“Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газар” татан буугдаж түүний суурин дээр Засгийн газрын 2012 оны 47 тоот тогтоолоор аж ахуйн тооцоотой төрийн өмчийн “Барилгын хөгжлийн төв”-ийг байгуулсан.
Өөрчлөн байгуулалт хийсэн үндэслэл нь төрийн захиргааны ажил үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, олон шат дамжлагыг цөөрүүлж, төрийн албанд амь бөхтэй оршсоор байгаа хүнд суртлыг арилгах явдал байлаа.
Гэтэл Барилга, хот байгуулалтын яам өнөөг хүртэл өөрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлэх нь байтугай хэрхэн зохион байгуулах аргаа тодорхойлоогүйн гайгаар өнөөх “Барилгын хөгжлийн төв” нь аливаа асуудалд яамнаас дээгүүр эрх мэдлээр хандах болсон байна.
Учир нь Барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 10 сарын 25-ны 37 тоот тушаалаар барилгын зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах эрхийг “Барилгын хөгжлийн төв”-д олгосон байна. Гэтэл уг аж ахуйн нэгж нь Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар нэртэй өмнөх агентлагийн бүх чиг үүрэг, эрх мэдлийг өөрт нь шилжүүлсэн мэтээр ташаа ойлгож, Засгийн газрын шийдвэрийг гуйвуулан хэмжээгүй эрх дарх эдэлж, дур зоргоороо авирлах нөхцөл боломжийг олгосон хэрэг байв.
“Барилгын хөгжлийн төв”-ийг тойрсон хэл ам, гомдол санал тасрахгүй хөвөрсөөр. Барилгын зураг төсөлд магадлал хийхээр хүлээн авахдаа шаардлагатай, шаардлагагүй хэдэн арван бичиг баримт шаардах, ашигтай талбайнх нь хоёр хувийг нэхэх зэргээр элдвийн нөхцөл болзол тавьдаг гээд тэдний хүнд суртал хэрээс хэтэрч байгаа талаар зураг төслийн байгууллага, аж ахуйн нэгж болон захиалагч хувь хүмүүс холбогдох төрийн байгууллагад мэдүүлдэг ч элс рүү ус хийсэнтэй адил нам жим дарагдаад өнгөрдөг нь нууц биш.
Тэгвэл, “Барилгын хөгжлийн төв”-ийн энэ мэт үйл ажиллагаанд шалгалт хийхээр Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн ажилласан байна. Салбартаа “Б.Баярсайханы Вант улс” нэрийг хэдийнэ аваад байгаа тус төвд хийсэн шалгалтаар Барилгын хөгжлийн төв нь тусгай зөвшөөрөл олгохдоо иргэдээс баримт бичиг бүрдүүлэх нэрийдлээр хууль бус 20 мянган төгрөг хурааж авдаг нь тогтоогджээ.
Энэ хураамжийг хөгжлийн төв дээр зөвшөөрлөө хүлээн нам царцсан 800 төсөлтэй холбож бодвол багадаа л 16 сая төгрөгний хохирол улсад учруулсан байгаа юм.
Иймд иргэдээс үндэслэлгүй хурааж байгаа 20 000 төгрөгийн хураамжийг таслан зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэх, барилга, байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгэх иргэн, аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалттай холбогдох журмыг ил тод мэдээлэх, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, гэрчилгээний олголт, сунгалт, нэмэлт ажил бүхий мэдээллүүд хугацааны хамт нээлттэй болгох зэрэгт анхаарч ажиллахыг даалгасан байна.
Гэвч үүгээр Барилгын хөгжлийн төвд хийх шалгалт өндөрлөж болохгүй. Үүнийг тус байгууллага барилгын зөвшөөрлөө зардаг гэх яриаг баталсан 16 давхар барилгын хазайлттай холбон ойлгож болох билээ.
Б.Хишигдэлгэр
Холбоотой мэдээ
-
монголчууд (May 18, 2015 6:29:08 pm )
ийм муу өмхий хужаануудыг төрийн албанаас зайлуулж цэвэрлэх хэрэгтэй.Хотын Иргэдийн хурлын даргаБаттулга гээд бас нэг муу хужаа байна.2016онд бүгдийг нь цэвэрлэж зайлуулцгаая.
-
bat (May 18, 2015 7:10:02 pm )
наадах чинь 47 тэрбумын хэрэгт шалгагдаж байгаа Хүрэлшагайгийн захиалгат бичлэг байна
-
зочин (May 21, 2015 8:25:26 am )
ямар тэнэг юм бэ ийм байгууллага байх шаардлага байна уу баруун 4 замын тэнд харагддаг билүү баахан ажилчидтай байгаа даа ингээд хамаг мөнгийг хий шаардлагагүй зүйлд зарцуулаад Монгол улс модоо бариад байгаа юм даа Яаманд нь л нэг хоёр хүн хариуцана биз эргэж хараачээ
-
зочин (May 21, 2015 8:26:57 am )
юу хөгжүүлсэн юм бэ тэг дөрвөлжин тоосго өрөөд байгаа биз дээ яг үнэн үүнийг татан буулгаач байрыг нь эмнэлэг болго
-
hana (May 22, 2015 11:03:56 am )
Энэ сайхан халзан толгой 2009 оноос эхлэн тусгай зөвшөөрөл дээр ажлаад их мөнгө олоод дараа нь БХТ-ййн даргаар очсон. Өмнө нь 2009-2012 онд газрын харилцаа барилга геодези зураг зүйн газрын барилга хариуцсан дэд дарга байсан гэхдээ жижиг гаруудаар /ТЗ дээр ажиллаж байсан Б.Гантулга гэх мэт/ хуурамч бичиг бэлдүүлж идэж идэж идэж байсан Хэрэг хуучрахгүй ээ гэж……
5 Comments