antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 12, 2015 12 comments

Хазуулсан алим хааччихав аа

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэ­­чимэг гэнэтхэн хазсан алимны зураг барьж гарч ирээд хөөрхөн шуугиан тарьсан нь хэд хоногийн өмнөх явдал. Ингэхэд захаасаа хазуулсан том алимны асуудал яагаад нам жим болчихов оо. Энэ талаар алимны хэлтэрхий ногдсон Монголчууд аанай л байдлыг харан “нам жим” хүлээлтэд орчихлоо.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Тавантолгойн ордыг хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ болон хавсралт гэрээнүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар өнгөрсөн сарын 29-ний өдөр байгуулсан.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн ахалсан дээрх ажлын хэсэгт А.Бакей, Су.Батболд, О.Баасанхүү, Д.Ганхуяг, С.Ганбаатар, Б.Наранхүү, Д.Сумьяабазар, М.Сономпил, Б.Чойжилсүрэн зэрэг гишүүд багтсан ч эхнээсээ “мордохын хазгай” болж, ажлын хэсэгт багтсан гишүүд нь УИХ-ын даргын захирамжтай зөрчилдөөд эхэлсэн. Тухайлбал МҮАН-ын дарга, Тавантолгойн гэрээг Монголын талаас ахалсан М.Энхсайхан сайдын “цэрэг” М.Сономпил л гэхэд УИХ-ын даргад албан бичиг илгээж, ажлын хэсэгт орж “даргатай түнжин хагарах боломжгүй” гэдгээ илэрхийлсэн.

Тэгтэл тун удалгүй МАН-ын төлөөлөл Су.Батболд “Энэ ажлын хэсэг байгуулсан захирамж нь хуульд нийцэж байгаа эсэхэд эргэлзэж байна” хэмээн бухаж эхэлсэн. Товчхондоо Монголчуудын 1072 хувьцааны асуудлыг нягтлах үүрэгтэйгээр байгуулагдсан Тавантолгойн гэрээний талаарх ажлын хэсэг эхнээсээ олигтой ажиллахгүй гэдэг нь тодорхой болж эхэлсэн. Одоогоор ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг гишүүн хазсан алимаа алдаад өнхрүүлчихсэн үү, гайхшаа барчихаад бариад сууж байгаа юу гэдэг нь тодорхойгүй.

Ямартай ч ажлын хэсгийн ахлагчийн хувьд “Шаварт унасан” Л.Эрдэнэчимэг гишүүн “Тавантолгойн ордыг ашиглах Төслийн компани “Энержи Ресурс” болон түүний толгой компанийн 2014 оны санхүүгийн тайлантай танилцах явцад дараах нөхцөл байдал илэрсэн. Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтад тооцож байгаа нэг тэрбум ам.долларын “Энержи Ресурс” компанийн эзэмшилд байгаа цахилгаан станц, нүүрс угаах үйлдвэр, усны байгууламж, бараа материал, бэлэн мөнгө зэрэг нь EBRD, FMO (Недарланд), DEG (Герман), BNP Paribas, Монголын Худалдаа хөгжлийн банк зэрэг банкуудын нийт 570 сая ам.долларын зээлийн барьцаанд байна. Мөн “Энержи Ресурс” ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшигч толгой компаниуд болох “Mongolian Coal Corporation” (Люксембург), “Mongolian Coal Corporation” Ltd (Хонгконг) компанийн хувьцаа нь толгой компани болох “Mongoliаn Mining Corporation” компанийн гаргасан 600 сая ам. долларын бондын барьцаанд барьцаалагдсан байна.

Энэ бүх зээлийн болон бондын төлбөрийн нийт дүн 2015 оны тавдугаар сарын 3-ны өдрийн байдлаар нэг тэрбум 170 сая ам.доллар болж байгаа. “Энержи Ресурс” ХХК, түүний толгой компанийн нэг болох “Энержи Ресурс Корпораци” ХХК болон хамааралтай этгээд болох “Энержи Ресурс Майнинг” ХХК, “Транс Гоби” компаниуд нь бондын төлбөрт санхүүгийн баталгаа гаргасан байна.

“Энержи Ресурс” ХХК, “Энержи Ресурс Корпораци” ХХК, “Mongolian Coal Corporation” S.a.r.l (Люксембург), “Mongolian Coal Corporation” Ltd (Хонгконг), “Mongolian Mining Corporation” (Cayman Island) компаниуд нь бүгд их хэмжээний зээлийн барьцаанд байгаа нь эрсдэл үүсгэж байна. Иймд эдгээр компаниудын сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд компани тус бүрээр санхүүгийн болон хуулийн дүн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж ажлын хэсэг үзэв. Санхүүгийн болон хуулийн дүн шинжилгээг олон улсад нэр хүнд бүхий зөвлөгөө үзүүлэгч, хөндлөнгийн байгууллагаар хийлгэсэн байх шаардлагатай. Дээрх утга бүхий албан тоотыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт илгээсэн бөгөөд хариу ирүүлэх хүртэл гэрээний бусад заалтууд дээр үргэлжлүүлэн ажиллаж байна” гэж мэдэгдсэнээс хойш 10 хонож байна.

Өнөөдрийн байдлаар Л.Эрдэнэчимэг даргын барьсан хазуулсан том алим хэнийх гэдэг нь тодорхойгүй, хариугүй өчүүхэн хазуурыг нь хэн залгих нь ч мэдэгдэхгүй байна. Ямартай ч яах аргагүй бүтэн байсан алимыг хэн нэгэн хазсан л үнэн болж таарсан. Харин өнөөх алимаа сайн барьж байлгүй унагаж, өнхөрүүлээд ялзруулж, илжрүүлээд хорхой шавьжны хоол болгох уу, чангахан атгаж байгаад арчиж зүлгээд том томхон хазаад идэх үү гэдэг нь дараагийн асуудал болчихоод байна.

Гэхдээ одоогоор хажуунаасаа хазуулсан алим хаачсан нь мэдэгдэхгүй, дарга нар таг дуугүй л суугаад байна. Хазуулсан алим хааччихав аа, эрхэм дарга даамлууд аа.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • хххх (May 12, 2015 12:57:52 pm )

    олигарх авгайн ээжит ший

  • Anonymous (May 12, 2015 2:49:53 pm )

    TABAN SAUULT ASUUJ HARIULT ABAH GESEN BISH AMNIIH ENE OMHII UNERT OI GUTSAN AMNIIHAA OMHII UNERIIG ARILGACHIAACH

  • Зайл (May 12, 2015 5:10:55 pm )

    Тэнэг муухай авгай зайл даа..

  • зочин (May 12, 2015 6:45:18 pm )

    ардчилсан намд ийм л хог шаарнууд үнэлэгдэж УИХ-ын гишүүн болж тэнэгтдэг ш дээ.хазсан алимны талыг хармаалчихсан.одоо үлдсэнийг нь хармаалах гээд АН-нхан шоудаж байгаа.Энэ мэт тэнэгүүд өмнөө барьдаг матар нь болдог

  • Иргэн (May 12, 2015 9:19:16 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.

  • Иргэн (May 12, 2015 9:19:36 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • Иргэн (May 12, 2015 9:19:51 pm )

    Юун Тавантолгой, Оюутолгой АН-аар цаашид улс орныг удирдуулвал Монгол улс тусгаар тогтнолоо алдахад хүрнэ. АН-ын үйл ажиллагааг цаашид Дээд шүүхээс хориглох нь зүйтэй.

  • Иргэн (May 12, 2015 9:20:12 pm )

    Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.

  • Иргэн (May 12, 2015 9:20:29 pm )

    Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-51 %-ийг эзэмшинэ” (өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-51 %-ийг эзэмшинэ”) гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид (уулын үйлдвэрт) буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж (уулын үйлдвэр), уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.

  • Иргэн (May 12, 2015 9:20:44 pm )

    Дэлхийн аль ч орны “Ашигт малтмалын тухай” хуулиудад ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн 34 буюу 51 хувь гэсэн ойлголт огт байдаггүй. Учир нь үндэсний баялаг болсон ашигт малтмалын орд бол 100 хувь ард түмний өмчлөл, 100 хувь төрийн эзэмшилд байх ёстой. Харин ашигт малтмалын ордыг ашиглагч байгуулага төрд өндөр “Роялти” болон орлогын албан татвар төлөх нь дэлхий нийтийн хүлээн зөвшөөрсөн хууль (олон улсын эрх зүй) юм.

  • Иргэн (May 12, 2015 9:20:59 pm )

    Манай нийт Монголчууд ашигт малтмалын “Роялти” гэдгийг татвар гэж шал буруу ойлгодог. “Роялти” гэдэг нь татвар огт биш, харин газар доор байгаа байгалийн баялаг буюу ашигт малтмалын үнэ юм шүү дээ. Улс орнууд өөрийхөө газрын баялаг буюу ашигт малтмалын үнийг (өөрөөр хэлвэл “Рояли”-г) аль болох өндөр (12 хүртэл хувиар) тогтоож, олборлосон ашигт малтмалын бодит хэмжээгээр сар бүр улсынхаа төсөвт төвлөрүүлж авдаг. Харин татварын асуудал бол “Роялти”-гээс шал өөр татварынхаа хуулиудаар зохицуулагддаг.

  • Иргэн (May 12, 2015 9:21:15 pm )

    Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.

antalya rent a car