Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт сонирхогчийн боксоо орхиж, мэргэжлийн рингэнд тоглоод удаагүй байгаа. Энэ хугацаанд хоёр тоглолт хийж ялалт байгуулсан.
Тэрээр хоёр дахь тоглолтынхоо дараа эх орондоо ирээд буцсан бөгөөд энэ үеэрээ “Буцаад сонирхогчийн бокстоо тоглодог ч юм билүү” гэж ярьсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар залуухан гавьяатын маань сэтгэл нь хоёрдоод байгаа аж. Харин өөрөө “Одоогоор бодсон юм алга. Цаг хугацаа л харуулах байх” гэж хариулжээ.
Мэргэжлийн бокст ороод цөөхөн тулаан хийсэн бол буцаад сонирхогч руу шилжих боломжтой байдаг. Тиймээс магадгүй Н.Төгсцогт гавьяат эргээд улсынхаа нэрийн өмнөөс шигшээ багдаа харьяалагдах боломжтой юм. Хэрвээ тэгвэл тэрээр энэ жилийн ДАШТ, ирэх жилийн Риогийн олимпод оролцох боломжтой болно. ДАШТ-ын эхний гурван байранд орсон тамирчин олимпын эрхээ авдаг дүрэмтэй. Мөн ДАШТ-аас өөр олимпын эрх авах хоёр ч тэмцээн байгаа.
Zaluu.com Г.Болд
Холбоотой мэдээ
-
bantan (May 13, 2015 11:48:28 am )
Өөрөө л шийдэж дээ.тэхдээ залуу хүн уг нь сонирхогчийн боксоороо яваад дараа нь жаахан нас ахиад ирэхээрээ мэргэжил рүү орвол яасийн бэ.риогийн олимп хаяанд ирж байна даа.
-
zochin (May 13, 2015 12:25:15 pm )
2 tuulai hooson hun hooson hotsorno gej.. ali negeer ni tuushtai yvsan deer biz dee.
-
hhhhh (May 13, 2015 3:40:35 pm )
eee ingeed mangartaad bh ym aa anhnaasaa sonirhogchdiinhoo kareriig duusgachihaad oroh baisiim daa
-
Lalaraa (May 13, 2015 6:30:07 pm )
Rio oirhon bn.altaa avaad butsaad mergejildee orvol tomchuul n tooj toglih bailgui dee.
-
Anonymous (May 13, 2015 9:21:04 pm )
Tuilbargyi, holiborson zantai yum bn gej oilgoloo , mun uu ?
-
number1 (May 14, 2015 8:30:05 am )
Ali nch bsan ooriin bodol oortoo zov. ter hund ymar nohtsol bdal d bgaag bid medehgui. tiimees setgegdel bichihde manaihaan johon bolgoomjtoi handah heregtei.
-
Anonymous (May 29, 2015 11:50:21 pm )
Дуу Минь эр хун гаргасан шийдвэрээсээ буу ухар зовхон ургашаа хараад зутэг
7 Comments