antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 16, 2015 7 comments

Бага насны охиныг удаа дараа хүчирхийлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ

нийтлэсэн Admin

gemt etgeedБулган аймгийн Хутаг-Өндөр сумын харъяат хамба лам “О” нь бага насны охин “А” гэгчийг 2011 оноос 2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл удаа дараагийн давтан үйлдлээр биеэ хамгаалж чадахгүй байдлыг ашиглан хүчирхийлсэн, мөн 2014 оны 10 дугаар сарын 29-ны өдөр батлан даалтанд өгөх, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг тус тус үйлджээ.

Онц хүнд  гэмт хэрэг үйлдсэн  44 настай уг этгээд нь  мөрдөн байцаалтаас зайлсхийж явах үедээ нэрээ нууцлан Улаанбаатар хотод байр түрээслэн амьдарч байсан ба аймгийн Цагдаагийн газраас шуурхай эрэн сурвалжилж улмаар 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр олж баривчлан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.

Дээрх хэрэгт Булган аймгийн прокурорын газраас хяналт тавьж ажилласан ба 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж сум дундын 4-р шүүхэд шилжүүлжээ.

Шүүхээс 2015 оны 05 дугаар сарын 14-ны өдөр хаалттай хуралдаанаар хянан хэлэлцээд: Шүүгдэгч О гэгчийг бага насны буюу 12 настай охиныг удаа дараа хүч хэрэглэн хүчиндэх  гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт  зааснаар 15 жил 06 сарын хугацаагаар хорих ял, мөн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1  жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн 57-р зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь багтааж бүгд 16 жил 06 сарын хугацаагаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ugluu-logo20


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • ц.а (May 16, 2015 5:16:52 pm )

    Бузар Ламанцар Үхвэл таарна

  • zochin (May 17, 2015 2:43:28 am )

    Uu muu buzar novshig nasaar ni changa deglemd horihvui

  • eedee (May 17, 2015 12:16:37 pm )

    Энэ нийгэмд лам шиг хэрэггүй юм алга, Тэд хүний зовлонгоор амьдарч, нийгэмд ямарч хэрэггүй нэг хэсэг олширч жижиг үйлдвэрлэл байхгүй болж, лангуу сахисан 200,000 цалинтангууд сайхан охид залуусаар дүүрч байна, 2 хөршийн атганд атгуулснаа нууж байна. 3 дахь хөрштэй АНУ гэх мэт оронтой харилцаа агаарт царцаж, газардсан нь өчүүхэн байна, Дээр нь баялагаа хэдхэн гэр бүлүүд хагартлаа баяжиж ард түмэн яаж ч чадахгүй нүдээ бүлтийлгээд суусаар байна. Нийгэм доорд орж, төрд ажиллах залуус оочер дүүрч, биеээ даах чадвар муудсаар байна.

  • Bolor (May 17, 2015 12:58:09 pm )

    iim buzar yum amid bj yadgiin shorond uhvel taarna

  • Bolor (May 17, 2015 12:59:08 pm )

    iim buzar yum amid bj yadgiin shorond uhvel taarna zugeer l tsaazalchihval taarna

  • Үнэн ч (May 17, 2015 7:47:05 pm )

    eedeetee санал нэг байна би уг нь ардчиллыг дэмждэг гэв ч балин хамарт шуналын тулам очир батын үед траншиныхын гэдэг бүхэл бүтэн армитай болсон одоо энэ буруу зөвгүй бүлтэр ч хошигруулдаг элбэгдоржийн үед улс орон минь тусгаар тогтнолоо алдаж мэдхээр ажилгүйдэл ядуурал тартагтаа тулж байх шиг ард тэмэн минь 16 оны сонгуульд улс орноо бодож саналаа өгөөрэй хүсэе

  • zochin (May 18, 2015 4:32:22 pm )

    Agaar orohgui jijig kamert ih hemjeenii arts uugiulaad gar holiig ni huleed orhichih olon tsagaar tegeed burenar ariun sanavaartan boljee geed burhan zovshoorhoor oroonoos ni garga kkk.Zevuun dontong.

antalya rent a car