Дөрөвхөн настай бяцхан охин харгис хэрцгий төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт зодуулж харамсалтайгаар амиа алдсан аймшигт хэрэг өнгөрсөн оны хоёрдугаар сарын 21-ний өдөр гарсан. Ээж, аавынхаа хайранд өсч, эрхэлж нялхрах насандаа томчуудын “тэнэг″ үйлдлээс болж биендээ даамгүй хүнд нөхцөлд тарчилсаар энэ хорвоог орхисон нь олон нийтийг бухимдуулж буй.
Эл хэргийн сэжигтнүүд болох төрсөн эцэг Т.Цогт, Г.Маралмаа нарын мөрдөн байцаах явц дуусч хэргийг прокурорт шилжүүлжээ.
Гэмт хэрэгтнүүдэд хойт эх Г.Маралмааг 4 настай дагавар охин О-г биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар зодож санаатай алсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, харин Т.Цогтыг өөрийн төрсөн охин 4 настай О-г хойд эх Г.Маралмаад зодуулж биемахбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй, бага насны, биеэ хамгаалж чадахгүй хүүхдийг амь бие нь аюултай нөхцөлд байхад эмнэлгийн тусламж үзүүлээгүйн улмаас нас барсан, асран хамгаалж байгаа бага насны хүүхэд болох 4 настай охин О-г хараа хяналтгүй байлгаж, шаардлагатай тусламж үзүүлээгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3, 118 дугаар зүйлийн 118.1, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан ялыг тус тус сонсгож яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
111111 (May 18, 2015 8:40:29 am )
Xonooson gex bish xonooson sejigten bish ylagdagch gej bicheech nogoo ix xvvxdin toloo bguulaguud n shvvx xyrald n syygaasaidaa ydaj daraa n bid ingesen tegsen gej shoydx umtai vldene dee emgenell
-
наран (May 18, 2015 9:05:31 am )
Шүүх зөв шийдвэр гаргана биз. Хоёулаа л хогийн алуурчин
-
222 (May 18, 2015 9:49:17 am )
муу алуурчид үхвэл таарна
-
Badam (May 18, 2015 6:42:00 pm )
Nylah ohinig tamalj asan aluurchidad tsaats ch bagdana!
4 Comments