antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 22, 2015 3 comments

СЭРЭМЖҮҮЛЭГ: Хийлдэг бөмбөлөг хүүхдүүдэд аюул заналхийлж байна

нийтлэсэн Admin

ayulУдахгүй хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг хүүхдийн баяр болох гэж байна. Жилд ганц тохиох эл өдөр бяцхан хүүхдүүд ёстой л эрхээ эдэлж хүссэн тоглоомоо ээж аваараа авахуулдаг байх. Эл баярын өдрөөр ч хүүхдэд зориулсан чанартай чанаргүй олон тоглоом Хятадаас орж ирдэг билээ. Тэгвэл бидний бяцхан үрсийн хөөргөж тоглох дуртай хийлдэг бөмбөлөг аюултай учир Хятадын зах зээл дээр хориглосон байна. Учир нь амьтны дүрстэй, хүүхдийн хайрыг татсан бөмбөлөгийг хортой хийгээр хийлдэг бөгөөд хагарсан тохиолдолд эрүүл мэндэд нь асар аюултай болохыг тогтоосон байна.

Үүнийг батлахаар туршилт явуулж үзжээ. Тэрээр хамгаалалтын хувцас өмсөн бөмбөлөгийг туршихад ямар хэмжээний аюул занаж байгааг харуулсан байна. Тиймээс Хятадын зах зээлд энэхүү хүүхдүүдэд заналхийлсэн аюултай тоглоомыг худалдаалахыг хоригложээ. Манай худалдааны төвүүд болон хүүхдийн тоглоомын дэлгүүрүүдэд энэхүү хийлдэг бөмбөлөг ихээр худалдаалагддаг. Тэгвэл эцэг эхчүүд болон манай улсын мэргэжлийн хяналтын байгууллагаас хийлдэг бөмбөлөг худалдан авах, худалдаалахгүй байхыг хатуу анхаарах хэрэгтэй байна.

Мөн энэхүү мэдээлэл гарсан даруйд туршиж үзэж болохгүй болохыг ч анхааруулсан байна. Тиймээс эцэг эхчүүд хийхдийн баяраар хийлдэг бөмбөлөг бяцхан үрсдээ авч тоглуулахгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (May 23, 2015 4:13:05 pm )

    Хятадаас орж ирдэг билээ. гэх юм. Тэр чанаргүй бас аюултай тоглоомнууд өөрсдөө яваад Монголын хил рүү ороод ирэхгүй шүү дээ, Монголчууд л өөрсдөө оруулж ирж байгаа !!! Монголчууддаа зарах гэж …

  • устга (May 26, 2015 3:31:03 pm )

    худалдахыг нь хориглож чадахгүй байна уу.худалдаад байхаар чинь аваад л байна ш дээ

  • Гэрэл (May 27, 2015 8:42:57 am )

    Хятадын зах зээл дээр нь хориглочихоод байхад манайхан оруулж ирээд байгаа нь сонин. Хил гааль нь хориотой бараа нэвтрүүлээд байгаа нь бас …………..

antalya rent a car