antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 20, 2015 36 comments

Ч.Сайханбилэг: Би үнэхээр баяртай байна

нийтлэсэн Admin

oyutolgoi_095Арабын нэгдсэн Эмират улсад өнгөрсөн даваа гарагаас пүрэв гараг хүртэл ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубай хотод хүрэлцэн очсон даруйдаа Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурах ёслолд оролцжээ. Ерөнхий сайдыг дагалдан Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод хүрэлцэн очсон манай сонины төлөөлөл Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс дараах тодруулгыг авсан байна.

-Оюутолгойн далд уурхайн санхүүжилт шийд­вэрлэгдэж байгаад таны сэтгэл их хөдөлж байх шиг байна?

-Үнэхээр баяртай байна. Сэтгэл маш их хөдөлж байна.Сүүлийн гурван жил Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил зогссон байсан.Ойрын гурван сар гэрээ хэлцлийг маш идэвхтэй хийлээ. Хэлэлцээг энэ шатанд хүргэхийн төлөө маш олон хүн хүчин чармайлт гаргасан.Энэ багт орж ажилласан бүх хүнд баярлалаа гэдгээ дамжуулъя.

Саяхан Энэтхэгийн Ерөнхий сайд манай улсад айлчиллаа. Монгол Улстай хамтран ажиллах салбараа тогтож, хөрөнгө оруулалт хийж зээл олгохоор болсон. Энэ сайн мэдээний аян үргэлжилж байна. Арабын Нэгдсэн Эмират Улсад хийх айлчлалын анхны өдрөө Дубай хотноо хөрөнгө оруулагчидтай хоёр талаасаа цуглаад хамгийн сүүлийнхээ хэлэлцээг амжилттай хийж дуусгалаа.Монголчуудын түүхэнд орох сайхан өдөр боллоо. Далд уурхайн бүтээн байгуулалт эхлүүлэх том шийдвэрээ гаргалаа. Далд уурхан бүтээн байгуулалт нийтдээ зургаан тэрбум ам доллар.Оюутолгой гэдэг нэг төслийн зургаан тэрбум долларын асуудал ч биш, Монгол руу урсах гадаадын хөрөнгө оруулалтад эерэг дохио өглөө. Яагаад гэвэл гадаадын бүх хөрөнгө оруулалт энэ төслийг хараад зогсонги байдалтай байсан. Бид маш том гарцаа нээлээ, том бөглөөгөө авч чадлаа.

Урагшаа хараад ажиллах цаг ирлээ. Шийдлийн Засгийн газар том шийдвэрүүдийнхээ нэгийг гаргалаа. Оюутолгойгоор бидний хийх ажил зогсохгүй, үргэлжлээд Тавантолгой төсөл биднийг хүлээж байна. Энэ шийдвэр ойрын хугацаанд, удахгүй гарна байх.Эдийн засаг, хөгжлийн төв болсон Дубайгаас монголчууд хөгжлийн их хаалгыг нээлээ. Хэзээ нэгэн цагт энэ газар шиг ийм хөгжилтэй болно. Үүний тулд Оюутолгой шиг төслүүдээ хөдөлгөж байна. Энэ эерэг мэссэж дэлхий даяар түгэх байх. Энэ олж авсан уур амьсгалаа бид хадгалах ёстой, дараа дараагийн төслүүдээ явуулах ёстой. Энэ жил Ерөнхий сайдын хувиар очих ёстой бүх газраар очно. Монгол руу орж ирэх ёстой бүх хөрөнгө оруулалтыг авчрахын төлөө ажиллах болно.

-Рио Тинто манай Засгийн газарт өнгөрсөн аравдугаар сард Санамж бичгийн төсөл ирүүлсэн. Энэ төслийг батлахгүй бол далд уурхайн санхүүжилт хийгдэхгүй гэж байсан.Энэ санамж бичгийн төсөл хэлэлцээний ямар шатанд яваа вэ?

-Далд уурхайн санхүүжилтээ шийдлээ, ойрын өдрүүдэд төлөвлөгөөгөө батална. Хоёр тал нэгдсэн нэг ойлголтод хүрлээ гэж ойлгож болно.

-Хөрөнгө оруулалтын гэрээнд байсан зарим нэгэн маргаантай зүйлийг эцэслэлээ гэж Д.Ганболд захирал хэлж байна. Энэ маргаантай зүйл гэдэг нь юу вэ?

-2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ рүү бид огт ороогүй, орох шаардлага ч байхгүй. Энэ удаа Хөрөнгө оруулалтын гэрээг хөндөхгүйгээр далд уурхайгаа эхлүүлье гэдэгт санал нэгдсэн. Хэлэлцээ энэ хүрээнд өрнөсөн. Хоорондоо ярилцаад үл ойлголцож байсан, санал зөрөлдөж байсан зүйлүүдээрээ нэгдсэн ойлголтонд хүрч чадлаа.

“Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан: Оюутолгой бол Монголын гайхамшиг

-Та сая ямар төлөв­лөгөөнд гарын үсэг зурав?

-Оюутолгойг Монголын эдийн засгийн гайхамшиг гэж хэлж болно. Энэ төслөөр дамжуулаад хамгийн түрүүнд олон ажлын байр бий болж байгаа. Далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилснээр Монголд 2000-3000 ажлын байр шинээр нэмэгдэнэ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Зургаан тэрбум ам.долларыг капитал болгох замыг өнөөдөр бид нээлээ. Далд уурхай гэдэг маань маш өндөр технологи шаардагддаг. Энэ бүхэн орж ирнэ. Үүнийг нь Монгол хүн ажиллуулна. Оюутолгойд ажиллаж байгаа 6000 орчим хүний 95 хувь нь монголчууд. Нарийн мэргэжлийн далд уурхайн мэргэжилтнүүд монголд бий болно.

-Эхний хөрөнгө оруулалт хэзээ орж ирэх бол?

-Энэ онд багтаагаад Олон улсын 15 банктай төслийн санхүүжилтийн гэрээг гүйцэтгэж дуусна. Тэгснээр энэ онд багтаад бүтээн байгуулалтын ажил эхлэнэ.

-Далд уурхайг эхлүүлэх гэж нэлээд хугацаа алдсан л даа. Ямар тохиролцоонд хүрсэн болоод энэ гэрээнд гарын үсэг зурагдав аа?

-2009 оны гэрээн дээр байгаа зарим заалтаа хоёр талдаа нэгдсэн ойлголтоор дагаж мөрдөх ойлголцолд хүрсэн байгаа. Дээрээс нь далд уурхайн бүтээн байгуулалтыг долоон жилийн турш хийнэ. Энэ долоон жилийн турш юун хэрхэн яаж хийх вэ, хаана ямар хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг нарийн төлөвлөгөө гаргаад дагаж мөрдөхөөр болсон.

-Яагаад заавал Дубайд ирж далд уурхайн хоёрдахь шатны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсан юм бэ. Улаанбаатарт зурж болоогүй юм уу гэсэн асуулт зүй ёсоор гарч ирэх байх л даа?

-Дөнгөж сая бид хэлэлцээгээ дууслаа. Гурван жил хэлэлцээ явагдлаа, сүүлийн гурван сард нь Улаанбаатар, Лондон, Сингапурт хэлэлцээ хийж байсан. Энэ хүрээнд хэлэлцээ Дубайд үргэлжилсэн. Асуудлаа шийдээд дууссан учир өнөөдөр (өчигдөр) Дубайд хэлэлцээ явагдаж дуусаад гарын үсэг зурлаа.

“Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд:Татварын маргааныг шийдэх нөхцөл бүрдсэн

-Сая гарын үсэг зурсан төлөв­лөгөөний ач хол­­богдлыг та хэрхэн дүгнэж байна?

-Хэлэлцээний явцад Оюутолгойн уурхайн ач холбогдлыг хоёр талаасаа ярьж байсан. Манай нийгэмд ч гэсэн маш том хүлээлт байдгийг бид бүгдээрээ мэднэ. Харамсалтай нь манай улсад ийм том хөрөнгө оруулалтыг урьд өмнө нь иж бүрнээр нь шийдэж байсан туршлага байсангүй. Үүнээс болоод бид Хөрөнгө оруулалтын гэрээгээ хоёр талаас зөрүүтэй маягаар тайлбарлаж маргаантай асуудал үүсч, саатал гарч байсан. Саатал гарч байсан учраас Монгол Улсад ач тусаа өгч болох байсан, шийдвэрлэж болох байсан олон асуудлыг шийдэхгүй хойш тавиад байсан удаатай. Жишээ нь Монгол Улсад цоо шинээр үүсч байгаа салбарын бүтээгдэхүүн болон уурхайг нийлүүлэх бололцоог бүрэн дүүрэн ашиглах боломжийг алдсан. Ийм боломж байсан. Тоон үзүүлэлтээрээ энэ уурхайд ажиллаж байгаа монгол хүмүүс 90 гаруй хувийг эзэлдэг боловч зарим албан тушаал дээр маш олон хүнийг шинээр нэмж авах боломж байсан уу гэвэл байсан.

Гэсэн ч үүнийг ойлголтын зөрүүгээс болоод хийхгүй л байсан. Өнөөдөр энэ төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар, дараагийн шатны ажлын эхлэлээ тавьснаараа харилцан итгэлцлийн төвшин эрс нэмэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл маргаантай асуудлуудаар хоёр тал нэг нэгнийгээ хүндэтгэж шийдэж чаддаг юм байна гэсэн ойлголтыг харуулж чадлаа. Харилцан итгэлцэж чадсан учраас техник технологийн, боловсон хүчний, монголын аж ахуйн нэгжүүдтэй харилцан ажиллах маш том ахиц гарлаа. Дээрээс нь Монголын хуульд нийцэхгүй байсан олон асуудлыг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад нийцүүллээ. Татварын маргаантай асуудлуудыг яг өнөөдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд шийдвэрлэхээр боллоо. Дээрээс нь Оюутолгойн баялгийн 80 гаруй хувь нь газар доор байгаа. Энэ газар доор байгаа 80 гаруй хувийн олборлолтыг эхлүүлэхгүйгээр Монгол Улсын эдийн засагт эерэг боломж авчрахгүй. Дэлхийд данстай энэ том компани орж ирснээр Монгол өөрөө хөрөнгө оруулалтад таатай нөхцөл бүрдүүлж чаддаг улс орон гэдэг нэр төрийг дэлхийн тавцан дээр гаргаж ирлээ.

-Хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн санамж бичгийн төсөл хүчинтэй хэвээр байгаа юу?

-Тийм зүйл хийх шаардлагагүй болсон. Яагаад гэвэл татвартай холбоотой маргаан олон явж байсан. Зарим нь бол Монгол Улсын хуульд зохих өөрчлөлтүүдийг оруулж, тухайлбал хоёр үзүүрээр ойлгогдож болох маргаантай асуудлыг илүү тодорхой болгосон. Энэ хуулийн өөрчлөлт нь гадаад дотоодын, том жижиг гэлтгүй бүх компаниудад ашигтай. Яг Оюутолгой компанийн өөртэй нь холбоотой байсан татварын маргааныг манай татварын газартай харилцан ойлголцон лавлагаанууд авч, тэр лавлагаагаараа Татварын ерөнхий газар өөрийн байр суурийг илүү тодорхой ойлгуулж, цаашид маргаангүйгээр явах бололцоо нээгдсэн.

-2024 оны зургадугаар сард Татварын ерөнхий газраас тавьсан акт байдаг л даа. Тэр асуудлууд шийдэгдсэн үү?

-Нөхцөл нь бол бүрдчихсэн байгаа. Татварын маргаан таслах зөвлөл олон талаас нь авч үзээд Оюутолгой компани 30 сая долларын төлбөр төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Өнөөдөр энэ төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар Оюутолгой компани ямар нэгэн сөрөг гомдолгүй, шүүх заргагүйгээр 30 сая долларын торгуулийг Монгол Улсад төлөхөөр болж байгаа.

-Далд уурхайг эхлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурах асуудалд манай ТУЗ-ийн гишүүд санал нэгтэй байгаа юу. Зарим асуудал дээр дуу нэгтэй байж чаддаггүй гээд ТУЗ-ийн гишүүдийг шүүмжилдэг л дээ?

-Санал зөрөлдөхдөө стратегийн чанартай тийм асуудал дээр санал зөрж байсныг би санахгүй байна. Ямар ч байгууллага дээр санал зөрөлдөх тохиолдол гардаг. Тийм тохиолдол бол гарна шүү дээ.Түүнээс биш Монголын талд хохиролтой, нөгөө талдаа ашигтай байдлаар санал зөрсөн тохиолдол гарч байгаагүй. Санаанд орж байгаа санал зөрөлдөж байсан асуудал нь нэгэнт л хоёр тал маргалдаад байгаа учир хөндлөнгийн байгууллагаар маргаанаа таслуулъя. Хөндлөнгийн хуулийн болон санхүүгийн зөвлөх компани авч ажиллуулъя гэдэг дээр санал зөрөлдөж байсан. Ийм компанийг авах нь зүйтэй юу, зардлыг нь санхүүжүүлэх зөв үү буруу юу гэдгийг ТУЗ-ийн гишүүд өөр өөр байр сууриас харж байсан. Өнөөдрийн энэ гарын үсэг зурсан төлөвлөгөөн дээр бол нэгдсэн байр суурьтай байгаа.

-Далд уурхайн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл батласан уу?

-Хэлэлцэх шатандаа явж байгаа. Цаг хугацааны хувьд арай болоогүй байгаа.

-Далд уурхайн ТЭЗҮ-ийг батласан тохиолдолд далд уурхайг хөдөлгөх боломжтой гэдгээ Рио Тинто Санамж бичгийн төсөл дээрээ илэрхийлсэн байсан. Энэ нь сая гарын үсэг зурахад нөлөөлөөгүй юу?

-Нэр томъёог тодор­хойлоход зөрүү үүсээд байгаа юм. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл бол аливаа уурхайн ТЭЗҮ-ийг батладаггүй. Харин хуулийн шаардлага хангасан тохиолдолд энэ бичиг баримтыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээж авдаг байх ёстой. Хүлээж авсан бол тухайн компани өөрийн ТЭЗҮ-ийн дагуу үл ажиллагаагаа явуулдаг байх ёстой. Далд уурхайн ТЭЗҮ-ийг харин нэлээд оройтож өргөн барьсан.

-ТЭЗҮ-ийг үе шатлалтай өргөн барих нь хэр оновчтой вэ. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед өргөн бариад баталсан ТЭЗҮ-ээрээ л явах ёстой биш үү. Ийм шүүмжлэл нэлээд явдаг. Энэ асуудалд таны байр суурь ямар байдаг вэ?

-Миний хатуу итгэл үнэмшил байдаг. Жишээ нь 100 гаруй жил ажиллах гэж байгаа орд газрыг ганцхан ТЭЗҮ-ээр явуулна гэхэд хүндрэлтэй. Ийм уурхайн бүх зүйлийг зуун жилээр урьдчилан таамаглана гэдэг боломжгүй зүйл. Зэсийн салбарт ажиллаж байгаа Эрдэнэт үйлдвэрийг харахад 35 жил ажилласан боловч зогсоо зайгүй хайгуулын ажил хийж байна. 70-аад оны дундуур энэ уурхайг ашиглалтад оруулж байхад уурхайг 30-40 жил ашиглана гэж байсан. Хайгуулын ажлыг үргэлжлүүлснээр дахиад 30 гаруй жил ажиллуулах боломжтой гэдгийг сая тодруулж байна шүү дээ. Хайгуулын явцад тогтоогдсон нөөц дээрээ тухайн цаг хугацааны зурвас цаг үеийг хамарсан ТЭЗҮ оруулж ирж байгаа гэж ойлгож байгаа.

Оюутолгойн ТУЗ-ийн дарга Г.Батсүх: Бүгдээрээ маш их хичээлээ

Хувьцаа эзэмшигчдийн гаргасан энэ шийдвэр Оюутолгойтой хамаатай бүх талуудад нэн таатай үйл явдал боллоо. Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто компанийн хэлэлцээний багууд мэргэжлийн ур чадвар, тэсвэр тэвчээр, харилцан хүндэтгэл үзүүлснээр энэхүү шийдвэрийг гаргаж чадлаа. Бүгдэд нь талархал илэрхийлье.

Тоон мэдээ

Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монголд орж ирнэ.
-Далд уурхайн хоёрдугаар шатны бүтээн байгуулалтын ажил 2013 оны наймдугаар сарын 12-ны өдрөөс түр зогсчээ.
-Оюутолгой ордын нийт үнэ цэнийн 80 хувь нь далд уурхайд байдаг.
-2015 он гарсаар Оюутолгой ХХК 78.5 сая ам долларын татвар хураамж, нөөц ашигласны төлбөрт төлжээ.
-Оюутолгой компани анхны зэсийн баяжмалаа 2013 оны долоодугаар сард экпортолж байв.
-Оюутолгой компани 30 сая долларын торгуулийг үл маргах зарчмаар Монголд улсад төлөхөөр болжээ.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

36 Comments

  • Boloroo (May 20, 2015 8:45:56 am )

    saihan medee bn udahgui mongol uls mani hogjihnee amjilt

  • irgen (May 20, 2015 8:48:22 am )

    Bayrlalaa ajlaa yavuulakh bolsond jiriin ard irgen bidend 1 huuhdee l ajiltai bolgoj baival amdrald tustai bna shuude

  • zochin (May 20, 2015 8:49:35 am )

    balai noxor uls ornoo orond oruulaad daraan xen tolox we.

  • irgen (May 20, 2015 8:50:55 am )

    5 tolgoigoo yavuulaad ogooch ee uls toech doo guij bna 76-n heruul hir udaan urgeljilehees ard tumnii zovlon zuzaarch bna HUND BAINA AMIDRAL OILGOOCH ???

  • zochin (May 20, 2015 8:59:13 am )

    saihan medee, setgel teniij baina shu.

  • xxxxx (May 20, 2015 9:33:32 am )

    utsan xuuxeldei mini xezee zaialx gej bn chi bayrlalgui yaxav dee gazar uzeed yvj bgaa xun minii tiolson mongoor

  • бат (May 20, 2015 10:07:46 am )

    энэ нь бидэнд хэр өгөөжөө өгөх бол оо өөрсдөд нь ашигтай биш үү улс аа бодсон бол сайн л байна

  • зочин (May 20, 2015 10:17:36 am )

    Татвараа төлөөгүй машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй,Оюу толгой татвараа төлж чадахгүй бол мөн адил шүү

  • зочин (May 20, 2015 12:22:10 pm )

    Барууны тэжээвэр гөлөгнүүд үүргээ л гүйцэтгэж, эзнийхээ бөгсийг л үнэрлэж явна,гайхах юм юу ч алга.

  • Nanjid (May 20, 2015 1:09:17 pm )

    Монголд өгөөж багатай, балагтай гэрээний анги үргэлжилсээр.

  • zeee (May 20, 2015 1:32:10 pm )

    Монголчууд асуудалд бодитой харж дүгнэх хэрэгтэй. 2жил 2 тал маргалдсан тухай ярьж ялангуяа өөрсдийгөө буруутгах хандлага их гаргаж гадныханыг хэт төвийлгэхээ болимоор юм даа. Гадныханд бид хүргэн хүү киноны Дэмбэрэл шиг л амьтад харагдаж, дүгнэгдэж бна ш дээ. Уг ньтөр байдаг бол Глобалчлагдаж буй ертөнцөд баярлах, гомдохоо хүртэл цэгцлэх шаардлагатай нь ОТ асуудал дээр харагдаж бна даа.урьд цагийн Монгол төр ЭЗ-ийн баталгаа багатай ч Ямар зангарагтай Дипломат арга ухаанаар улс орноо удирдаж байж вээ. Үндсэндээ бид өөрийн баялагийг гадныханд эзэмшүүлэх болсон гэдэг үндсэн агуулга дээр тулгуурлах бус уу. Ер нь Зах зээлд Зэсийн үнэ унах болоод Риогийнхон Хөрөнгө оруулалтын үр ашиг хангалтгүй байх болсон тул Гүний уурхайн бүтээн байгуултаа зогсоосон бна ш дээ. Гэтэл харин тэдэнд зөв шаардлага тавьсан Эх орончдыг яаж дайраваа.Ганбаатарын мэдэгдэл цаг үеээ олсон. Ухаантай зөв сэтгэдэг Бие даасан ,шудрага Монгол байдагийг харууллаа.

  • САЙН БАЙНА (May 20, 2015 1:33:31 pm )

    одоо ТТ-гоо эхлүүлчих тэгвэл СБ хамгийн сайн ЕС гэж хэлүүлэх болно. монголыг муу ядуу байлгах гэсэн гадны бууны ноход дуугаа татацгаа

  • Zochin (May 20, 2015 2:07:25 pm )

    Gadniin tor holoos udurddag um Bishuu.Eh orond ni irj geree baiguulj chadahgui,manai utsan huuheldei ni guij ochood l

  • Anonymous (May 20, 2015 2:10:24 pm )

    Сайханбилэгийн сайт юм чинь Баярлалаа гэснийг нь их гаргаж байх шив дээ

  • Anonymous (May 20, 2015 2:42:53 pm )

    мартахад амар

  • Anonymous (May 20, 2015 2:47:35 pm )

    Энэ залуу луухаан Баярцогтын даалгаварыг л биелүүлэж яваа болуу хараж л байгаарай ард түмэн минь

  • zochin (May 20, 2015 3:18:43 pm )

    Hun bolgon oor ym yriad baival Mongol ulsad hohiroltoi shuu dee. Negent ehelsen tosliig zovshiltsoj oilgoltsood urgash yvuulah ni bidend ashigtai.

  • иргэн (May 20, 2015 3:30:58 pm )

    Нэг сонин зүйл ажигдлагдлаа. Одоогийн хүчин чадал Эрдэнэтээс 5 дахин том мөртлөө монголд Эрдэнэтээс бараг 5 дахин ашиг өгч байгаа . за яах вэ одоо тэгээд далд уурхайгаа ашиглалтад оруул. Мэдээж барьцаа нь Оюу толгойн орд. Зээлсэн мөнгөө х\төлөх хүүгээ төлөх гээд бидний үед ашиг нь ч лоолой боллоо. Нөгөө талаар монголчуудыг одоо ажиллуулахгүй. Учир нь зээлэх мөнгө нь хятадынх. гэрээни йнөхцөл нь Хятад ажилчин Хятадынн ААН байх болно.

  • sanal (May 20, 2015 4:15:38 pm )

    Saihanbileg zob buu shantar bitii beereed bai bushu 5 tolgoig ergeltend oriul.2 Horshiin tom tosluudiig hamtar naad durakuudtaigaa alalc.

  • msi (May 20, 2015 5:59:04 pm )

    tyn saixan medee bna odool mongol xvn bvrin magnai tenij ajiltai bna

  • Иргэн (May 20, 2015 9:00:20 pm )

    Цэцэн мэргэн товч сургаалууд эртнийх тусмаа ашиг тустай. Хэрэв зээ эдгээр үгс хүмүүст худал санагдсан бол, ийм урт удаан хугацааны турш зуунаас зуунд дамжин яригдсаар ирэхгүй л байх сан. /Квинтиллиан/

  • Иргэн (May 20, 2015 9:00:45 pm )

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

  • Иргэн (May 20, 2015 9:01:07 pm )

    Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. /Жек Андерсон/

  • Иргэн (May 20, 2015 9:01:35 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.

  • Иргэн (May 20, 2015 9:01:55 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.

  • Иргэн (May 20, 2015 9:02:15 pm )

    Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. /Жан Жак Руси/

  • Иргэн (May 20, 2015 9:02:32 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • Иргэн (May 20, 2015 9:03:12 pm )

    Дарангуйлал бол зуршил юм. Тэр хөгжсөөр өвчин болон хувирдаг зуршил. Хамгийн сайн хүн ч энэхүү зуршилдаа хөтлөгдөөд адгуусны хэмжээнд очтлоо бүдүүлэг мунхаг болдог. Хүнийг цус, эрх мэдэл хоёр мансууруулж, яваандаа ухаан мэдэрхүйд нь хамгийн хэвийн бус зүйлс л амттай санагдахад хүргэнэ. Дарангуйлалын зуршилд автсан хүн хичнээн гэмшивч, эргээд хүн чанараа олж авах бараг боломжгүй. Яг үүн шиг бусармаг явдлыг үл тоомсорлогч нийгэм мөн өөрөөсөө халдвар авч замаа алддаг. /Федор Достоевский/

  • Иргэн (May 20, 2015 9:03:30 pm )

    Хулгай хийх боломж л хулгайчийг төрүүлдэг. /Фрэнсис Бекон/

    Шийтгэхгүй орхих нь гэмт хэргийг гааруулах шалгарсан арга. /Цицерон

  • Иргэн (May 20, 2015 9:03:53 pm )

    Хүний хамгийн ариун мэдрэмжүүд болох эх орон, элгэн садан, сайн сайхан, цэвэр ариуныг хайрлах хайрыг сувьдаг шунахай зан үгүй хийчихдэг. /Саллюстий/

    Бүх муу юмны үндэс-шунал. /Жефри Чосер/

    Хэсэг зуур хуйвалдаанд оролцсон хүн дараа нь хуйвалдаангүйгээр амьдарч чадахаа больдог. Бусад бүх зүйл түүнд уйтгартай санагддаг. /Жан Дө Лабрюйер/

    Муу хүмүүс нэгдэж дотносно гэдэг нь нөхөрлөл биш, хуйвалдаан. Тэд бие биеэ хайрладаггүй, харин бие биеэсээ жийрхэдэг. Тэд найз нөхөд биш, үгсэгсэд. /Этьен Боэси/

  • Иргэн (May 20, 2015 9:04:11 pm )

    Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.

  • Иргэн (May 20, 2015 9:04:31 pm )

    Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг ордод энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох роялтийн болон татварын орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингэвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.

  • Иргэн (May 20, 2015 9:04:47 pm )

    Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-51 %-ийг эзэмшинэ” (өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-51 %-ийг эзэмшинэ”) гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид (уулын үйлдвэрт) буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж (уулын үйлдвэр), уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.

  • Иргэн (May 20, 2015 9:05:03 pm )

    Дэлхийн аль ч орны “Ашигт малтмалын тухай” хуулиудад ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн 34 буюу 51 хувь гэсэн ойлголт огт байдаггүй. Учир нь үндэсний баялаг болсон ашигт малтмалын орд бол 100 хувь ард түмний өмчлөл, 100 хувь төрийн эзэмшилд байх ёстой. Харин ашигт малтмалын ордыг ашиглагч байгуулага төрд өндөр “Роялти” болон орлогын албан татвар төлөх нь дэлхий нийтийн хүлээн зөвшөөрсөн хууль (олон улсын эрх зүй) юм.

  • Иргэн (May 20, 2015 9:05:18 pm )

    Манай нийт Монголчууд ашигт малтмалын “Роялти” гэдгийг татвар гэж шал буруу ойлгодог. “Роялти” гэдэг нь татвар огт биш, харин газар доор байгаа байгалийн баялаг буюу ашигт малтмалын үнэ юм шүү дээ. Улс орнууд өөрийхөө газрын баялаг буюу ашигт малтмалын үнийг (өөрөөр хэлвэл “Рояли”-г) аль болох өндөр (12 хүртэл хувиар) тогтоож, олборлосон ашигт малтмалын бодит хэмжээгээр сар бүр улсынхаа төсөвт төвлөрүүлж авдаг. Харин татварын асуудал бол “Роялти”-гээс шал өөр татварынхаа хуулиудаар зохицуулагддаг.

  • Иргэн (May 20, 2015 9:05:33 pm )

    Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.

antalya rent a car