antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 21, 2015 13 comments

Дөрвөн настай төрсөн охиноо хөнөөсөн гэх Т.Цогт, Г. Маралмаа нарыг олон нийтэд нээлттэй шүүнэ

нийтлэсэн Admin

alurchin sdaДөрөвхөн настай бяцхан охин харгис хэрцгий төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт зодуулж харамсалтайгаар амиа алдсан аймшигт хэрэг өнгөрсөн оны хоёрдугаар сарын 21-ний өдөр гарсан. Ээж, аавынхаа хайранд өсч, эрхэлж нялхрах насандаа томчуудын “тэнэг″ үйлдлээс болж биендээ даамгүй хүнд нөхцөлд тарчилсаар энэ хорвоог орхисон нь олон нийтийг бухимдуулж буй.

Эл хэргийн сэжигтнүүд болох төрсөн эцэг Т.Цогт, Г.Маралмаа нарын хэргийг шүүх хурал өнөөдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд болох бөгөөд олон нийтэд нээлттэй шүүх юм.

Гэмт хэрэгтнүүдэд хойт эх Г.Маралмааг 4 настай дагавар охин О-г  биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар зодож санаатай алсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, харин Т.Цогтыг өөрийн төрсөн охин 4 настай О-г хойд эх Г.Маралмаад зодуулж биемахбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй, бага насны, биеэ хамгаалж чадахгүй хүүхдийг амь бие нь аюултай нөхцөлд байхад эмнэлгийн тусламж үзүүлээгүйн улмаас нас барсан, асран хамгаалж байгаа бага насны хүүхэд болох 4 настай охин О-г хараа хяналтгүй байлгаж, шаардлагатай тусламж үзүүлээгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3, 118 дугаар зүйлийн 118.1, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан ялыг тус тус сонсгож яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Иргэн (May 21, 2015 8:55:14 am )

    Хууль чанга байх хэрэгтэй олны өмнө ялын тогтоолыг гүйцэтгэн ингэж болохгүйг ойлгуулах хэрэгтэй тэгэхгүй бол мэдээлэлээс хол хэцүү гарууд дахиад юу ч хийж магадгүй цочироо үзүүлэх хэрэгтэй шүү

  • zochin (May 21, 2015 10:37:50 am )

    ene 2-g yag adilhan tsaazal

  • eej (May 21, 2015 11:19:13 am )

    ene 2 g hun gej helehed ch hetsuu yum araatanuud

  • Уншигч (May 21, 2015 12:38:09 pm )

    Элбэгдорж гуай олон улсын хэмжээнд цаазын ялгүй орон гээд формально зарлаад байгаа. МУ-ын Үндсэн хуульд онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хүнд цаазаар авах нь нээлттэй байгаа. Цаазаар авах ялыг өөрчилж, 30 жилээр хорих ял болгох хууль хэвээр байгаа ш дээ. Шүүхийн шүүгч нар Элбэгдоржийн энэ нь хошгироонд орж, онц хэрцгийгээр 2 хүнийг егүүтгэсэн этгээдэд 25 жилийн ял өгөөд байдаг. Үндсэн хуульд өөрчлөлт ороогүй шүү. Элбэгийн дээр Хууль, хуулийн дээр Хөх тэнгэр байгаа шүү. Дургүйг нь хүргээд байвал ниргэнэ шүү ниргэнэ.

  • Anonymous (May 21, 2015 12:42:35 pm )

    Олон нийтэд нээлттэй шүүх гэдэг нь Сүхбаатарын талбайд уу. Хойшлуулаад Хятадууд шиг олон нийтийн өмнө буудаж цаазлах нь . Эмэгтэй хүнд цаазын ял оногдуулдаггүй юм аа.

  • Anonymous (May 21, 2015 1:58:57 pm )

    Арчаагүй новш төрсөн үрээ хайрлаж хамгаалж чадахгүй алмаст зодуулахад нь юугаа хийж байсан арчаагүй мал вэ энэ малаас наад төрийн хувцсыг нэн даруй хурааж шоронд нь хатаа

  • зочин (May 21, 2015 3:58:37 pm )

    өөрсдөө удахгүй эх орноо худалдсан хэргээр ялд унах хүмүүс шүү дээ

  • Ачу (May 21, 2015 8:39:53 pm )

    Угаасаа энэ цагдаа хувцасны гол төрсөн үрээ алсан алуурчиншдээ!Элбэгдоржийн хуурамч ардчилал иймэрхүү монголын үржих үр үндэсийг тасалсан алуурчидыг бараг шагнаад байгааг гайхдаг!!Шудрага шийтгэл нь энэ муу новшийн залууг шууд цаазлах.Цаазалдаггүй юм бол оноогдсон ялан дээр нь төрийн ажил хийх эрхийг нь насан турш хасах хэрэгтэй!Тэхгүй бол хэдэн жилийн дараа дахиад л туршлагтай алуурчин цагдаад орж алалгаа үргэлжлүүлэнэ.Түүнийгээ нэгэнлүү шууд чихэнэ.Элбэгдоржийн гол санаа ердөө л энэ.Ингэж хядуулах бодлого явагдаад байна уу? гэж харддаг.

  • Anonymous (May 21, 2015 8:46:01 pm )

    Яахнав хөөрхий эхтэйгээ байсан охиныг гэртээ аваачаад бүтэн долоон хоног зодож тарчлааж зовоож зовоож ертөнцийн мөхнх бусыг үзүүлээд……………. маш их зовсон байсан олны өмнө цаазал нялх охины шанлалыг өөрсөдөд нь м эдрүүл?????

  • Anonymous (May 22, 2015 6:57:49 pm )

    Ene muu lalar aluurchini gedesend bas 1aluurchin teegdej bga sh de.Orchlon horvoogin agarar amsgalah unetei huv zaya ene muu olgochin gichiid udaan olgoj blhgui!!!! Uug n demjed hairlad hadgalad bga um be?!

  • m (May 23, 2015 6:40:35 am )

    За 30 30 жил өг

  • chuhal (May 23, 2015 4:36:14 pm )

    ene hoer yund itgej,yu gordij,ymar shaltgaanaar tsaashid amidrah um be.tegj zovj baihaar uhamsartaigaar ochyyhen amia sain duraaraa eguutgeh heregtei.ene hoert horgodoh ym ene horvood baihguil baimaar ym.

  • ЗОЧИН (May 23, 2015 7:22:33 pm )

    АЛУУРЧИН ГЭХ ХОЙД ЭХ МАРАЛМАА НЬ 7-8 САРТАЙ ЖИРЭМСЭН, ТОМ ГЭДЭСТЭЙ БАЙГАА, ТЭГЭХЭЭР ХУУЛИНД ЯМАР ЗААЛТ БАЙДАГ ЮМ БОЛ, ЖИРЭМСЛЭЭГҮЙ БОЛ ЯГ ХУУЛИЙН ДЭЭРХИ ЗААЛТУУДЫН ДАГУУ ЭНЭ 2 ЯЛ АВАХ ЁСТОЙ.

antalya rent a car