antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 14, 2015 31 comments

Ч.Сайханбилэг сайдаа, битгий бууж өг

нийтлэсэн Admin

Пропорциональ системийн хамгийн том алдаа гэгддэг О.Баасанхүү гишүүн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барихаар судалж байгаагаа өчигдөр хэвлэлийнхэнд дуулгав. Үндэслэлээ “Ч.Сайханбилэг Оюутолгой, Тавантолгойн төслийг хэрэгжүүлнэ. Эсвэл ОУВС-гийн хөтөлбөрийг авна гээд байна. Дургүй хүнийг дарж байж сахил хүртээнэ гэдэг. Ерөнхий сайд хийж чадах олон хүн байна” гэж тайлбарлав.

Үүнийг Өргөдлийн байнгын хорооны даргын үг гэхээсээ Өмнөд Солонгосоос ирсэн даалгавар гэж харж болохоор. Н.Энхбаяр гэгч хүний эртний мөрөөдлүүдийн нэг нь газрын доороо 6.4 тэрбум тонны нөөцтэй Тавантолгойн ордыг өөрийн болгох тухай. Оймсонд хавчуулагдаж, ордонд орсон хүний хувиарО.Баасанхүү намын даргадаа энэ байтугай өр төлөх үүрэгтэй байдаг ч биз. Өөр бас бус хүнд  өр төлөх шаардлага байсан л байх. Ямар ч байсан Тавантолгойг ямар ч хамаагүй аргаар зогсоох гэсэн бүлэглэлүүдийн ээлжит нэгэн захиалгат ажиллагаа Ч.Сайханбилэгийн сандал, суудал руу чиглэжээ. Хахир өвлөөс эхэлсэн Тавантолгойн тэмцэл цаашдаа улс төрийн хүрээнийхнээс ямар сюрприз барихыг таашгүй.

Ерөнхий сайдыг тал талаас нь мэрж идэх гэсэн улс төр өрнөж байна. Тавантолгойн талцал дээр цалин нэм, мөнгө ол, ханш буулга гэсэн үйлдвэрчний эвлэл, улстөрчдийн шахаан дунд Ч.Сайханбилэг хэр удаан тэсэхийг хажуугаас нь харж суугаа хүмүүс хүний, өөрийн намд бишгүйдээ байгаа. Ямар сайндаа л “Ажлаа хийж чадахгүй бол өг. Ерөнхий сайд хийж чадах олон хүн байгаа”-г О.Баасанхүүгээр хэлүүлж байхав дээ.

УИХ-ын захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг “Тавантолгойн тендерийг дахиад явуулах хэрэгтэй” гэсэн хувийн үзэл бодлоо хэвлэлээр дайсан даруйд “арай ч дээ, ахиад 10 жилийг алдах нь” гэсэн уулга алдалт сошиал ертөнцөөр хөврөв. Л.Эрдэнэчимэг гишүүний тааллаар тендерийг ахиад зарлабал Монгол Улс арав байтугай зуун жилийн хөгжлөө алдана. Харамлаад, хадгалаад байсан нүүрсийг нь хятадууд үнэгүй өгье гэсэн ч тоож шиншихгүй. Юу үнэн гэвэл энэ үнэн.

Улс төрд өрнөж байгаа үйл явдлыг харахад Тавантолгой төслийг Шийдлийн Засгийн газар нь шийдэхгүй, Шийдлийн дараагийн засаг ч шийдэж чадахгүй нь нэн ойлгомжтой болж.

Эрдэс баялгаа эргэлтэд оруулж, хямралаас гаргах УИХ-ын даалгавартайгаар бүх нам хамтарсан, парламентад сөрөг хүчингүй засаг гэхэд Ч.Сайханбилэгийн танхим мөнгөгүй бас улс төрийн дэмжлэг ч алга. Түүний оруулж ирсэн эдийн засгийн бүх бодлого парламент дээр гацах болсон. Одоо Ерөнхий сайдыг тал талаас нь мэрж идэх гэсэн улс төр өрнөж байна. Тавантолгойн талцал дээр цалин нэм, мөнгө ол, ханш буулга гэсэн үйлдвэрчний эвлэл, улстөрчдийн шахаан дунд Ч.Сайханбилэг хэр удаан тэсэхийг хажуугаас нь харж суугаа хүмүүс хүний, өөрийн намд бишгүйдээ байгаа. Ямар сайндаа л “Ажлаа хийж чадахгүй бол өг. Ерөнхий сайд хийж чадах олон хүн байгаа”-г О.Баасанхүүгээр хэлүүлж байхав дээ. Улс төрийн намуудын тухай хуулийг дагаад ч болсон УИХ-ын даргынхаа албан тушаалыг өгөөд өөрөө гүйцэтгэх засаглалаа толгойлох нь бас яагаав. Одоо амаа барьж, О.Баасанхүүгээр могой бариулж суухын оронд.

Оюутолгой, Тавантолгойг явуулахгүй, ОУВС-гийн зээлийг авахгүй юм бол энэ улсын эдийн засаг дампуурлаа зарлах болно. Гол нь ийм маягаар өөрсдийнх нь хүсэл сонирхолд хамгийн их тээг болж байгаа Ч.Сайханбилэгийг л холдуулах гэсэн оролдлого. Гэхдээ, мэдээж, өргөдлийг нь өөрөөр нь  бичүүлэх, үгүйдээ л өөр намын хэн нэгнийг ашиглан Засгийн газраа онхолдуулах сонирхол ялангуяа Ардчилсан намынханд их бий. Н.Алтанхуягаа араас нь буудчихсан АН-чдын хувьд ахиад нэг засгийн хувь заяагаар тоглох юу ч биш л дээ. Гэхдээ арван зургаан оны сонгуульд ялагдлаа хүлээн зөвшөөрсөнтэй ялгаагүй болох учраас Ерөнхий сайдаас огцрох хүсэлтийг Ч.Сайханбилэгээр гаргуулах тактик хэрэглэж байна. Яг л Н.Алтанхуягаа огцруулсны дараа намын даргын албыг нь буланд шахаж байгаад булааж авдаг шиг ээ.

Хэрэвзээ энэ бүх шахалтыг тэсч чадалгүй огцрох өргөдлөө өөрөө өгөх юм бол Тавантолгойн бүх л муу муухайг Ч.Сайханбилэг ганцаараа үүрнэ гэсэн үг. Хамгийн аймшигтай нь Тавантолгойн гэрээг муучлаад байгаа Л.Эрдэнэчимэг мэтийн үг үнэн болж хувирна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд огцрох өргөдлөө өгсөн тохиолдолд Тавантолгойн гэрээ үнэхээр муу байсан гэх ойлголт олон нийтэд үлдэнэ. Тиймээс, Ч.Сайханбилэг сайд аа, битгий бууж өг. “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэсэн гурван амлалтаа хэрэгжүүлэхийн төлөө ажилла.

Ч.Сайханбилэгийн Засгийн газар сайн ажиллаж байгаа гэж хэлэхгүй. Гэхдээ, энэ засгийг огцруулах шалтгаан байг гэхнээ шалтаг байна уу?

Тавантолгойгоор шалтаг хийж байгаа бол үндэслэл нь ядаж итгэл төрүүлэхүйц үнэмшилтэй байх хэрэгтэй болов уу. Хоёр сая хүний хувьцаа, төр өөрөө төмөр замаа барина гэсэн хөгийн тайлбарт нь хүүхэд хүртэл хууртагдахаа больсон байх шүү.

Ордоо зуун хувь төр нь эзэмшээд, харин хөрөнгө оруулагчдаар нүүрсээ борлуулж, борлуулалтынх нь орлогоос ашгаа аваад явах төсөл гэдгийг уншсан юмтай, учир мэдэх хүмүүс хэлж байна лээ.

Арван жил алдсан төмөр замаа хөрөнгө оруулагчаар бариулъя, дараа нь төр нь буцаагаад авъя гэсэнд юу нь буруу байна вэ? Өөрсдөө барина гээд өнгөрсөн хоёр жил 280 сая долларыг цацаад одоо овоолсон шороо төдийтэй л үлдсэн. Ядахнаа шороо овоолсон компаниудынхаа ажлын хөлсийг нь одоо хүртэл өгч чадаагүй байгаа биз дээ. Яаж Монголын төмөр зам 950 сая доллар босгох гээд байгааг ойлгохгүй байна. Ингэж “өөх ч биш, булчирхай ч биш” байснаас энэ парламентыг тараая гэсэн  Ж.Энхбаяр гишүүний үгийг дэмжиж байна. Эртхэн сонгуулиа явуулаад, сайн, муугаа эхлээд амссан нь дээр. Тэгээд ч “Зовлонгийн түргэн нь, жаргалын удаа нь” гэсэн эртний үг бий.

О.Баасанхүү бол одоохондоо “сум” нь. Харин нум нь хэн болох нь сонирхол татаж байна. Н.Энхбаяр уу, эсвэл З.Энхболд уу?


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

31 Comments

  • Сайханаа (May 14, 2015 2:41:55 pm )

    Одоо сувгаа солио

  • nasanjargal (May 14, 2015 2:48:18 pm )

    zasgiin gazriig ogtsruulj taashaal avdag Baasankhuu metiin baasiig uunees khoish tuunees tsaash saaral ordnoor buu oruul. doloon uuliin tsaaguur davmar chamaig yayadaa baiz

  • harhun (May 14, 2015 2:50:52 pm )

    ene zahialgaar bichsen niitlel bna.

  • zochin (May 14, 2015 2:56:20 pm )

    chadahgui bol ajilaa ugsun nu der dee

  • Sh.Gl (May 14, 2015 2:56:57 pm )

    Zasgin gazig tataj unagadagaa bolimoor baina shu Ardchilalihaan Saihanbilegeer ajiliin hiilgeechee MAN-n idesh bolohoo bolimoor ym

  • Anonymous (May 14, 2015 3:04:27 pm )

    CHADAHGUI BGAA YUMNUUDIIG SHUUD L ZAILUULJ BH HEREGTEI

  • Зочин (May 14, 2015 3:11:49 pm )

    Ерөнхий сайд өөрөө гарч ирэнгүүтээ худлаа амлаад ажил нь явахгүй байна Татварын өршөөлийн хууль гаргана гээд байсан одоо жижиг аж ахуйн нэгжүүд туйлдаа хүрч байна.ярьсан хэлсэн нь хэрэгжихгүй одоо бүр байтлаа том компаниудад ялангуюу татварын хэргээр шалгагдаж компанийг өршөөх юм яриад байна жижгүүд нь мөрөөрөө үнэнээрээ яваад байгаа нь хохирох болж байх шивдээ огцоруулсан дээрдээ

  • zochin (May 14, 2015 3:20:55 pm )

    АН-ыг төрийн толгойд гаргах болгонд л ямар нэгэн өлсгөлөн, дарчиг байдал байх юм. Дэндүү арчаагүй сул дорой ард иргэд эх орноо гэсэн сэтгэл байхгүй байна.Орж ирсэн хэдэн төгрөгөө ах дүүсээрээ хувааж идээд байгаа юм чинь яаж эдийн засаг хямрахгүй байх юм бэ нөхдөө энэ намыг төрийн толгойд дахин бүү гарга гэж ард түмэндээ уриалмаар байна шүү

    • ха ха ха (May 14, 2015 9:33:52 pm )

      хэ хэ тэгээд МАН нам төрд гарахуу тээ..ард түмэн ахиж МАНАН г мөн сонгох байхдаа..салаавч өгөх байлгүй..

  • Anonymous (May 14, 2015 3:25:12 pm )

    Tsalin nemeh talaar tohiroltsson heleltseeree zasgiin gazar heregjuuleh uuregtei.ene asuudal uls tor,ogtsroh,ogtsruulah asuudaltai ogt holboogui,humuusiin odor tutmiin ami,amidraltai holbootoi asuudal gedgiig oilgoj bna uu,ene niitlegch!!! Bitgii ulstorjuulj olnii tarhiig buruu medeelleer ugaah geed bai!!!

  • иргэн (May 14, 2015 3:30:28 pm )

    Сайханбилэгт ард түмэн дүнгээ тавьсан.Юу ч хийж чадахгүй байж хурдан огцор.Сэргэлэн балай Баярцогтын хутгасан бантан түүхийрээд нохой ч идэхгүй нь э.

  • ard (May 14, 2015 3:31:06 pm )

    saikhanbileg odoo eeree eeriigee bitgii buuj ug gej bichiv yy? esvel jijig ah elbegee ni bichiv yy???

  • Зочин (May 14, 2015 3:46:15 pm )

    Ёстой битгий бууж өг. Эхэндээ эргэлзэж байсан боловч зоримог шийдэмгий алхамууд нь Монголын ард түмний итгэлийг олсон. Энэ хүн л Монголыг босгож чадна. Бусад нь худлаа шуналын туламнууд

  • Зочин (May 14, 2015 3:53:30 pm )

    Иргэн гэж коммент бичигчийн нэр дундад иргэн гэж байгаатай мөн адилхан байна шүү. Тээг бологчид Ерөнхий сайдыг зүгээр л ажлыг нь хийлгээчээ. Аль улсын Их хурал Засгийн газрынхаа үйл ажиллагаан шууд хутгалдаад орчихсон байна. Хаа ч байхгүй. Дэндүү увайгүй бүдүүлэг биш гэж үү. Монгол улс хямраад унагаад доллар галзуураад байхад юу ч ярихгүй санаа нь зовохгүй байсан нөхдүүд яагаад улс маань босох өндийх болохоор шүлсээ үсчүүлээд дайраад байна. Яагаад яагаад та нар ийм шуналтай улсаа биш халаасаа боддог юм бэ. Их мөнгөний сургаар улсаа дампууруулахад ч бэлэн байгааг харлаа.

  • Зочин (May 14, 2015 3:56:16 pm )

    Монголыг иым байдалд хүргэсэн АН ын дарга өөрөө огцор. Хурлын даргаасаа ч буу. Ингэж улсыг удирдахгүй

  • goy (May 14, 2015 4:00:50 pm )

    saixanbileg zailaad ogooch yxbel taarna

  • goy (May 14, 2015 4:01:19 pm )

    saixanbileg zailaad ogooch yxbel taarna.amisgaa saixnaa

  • bantan (May 14, 2015 4:35:42 pm )

    Одоо тэгээд засгаараа оролдоод яахнав дээ.ажил хийе ч гэсэн уих нь гацаагаад байгаа юм бишүү.сандал ширээ ярихаас өөр хийх юм алга уу баасанхүү гуай.

  • Anonymous (May 14, 2015 4:36:36 pm )

    хэдхэн гадныханд худалдагдсан парламент нэртэй луйварчид улс орноо зарах, хулнайлах хууль гаргаж тэнэгтэж байхаар засгын газартай нь тарааж шинээр байгуулах хэрэгтэй. бүх амаг, сум, хотын бүх дүүрэг, мэргэжлийн бүх салбар, олон нийтийн байгууллагууд өөрсдийн дотроос хамгын сайн мэддэг таньдаг, өөрсдийн салбар, улс орны эрх ашгийг хамгаалдаг эх оронч зөвхөн монгол иргэдээс бүрдсэн их хурал, засгын газрыг байгуулах хэрэгтэй.

  • Зочин (May 14, 2015 5:34:54 pm )

    Үнэндээ хийх ажлаа мэдэхгүй, амьдрал мэдэхгүй юм чинь гайны бага дээр нь ажлаа өгсөн дээ шүү дээ

  • Зочин (May 14, 2015 7:02:41 pm )

    Сайханбилэгээ хүмүүс чамд итгэсэн. Гэвч энэ чамд дэндүү ахадсан ажил юм байна гэдгийг цаг хугацаа харууллаа. Кабинет чинь хүртэл өөрт чинь тааруулж ажиллаад байна. Өргөдлөө өг.

  • Сар (May 14, 2015 8:35:54 pm )

    Шийдэмгий зори мог алхам хийсэн гэж юу яриад Байна Баярцогттой сайн гар нийлж ажилласан гэх гээд л Байна уу ард тумний баялгийг хоер Талд ашигтайгаар хийлгэх гэж ард тумэн их хичээж Байна даа

  • Anonymous (May 14, 2015 11:26:01 pm )

    огцруул, хатуу хариуцлага тооц. төрийн алба алддаг, уучилдаг, өршөөл, аврал ярьдаг алба биш, их эрх мэдэл, мөн хатуу шийтгэл, төрд алдах эрх байхгүй. үгцруул цаазаар ав

  • cbn (May 15, 2015 12:30:08 am )

    zugeer l ajlig ni hiilge baasanhuu arai uuruu erunhii said boloh geed bgaa ym bish biz ene baasanhuu hinshuu ganbaatar uyanga metiin amitad harin uursduu zailaasai

  • ккк (May 15, 2015 8:20:01 am )

    Чадна гээд авсан юм байгаа биз дээ, та нарыг харсаар байтал ард түмэн туйлдлаа шүү дээ, Засаг төрөөр тоголчих юмаа, Энэ тэнэгүүд ингэсээр байгаад Монгол улс ойрын 10 жилд хөгжихүй ээ өнгөрсөн, гадныхан бүх юм зөөгөөд дууслаа, Яасан арилцан дотортой улсууд байдаг байнаа, Болимоор юм аа ,

  • a (May 15, 2015 11:00:25 am )

    KKKK BAASANKHUU HUNJUL GUDASNIIH NI YAVDALIIG BAS DELEGHUU TEMUUJIN SHIG

  • зочин (May 15, 2015 10:43:16 pm )

    Сайханбилэг ерөнхий сайд ажлаа тун сайн хийж байгаа шүү, харин өөрийнх нь намын атаа хорсолтой яргачид, МАН ын хутган үймүүлэгчид монголоо бодохгүй зөвхөнөөрсдийн алдах дөхсөн эрх мэдэл,албан тушаалынхаа төлөө энэ сайхан залуусыг золионд гаргах гэж байна. Засгийн газрыг одоо солиод яах юм, ард иргэдээ ул ухаант залуустаа итгэл сэгэлээ өгам ядууруулж, мөнгө хөрөнгөө улам үрж, ажил үшйлсээ улам хойш татах болно шүү дээ. Хэн хийж чадах юм бэ? хүн бүхний толгойд ерөнхий сайд амархан харагдаад байна уу? тэгвэл та нар солирч, бүр галзуурч тэр шар хадандаа очсон нь дээр байх. Сайханбилэг,Баярцогт нарт та нар хэн нь ч хүрэхгүй шүү. Монголын ард түмээн төрөө дэмж!!! Энэ

  • зочин (May 15, 2015 10:46:33 pm )

    Үргэлжлэл: ухаант залууст итгэл сэтгэлээ өг! Оюу толгой,Тавантолгойг ашиглахгүй өөр яаж иргэддэ төрийн үйлчилгээ явуулах гэсэн юм бэ? Заавал өр хийж улсынхаа газар нутгийг хятад болон гадаадуудад өгүүлэх ямар өстэй муухай санаатай амьтад вэ та нар…Монголчуудаа энэ залуусаа дэмж,МАН засгаас хэзээ ч гарч болохгүй хэрвээ гарвал та нар ард түмнээ хаясанд, урвасанд тооцогдоно шүү!!!!!

  • ааги (May 17, 2015 2:56:27 pm )

    1.С айханбилэг сайдаа бүү бууж өг, уул уурхай, өртөг зардал, хөрөнгө оруулалтын талаар “А” үгүй албан тушаалын хэнээтнүүд хуц л байг, уг с анаа нь тэд нэг муу сайдын суудалд горилоод байгаа ухаантай юм. Ялангуяа дархна Ганбаатар, нам ч үгүй тендрийн 10 хувийн Даваасүрэн энээ тэрээ ёстой алах нөхдүүд одд боль

  • ааги (May 17, 2015 3:00:49 pm )

    2.за ер нь танай ангийн 76-гийн лав л 60 хувь нь араас чинь хутга шаана шүү, хийх гэсэн юмаа өөрөө сайн бодож зөв л бодож байгаа бол хий, харин үр дүн гархаар нь амыг нь асууж тэр дуракуудаа УИХ-ын гишүүнээс хөө. Миний бодоход өөрийг чинь цаадуултай адилхан “улаан луйварчин” болчоогүй гэж ойлгодог шүү

  • zochin (May 17, 2015 7:25:19 pm )

    ajil hiij baigaa hun aldaa gargahgui bn gej ugui bid ter humuusiin uliig shagaij bahaar aldaag n helj araas n demjij bj l dem demendee gedeg biz dee zarim neg humuus undug shig uugui baidag um shig bn saidad amjilt

antalya rent a car