antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 15, 2015 10 comments

“Глоб Кредит”-ын Ж.Мэндбаярын хөрөнгийг ингэж үнэгүйдүүлжээ Баримт-2

нийтлэсэн Admin

1431648420555538a48e85b“Глоб Кредит” хадгаламж зээлийн хоршооны дарга асан Ж.Мэндбаярын хөрөнгийг хэрхэн үнэгүйдүүлсэн талаарх дараагийн баримтыг дэлгэж байна.

Тэрбээр Баянгол дүүрэгт байрлах 3 давхар оффисын зориулалттай дотор засал чимэглэл хийгдээгүй вакум цонхтой, 3 давхарт 6 өрөөтэй, 2 давхарт 3 өрөөтэй, дороо гражтай барилга, 300 ам метр хэмжээтэй газартай байсан байна.

Үүнийг Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолын Хавсралт-3-т тодорхой тусган бичсэн байгаа юм. Ингэж бичихдээ метр квадратыг огт зааж өгөөгүй байгаа гэдгийг анзаарах хэрэгтэй. Метр квадратын тухай дурсаагүй байж дуудлага худалдаанд оруулах болоход 254 метр квадраттай хэмээсэн байдаг. Дуудлага худалдаанд оруулах гэж байгаа бол хэдэн метр квадрат вэ гэдгийг нь тогтоох учиртай. Шийтгэх тогтоолд ч оруулаагүй байж, 3 давхар объектыг гэнэт нь 254 метр квадрат болгоод худалдчихсан байгаа юм.

Баянгол дүүргийн 16 дугаар хороо Орхоны 1-22-Б тоот хашаанд байрлах оффисын 3 давхар барилга нь 1180 метр квадрат аж. Энэ бол “Глоб Кредит”-ын Ж.Мэндбаярын хөрөнгийг хэрхэн үнэгүйдүүлж байгаагийн нэг илрэл, баримт юм.

“Глоб Кредит” хадгаламж зээлийн хоршооны хохирол барагдуулах хамтын “Бат-Итгэл” нийгэмлэгийнхэн 1180 метр квадрат дээрх барилгыг үнэгүйдүүлж, 254 метр квадрат болгон дуудлага худалдаанд оруулж болохгүй хэмээн гомдолоо гаргасан аж. Тэд гомдолтой байгаагаа илэрхийлсэн ч, дорвитой хариулт сонсож чадаагүй байна. Гомдолын хариуд ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх газрын дарга, Улсын ерөнхий гүйцэтгэгч, хурандаа П.Хосбаяр “Шийтгэх тогтоолын хавсралт 3-ын 324 дүгээрт “Боса худалдааны төвийн дэргэд байрлалтай 254 м.кв талбайтай Ж.Энхбаярын нэр дээрх өмчлөлийн гэрчилгээтэй оффисын 3 давхар барилга нийтэд нь 172.800.000 төгрөгөөр үнэлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 2008 оны 5 дугаар сарын 27-ны өдөр тухайн үнэлгээгээр дуудлага худалдаанд оруулж, 271.000.000 төгрөгөөр борлогдсон байна. Тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад даруй 6 жил өнгөрсөн байх бөгөөд өмчлөх эрх бусдад шилсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах хуульд заасан хугацаа өнгөрсөн байна” хэмээх хариуг өгчээ. Өөрөөр хэлбэл, тэдний тавиад байгаа барилгыг нь үнэгүйдүүлж худалдсан борлуулсан асуудлаар гомдол гаргасан тохиолдолд хүлээн авч, шийдвэрлэх хуулийн үндэслэлгүй болчихож байгаа юм. Ингээд 1180 м.кв барилгаа 254 м.кв хэмээн бууруулж үнэлүүлэн байж хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохирлыг барагдуулна гэдэг үнэхээр хайран…Шийтгэх тогтоол дээр нь ямар нэг м.кв-ын талаар бичээгүй байж, тусгасан мэтээр м.кв-ыг нь дарж, багаар бодож буй нь Шүүхийн шийдвэрийнхний эрх ашиг уу, аль эсвэл хэн нэг даргын эрх ашиг байв уу гэдэг нь анхаарал татаж байна.

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор Ж.Мэндбаяраас 11.729.818.476 төгрөгийг, М.Цэцэгмаагаас мөн торгууль гаргуулж нэр бүхий 1233 хохирогчид олгохоор шийдвэрлэсэн байдаг. “Глоб Кредит”-ын Ж.Мэндбаярын тухайд хохирлоо өөрийн хөрөнгөөрөө барагдуулъя, төлье гэж дуугарсан хүн. Гэхдээ тэр хөрөнгийг нь ингэж үнэгүйдүүлж, шамшигдуулна чинээ санаагүй биз.            

Баянгол дүүргийн 16 дугаар хороо Орхоны 1-22-Б тоот хашаанд байрлах оффисын 3 давхар объектын м.кв-ыг нь 3 саяар үнэлэхэд 3.4 тэрбум болох юм. Харин  нэгдүгээр хороололд байрлах одоогийн “Мөнгөн гүүр” эмнэлгийн барилга 3000 м.кв. Уг барилгын м.кв-ыг нь мөн 3 саяар үнэлвэл 3000 м.кв нь 9 тэрбум болно. Ингээд бодохоор Ж.Мэндбаяр өөрийн хөрөнгөө худалдан, 12.4 тэрбум төгрөгтэй болж улмаар хохирлоо барагдуулахаар байсан байна. Нэг үгээр хэлбэл 2 объектоо зараад л хохирлоо барагдуулахаар байж. Гэтэл шүүхийн шийдвэрийнхний хүний хөрөнгийг үнэгүйдүүлсэн энэ үйлдлээс болж “Глоб Кредит” хадгаламж зээлийн хоршооны дарга асан Ж.Мэндбаяр хүнд байдалд ороод байгаа юм.

Үргэлжлэл бий…


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • zochin (May 15, 2015 8:50:18 am )

    Hudal huurmag, hulgai hiij avsan ni unen l
    bol ter huun heletseh enee teree ch yaamai bainaa. Uchnuun hunii hohirliig tuluuleh bolomjtoi l baisan yum baina. Ene deer baigaa hulgaich nar ih yum hiijdee! Burhan medej baigaa shuu!

  • Зочин (May 15, 2015 9:36:34 am )

    Тухайн үеийн барилгын үнээр үнэлж байсан. Одоогийн үнээр үнэлж болохгүй шүү. Барилгын талбайн үнэ 3000000 байгаагүй шүү

  • Зочин (May 15, 2015 12:43:48 pm )

    За чи мэндбаяр аа зугээр л орхи чи нээх энхийн цагаан тагтаа болж жужиглээд хэргуй бх шуу зондоо юмыг чинь харин илэруулээгуй орихсон бх шуу морийтэй тоглож алдсан монго нууц амрагтай авсан байр ул ходлох хоронго хуухнуудэд огсон монго бэлэг бээжинд наргиж цэнгсэн гд баяны дурд хоосон бж тоглоод бсн шуу дээ чи угаасаа ч монггуй л солонгод хар ажил жийж бсан шуу дээ худал унэн юм битгий шаагаад л анхаарлн товд орох гэж далдаг царай гарга

    • Зочин (May 18, 2015 10:38:02 pm )

      үнэнийг хэлсэнд баяр хүргэе.

  • Hohirogch (May 15, 2015 7:15:48 pm )

    Ene muu novshid saya togrogoo aldsii shu,bairtai bolhiin tuld. Ter uyede l hetsuu bj bilee

  • zochin (May 15, 2015 10:14:45 pm )

    muu luivarchin chi gemgui tsarailaad haa holdov gej nugel nudeeree gej

  • ZochinZaluu (May 16, 2015 2:41:17 am )

    Tegeed xoxirogchdiin mongiig butsaaj ogox yumuu?

  • gh (May 16, 2015 9:25:34 am )

    hulgiachaa mungoo abmaap baina

  • no toi mongol (May 16, 2015 10:26:20 am )

    uguuch.tur chamluu ergej xaraxuu.cain bodoovh novshoo.

  • Anonymous (May 16, 2015 7:47:44 pm )

    Hamag hurungi n tur avsn n unen.ajil deerese barigdsn gsn.yu ch nuuj chadaagui.hurung haa bn.tuunees nehj avaad horshoni hohirlo baragduulh yostoi.esreg yum bicheed bga nuhduud xzx ni hurungiig shuuhin shiidvertei huivaldj avsn nuhduud bn..olon myangn hohirogchdin haraal hureh boltugai.muusain luivarchin deeremchid.

antalya rent a car