antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 16, 2015 5 comments

Орцонд хөөгдсөн бяцхан охин эмчийн хяналтанд, хамгаалалтанд байна

нийтлэсэн Admin

eviieviiДархан-Уул аймгийн Шарын гол суманд хоёр настай охиноо байнга зодож, шөнөөр орцондоо гаргаж зогсоодог эх хүн байгаа талаарх мэдээлэл сошиал сувгаар тархаад буй. Энэхүү зураг, мэдээллийг хүүхдээ зоддог Булганаа гэх эмэгтэйн хөрш нь фэйсбүүк хуудсандаа байрлуулснаар хэрэг олонд ил болсон. Тэрбээр энэ эмэгтэйн харгис үйлдлийг хөршүүд нь олон удаа сумын цагдаад мэдээлсэн боловч “Хүүхдээ зодож болохгүй” гэсэн анхааруулгаас өөр дорвитой арга хэмжээ авдаггүй талаар бичсэн байсан билээ.

Мөн хөршүүдийнх нь зүгээс уг эмэгтэйд шаардлага тавьж хүүхдээ оруулахыг зөвлөхөд янз бүрээр доромжилж харааж хөөдөг аж. Тиймээс түүнийг сэтгэцийн ямар нэг өвчтэй байж магадгүй гэсэн хардлага байгаа гэнэ.

Харин  Хүүхдийн төлөө үндэсний газраас уг асуудлаар ямар ч мэдээлэлгүй байж байгаад иргэдийн мэдээллийн дагуу холбогдох арга хэмжээнүүдийг авч эхэлсэн байна.

Тодруулбал, Шарын гол суман дахь Хүүхэд гэр бүл, хөгжлийн газрын ажилтнууд болон сумын цагдаатай хамтарсан баг уг асуудалд хамтарч ажиллаж эхэлсэн байна. Улмаар охиныг хамгаалалтад авсан талаар эх сурвалж мэдээллээ.

Мөн охинд ил харагдах шарх, сорви байхгүй, биеийн байдал, өсөлт хэвийн байгааг эмчийн үзлэгээр тогтоосон байна. Харин цаашид хэрхэх асуудал нь хараахан тодорхой болоогүй байгаа юм.

Мөн охины ээжийн асуудал болон цаашид охин асрамжийн газар очих эсэх асуудал тодорхойгүй байгаа ажээ. Гэвч бяцхан охины төлөө сэтгэлээ чилээж, туслахыг хүссэн ээж нар, мянган мянган иргэд байгааг энд дурдах нь зүйтэй биз ээ

24tsag.mn

Эх сурвалж: www.24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (May 16, 2015 7:44:47 pm )

    shariin gol zawharsan gazar erchuud ni arhichin emsuud ni yagii

  • çî÷èí (May 17, 2015 10:55:40 am )

    ýíý äàâàðñàí ýýæèä àðãà õýìæýý àâ. íÿëõ ¿ðýý èíãýæ áàéãàà õ¿í àðààòàí àäèë

  • j (May 17, 2015 7:24:35 pm )

    arai bishee ene eejid arga hemjee awsan deer huuhed zowoogod galzuu nowsh

  • ZOCHIN (May 18, 2015 12:10:18 am )

    Setgetsiin uurchilulttei baij magadgui bish bur uurchilulttui shuu humuusee.MGL ulsiin 2 hun tutmiin 1 ni setgetsiin uurchilulttei gesen sudalgaa baigaashdee humuusee oir havid chin iimerhuu uym haragdaj uzegdvel nyalh amitasd tuslaj bgaarai yamar minii huuhed bish gej bitgii bodooroi.Iim hereg MGL-d heviin bainga l baidag bolson gedeg bol MGLchuudiin 50 huvi ni zugeer bishiig haruulj bn

  • zochin (May 18, 2015 4:48:12 pm )

    Tsagdaa ajilaa mash sain hiideg bolson geedl huuchin saidaa muulj shine saidaa magtaad baisan..kk iim nohtsold ooroosoo tulheed l tomorood suuj baigaadaa. Lav l irgedtei huiten hondii haritsdag huuchinii zan torhdoo butsaad orchihson bainalei.Odoo shinchlegdeh ni ohgorson.Irged ur huuhed hohirsoor baih bolno doo.

antalya rent a car