Дундговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн төлөөлөл өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж тус аймагт хууль бус Засаг дарга С.Од-Эрдэнэ хуулиас гадуур дураараа дургиж байгааг мэдээллээ. 2012 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Дундговь аймгийн Засаг даргаар С.Сүхбаатар хууль ёсоор сонгогдон томилогдсон цагаас эхлэн түүнийг огцруулах улстөржсөн хууль бус үйл ажиллагаа эхэлжээ. Анхлан өмнөх Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгийн ИТХ-ын хууль бус бичигт үндэслэсэн С.Сүхбаатарыг огцруулах 188 тоот захирамж 2013 оны 12-р сарын 6-ны өдөр гаргаж өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа маргааны эхлэлийг тавьсан түүхтэй. Энэ шийдвэрийг Захиргааны хэргийн хоёр шатны шүүх түдгэлзүүлсэн байдаг. Энэ шүүхийн шийдвэрийн дагуу Ерөнхий сайд Н.Алтанхуяг хууль бус 188 тоот захирамжаа 2014 оны 6-р сарын 2-ны өдөр хүчингүй болгожээ. Тэгсэн атлаа мөн өдрөө 75 тоот шинэ захирамж гаргаж С.Сүхбаатарыг дахин огцруулж, оронд нь хуулийн шаардлага хангаагүй С.Од-Эрдэнийг томилох шийдвэрийг 2014 оны 5-р сарын 24-ны өдрөөр огноолсон ИТХ-ын 03, 04 тоот тогтоол гэх хууль бус, ээлжит хуурамч бичигт үндэслэн гаргасан байна. ИТХ-ын тогтоолууд гэх энэхүү бичгүүдийг хууль бус, хуурамч гэдгийг энэ сарын 4-нд Захиргааны хэргийн 9-р шүүхийн шийдвэр баталжээ. Тодруулбал, Засаг дарга С.Сүхбаатарыг огцруулах асуудлыг Дундговь аймгийн ИТХ хуралдаанаараа огт хэлэлцээгүй атлаа хэлэлцэж санал хураалтаар огцруулсан мэтээр хуурамч бичгийг бүрдүүлсэн байжээ. Ийнхүү Дундговь аймагт хууль гэдэг гууль болжээ. Иймд Дундговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн төлөөлөл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт хандан Засаг даргыг томилсон хууль бус захирамж шийдвэрийг хүчингүй болгох хүсэлт гаргаж байгаа ажээ.
Дундговь аймагт хэт улстөржилтөөс үүдсэн төрийн албаны халаа сэлгээ хэтийдэж тус аймгийн удирдлагууд бүгд үүрэг гүйцэтгэгч болж төрийн ажиллах чадамж буурчээ. Түүнчлэн төсвийн мөнгийг хууль бусаар хяналтгүйгээр зарцуулах нь газар авсныг хэвлэлийн хуралд ирсэн төлөөлөгчид хэлж байлаа. Эдгээрээс шалтгаалан Дундговь аймаг өрсөлдөх чадвараа улам бүр алдаж 2 жил дарааллан судалгаагаар сүүл мушгиж байна. Үүнээс гарах гарц нь тус аймгийн хууль ёсны удирдлагыг ажиллах нөхцөл бололцоогоор хангах явдал бөгөөд аймгийн иргэдийн эрх ашиг шударга ёсыг шаардаж байгаа аж.
Холбоотой мэдээ
-
111 (May 19, 2015 3:09:13 pm )
Dundgovi zasag darga orlogch darga 2iigoo hurdan halj uur bolovsroltoi oligtoihon hun tavihgui bol hogjlooroo ch ter busad buh zuileeree suul mushgij onigootoj bnda. Naranhvvgiin shahaanii humuus. Butehgui er em 2 teneg durak bdg gsn 2 darga ni
-
govi (May 19, 2015 3:12:06 pm )
Naranhvv gej neg baahan budaa agshaagch motocikl amlasan nuhur aimgiihaa dargaar motocikl oruulj irdeg zaluug taviad orond ni hahuuli bolgoj baahan motocikliig ni sumiihandaa uguud. Nuguuduul ni unaj davhildaj bgad hed ni chadrah boldo. Kkk
-
hi (May 19, 2015 3:14:31 pm )
Naranhvv nutgaa hogjuulehiin orond dambiin hishgee metiin heden reket garuudad hamag jonshnii gazruda uguud nutgiin humuus ni yuchgui hooson ulsdaa hamgiin yaduu amidarch bn. 16 onii songuulid Ardiin namiin hun songoh heregtei. Arai bolovson huchin deer bh
-
Anonymous (May 19, 2015 3:16:01 pm )
NARANHVVGIIN SHAHAANII DARGA UHAANTAI YUM. ORLOGCH ENE 2T NI MEDEH CHADAH YUM NEGEEHEN CH UGUI. MUNGUUR DARGA BOLSON 2. KKKK. ICHIJ AMIDAR
-
ГАНАА (May 19, 2015 3:36:27 pm )
Дундговь аймаг минь сайхан хөгжөөсэй.Би Өмнөговьд амьдардаг лдаа Аймгаараа дайраад Өмнөговь руу сар бүр явдаг ,Аймгийн хөгжил бишээ биш. Хэдэн 1-2 давхар хувийн сууц нэг дор шаваарсанаас өөр гийгүүлэх нүд баясгах барилгагүй. Ядаж л нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа болон аймгаар дайраад гарч байгаа гадны хүмүүс хоол ундлаад гарлаа гэхэд биеэ засчих олигтой 00 байхгүй. Байгаа нэг модон 00 нь толгой тулаад цүнх сав өлгөчих олигтой хадаас ч байхгүй үнэн сэжигиийн
-
бол (May 19, 2015 8:00:11 pm )
наранхүү гэж будилааны хөрөнгө байна Саяхан нутгийнхаа 15 сумын хэдэн хөгшчүүлийг УБ хотод урьж караокинд авчирч оруулсан мөртлөө буцах зардалгүй болчихсон хэцүү л байна да
-
зочин (May 19, 2015 10:18:05 pm )
энэ наранхүүгийн хийсэн бантан нутаг усаараа тоголж болно гэж бодоо юу байхдаа дараагийн сонгуулиар бас лхэтэн төгрөг тараагаад гарч ирээд бантангаа хутгах байхдаа
-
Зочин залуу (May 21, 2015 6:28:26 am )
Ардчиллыг загалмайлж, хууль дээдлэх, хүний эрхийг дээдлэх тухай амных нь шүлс газар унаж хатаагүй байхад өөрсдөө хоосон үг байсан гэдгээ л нотлоод байх юм даа.
16 он арьсыг нь өвчөөд өгөмз…
8 Comments