гэдэг л асуулт ба ёжлол. Харин энэ монгол ёжлолын дараа жинхэнэ баталгаа нотолгоо эхлэх нь мэдээж хэрэг. 
Тэр үед Хүрээний Шанзав Бадамдорж Сүй Шүжанаас чийчаан тэрэг авах болж тэсэн ядан хүлээж байтал хүүхдүүд дэггүйтэж гадна нь чийчаан мэт дуугарсанд ямба ёслолын хувцсаа өмсөж сандран гарч иртэл шоолон зугтаж монгол түмний шившиг болжээ. Үүнд Бадамдорж ихэд уурлаж, аймгийн гэсгүйд тэр орчмын хүүхдүүдийг шийтгэхийг тушааж байж. Хүрээ тэр үед хороо биш аймагт хуваагддаг байсан, энэ аймаг нь засаг захиргаатай шууд утгаар холбогдохгүй, буддын их, бага ухаанаас үүдэлтэй ойлголт, ер нь та нар ийм юм ойлгох ч үгүй дээ.
Нууц юм байдаггүй болохоор Хүрээний хүүхдүүд хүртэл адгийн хорт муу явдлыг мэдэж байж. Үр хойчийнхоо өмнө үүрдийн шившиг тарьснаа өөдгүй шаарууд та нар харвардын боловсролоор хаацайлах ямар ч боломжгүй…
Урвагч ноёд бичиг илгээн улааны аюулаас авран гуйхыг хүссэний дагуу Сүй Шүжан Хүрээг төвөггүй эзэлснээс биш, таван замын байлдаанаар өвөрмонголыг чөлөөлчихөөд яг өнөөгийнх шиг гадныхны санхүүгийн боомилолтоор цэргээ татсан Монголчууд тэднийг нэвтрүүлэхгүй цохиж чадах л байсан. Зүүн хязгаараас манлай баатар, ван Дамдинсүрэн “Хятадыг оруулахгүй цохин устгаваас зохино, дорнод этгээдээс хятадын цэрэг оруулахгүйг би хариуцна” гэсэн бичгийг илгээж, үүнийхээ төлөө гамингийн шоронд босоогоороо үхсэн юм. Эх орончдын суу алдар бадраг, үүний адил эх орноо худалдагчдын шившгийг бүү мартагтун !!!
Мөн энэ үеэр:
Зоостой таван зуун цэрэг
Зоосоо хуалаад мордсонгүй
Зоосгүй таван зуун цэрэг
Зовлонгоо тоолоод мордлоо гэж дуулж байсан.
Хуалсан цэргүүд нь хуарандаа зэвсгээ хураалгаад айлын түлээ хөрөөдөж, захаас мах хүргэж амь зуудаг болсон юм. Зовсон цэргүүд нь суу алдраа мандуулж, Хүрээг чөлөөлөлцсөн юм. Ашгаас өөрийг хардаггүй адгийн шааруудаас болж эрх ашгаа ингэж алддаг юм. Монголын цэргийг дагаж Ар монголд ирсэн өвөр монголын 2000 иргэн амьдралаа алдах шахсан. Дамдинсүрэн, Тогтох тайж, Хайсан гүн зэрэг өвөрлөгч эх орончид энд хавчигдан зовж, хоригдон зовж байхад байхад эрх баригч шанзав тэргүүтэн нарийн хоол идэж, чийчаанаар зугаалж байсан. Одооны урвагчид жиптэй зугаалж байгаад ямар ялгаа байна ?!
Зүүн хязгаарын дайнд баатарлан оролцсон Сүхбаатарыг ч гэсэн гунигт төгсгөл хүлээж байсан байж мэдэх. Тэр Баяр гүний зуутын пулемёт сумангийн дарга байсан. Харин Баяр гүн бол тайж, горлос Тогтохын хамт ар монголд ирсэн харчин баатар байсан.
Агт морио унаад гарахдаа Тогтох тайж
Алт мөнгө олз ашгийг бодсонгүй ээ хө
Ар өвөр хошуу нутгаа хамгаалахын төлөө
Арван зургаан яаманд хүрсэн дээрэм нэртэй болов оо хө…
Эх орныхоо төлөө, улс үндэснийхээ төлөө зүтгэгчид цөвийн муухай цагт зоос мөнгөний ашгаар ингэж нэрээ бузарлуулдаг юм. Өнөөгийн бузар санаатны задгай мөнгөнд идэгдсэн учраа мэдэхгүй хүүхдүүд хуучин түүхээ мэдэхгүй, эртний дууг зохиосон шүлэг гэж мэдэмхийртлээ элийрч, улс орныхоо эрх ашгийг бодсон нь ийм адгийн амьтсын шар завьжны зугаа болохыг би л лав тэвчихгүй…
Барууныхныг муулаад хятадаас ирсэн өвөрлөгчдийг магтлаа гэж солиороод үзээрэй та нар. Тогтох тайжтай ирсэн 32 баатар автономитийн талд, дараа нь Хүрээг гамингаас чөлөөлсөн бароны цэрэгт байлдсаар хувьсгалын дараа Түшигцагааннуур суманд нутаг заагдаад хэлмэгдлийн үед орвонгоороо хядуулсан. Тэд харчинд босч, Хиагтаар дамжин монголд ирж, Ховдыг чөлөөлж, таван замын байлдаанд оролцож, Баронтай хүрээг чөлөөлж, Хиагтаас зугтсан гаминг хядаж, эцэст нь Сүхбаатарт ялагдсан. Тэндээсээ Баяр гүний гуйснаар Сүхбаатарын цэрэгт орж, Хүрээг чөлөөлөлцсөн.
Даанч тэдэнд тэнгэрийн муу хүртээл оногдсон. Манай бие даасан тусгаар төр өөрийн толгойтой байсан бол ингэхгүй байсан. Баяр гүн өөрийн сумангийн дарга байсан Сүхбаатарт алуулж, Тогтох тайжийн өргөмөл хүү учраас С.Буяннэмэхийг цаазалж, монголыг монголоор нь алуулж байсан юм тэр үед. Тийм үеийг 354 мянган лан мөнгөөр улсаа худалдсан адгийн шаарууд анх үүсгэсэн юм. Тэр нь лан мөнгөөр бусдыгаа худалдаж муучилсан хараал идмэрүүдээс эхэлсэн юм.
Харин сохор түвд Жавзандамба, 400 цэргээр Хиагтыг чөлөөлж “мэдээж” чадахгүй өвөрмонголоос гаралтай Д.Сүхбаатар, Барга хүний бутач Х.Чойбалсан, Хиагтад байлдсан ташуураас өөр юмгүй бөөстэй малчид гэх мэтийн монголоо гэсэн болгоныг муулсан наад харилхсан тэнэг суртал чинь эргээд энэ улс орныг “тоглоомон” улс болгож байна. Монголын асуудал Улаанбаатарт биш Дубайд шийдэгддэг болсон байна. 
Ийм юм хийчихээд “Би монгол хүн, багаасаа монгол хэл сурсан” гэж суух ч ичиж үхмээр юм байна. Юмыг шууд утгаар нь л ойлгодог “үгний цаана үг, үхэрт гиван” гэдгийг ч мэдэхээ байчихсан ийм толгойтой улс болжээ, бид.
Г.Уянга бичгийн хүн юм болохоороо үгийн наадаан хийгээд яг бадарчны үлгэрт гардаг шиг хөгийн байдалд оруулж элэг аваад хаяж байна шүү дээ. “Монголд оногдох 75 хувийн тухай “Оюу толгой”-н пиарчдаас асуу” гэж хариулж байгаа амьтантай юу ч ярих вэ дээ ?! “Оюу толгойг өмөөрөгчид монгол хэл сайхан сурч, баяр хүргэе!” гэдэг нь өөрийг чинь шууд “Оюу толгойн пиарчин” гэсэн байна, Сайханбилэг ээ !!! Монголоо алдсан хүнд одоо ингэж тайлбарлаж ойлгуулахаас өөр яах юм ! Үнэхээр эд нар монголоор сэтгэж чадахаа байж. Энэ онигоо удтал салахгүй л дээ, энэ залуугаас. Ямар сайндаа л нэг хашир гишүүн “Ээ туучий, нөгөөх чинь шууд утгаар нь ойлгоод явчихлаа” гэж толгойгоо барьж байхав дээ.
“Танхил өссөн миний амраг таван үгэндээ танигдаад байна” гэж ардын дуунд бас дуулдаг юм аа, хүү минь ээ. Эмэгтэй хүнээр эмзэгхэн, энхрийхнээрээ дуудуулж байгаа ийм амьтдад нээрээ юу бодож төрөө өгсөн юм бол оо ?! Та нар наад Г.Уянгын үг болгоны ард юу байгааг бодож бай л даа. Тархи чинь ажиллахгүй бол массаж хийгээд ч болов ажиллуул л даа…
Хөгжлийн банкаар дамжуулж хэдэн хүүхэд хөлсөлдөг, тэрийг Баабар зуучилж, үг заадаг, Баабар нь ч гэж чааваас, “Шилдэг нийтлэлчдийн клуб” гэж хүний нэр барьж мөнгө олдог, ийм олхиогүй байвал Та нарыг хэн ч энэ улсад шоолох л болно. Ард түмнээ “хар масс” энэ тэр гэж шоолох дуртай хэдэн хүүхэд ардын аман ярианд бүдэрч байна даа, хөөрхийс. Монголоо алдаагүйсэн бол ийм айхтар ухаантай хэвээрээ байх байсан юм аа, хүүхдүүд ээ !!!
Боловсрол гэж ийм юмыг хэлдэг юм аа, монголоор боловсорсон бол ийм үг хэлдэг юм аа, таван үгэндээ танигддаг харвардын дипломтонгууд аа, таван минутад ийм өргөн агуулгатай үг хэлдэг юм аа. Ахиж тайлбарлаж чадахгүй шүү муу ах нь.
Ер нь ч тэгээд Та нарт тайлбарлаад байх ямар ч шаардлага байхгүй дээ… 
Судлаач Х.Д.Ганхуяг

Эх сурвалж: www.ganaa.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

67 Comments

  • Anonymous (May 26, 2015 9:17:25 am )

    Mundag bichjee. Daan ch ene durakuud ni oilgox bolov uu

  • zochin (May 26, 2015 9:19:45 am )

    Илжигний чихэнд ус хийсэн ч алт хийсэн ч сэгсэрэнэ гэж үг байдаг. Манай хэд ч, ээ мэдэхгүй… бас сэгсэрэх биз. Ядаж хагаслаж сээг…л хэрэгтэй юм.

  • Anonymous (May 26, 2015 9:32:47 am )

    энэ шоучин хүүхэн яршиг л байна

  • ЖИР ИРГЭН (May 26, 2015 10:02:05 am )

    уянгаа чи амьдралдаа хүрэх мөнгө олчихсоншдээ мэдээж цаашаа шунаж л байгаа байх гэхдээ энэ төслүүд хөдлөхгүй бол мань нь турж үхлээшдээ

  • zochin (May 26, 2015 10:22:18 am )

    Unen buguud sain bichsen bna. Turiin tolgoid baigaa hediin uhaan ni hurch oilgoh bolov uu?

  • zochin (May 26, 2015 10:29:35 am )

    AAgeree hiibel hubi olgodogiig mongold horigloe oo

  • Нараа (May 26, 2015 10:30:38 am )

    Уянга бол алдааг засах гэж оролдохын оронд алдааг нь дөрөөлж өөрөө дээшээ мацах санаатай сонин хүүхэн байна. Хаана хэзээ юу гэж дуугарах нь улс эх оронд чинь хэрэгтэй вэ гэдгийг бодохыг ч хүсдэггүй тэнэг вэ яасан?

  • jam (May 26, 2015 10:39:08 am )

    mash sain unen bichsen baina

  • setgel (May 26, 2015 10:49:06 am )

    zuv um bichij shuumjildeg Uyanga , Ganbaatar geh met humuusiig muulaj bichdeg hulsnii komment bichij , ard tumniig tuurugduuldeg bie unelegch nar mash ih boloj dee

  • Зочин (May 26, 2015 11:03:14 am )

    Мундаг бичсэн байна. Одооны энэ гадаад дотоодод их сургууль төгссөн гээд байгаа нөхдүүд юу ч ойлгохгүй, тийм чадваргүй, зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө л ажилладаг арчаагүй улсууд шүү дээ. Өнөөдөр төрд төрийн хар хүн л хэрэгтэй. Бусдаар энд тэнд сургууль соёл төгссөн гэсэн үлгэрийн амьтад хэрэггүй. Улс орон, ард түмнийхээ төлөө гэж байгаа нь зөв юм.

  • Эдийн засагч (May 26, 2015 11:41:43 am )

    Зөв сайн бичсэн байна. Нөгөөдүүл нь ойлгохгүй дээ.

  • 156 (May 26, 2015 11:44:00 am )

    Herev ter bagaasaa hel sursan huuhduud oilgodog bol estoi unen turhiig ni helleedee . 200 garui jil mongoliin asuudliig beejind, daraa ni 70 shaham jil Moskvad shiiddeg baisan bol suuliin 20 garui jil amerikaas zaavar avdag /AN nam/ bn odoo boliod buur Laliin ertuntsud gariin useg zurdag bolj ene yu ve / Mongoliin turd mongol hun bish harin bagaasaa mongol heliig barag ayalagaggui sursan humuus turd ungu munguur garsantai holbootoi bna. Jinhene Mongol seheetnuudee sereh tsag boljee

  • Зочин. (May 26, 2015 11:50:10 am )

    Х.Д.Ганхуяг аа…улс төр судлаачийн хувьд чинь чамайг үнэхээр хүндэлж явдаг шүү…гэхдээ заримдаа хэт халуураад хадуураад явчих юм даа.Энэ удаад чи байгаа оносонгүй дээ.Үнэндээ Оюун Толгойн төслийг ард түмэн хөдөлгөхийг хүсэн хүлээж байгаа шүү дээ.Үүний төлөө чадах ядах хирээрээ л ерөнхий сайд хичээл зүтгэл гаргаад ирлээ.Ингэсний төлөө чам шиг ухаантай хүн түүнийг чичилж муугий нь дуудах юм гэж даанч санасангүй.Энэ Уянга,Ганбаатар,Даваасүрэн,Болор нараас чинь олон түмэн аль хэдүйнээ залхсан шүү…ГАГЦХҮҮ ЦАГ ҮЕ Л ҮНЭН ЗӨВИЙГ ШҮҮНЭ ДЭЭ.

    • irgen (May 26, 2015 7:46:51 pm )

      bi bas l ard tumnii neg gexdee ulsaa zarxiig xuseegui yum shuu.xudlaa ard tumen xusej bna gej xulxidadgaa bolioochee

    • irgen (May 26, 2015 7:48:55 pm )

      uyanga ganbaatar davaasuren nar bol ene tsagiin jinxene ex oronchid .xudlaa gevel chi garaad zaxiin mongol xunees asuu. anduuraad xujaa naraas asuuchixav.

  • ZALUU (May 26, 2015 12:19:12 pm )

    kkk uynag yahav dee populist hiiged yvj bnshdeeeeeee.ta bas gej hudlaa bhan ym yrij tomorson hun tanii hiij bgaa ym yu bgaan teged

    • irgen (May 26, 2015 7:50:26 pm )

      ene xun yum xiigeegui baij bolno. gexdee ulsaa zaraagui yum shuu

  • Zol (May 26, 2015 12:46:33 pm )

    Sain bichij hujaad hudaldagdsan luivarchid oilgohguilde

  • СД0411 (May 26, 2015 1:37:22 pm )

    нэг их сүрхий юм бичлээ гэж бодоод бх шиг ердөө хоосон хийрхэл бна.тэр хүн хутгалсан нөхөр чинь одоо хархоринд бгаашдээ хө

  • ХҮН (May 26, 2015 2:20:29 pm )

    Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөрхөнө Үхэр унсан хүнд нохой өшөрхөнө
    Уяна үнэнийг хэлсэн Монгол төр улсаа худалдаг хулгайч луйварчин нараас хэзээ салах вэ ард түмэн минь Одоо ирэх сонгуулЬд ард иргэд бүү оролц Оролцвол луйварчин нарын өрсөн шатарын хүү болно Ард түмэнд үнэндээ сонголт байхгүй юманд хууртаж сонгуулд оролцож Луйварчин нарыг төрийн эрх мэдэлд хүрэж болохгүй үүнийг ухаарах хэрэгтэй ЗҮГЭЭР Л ГЭРТЭЭ ЦАЙГАА УУГААД СУУЖ БАЙЯА БИД СОНГУУЛЬД ОРОЛЦОХГҮЙ БОЛ ТЭД ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ ХУЛГАЙЛАН АВЧ ЧАДАХГҮЙ

  • Anonymous (May 26, 2015 2:23:19 pm )

    ХҮН ХУТГАЛАЖ АЛСАН МАН ийн АЛУУРЧАН ХАР ХОРИНД БАЙГАА ГЭДЭГ ҮНЭН ЮМ УУ
    НААД ЛУЙВАРЧИН НАР ЧИНЬ АМЬД БАЙЛГАЖ БАЙЖ МЭДЭХ ЮМ ШҮҮ

  • ШУДРАГ ШҮҮХ (May 26, 2015 2:36:06 pm )

    САЙД ДАРГА НАРЫГ ШУДАРАГ АЖИЛДАГ БОЛГИЙ ГЭВЭЛ ИХЛЭЭД С БАЯРЫГ БАРИВЧЛАН ХАРИУЦЛАГ ТООЦОЖ ЭХ ОРОН АРД ТҮМЭНДИЙ ӨМНӨ ТАВСАН ТОЛГОЙГ НЬ АВДАГҮЙ ЮМ ГЭХЭД ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЖ НАСААР НЬ ХОРИХ ЯЛЬ ӨГ
    МӨН С БАЯРЦОГТ БОЛОН БУСАД ОЮУНТОЛГОЙН ГЭРЭЭГ ХИЙСЭН ХҮМҮҮСТ ХАРИУЦЛАГ ТООЦ ТЭГЭЖ БАЙЖ АЙДАГ ЭМЭЭДЭГ БОЛНО

  • ODorjpurew (May 26, 2015 3:31:35 pm )

    Толгойгоороо хариуцна гэж байсан хумууст хариуцлга тооцох хэрэгтэй.
    Тэгж байж МонголУлс Тер шиг Тертэй болно.

  • тунгалаг (May 26, 2015 6:20:13 pm )

    алчууртангууд барууныг худалдаж авч чадсан юм чинь манайх бол дороо Монголчууд бид өөрсдөө гуйгаад устах шатандаа оржээ

  • Туяа (May 26, 2015 6:34:01 pm )

    Эд хөрөнгө ухаалаг биш хэрэглээнүүд хэнд хэрэгтэй юм хэрэгүй болдогсон бол бүгдийг хориглоод ганцхан Эх Оронтойгоо л үлдээд малаа маллаад тариа ногоо тариад яарч адгах юмгүй маргаашдаа зовохгүй тайван амгалан бүгд нэг нэгэндээ хүнлэг хандаад нэгдэж нягтраад сэтгэлийн амар амгалан амьдрахсан Хүн гэдэг амьтан даанч саваагүй гайхалтай юм ч их хийхийн гайтай адгийн бүхнийг бас л хийх юм яаядаа байз

  • Иргэн (May 26, 2015 7:32:42 pm )

    Оюутолгойн алт эрдэнэс минь АН-ынханы гараар ороод дашийн шог болов оо!

  • Иргэн (May 26, 2015 7:33:53 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.

  • Иргэн (May 26, 2015 7:34:21 pm )

    Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. /Жан Жак Руси/

  • Иргэн (May 26, 2015 7:34:42 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • Иргэн (May 26, 2015 7:36:12 pm )

    Марксын сургаал үнэн учраас хамгаас хүчтэй. В.И.Ленин

  • Иргэн (May 26, 2015 7:36:56 pm )

    Юун Тавантолгой, Оюутолгой АН-аар цаашид улс орныг удирдуулвал Монгол улс тусгаар тогтнолоо алдахад хүрнэ. АН-ын үйл ажиллагааг цаашид Дээд шүүхээс хориглох нь зүйтэй.

  • Иргэн (May 26, 2015 7:37:35 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.

  • Иргэн (May 26, 2015 7:38:10 pm )

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

  • Иргэн (May 26, 2015 7:38:33 pm )

    Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. /Жек Андерсон/

  • Иргэн (May 26, 2015 7:38:58 pm )

    Ухаан солиотой хүнд илд бариулах
    Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/

  • Иргэн (May 26, 2015 7:39:22 pm )

    Эсрэг талынхнаа сонсохгүйгээр шийдвэр гаргаж байгаа хүмүүс, тэр шийдвэр нь шудрга байлаа ч гэсэн, шударга бус алхам хийж байгаа хэрэг юм. /Сенека/

  • Иргэн (May 26, 2015 7:39:49 pm )

    Цэцэн мэргэн товч сургаалууд эртнийх тусмаа ашиг тустай. Хэрэв зээ эдгээр үгс хүмүүст худал санагдсан бол, ийм урт удаан хугацааны турш зуунаас зуунд дамжин яригдсаар ирэхгүй л байх сан. /Квинтиллиан/

  • Иргэн (May 26, 2015 7:40:12 pm )

    Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. /Фукс/

  • Иргэн (May 26, 2015 7:40:41 pm )

    Хувьсгал бол ёс суртахуунгүй хэргүүдийг угааж арилгадаг цусан далай юм. /Ренэ Шатобриан/

  • Иргэн (May 26, 2015 7:41:01 pm )

    Нэг тал нь илүү гэгээрснээс бус, нөгөө тал нь дэндүү их мунхагласнаас болж хувьсгал гардаг. /Антуан Ривароль/

  • Иргэн (May 26, 2015 7:41:45 pm )

    Өөдгүй новшнууд, дарлан мөлжигч, дарангуйлагч, дээрэмчин тонуулчдын засаглалд үнэн хэзээд аюултай. Үнэнийг яагаад хааж боогдуулаад байгаагийн учир ердөө л энэ юм шүү дээ. /Южин Дебс/

  • Иргэн (May 26, 2015 7:42:06 pm )

    Ард түмнээ харанхуй бүдүүлэг байдалд барьж захирахыг хүсэгчдээ, болгоомжлогтун. Та нарт хамгийн түрүүн аюул нүүрлэх вий. Их ташуурдуулсан мал улангассан араатан болох нь амархан гэдгийг мэддэггүй хэрэг үү? /Онеро Морабе /

  • Иргэн (May 26, 2015 7:42:34 pm )

    Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг бол та түүнд оролцож байна гэсэн үг. /Жан Жак Руссо/

  • Иргэн (May 26, 2015 7:42:57 pm )

    Далайн тэртээд чи зөвхөн өөр тэнгэрийг л олно, сэтгэл зүрхийг олохгүй. /Хораций/

  • Иргэн (May 26, 2015 7:43:18 pm )

    Эх орноо хайрлах сэтгэлд их багын хэмжээ гэж үгүй. Түүний төлөө бүхнийг хийгээгүй бол, юу ч хийгээгүй гэсэн үг. Байгаа бүхнээ түүнд зориулаагүй бол, бүхнийг түүнээс харамласан гэсэн үг. /Людвиг Берне/

  • Иргэн (May 26, 2015 7:43:37 pm )

    Дарангуйлал бол зуршил юм. Тэр хөгжсөөр өвчин болон хувирдаг зуршил. Хамгийн сайн хүн ч энэхүү зуршилдаа хөтлөгдөөд адгуусны хэмжээнд очтлоо бүдүүлэг мунхаг болдог. Хүнийг цус, эрх мэдэл хоёр мансууруулж, яваандаа ухаан мэдэрхүйд нь хамгийн хэвийн бус зүйлс л амттай санагдахад хүргэнэ. Дарангуйлалын зуршилд автсан хүн хичнээн гэмшивч, эргээд хүн чанараа олж авах бараг боломжгүй. Яг үүн шиг бусармаг явдлыг үл тоомсорлогч нийгэм мөн өөрөөсөө халдвар авч замаа алддаг. /Федор Достоевский/

  • Иргэн (May 26, 2015 7:43:53 pm )

    Хулгай хийх боломж л хулгайчийг төрүүлдэг. /Фрэнсис Бекон/

  • Иргэн (May 26, 2015 7:44:13 pm )

    Шийтгэхгүй орхих нь гэмт хэргийг гааруулах шалгарсан арга. /Цицерон/

  • Иргэн (May 26, 2015 7:44:30 pm )

    Хүний хамгийн ариун мэдрэмжүүд болох эх орон, элгэн садан, сайн сайхан, цэвэр ариуныг хайрлах хайрыг сувьдаг шунахай зан үгүй хийчихдэг. /Саллюстий/

  • Иргэн (May 26, 2015 7:44:45 pm )

    Хэсэг зуур хуйвалдаанд оролцсон хүн дараа нь хуйвалдаангүйгээр амьдарч чадахаа больдог. Бусад бүх зүйл түүнд уйтгартай санагддаг. /Жан Дө Лабрюйер/

  • Иргэн (May 26, 2015 7:45:01 pm )

    Муу хүмүүс нэгдэж дотносно гэдэг нь нөхөрлөл биш, хуйвалдаан. Тэд бие биеэ хайрладаггүй, харин бие биеэсээ жийрхэдэг. Тэд найз нөхөд биш, үгсэгсэд. /Этьен Боэси/

  • Иргэн (May 26, 2015 7:45:24 pm )

    Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.

  • Иргэн (May 26, 2015 7:45:57 pm )

    Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг ордод энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох роялтийн болон татварын орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингэвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.

  • Иргэн (May 26, 2015 7:46:18 pm )

    Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-51 %-ийг эзэмшинэ” (өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-51 %-ийг эзэмшинэ”) гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид (уулын үйлдвэрт) буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж (уулын үйлдвэр), уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.

  • Иргэн (May 26, 2015 7:46:33 pm )

    Дэлхийн аль ч орны “Ашигт малтмалын тухай” хуулиудад ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн 34 буюу 51 хувь гэсэн ойлголт огт байдаггүй. Учир нь үндэсний баялаг болсон ашигт малтмалын орд бол 100 хувь ард түмний өмчлөл, 100 хувь төрийн эзэмшилд байх ёстой. Харин ашигт малтмалын ордыг ашиглагч байгуулага төрд өндөр “Роялти” болон орлогын албан татвар төлөх нь дэлхий нийтийн хүлээн зөвшөөрсөн хууль (олон улсын эрх зүй) юм.

  • Иргэн (May 26, 2015 7:47:11 pm )

    Манай нийт Монголчууд ашигт малтмалын “Роялти” гэдгийг татвар гэж шал буруу ойлгодог. “Роялти” гэдэг нь татвар огт биш, харин газар доор байгаа байгалийн баялаг буюу ашигт малтмалын үнэ юм шүү дээ. Улс орнууд өөрийхөө газрын баялаг буюу ашигт малтмалын үнийг (өөрөөр хэлвэл “Рояли”-г) аль болох өндөр (12 хүртэл хувиар) тогтоож, олборлосон ашигт малтмалын бодит хэмжээгээр сар бүр улсынхаа төсөвт төвлөрүүлж авдаг. Харин татварын асуудал бол “Роялти”-гээс шал өөр татварынхаа хуулиудаар зохицуулагддаг.

  • Иргэн (May 26, 2015 7:47:34 pm )

    Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.

  • Mgl (May 27, 2015 6:13:28 am )

    Ene Ganaa gender Hun oros hun ymshig bna lee dandaa orosiig magtaj bichdeg

  • Anonymous (May 27, 2015 7:55:39 am )

    buh um muu nujaagaas bol baigaa en.anduuraad gaduur ni sheejih bol boojgoi ni hujaa bolj taarna kk

  • Хайлааст (May 27, 2015 8:24:12 am )

    Ч.Сайханбилэгийг өмөөрөхгүй гэхдээ Г.Уянгаас бол өмөөрнө. яагаад гэвэл Уянга бол чингэлтэйд өссөн хүүхэд харин тэр хайлаастын хүүхдүүд ямар удам гарал үүсэлтэйг нь мэднэ. Хайлаастын хэдэн хувь нь ямар гаралтай эрлийзүүд байдгыг бас мэднэ. Өөрийнхөө гарал үүслийг дуудуулах гээгүй юм бол дуугүй байсан дээр Монголчуудыг хооронд нь алалцуулах бодлогоо зогсоо 16 оны сонгуулиар үнэнийг чинь дэлгэх болно бүх баримт нь байгаа хө.

  • bat (May 27, 2015 9:08:53 am )

    baylgiig yaj zuuj baigaag haraad uuriin erhgui haram setgel turdug yum bilee hairan yum ungui shahuu uguud baidag udurt 120 orchim mashin neg ni 36 tonn dotor ni alt ch bii 24 tsagaar shuu dee hairah yum

  • irgenirgenirgen (May 27, 2015 11:31:21 am )

    Sain unshij sanaa bodloo tsegtselmeer umdaa humuusee. Bichsen ene hund bayarlalaa. Yadaj neg n ch bolson duugarch baih heregtei shuu. Bayalag n zugeer gazar shoroondoo baij baig l dee. Bitgii oroldoochdee.

  • zochin (May 27, 2015 10:15:02 pm )

    ene Oyutolgoin gereeg buruu hiisen BAYAR BAYARTSOGT medseer baij zasaj zalruulaagui ELBEGDORJoos avhuulaad busad buh hund hariutsalaga tootsoj luivaraar olson buh hurungiig ni huraaj buh nasaar ni shorond hiih heregtei tedniig uruvduh hereggui ene tsag yed bish ch heden jiliin daraa hariutslaga tootsoj l taarna daa nugel nudeeree gardag yam

    .

  • zochin (June 11, 2015 9:21:19 am )

    tolgoitoi n xariutslaga tootsox xeregtei

  • Zochin (June 12, 2015 10:56:57 am )

    76 bolon darga dargantsar nertei alban tushaaltnuud dor burne Tatbar tulugchdin mun zeel tuslamj bondin mungu butsaltgui tuslamj geh met olon ih uusverees orj irj bga mungunuus hubidaa zabshaagui gants tolgoigoo zub ashiglaj Tansag heregleegee bagasgaj mungu yag heregtei zuilde zarzuulj baisan Bol araich iim hund baidald orohgui blaa

  • Anonymous (June 12, 2015 12:24:26 pm )

    2016 оны сонгуульд шар Уянгыг одооноос ПИАРДАЖ байгаа юм уу? Наад шар хуухэн чинь хол явах уу? Тэнэгтээд л байцгаах юм. Ухаантай юм шиг элдэв угээр ард тумний тархи угаагчид бие биеэ пиардах аргаа олждээ… ккк

  • Zochin (June 14, 2015 12:00:45 pm )

    Уянгыг ургэлж дэмжинэ. Энд Уянгын эсрэг юм бичсэн хумуус эсвэл холсний боолууд эсвэл хужаа нар эсвэл Тархи нь ухсэн Монголчууд !!!

antalya rent a car