Цагдаагийн байгууллагаас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниуд үйлчилгээнд яваагүй автобусандаа хууль бусаар нөхөн олговор авдаг байсан хэргийг илрүүлсэн нь багагүй асуудал үүсгээд байна.
Бид энэ талаарх мэдээллийг илүү дэлгэрэнгүйгээр, хууль бус үйл ажиллагаа явуулсан автобус компаниудын нэртэй хамт зарлана гэдгээ онцолж байсан.
Тэгвэл уг хэргийн сэжүүр гарч байх шиг байна. Тодруулбал, “Тэнүүн Огоо” ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганхуяг, Ерөнхий нягтлан бодогч Ариунаа нарыг өнгөрсөн лхагва гарагт АТГ-аас гэнэт цагдан хорих арга хэмжээ авсан байна.
Энэ бүхнийг дээрх хэрэгтэй холбоотой гэж олон нийт хардаж байна. Өөрөөр хэлбэл, Нийтийн тээврийн унаагаар үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн унааны зардал болох нөхөн олговрын мөнгийг нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээнд явсан автобусны тоо, рейс нэг бүрийг тусгай тоног төхөөрөмжөөр бүртгэж үүний үндсэн дээр санхүүжилтийг олгодог журамтай.
Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг нэр бүхий аж ахуйн нэгжүүд нь үйлчилгээнд гараагүй автобусны “МТ-150” төхөөрөмжийг хувийн суудлын автомашинуудад олноор байрлуулан тухайн автобусыг үйлчилгээнд гарсан мэт маршрут, чиглэлд явж, автобусны тоо болон рейс цагийг өсгөх замаар улсад онц их хэмжээний хохирол учруулсан. Тэгвэл энэ бүхэнтэй холбоотойгоор “Тэнүүн Огоо” ХХК-ийн захирлыг саатуулсан уу гэх “бор шувуу” нисэх боллоо.
Гэхдээ одоогоор уг компанийн удирдлагууд суллагдаад байгаа аж.
Эх сурвалж: www.24tsag.mn
Холбоотой мэдээ
-
ЗОРЧИГЧ (May 25, 2015 10:45:02 am )
ЭНЭ НӨХӨН ОЛГОВРООС БОЛЖ БААХАН ХООСОН ШАХУУ АВТОБУС ХОТЫН ТӨВД АР АРААСАА ЗОГСООД ЗАМЫН БӨГЛӨРӨЛ ҮҮСГЭЖ БАЙНА ХХААЯ-НЫ БУУДЛААС БАГШИЙН ДЭЭДИЙН БУУДАЛ ӨНГӨРТӨЛ АВТОБУСНЫ ШУГАМАН ЖАГСААЛ БАЙНА
-
Оюун (May 25, 2015 10:46:51 am )
Шалгах нь маш зөвөө.Цөөхөн хэдэн тэрэг гаргачихаад,хэдэн муусайн кондуктороо зүтгүүлээд байдаг юм билээ.Ялангуяа Хайлаастын чиглэлд маш муу явдаг даа.өдөрт талдаа 3-4 автобус явж харагддаг шүү.Булхай буруу сугаараа гэж…
-
sain meddeg hvn (May 25, 2015 10:55:04 am )
gants ogoo bish yum sh vv hotiin teevriin avilgachidiig baitsaahad bvgdiig ni heleed ugnu duu.
-
Anonymous (May 25, 2015 11:09:22 am )
Угаасаа наад асуудал чинь олон жил үргэлжилсэн луйварын ажил шүү дэ. Одоо л мэдэж байгаа асуудал байхгүй юу да. Тээврийн газар гэж бас нэг луйварын газар байдаг бололтой юм шиг. Шинэ технологи оруулж ирээд боловсронгуй цахим картаар иргэдээ үйлчилж ажиллана гэхээр хамгийн их эсэргүүцдэг хүн нь Ганхуяг гэдэг энэ хүн гэж дуулдсан. Яагаад гэвэл өөрийнх нь хотын зарим дарга нартай хуйвалдаж луйвар хийж байсан бизнес нь сүйрэх гээд амь тавин эсэргүүцдэг хүн Ганхуяг шүү дэ. Улсад хохирол энэ хүнээс болж маш ихээр үүссэн гэдгийг төр одоо л мэдэж байгаа нь харамсалтай. Хохирол хэдэн зуун тэрбумаар ярина шүү.
-
Irina (May 25, 2015 12:46:59 pm )
Өнөөдөр нийтийн тээврийнхэн цалингаа нэмүүлэхээр ажил хаяна гэхээр гайхаад бсан юм
Тэд хүн зөөж орлого олох ер сонирхолгүй юм шиг бдаг Буухуу гэж асуугаад л буух хүн бхгүй бол зогсож хүн авахгүй хоосон шахуу давхиад л рейсээ бүртгүүлэх л сонирхолтой бдаг Би голдуу М- 54/нарангийг гол -Дүнжингарав/ М- 41 зэрэг автобусанд суудаг 41 бол презерийг гүүр хүрээд л цааш Нарантуул/ явахгүй бууцгаа гэдэг 54 бол Үйлдвэр ороод л эсвэл 120 хүрээд л манай рейс гүйцсэн одоо буулаа бууцгаа гээд л 18 цаг 19 цагт хүмүүсээ хөөж буулгадаг уг нь Баянмонгол хороолол, Дүнжингарав орох ёстой Би 7 хоногийн ажлын 5 өдхщрийн 3-4 т нь ингэж хөөгдөж 2-3 дамжиж харьдаг Ер нь 20 цаг болбол 54 41 аль нь ч 1-р хороолол хавьд зогсохгүй давхидаг -
зочин (May 25, 2015 12:55:02 pm )
Нийтийн тээвэрт автобус нь дэндүү тоо нь олдчихсон тиймээс маршрут нь их давхцдаг юм байна иймээс хүнээ булаалдаж уралддаг Бие биенээ шахдаг Ижил маршрутууд давхацлаа гээд цагаа тохируулж байна гээд нэг буудал дээр урд хойтох автобусуудтайгаа утсаар яриад удаан зогсдог Хүн ажилдаа яарч байгаа нь тэдэнд чухал биш цагаа тохируулах нь л чухал гэдэг. Хүнтэй хүнгүй давхиж байгаад рейсээ бүртгүүлээд тоо нь гүйцэхээр хэдэн цагт ч хамаагүй эрт буудаг Үүнийг өөрчлөх цаг болсон
-
Anonymous (May 25, 2015 4:12:10 pm )
алаад өгье пизда нарыг
-
Нүрзэд (May 25, 2015 11:19:03 pm )
Жолооч кондукторын цалин нэмэх мөнгийг хулгайлж байсан харэгийн эзэд одоо л баригдаж байна.Хотын тээвэрт байгаа хамсаатнуудыг нь хурдан ёариачээ, Цүнхтэй мөнгө барьчихаад цагдаа нарыг авилгалдах гээд яваад бна ш дээ
-
Anonymous (May 26, 2015 2:16:35 pm )
Myralzaag companii bvgdiin shalgaj juramd oruulj niitiin teeber soyoltoi goy bolgoh hergtei jolooch konduktor hvn gej bodhgvi zagindag ym bn lee
-
Anonymous (May 26, 2015 2:27:55 pm )
НӨХӨН ОЛГОВОРОО БОЛИОД ӨГӨХ ЁСТОЙ ХҮМҮҮСТ НЬ ТЭТВЭГЭР ЦАЛИН ДЭЭР НЬ УНААНЫ МӨНГИЙГ НЬ ӨГЧӨХ ЭНГЭЭД Л БОЛОО БИШ ҮҮ
10 Comments