Дөрөвхөн настай бяцхан охин харгис хэрцгий төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт зодуулж харамсалтайгаар амиа алдсан аймшигт хэрэг өнгөрсөн оны хоёрдугаар сарын 21-ний өдөр гарсан. Ээж, аавынхаа хайранд өсч, эрхэлж нялхрах насандаа томчуудын “тэнэг″ үйлдлээс болж биендээ даамгүй хүнд нөхцөлд тарчилсаар энэ хорвоог орхисон нь олон нийтийг бухимдуулж буй.
Эл хэргийн сэжигтнүүд болох төрсөн эцэг Т.Цогт, Г.Маралмаа нарын мөрдөн байцаах явц дуусч хэргийг прокурорт шилжүүлжээ.
Гэмт хэрэгтнүүдэд хойт эх Г.Маралмааг 4 настай дагавар охин О-г биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар зодож санаатай алсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, харин Т.Цогтыг өөрийн төрсөн охин 4 настай О-г хойд эх Г.Маралмаад зодуулж биемахбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй, бага насны, биеэ хамгаалж чадахгүй хүүхдийг амь бие нь аюултай нөхцөлд байхад эмнэлгийн тусламж үзүүлээгүйн улмаас нас барсан, асран хамгаалж байгаа бага насны хүүхэд болох 4 настай охин О-г хараа хяналтгүй байлгаж, шаардлагатай тусламж үзүүлээгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3, 118 дугаар зүйлийн 118.1, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан ялыг тус тус сонсгож яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
bantan (May 13, 2015 3:15:37 pm )
Энэ хоерыг ижилхэн хатуу шийтгэх естой.тэр цогт гээч нь хэдхэн жилийн ял аваад өнгөрч болохгүй ш дээ.
-
зочин (May 13, 2015 3:17:55 pm )
Энэ тэнэг төрийн хувцас буцарласан мангар нөхрийг энэ төлөвлөсөн ял хөнгөднө алуурчин авгайтай нь жаахан эрүүдэж зовлогоор нь талиигаач охины зовлонг мэдрүүлбэл зохилтой санагдана,муухай зургийг нь харсан чинь нуруугаар хүйт даалаа талийгаач сайн төрөл олох болтугай энэ алуурчин хоёр хойд насандаа нүглээ бүрэн үүрэх нь дамжиггүй
-
Зочин (May 13, 2015 3:47:17 pm )
Охиноо алсан төрсөн эцэг нь 1 жил хорих ял, хойд эх нь 10 жилийн хорих ял авах нь дэндүү шударга бус юм.
-
tooroi banid (May 13, 2015 3:54:58 pm )
Tsaatsalj alwal taarna
-
zochin (May 13, 2015 4:12:02 pm )
Ah ni prokuror geluu..2IIG NI TSAAZAL.
-
zochin (May 13, 2015 10:22:08 pm )
nvdend xviten fizda iim xvn ertuntsud xereggvi
-
зочин (May 14, 2015 11:28:12 am )
залуугийн ах дүү нар цагдаад том алба хашидаг гэсэн тэгээд ял бага авч байгаа юм байна л даа шудрага юм гэж байна уу адилхан ял оноох хэрэгтэй
-
zochin (May 14, 2015 12:04:16 pm )
Төрийн албан хаагч, төрийн хувцас өмссөн хүн ийм аймаар хэрэг хийсэн гэхээр хэлэх ч үг олдохгүй байна.
8 Comments