antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 21, 2015 38 comments

Оюутолгойн зардлын нэмэлтийг хүлээн зөвшөөрөх нь тэнэг алхам

нийтлэсэн Admin

OyutolgoiЕрөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын нэгдсэн эмират улсад айлчлал хийх үеэрээ Оюутолгойн хоёрдугаар шатны хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Г.Уянга, Л.Цог нарын гишүүд Ерөнхий сайдтай хариуцлага тооцож Засгийн газрыг огцруулахаар санал нэгджээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтын 1,5 тэрбум ам долларын зардал дээр нэмж 4,7 тэрбум төгрөгийн зардлыг хүлээн зөвшөөрчээ. Ингээд гишүүд байр сууриа хэрхэн илэрхийлснийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ц.ДАВААСҮРЭН: Хөрөнгө оруулалт гээд байгаа зүйл бол буцалтгүй тусламж биш зээл гэдгийг ойлгох хэрэгтэй.

Оюутолгойн гэрээ үр ашиггүй байгаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Нийт борлуулалтын орлогын 8-9 хувийг Монголд авч байгаа. Гэхдээ талыг нь өрөнд тооцож байгаа. Өөрөөр хэлбэл борлуулалтын 4-5-хан хувь Монголд үлдэж байна. Үүнийг сайжруулахын оронд Оюутолгойн баялгийн төлбөрийг Монголын татварын дансаар дамжуулж валютын нөөцөө нэмэгдүүлэх талаар шийдвэрлээгүй байж энэхүү гэрээг үзэглэж зурж байгаа нь буруу гэж үзэж байна.

Ерөнхий сайд ажлаа авсан цагаасаа эхлээд хоёр толгойг хөдөлгөх талаар ярьсан. Гэтэл хоёулаа борлуулалтаа хийгээд орлогоо олж байгаа толгойнууд шүү дээ. Оюутолгой өнгөрсөн жил 2 тэрбумын борлуулалт хийсэн ч Монгол улсад үүнийхээ 8-9 хувьтай тэнцэх хэмжээний л татвар болон бусад орлогыг төлсөн байгаа. Үүнийг сайжруулах ёстой гэж бид ярьсаар ирсэн.

Монгол улсын эдийн засгийн өсөлт  7,8 хувьтай байгаа. Тэгсэн мөртлөө яагаад хямраад мөнгөгүй байна вэ. Яагаад гэвэл баялгийн мөнгө орж ирэхгүй, дусал шиг 4-5-хан хувь нь орж ирж байгаатай холбоотой. Одоо ингээд хоёр дахь шатны хөрөнгө оруулалт хийгдлээ. Гэвч өнөөх нөхцөл нь өөрчлөгдөхгүй, дусал хүртсэн хэвээрээ байна. Энэ бол буруу юм.

Оюутолгойн хөрөнгө оруулалт гээд байгаа зүйл бол буцалтгүй тусламж биш зээл гэдгийг ойлгох хэрэгтэй. Манайхан  буцалтгүй тусламж орж ирээд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийгээд хийгээд байгаа юм шиг ойлгож байна. Үгүй. Оюутолгойн гэрээ байгуулагдахын өмнө С.Баярцогт тэргүүтнүүд өдөрт сая доллар алдаж байна гэж ярьж байсан. Тэгвэл одоо өдөрт сая долларын зээлийн хүүгийн төлбөр төлж байгаа.

Гадныхан аймшигтай тархи угаадаг юм байна. Ард иргэдийг нь хямруулж, амьдралын гарц хайлгаж байгаад, Оюутолгой гэж дугарсан биднийг популист, бүхнийг зогсоогч гэх мэтээр хэвлэл мэдээлэл, янз бүрийн шугамаар дарамталж байгаад өнөөдөр энэ хоёр дахь шатны далд уурхайн санхүүжилтийн гэрээг зурлаа шүү дээ. Дэлхийн түвшинд бусад орнуудад хэрэглэгдсэн тархи угаалтын муухай туршлагыг хэрэглэж байгаад энэ асуудлыг шийдлээ. Ашиггүй гэрээг ахиад нэг шат ахиулчихлаа. Бид харилцан үр ашигтай байлгая гэж л ярьж байгаа. Оюутолгой бол хөдөлчихсөн төсөл шүү гэдгийг хэлэх байна.

УИХ-ын гишүүн Г.УЯНГА: АН сонгуулийн жилийн өмнө сонгуулийн мөнгөө хийх бэлтгэлээ хийж байна гэж харж байна.

Анх “Оюутолгой”-н гэрээг байгуулахад гэрээн дээрээ дөрвөн тэрбум доллар шаардагдана гэж заасан. Харин засвартайгаар хүлээн авсан техник эдийн засгийн үндэслэлд 5.1 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардагдана гэж тусгасан. Үүнд ил уурхай, далд уурхайн 1,5 тэрбум доллар, баяжуулах фафрик, хаягдалын аж ахуй, цахилгаан станц, дэд бүтэц, эзэмшигчийн зардал, шууд бус зардал, валютын ханшны зардал, бусад эрсдэл гэх мэт бүх эрсдлийг тооцоолсон. Далд уурхайн хөрөнгө оруулалт орцон. Валютын ханш яаж ч өссөн энэ уурхайн үйл ажиллагаа хэвийн явна. Гэтэл дахиад зөвхөн далд уурхайд зориулж 4,7 тэрбум доллар зарцуулна гэж байна. Үүний 34 хувийг монголчууд бид төлнө. Оюутолгой анхны хөрөнгө оруулалтын 5,1 тэрбум доллараа нөхөөд дуусмагц Монголын тал 51-ээс доошгүй хувийг эзэмших ёстой гэсэн шийдвэрийг УИХ гарсан байхад Засгийн газар нэмж өр тавих асуудлыг ганцаараа шийдвэрлэж байгаа нь эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэг гэж үзэж байна. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болох үед би Оюутолгойн гэрээг муу явуулбал өөрийн биеэр өргөн барина гэж хэлсэн. Тиймээс би өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах саналыг гаргаж байна. Бүх гишүүдээр явуулна. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг 19 гишүүн дэмжиж хэлэлцэх эсэхийг нь шийднэ. Би үүнийг улс төрийн махнац гэж харж байна. АН сонгуулийн жилийн өмнө сонгуулийн мөнгөө хийх бэлтгэлээ хийж байна гэж харж байна.

Хоёрдугаарт уул уурхайн яамны ХОСХ-ийн дарга хөндлөнгийн шинжээчдийн ажлын хэсэг гарч энэ ТЭЗҮ-ийн тодтоголд дүгнэлт өгч байгаа. Энэ ажлын хэсэг 5-р сарын 20 гэхэд ажлаа дуусгах юм байна. Энэ ажлын хэсэг нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай юу үгүй юу, өмнөх хөрөнгө оруулалт ямар үр ашигтай явсан юм гэдгийг тодруулж дуусаагүй байхад гэнэтхэн Ерөнхий сайд ийм мэдэгдэл хийж Засгийн газар гарын үсэг зурж байгаа нь хууль зөрчсөн алдаатай зүйл гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ: Ерөнхий сайд хаа байсан АНЭУ-д очиж энэ талаар гэрээ байгуулж, гарын үсэг зурж байгаа нь буруу.

Оюутолгойн нөөц цаашдаа нэмэгдэх магадлалтай. Жишээ татвал Эрдэнэтийн нөөц 521,7 сая тонн хүдэр гэж байсан бол 3 дахин нэмэгдээд 1,7 тэрбум тонн болсон. 4,2 сая тонн металлтай гэж байсан бол 8,3 сая тонн болоод дахиад 2 дахин нэмэгдсэн. Оюутолгойн энэ баялаг маань ашиглалтын явцад нөөц нь нэмэгдэх боломжтой. Анх байгуулсан цагаасаа эхлээд үндэстэн дамнасан санхүүгийн давхар луйврын хэрэг маягтайгаар цаашаа яваад байна.

Айванхоу майнз компани Оюутолгойн ордыг Нью-Ойрк Торонтогийн бирж дээр 3,3 тэрбум ам долларын хувьцаа арилжиж мөнгө босгосон. Тэр нь бидэнд ямар ч хүртээлгүй байгаа. Эргүүлээд хөрөнгө оруулалт гэдэг нэрийн дор зээл болгоод өгчихсөн. Энэ маань нэмэгдээд 4,7 тэрбум доллар болох нь. Ерөнхий сайд хаа байсан АНЭУ-д очиж энэ талаар гэрээ байгуулж, гарын үсэг зурж байгаа нь буруу.

Далд уурхайн үйл ажиллагаа явуулахгүйгээр 2 жил гаран олборлолт хийчихлээ. Үүнээс ард түмэнд ирж байгаа юм нь туйлын бага. Гэтэл ЗГ дахин дур мэдэж 4,7 тэрбум долларын өрөнд биднийг унагачихаад байж байна.

УИХ-ын гишүүн Х.БОЛОРЧУЛУУН: Бид Оюутолгойн гэрээний 30 жилийн хугацаанд өр төлж явсаар ашиг хүртэх эсэх нь тодорхойгүй боллоо

Оюутолгойн гэрээ үр ашиггүй, алдагдалтай маш муу гэрээ болсон. Тийм ч учраас үүнийг сайжруулахын төлөө Засгийн газраас 17,5 тэрбэмыг гаргаад гадаадын компаниас зөвлөгөө авна гэж гэр бүлийн компанид мөнгө өгөх хүртлээ асуудал яригдлаа шүү дээ. Муу дээрээ муу, муухай дээр улцан гэгчээр Засгийн газар Рио Тинтогийн тулгалтыг хүлээж ялагдал хүлээж байна. Энэ бол Монголын ард түмний хүссэн зүйл биш. Үүнийг гадныхантай нийлсэн авлигачид хийж байгаа юм. Далд уурхайн хөрөнгө оруулалт анхны тохиролцоогоор 1,4 тэрбум доллар байсан. 4,7 тэрбумаар нэмэгдүүлээд 6 тэрбум доллар болох нь. Далд уурхайн зардлаа 300 хувиар өсгөж байна. Ийм муу болгож байхад бид өрлүүлж байгаа хонь шиг чимээгүй байх уу.

Бүх намууд Оюутолгойн гэрээг сайжруулна гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. МАНАН-ийн Засгийн газар байгуулаад эхлэхээрээ бүх амлалтаа мартаж байна. Ийм бэртэгчин байж болохгүй.

Түрүүчийн парламентад УИХ-ын дарга З.Энхболд, С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Фортуна Батбаяр, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нарын олон гишүүд Оюутолгойн гэрээг сайжруулахын төлөө үгээ хэлж байсан. Өнөөдөр ихэнх нь үүнийгээ мартсан. Харин ББат-Эрдэнэ аварга, Ц.Даваасүрэн нарын хоёр л гишүүн үзэл бодолдоо үнэнч байж, үгээ хэлсээр байгаа. Даанч хүч хүрэхгүй байна.

СГЗ Жамъян гуай “Барууны тэжээврүүд энэ төр засагт байхад Монгол өөдтөй нар үзэхгүй нь ээ гэж” хэлсэн. Энэ үг үнэн байж. Өнөөгийн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Оюутолгойн гэрээний ажлын хэсгийн ахлагч байсан. Энэ гэрээ байгуулагдахын өмнө Ч.Сайханбилэг С.Баярцогтынхоо ахалсан энэ гэрээг дэмжиж “Эх орончид гэж цээжээ дэлдсэн хүмүүс, популистууд чимээгүй бай. Та нар цагаа тулахаар шантарна. Ирланд Шотландын эх орончдоор жишээ авч байгаад, эд нар Английн цэргүүдийг дайрахад хамгийн түрүүнд зугтсан” гэж хэлж байсан. Үгүй ээ. Бид нар зугтахгүй. Харин Ч.Сайханбилэг, С.Баярцогт тэргүүтнүүд цаг нь ирвэл  тэр далайн чанад руугаа зугтаж мэднэ шүү.

Оюутолгойн гэрээний анхны тохиролцоогоор бол Монгол улс 2021 оноос ашгаа хүртэж эхлэх нөхцөлтөй байсан. Одоо 4,7 тэрбум нэмэгдэж байхад 2030 оноос нааш ашиг ярих боломжгүй боллоо. Энэ гэрээний 30 жилд Монгол улс ашгийн хувь хүртэж чадах эсэх нь тодорхойгүй. Бид үүнийг хэлэх үүрэгтэй. Ингэж зардал өсгөж, өр нэмэгдүүлж байгаа Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурж өргөн барьж байна.

 Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

38 Comments

  • САЙН БАЙНА УУ (May 21, 2015 12:15:35 pm )

    уучлаарай эрхэм гишүүдээ энэ хурлаас хамгийн дүнхүү нь та хэд шүү дээ та нар дахин сонгогдох пиараа ямарч мэдрэмжгүй эхлэж бна даа иргэдийн ихэнхи нь ОТ цааш үргэлжлэхийг дэмжиж байхад та нар эсэргүүцээл хасах оноо л авна даа та нарын популизмаас үнэндээ үхтлээ залхаж байна

    • bat (May 21, 2015 10:07:20 pm )

      chi yadaj oyu tolgoid ochij uzeed huts l daa

  • олон түмэн ард (May 21, 2015 12:29:58 pm )

    оюунтолгойн гэрээг сайтар шалгах нь зөвь хэн нь чухам үнэнийг хэлээд байгааг шалгаж тогтоож ард түмэнд нэг мөр болгож дараа нь хэнд яамар хариуцлаг тооцох нь тодорхой байх хэрэгтэй өртэй юм уу өргүй юм уу зээл үү буцалтгүй тусламжуу монгол улсад ашигтай юу үгүй юу энэ гэрээ харилцан ашигтай шудраг гэрээ юу гэх мэт асуудалыг нэг мөр болгож үнэнийг тогтоох нь чухал байна хоосон маргаад хэрэгүй

  • Зочин Зөнөг (May 21, 2015 12:55:02 pm )

    Уянга Ганбаатар Даваасүрэн гэх мэт гишүүд та нар ахиж сонгогдохгүй ард түмэнд яаж таалагдах вэ гэж ажиллапаг та нар шиг тэнэг зөнөг амьтад хэрэггүй гэр гэртээ сууж улс төрөө хий

    • irgen (May 22, 2015 9:56:51 am )

      bi songono

  • zochin (May 21, 2015 1:49:13 pm )

    Ingej uls tor hiigeed ch hol yvahgui dee. Mongolchuud bugd teneg bish shuu.Ed nar ulsaas il dald hulgailj amidarch baigaa bolhoos bish uls orond neg ch togrgiin ashig oruulaagui.

  • zochin (May 21, 2015 1:50:24 pm )

    Bolovson hulgaichid.

  • Mongol (May 21, 2015 1:52:10 pm )

    Tegeed yah ged baigaa ym boloo. Bur yduuruulah geed baigaa ymuu.Tomor zamiig ene maygaar gatsaasaar baital odoo boltol shiideegui suuj baina sh dee.

  • zochin (May 21, 2015 2:26:52 pm )

    ene buh muh odoo boli boli, ydargaatain yum medkuin bol dugai suuj bval barav gej.

  • Anonymous (May 21, 2015 2:43:57 pm )

    EE CHAAVAAS DAA EDNIIG UNEN IQ MUUTAI HUMUUS GEJ MEDSENGUI. ALIVAA BUSINESS-D SHUUD ASHIG UGNU GEJBAIHGUI SHUU DEE. YAMAR CH BAISAN YUM HIIJ HUDULJ BAINA GEDEG CHIN BID YUM SURJ TURSHLAGAJIJ, OLON HUN AJLIIN BAIRTAI BOLJ TER CHINEEGEEREE ULSIIN TUSUVT MUNGU AAJMAAR ZUGLARCH HAA HAANAA AMIDRAL BUZALJ BAIDAG YUM SHUU DEE. GADAAD BUH HUMUUS DEEREMCHID LUIVARCHID BISH. BID CH TEDEND DEEREMDUULEED BG TENEG HUMUUS BISH. HAMTRAN AJILAH SHAARDLAGA ZAILSHGUI GARCH BNA.

  • Anonymous (May 21, 2015 2:47:29 pm )

    МОНГОЛ. 2021 оноос ашиг хуртэнэ гэсэн горидлого 20 жилээр хойшилжээ. Нэмэлт зардалийг 4 тэрбум доллараар нэмэхэд зөвшөөрч гарын үсэг зурж байгаа Сайхан балаг ум даа,

  • Зочин (May 21, 2015 2:55:45 pm )

    Эдийн Нарын зов шуу дээ. Хаа байсан дубайд хийгээд байхаараа яадаг байна аа. Огцруулах ч багадна

  • дасгалжуулагч (May 21, 2015 3:07:52 pm )

    хаана ч гэрээ хийсэн яадаг юм бэ яагаад буруу гээд байна, хаана хийхээ хэнээс асуух байсан юм бэ заавал Монголд хийнэ гэсэн хууль байхгүй харин хаана ч хийж болно гэсэн байгаа. Дэмий юмаар хөөцөлдөхөө больцгоо

    • bat (May 21, 2015 10:08:50 pm )

      mgl ees zailaarai

  • ЗОЧИН (May 21, 2015 3:08:41 pm )

    1.3.км-ийн гунд явагдах ажлыг ил уурхайн ажилтай адилтган их мэдэгч болж оорсдийгоо худал рекламдаж ярих нь дарагийн сонгуулийййн толоо ажиллаж буй хэрэгшуудээ. Ямар ард тумэн байна тийм тор байдаг гэдгийг л ашиглаж торд гарчаад их мэдэгчийн дурд тоглох нь утаггуй юм.

  • irgen (May 21, 2015 4:02:40 pm )

    TARHI UGAADAG HULSNII KOMMENT BICHIGCH NAR DUUREN BOLOJ DEE

  • setgel (May 21, 2015 4:05:36 pm )

    INGEED MONGOLIIN BAYLAG GADAGSHAA URSAH EHLEL AMJILTTAI TAVIGDLAA , GEREE HIISEN, HIILGESEN HESEG HUMUUS TERBUMTAN BOLOV

  • zochin5 (May 21, 2015 4:07:33 pm )

    Чимээгуй гэтэж очоод бас л балагтай ажил хийгээд ирэв манай сайд

  • anarhist (May 21, 2015 5:34:13 pm )

    ene gereeg dahin njgtalj sanhuu bolon tusuvt zartsuulalt ni shalgalt oruulah heregtei gadnii baahan jmnuud darga daamal injener geed undur tsalin huls avaad tsag nugtsuuj suugaa ni unen mun baahan heregtei heregui zardal jriad baij baidag

  • тулга (May 21, 2015 6:22:26 pm )

    зээлгүйгээр улс орон байтугай айл өрх ч хөгжихөд хэцүү болсон цаг гэхдээ авсан зээлээ хэзээ хэрхэн яааж төлөх вэ? гэдгээ тооцох хэрэгтэй бүхэл бүтэн улс орон авч яваа ес хүн тэрийгээ мэдэх байлгүйдээ маниасаа дор байхгүй байлгүйдээ ажилд нь амжилт хүсье дээ

  • Сар (May 21, 2015 6:28:08 pm )

    Зев шуу хоер тал даа ашигтай гэрээ Байсангуров бол ил тод монголд баялгийнх тооцоо бух зуйлийг ил тод хийх Байсан нууц гайхамшигт гэрээний ургэлжлэл гайхамшигт Дубайд очиж хийгддэж байгаа нь негее л тооцоогоо гадаадад авч офшорддог нехдуудэд л ашигтай гэрээ хийж байгаа нь ойлгомжтой тэдний гар хел пиар даж байгаа нь ч харагдаж Байна цаашид хэн дуртай эрх мэдэлтэн нь монгол газар нутаг баялгаа гэрээ нэррээр. Баарьцаа лож еренд оруулж еерсдее баяждаг жишиг тогтох нээ

  • Anonymous (May 21, 2015 6:57:11 pm )

    луйварчдын мөнгө угаах мөнгийг бэлтгэх зорилогтой засгын газрыг яаралтай огцруулах хэрэгтэй, хариуцлага тооц

  • Зайл (May 21, 2015 8:12:46 pm )

    Улс орны хөгжилд хангалттай гай болсон новшнууд зайл даа

  • Зочин (May 21, 2015 8:14:48 pm )

    Соёлтой рекетчид

  • ЧОНО УУ ЧОНО УЧИРТАЙ ХАРИН ЧОНОТОЙ НИЙЛСЭН НОХОД УУ (May 21, 2015 9:19:59 pm )

    6 ЭРДЭНЭТ ШИГ ЗЭСИЙН НӨӨЦТЭЙ, 45 БОРОО ШИГ АЛТНЫ НӨӨЦТЭЙ, ХИЧНЭЭН Ч АСГАТ ШИГ МӨНГӨНИЙ НӨӨЦТЭЙ ЭЦЭГ ӨВГӨДИЙН МИНЬ ХАЛУУН АМИА ЗОЛЬЖ БҮЛЭЭН ЦУСАА УРСГАЖ ХАДГАЛЖ ХАМГААЛЖ ЭРДЭНЭЭР НЬ НЭРЛЭЭД ҮЛДЭЭСЭН ОЮУТОЛГОЙГ ХАРСААР БАЙГААД АЛДАЖ БОЛОХГҮЙ ЭЭ. ЗӨВ УРИАЛААД ЗОХИОН БАЙГУУЛААД ӨГВӨЛ АРХИРДАГ БААВГАЙ ХҮРХЭРДЭГ ЛУУГЫН ДУНД АЙЖ АГШИЖ ҮЗЭЭГҮЙ ЭРЭМГИЙ ХӨХ ЧОНЫН УДАМТ ГАЗАР НУТАГ УУЛ УСНЫХАА ТӨЛӨӨ АЛАЛЦАХ ААВЫН ХӨВГҮҮД ЗӨНДӨӨ БАЙНА. МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛЫГ 50-ХАН ЛУЙВАРЧИН ГЭР БҮЛ ЯДУУ БАЙЛГАЖ УДИРДАЖ БАЙНА. НЭГ ЛУЙВАРЧИН ДЭЭР АРВАН АРД НОЦХОД АЛЖ Л ТААРНА. ЧОНОТОЙ НИЙЛСЭН НОХОЙ ШИГ ШӨНӨ ДУНД ХОТРУУГАА ДАЙРАХ БОЛСОН ГАЗРЫН МУХАРТ ТАМГАА КАРМААЛЖ ОЧИЖ ЭХ ОРНОО ХУДАЛДАЖ БАЙГАА ЛУЙВАРЧДЫН ШОРОНД ХИЙХИЙГ ШОРОНД ХИЙЖ ШОНД ӨЛГӨХИЙГ ШОНД ӨЛГӨЖ ГАДААД ДОТООД ХӨРӨНГИЙГ НЬ, ОФШОР ДАНСАН ДАХЬ МӨНГҮҮДИЙГ НЬ ХУУ ХУРААЖ АРД ТҮМЭНД ТАРААХАД 3-ХАН САЯ МОНГОЛЧУУД БҮГД КАТАР ШИГЭЭ БАЙГ КУВЕЙТ ШИГЭЭ БАЙГ ХАНГАЛУУН АМЬДАРНА. МОНГОЛЧУУДЫН ТЭВЧЭЭРТ ХЯЗГААР БИЙ . УС ҮГҮЙ БОЛОХ ГЭЖ БАЙЖ АЛТААР ЯАХ ЮМ БЭЭ, УЛС ҮГҮЙ БОЛОХ ГЭЖ БАЙЖ АМИАР ЯАХ ЮМ БЭЭ. АЛАЛЦМААР БАЙНА.

  • Эр хүн (May 21, 2015 10:00:56 pm )

    Наад Сайханбилэг чинь сайханбалаг юм даа. Тэнэг чиний энэ үйлдэл монголын түүхэнд үлдэж үр удам чинь хэзээ ч өөдлөхгүй дээ. мал минь

  • zochin (May 21, 2015 10:11:35 pm )

    Edgeer gishuud eh oronihoo tuluu ugee heleh erhtei demjij bna.

  • Anonymous (May 21, 2015 10:18:10 pm )

    songuuliin beltgel bish baij bolno jishee n oor neg n tavan tolgoin tumur zamiig huviin dotoodiin kompan tavij bolohguitei

  • Anonymous (May 21, 2015 10:20:27 pm )

    uynga gishuun hachirhaltai n songuuliin shougaa ed nartai niileed

  • Улс орноо аварьяа хөдөлгөөнийхөн (May 21, 2015 10:35:40 pm )

    МАНАН бол өнгөрсөн 25 жилд Монголоор тоглож дууслаа.Тэжд хэзээч засрашгүй хулгайчид юмаа.Улс төрийн шинэ хүчин,шинэлэг залуусыг Эх орон дуудаж байна.Олон жил суусан нөхдүүд зайгаа тавьж өгцгөө,жагсаалтанд луйварчид,олигархиудыг оруулахыг зогсоо.Ч.Сайханбилэг,С.Баярцогт нар АН-ын нэр хүндийг шороотой хутгачихлаа.Огцруулаа зөв зөв зөв.Бие даагч 3 минь зүтгээд бай.2016 онд олон эх орончдыг дагуулан парламентэд ороод ир.МОНГОЛЧУУД дэмжинэ.

  • АН-аас өрх тусгаарлаж байгаа хүчин (May 21, 2015 10:38:40 pm )

    ИЙМ АН байснаас байгаагүй нь дээр.Залуучууд аа,АН-д элсэхгүй байхыг хүсье.Ах,эгч нарын тэмцлийг Сайханбилэг,Баярцогт нар үгүй хийчихлээ.Яана аа.Эх орныхоо баялагийг харьд өгчихөөд инээж яваа улс төрчид МАНАН дотор дүүрэн байна.Сонголтоо бодож зөв хүндээ өгөхийг уриалж байна.

  • Anonymous (May 22, 2015 10:09:14 am )

    Эдний үгийг эхлээд сонсдог байсан , дараа залхаж эхэлсэн одоо бүр дургүй хүрч байна. Юу хийлгэхгүй эсэргүүцдэг эд нар ёр нь ямар зорилготой улс вэ?

  • Nara Nar (May 22, 2015 10:18:17 am )

    Оюу толгойг монгол улсад ашигтайгаар хийж чадахгүйгээс цааш хойч үедээ үлдээх хэрэгтэй байна ш дээ. Та нараас ухаантай хүн Монголд төрөх л байлгүй дээ. Тэгээд улс орноо бодсон цөөн хэдийгээ болохоор популист болгоод Монгол улс юу л болоод байна даа. Социализмын үед улс орон минь ийм болоогүй шүү. Ерөнхий сайд таны ухаан Монгол төрийн ухаанд хүрэхгүй байж болно. Гэхдээ сэтгэл чинь Монгол байх хэрэгтэй шүү дээ. Монгол улсын баялаг Монголчуудад үр ашиггүй байхаар яанаа. Гадныхан яаж шоолдог болдоо

  • зочин (May 22, 2015 10:27:17 am )

    АН энэ улс орныг дуусгалаа, одоо маш хурдан энэ намыг зайлуулахгүй бол улс орны тусгаар тогтнолын асуудал ч яригдаж магадгүй, эдний явуулаад байгаа бодлого гадны захиалгаар яваад байна,
    МАН 90 жил удирдахдаа гадны хараат болгочилгүй авч ирсэн юм байна, 12 онд АН-ыг сонгосондоо харамсаад барахгүй нээ,

  • Хойч ирээдуй (May 22, 2015 11:43:52 am )

    Нэгэнт улс орон хямарчисан байгаа дээрээ нэг мосон хямарч байгаад энэ Толгойнуудаа цэгцэлж авахыг бодоцгоое ард тумээн.

  • Anonymous (May 22, 2015 12:48:50 pm )

    залхаж байна энэ популистуудаас бүүр сөнөхийг нь хүлээгээд байгаа юмуу хаашайн монголчуудыг

  • Зочин (May 23, 2015 9:08:31 am )

    Ард тумэн залуучууд минь та нар мунхийн ядуу ,ажилгуй,гуйлгачин,архичин, ядуу африкын харууд шиг эрх чолоогуй амьдрах боллоо доо Баян орны иргэд шиг амьдрах боломжыг наадуул чинь хаалаа .наадуулын чинь ах ,дуу хамаатан садан л баян араб, америк,япон,тэр луиварчин канад,австрали шиг дэлхийгээр тэнэж,зугаалаж,тансаглаж (бидний баялагаар)амьдраад залуучууд та нар азтай сайхан уед торчихоод азгуй тахиа шиг хорвоог онгроох болж дээ.Ингээд эцэг дээдсээс бид бухэнд улдээсэн баялагыг баярцогттонгууд гэсэн цоохон хэдэн шунлын туламнуудад харсаар байгаад тавиад туучихаж байгаа юмуу наад оюу толгойгоос чинь монголын ард тумэн юу ч олж долоохгуй юм боллоо цаад англи хэлтэй луиварчингуудад чинь зугээр л бэлгэлчих лээ ээ чааваас бид ч арчаагуй ард тумен юм мэдсээр байгаад тэмцэж ч чадахгуй.залуучууд та нарын ирээдуй бурхэг боллоо. монхийн ядуу ,ортэй амьдрах боллоо доо. Залуучууд та нар бааранд архидаж байхаар оройтоогуй дээр нь босож тэмцээчээ! Сайхан уед торсон Азгуй тахианууд минь Уг нь та нарт баян араб,америкчууд шиг амьдарч ертоцийг онгороох боломж байсан шуу дэ Тэмцээч!

  • Зочин (May 23, 2015 7:36:37 pm )

    Эдгээр гишүүдэд итгээд хэрэггүй. Ямар ч байсан энэ төсөл урагшаа явах ёстой. Идэгч шуналтан нараас ангид байж чадвал заавал үр өгөөжөө өгнө. Олон хүн ажилтай болно, олон Монгол компани нийлүүлэгчээр ажиллана, яагаад үүнийг ойлгохгүй байгаа юм вэ? Тэр их хурлын гишүүн Нямдоржийн хэлсэн үг ортой бололтой. Монголыг ядуу рэвээр нь байлгах сонирхол эдгээр гишүүдэд байна. Тэд дараа нь засгийн газарт орох, улмаар засгийн болон төрийн эрхийг авах шунал байна.

antalya rent a car