antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 14, 2015 4 comments

“Хаан даатгал”, “Ард даатгал” компаниуд иргэдээс хууль бусаар мөнгө татжээ

нийтлэсэн Admin

SHOHT AYURШударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Ард даатгал”, “Улаанбаатар хотын даатгал”, “Хаан даатгал” компаниуад шалгалт хийсэн байна. Шалгалтаар тус компаниудын үйл ажиллагаанд нэлээд зөрчил илэрсэн бөгөөд “Хаан даатгал” компани нь иргэдээс нэг тэрбум төгрөг хууль бусаар авсан нь тогтоогджээ. Иргэдийн хувьд орон сууцны даатгалд сайн дураар хамрагдах ёстой байдаг. Гэтэл тус даатгалын компани нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газартай гэрээ байгуулан иргэдээс даатгалын мөнгийг шууд татан авч байсан байна. Мөн “Ард даатгал” компани ч иргэдийн зөвшөөрөлгүйгээр нийтдээ 240 сая төгрөг авсан нь тогтоогдсон юм. Иймээс ШӨХТГ-аас иргэдийн хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагыг компанийн удирдлагуудад  хүргүүлсэн байна.  Түүнчлэн албан тушаалаа урвуулан ашигласан Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрынханд хариуцлага тооцох саналыг Нийслэлийн удирдлагад хүргүүлжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • zochin (May 14, 2015 11:01:07 am )

    Ugsun humuusinh n buruu shde.Huseegui baij hund mungu ugdug nburuu shde.

  • Цэвэрлэгч (June 03, 2015 2:48:38 pm )

    Зарим нэг нь улс эх орондоо нэн хэрэгцээтэй бүтээн байгуулалтыг явуулж байдаг, зарим нэг нь ингээд ард иргэдээрээ тоглоод мөнгө угаагаад байж байдаг. Даатгал бол зүгээр мөнгө угаах обьект, хэрэгсэл нь болсон байна. Энэ бол нэн ноцтой, зохион байгуулалттай, хэдэн триллион төгрөгний залилангийн хэрэг бус уу? Яахаараа жирийн иргэн залилан хийхээр 5-10 жил, зохион байгуулалттай хийхээр зүгээр л буцааж өгж байна гэж мэдээ гаргаад болчдын. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч нийслэлийн иргэдээрээ ингэж тоглож, халаасан дахь хэдэн төгрөгийг нь ховс сорж мөнгө угааж болдгиймуу? Болдгийм байна тэ ХААН даатгалын хөрөнгө оруулагч, ТУЗ-ын гишүүд нь хэн бэ? Тэд НИТХ, эсвэл Хан уулын ИТХ байдаг уу? Ямар хүмүүс байна, хэн хэзээ ямар хувь эзэмшиж байсан бэ? 2010 оноос хойшхи хувь эзэмшлийн өөрчлөлт, хэмжээг шалгах хэрэгтэй Санхүүгийн зохицуулах хорооноос авч

  • Цэвэрлэгч (June 03, 2015 9:10:28 pm )

    “Хаан даатгал” ХХК-д дүрмийн сан /хувь нийлүүлсэн хөрөнгө/-ийн хэмжээндээ өөрчлөлт оруулахыг зөвшөөрөх тухай СЗХ-.ы 2012 оны 390-р тогтоолыг үз. Тэнд хэн хэдэн хувь эзэмшдэг, хэн хаанаас хэдэн хувиа яаж шилжүүлсэн нтр нь бүгд бий, одоо ЭЦГ, АТГ-р ОСНААТҮГ-ийнхэн шалгуулж эхэлж буй энэ үед хэргийн хамсаатан болох ХААН даатгал бүх хувь эзэмшлээ нууж, ард нь байгаа хүмүүс уснаас цэвэр гарах гэж үзэх байх. Сайн шалгах хэрэгтэй

  • Anonymous (June 04, 2015 1:59:38 pm )

    bairnii mungu tuluhud daatgal gej bdagshde. Humuus yagd helelgui nuutsaar avsna gd bgaan. bi lav medej l bsan.

antalya rent a car