Монгол улсын Гавьяат жүжигчин Л.Одончимэгийн анхны хайр, Монголын кино урлагийн авьяаслаг жүжигчин, дуу оруулагч, сэтгүүлч Н.Зориг арав гаруй жил хэвлэл мэдээлэл болоод кино урлагаас эрүүл мэндийн чөлөө авсан билээ. Харин гурван жилийн өмнөөс түүнд кинонд тоглох хэд хэдэн санал ирж урлагаасаа хөндийрсөн түүний хувьд дахин сэргэх шиг болсон гэдэг. Тэрбээр мөн фэйсбүүк хуудас хөтөлж эхэлсэн бөгөөд хуучны дурсгалтай олон сайхан зураг оруулж олны нүдийг баясгасан тэрээр улс төрөөс зугтаж цахим хаягтай болсон гэнэ. Тэрээр фэйсбүүктээ ийн бичжээ. “Молхи миний бие Фэйсбүүкд нэгдээд дөнгөж нэг сарын нүүр үзэж байна. Орсон шалтгаан нь их энгийн. Ердөө л улс төр гэдэг юмнаас гэдэг юм уу, үгнээс зугтаасан хэрэг. Зурагтаа асаана улс төр, раажаваа чангалъя улс төр, сонингийн хуудас эргүүлье нөгөө л улс төр. Интернэт нилдээ улс төр, твиттер тэр чигтээ улс төр, албан байгууллага, автобус унаа, орцны үүдэнд суугаа өвөө эмээ, олон нийт бужигнасан газар орчин тойрон л магтсан муулсан, маргасан шүүсэн, бахдсан бахардсан, баярласан гомдсон, уурласан уухилсан, уймарч бухимдаж УЛСТӨРЖСӨН ард олон. Би бодлоо. Монголчууд маань улс төрийн асар өндөр боловсрол олсон хийгээд идэвх нь илт сайжрав. Эсвэл энэ аймшигт халдварт тахал өвчин. Эсвэл энэ олон нам эвслүүдийн суртал ухуулгын хор хөнөөл… ИНГЭЭД Л ЗУГТЛАА та минь… Амар тайван орчин гэж найдаад ФБ-ийн хаалгыг зөөлхөн тогшоод хир тоосонд дарагдсан хэдэн зургаа элгэндээ тэврээд ороод иртэл бас л байдаг өнөөх УЛС ТӨР-өөр найз болцгоосон ФБ нөхдийн наяад хувь нь аль хэдийнэ өвдөөд анагаах аргагүй архагшжээ. БИ ОДОО ХААЧИХ ВЭ. ХЭЛЭЭЧ, ТУСЛААЧ, АВРААЧ” хэмээжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
оюут (May 25, 2015 12:58:11 pm )
ямар гоё зураг бэ,эргэж даанч очиж болохгүй алтан хором энэ байна даа
-
Mongol (May 25, 2015 1:33:54 pm )
Haramsaltai ni uls toroos huvi hun l ashig honjoo oldog ym.
-
a (May 25, 2015 4:10:58 pm )
setgetsiin emnelegruu yavdaa uur ochih gazar bhgui facebook buur osoltoi yagaav nuguu enkhmunkh delgermaa 2 iig sanaj bna uu
-
kkkk (May 25, 2015 8:30:32 pm )
gadaad ruu gar doo
-
3 -ХАН САЯ МОНГОЛЧУУД (May 25, 2015 9:35:29 pm )
ардын хувьсгал хийж коминтерн, ардчилал хийж олон нам гэсээр дэлхийн жишигт хүрч дэлхийн хүмүүс шиг боолчлогдлоо гэж. Элэнц хуланц, эзэн Чингисээс удамшсан хүчирхэг Монгол удахгүй энэ бүх завхралыг таягдан хаяж дэлхийд амар амгаланг тогтоох оюуны хувьсгал хийнэ гэж итгэж байнаа
-
bat (May 26, 2015 8:06:30 am )
arhi uuj ehree zodoogui bol uls tur ch yamaidaa huurhii
-
рррр (May 26, 2015 8:46:22 am )
сайхан дурсамжтай зураг байна зоригоо чи сайн чадалтай жүжигчин шүүдээ одоо алдсан аа эргүүлж боломжоо ашиглавал чамд маш их ирээдүй байгаа шү
-
Oonoo (May 26, 2015 9:00:46 am )
Saihan jujigchin shuu. Odoo iim tsag ue irsen tul niigemteigee zohotsood amidrah heregtei. Muu buhniig tooh hereggui. saihan zuil horoogoor duuren bgaa ter buhniig olj, harj amidar. AMJILT husiye. Shantrah hereggui ireedui ood uragshaa. Chi chadna shuu
-
жо (May 26, 2015 10:53:45 am )
хэт их улс төржилт нь улс оронд хамгийн их гай тарьж байна. Үүнийхээ хариуцлагийг намууд ялангуяа МАН,АН,МАХН хүлээж өөрсдийн үйл ажиллагааг багасаг, хорь
-
халхчууд (May 26, 2015 2:57:43 pm )
эмс нь самуурч төрд гарсан эрх дархтангууд шуналд автаж төр засаг минь самуурч байна.Эх орон ард түмнээ өөд нь татах монгол цөстэй эр зоригтой ухаалаг аав ээжийн охид хөвгүүд нэгдэж төр засгаа эмхлэн байгуулцгаая нэгдэцгээе.Зовхи нь өөдөө монголчуудаа зөв бодлоготой болчихвол ганц Оюутолгойгоор л Азийн бар болтлоо хөгжинө дөө
10 Comments