antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 22, 2015 1 comment

АТГ-аас Г.Дэнзэнг 14 хоног саатуулна

нийтлэсэн Admin

denzennЕрөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн дүү, ЗГХЭГ-ын дэд дарга байсан Г.Дэнзэнг өчигдөр АТГ-аас саатуулсан байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд олны анхаарлын төвд байгаа тэрээр  Авлигатай тэмцэх газраас 17 тэрбумын асуудлаар хэд хэдэн удаа шалгагдаж байгаа юм. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн байхдаа тэрбээр ээхнэрийнхээ “Говь Повер” компанийг Хятад улс руу нүүрс гаргах 17 тэрбум төгрөгийн тендерт ялуулсан гэдэг. Хэдийгээр тэр өөрөө “ТУЗ-ийн гишүүнд тендерт оролцох эрх байдаггүй” хэмээн уг мэдээллийг няцаасан ч энэ асуудалтай нь холбогдуулан АТГ түүнийг 14 хоног саатуулаад байгаа гэнэ.

Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Д.Содномдорж хэлэхдээ “Г.Дэнзэнг ярилцлага өгсөнөөс нь болсон юм уу өчигдөр 13.00 цагийн үед АТГ-аас гэрт нь хууль бусаар нэгжлэг хийж, албадан байцаалт авч байгаа гэсэн мэдээлэл ирсэн. АТГ-аас дотогш оруулж, үйлчлүүлэгчтэй маань уулзуулахгүй байна. Энэ нь өмгөөлөгчийн эрхийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл юм” гэлээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зочинЭр хүн (May 22, 2015 10:37:14 am )

    Мөнгө хадмаараа дулдуйдаж завшсан бол хариуцлагаа үүр

antalya rent a car