antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 14, 2011 Comments are off

Хятад улс Монголын уранд санаархаж эхэллээ

нийтлэсэн Admin

Улс орныг уранаар хангах асуудал нь яах аргагүй “томоохон цөмийн үсрэлт” хийх үндсэн нөхцөл юм. Хятад улсын хувьд өөрийн гэсэн ураны орд газрын хангалттай нөөц үгүй тул ойрын үед тус улс уран нийлүүлэх хүчирхэг тогтолцоог бий болгохын төлөө тэмүүлж байна. Бидний харж буйгаар гагцхүү ураны орд газрын тухай бус түлш үйлдвэрлэхэд шаардлагатай бусад ашигт малтмалын тухай ч мөн яригдаж байгаа нь тодорхой. Хятадууд дэлхийн зах зээл дээрх ураны бүтээгдэхүүний цар хүрээгээ нэмэгдүүлэхийн тулд бүхий л боломж, бололцоогоо дайчлахаар шийдвэрлэжээ. Оросын зүгээс Хятадын өсөн нэмэгдэж буй ашиг сонирхлыг тун гарамгай ашиглаж байгаа бөгөөд уран баяжуулах салбарын тэргүүлэгч технологийг тус улсад нэвтрүүлэх ажлаа улам бүр эрчимжүүлж байна. Өнөөдрийн байдлаар Хятад улс цөмийн эрчим хүчний зургаан цахилгаан станц дээр эрчим хүчний 14 блокийг ашиглаж байгаа бөгөөд энэ нь тус улсад үйлдвэрлэж буй эрчим хүчний зөвхөн нэг хувьтай тэнцэж байгаа юм. Хятад шиг том гүрний хувьд байнга өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээнийх нь дэргэд иймэрхүү үзүүлэлт бол юу ч биш юм. Олон улсын цөмийн агентлагийн мэдээллээс үзвэл сүүлийн найман жилийн дотор Хятад улс эрчим хүчний гурван блокийг ашиглалтад оруулж, дараагийн найман жилийн дотор 30 орчим блокийг ажиллагаанд оруулахаар тооцож байгаа аж. БНХАУ баригдаж буй эрчим хүчний реакторынхоо тоогоор дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд (эрчим хүчний 27 блокийн барилгын ажил янз бүрийн шатандаа явагдаж байна) дараа нь ОХУ, Энэтхэг, Өмнөд Солонгос жагсч байна. Өөрөөр хэлбэл, БНХАУ ураны нөөц хангалтгүй байгаа явдлыг хэрхэн зохицуулах нь сонирхол татаж байна. Хятад улсад нэг жилд 9814-10340 тонн уран зайлшгүй шаардлагатай байдаг бол тус улс дахь ураны орд газрын нөөц 48800 тонноор хэмжигдэж байна. Цөмийн эрчим хүчний станцын түлшний асуудлыг шийдвэрлэхэд хэд хэдэн арга зам байгаа бөгөөд Хятад улс бүх замаар нь нэгэн зэрэг явж байна. Нэгдүгээрт, өөрийн газрын баялгийг дээд зэргээр ашиглаж, ураны шинэ тутам орд газрыг нээхийн төлөө эрэл хайгуул хийж байна. Тус улс нь газар нутгаараа дэлхийд гуравдугаарт ордог билээ. Гэвч БНХАУ-ын ихэнх газар нутаг одоог хүртэл эдийн засгийн сул дорой байдалд байгаа юм. Шинжаан-Уйгарын автономит бүс нутаг болон Гуанси-Чуаны автономит бүс нутгийн ихэнх хэсэг уулархаг газар нутаг байх тул геологийн судалгаа, шинжилгээний ажил ер явагдаагүй аж. Тэдгээр газрын гүнээс хятадууд ашигт малтмалын багагүй нөөц илрүүлнэ гэж найдаж байна. Тус улс өргөн далайцтай геологи судалгааны ажил явуулахын сацуу дэлхийд нүүрсний нөөцөөрөө гуравдугаарт ордог Хятад улсын хувьд энэхүү чиглэлд ажиллах үлэмж хэмжээний дадлага, туршлага байгаа нь тодорхой билээ. Хоёрдугаарт, ураны хомсдлыг нөхөхийн тулд түргэн нейтроноор ажилладаг реакторын технологийг бүрэн эзэмших явдал юм. Өнөөдрийн байдлаар түргэн нейтроноор ажилладаг үзүүлэнгийн нэг л реактор дэлхийд ашиглагдаж байгаа нь Оросын БН-600 загварын реактор юм. Энэхүү нөхцөл байдал нь Орос, Хятадын Засгийн газрыг цөмийн салбарт хамтран ажиллах асуудлыг өргөжүүлэхэд нөлөөлөв. Оросын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар Хятад улс туршилтын реакторыг ажиллагаанд оруулж, Белоярын цөмийн эрчим хүчний дөрөвдүгээр блок дээр баригдаж буй БН-800 реакторыг ихээхэн сонирхож байгаа аж. Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны дагуу “Тяньвань” хэмээх цөмийн эрчим хүчний станцын барилгын ажил эхлэхээр болоод байна. Мөн БН-800 загварын эрчим хүчний хоёр ч блокийг барьж байгуулах төслийг хэрэгжүүлэх тал дээр Засгийн газар хооронд гэрээ хэлцэл байгуулах шатандаа явж байгаа юм. Цөмийн эрчим хүчний станцыг түлшээр хангах асуудлыг шийдвэрлэх гурав дахь боломж нь “ураны дипломат ёс” юм. Одоогийн нөхцөл байдалд газрын тосны хамаарал нь ураны хамаарлын тийш ахиц гарах боломж байгааг харуулав. Зөвхөн 2010 онд Хятадын импортлосон ураны нийт хэмжээ 17.136 тонн байв. 2011 оны дөрөвдүгээр сард “Цөмийн эрчим хүчний мэдээ” сэтгүүлд Guangdong Nuclear Power Holding Corporation хилийн чанадаас 170 мянган тонн байгалийн ураныг худалдаж авах төлөвлөгөөний талаарх мэдээллийг олон нийтэд ил болгов. Өнөөдрийн байдлаар Хятад улс бүхий л бүс нутагт ураны орд газруудыг гар таталгүй худалдан авч байна. Ялангуяа хятадууд Африкийн Нигери болон Намибид энэхүү ажиллагаагаа тун амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Гэвч Африкийн цорын ганц төлбөрийн чадвартай Сьерра-Леоны хунтайж Адам Шека Кан өөрийн бүс нутгаас боломжийн бүхий л хөрөнгө оруулагчдыг үргээгээд зогсохгүй хятадуудад хэзээ ч байгалийн баялгаасаа худалдахгүй гэж мэдэгджээ. Африкаас гадна БНХАУ-д Дундад Азийн Казахстан хэмээх эрчим хүчний томоохон түнш бий. Kazatomprom тус улсад үйлдвэрлэгдэж буй бүхий л түлшний 40 орчим хувийг БНХАУ-д нийлүүлэх болно гэж мэдэгдэв. Хятадын тал үүний хариуд тал бүрийн туслалцаа, дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ казах оюутнуудыг тэтгэлэгтэй хөтөлбөрт хамруулж байна. БНХАУ найрамдлын бат бөх гүүрийг барьж байгуулснаар газрын тос болон ураны томоохон төсөл дээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг бүхий л талаар чармайж байгаа билээ. Хятадын хувьд ураны түншийг дэлхийн өнцөг булан бүрээс эрж хайж байгаагийн дотор АНУ болон Францын “гарт” ороогүй байгаа Узбекистан, Монгол, Австрали, Канадын нөөц баялгийг гартаа оруулахын төлөө тууштай тэмүүлж байна. Д.Зоригт (www.wikimon.mn)


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car