Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэдэн жилийн өмнө НҮБ-ын чуулганд оролцохдоо дэлхийн удирдагчидтай хамт зургаа татуулсан. Тэгэхэд Обамагийн далласан гар манай улсын төрийн тэргүүний нүүрийг халхалж таарав. Үнэндээ энэ нь Обамагийн алдаа байлаа. Үүнийхээ төлөө Америкийн тал уучлалт гуйж алдаатай зургаа даруй залруулсан юм. Намханаа мэдэхгүй Обамагийн ард очиж зогслоо гэж монголчууд бид эндээ хувь хүн Ц.Элбэгдорж руу нь дайрсан бол, тэнд америкууд дипломат ёсны алдаа гаргалаа гэж Ерөнхийлөгчөө буруутгасан юм.
Дэлхийн хоёрдугаар дайны их ялалтын 70 жилийн цэргийн парад Москвад сүр дуулиантай болж өнгөрлөө. Тэнд манай улсын төрийн тэргүүнийг дэлхийн удирдагчдын төгсгөлд суулгаж, цэцэг өргөхдөө хоёрдугаар эгнээнд зогсоожээ. Үүнд нь монголчууд бид мэдээж дурамжхан байв. Учир нь энэ дайнд хамгийн түрүүнд Москвагийн холбоотон болж, хамаг л байдгаа фронтод илгээсэн нь манай улс. Тийм учраас Орос агуу гүрэн ч ялалтын энэ өдөр бидэнд ач санаж Ерөнхийлөгчийн суудлын эрэмбээр Монгол Улсад баярлаж буйгаа илэрхийлэх учиртай гэж олон хүн үзэв.
Ерөнхийлөгчийн нүүрийг Обама халхалсан, Москвад суулгасан суудлын байрлал нэг зүйлээр адилхан, бас нэг зүйлээр ялгаатай. Адил тал нь, НҮБ-д зураг авахуулахдаа хаана зогсох, Кремлийн индэрт хаагуур суухаа Монголын Ерөнхийлөгч өөрөө мэддэггүй. Ерөнхийлөгч нь хэн байхаас хамаарч хувь хүнд нь зориулж суудал заадаггүй. Харин Монгол Улсыг хаана эрэмбэлэх нь дипломат ёс, тухайн улсын төрийн бодлого байдаг. Ялгаатай нь гэвэл, Обамагийн халхалсан гар санаандгүй алдаа байсан бол, саяын Кремлийн суудлын хуваарилалтыг Москвагийн бодлого гэж болох үндэстэй.
Хэрвээ ялалтад оруулсан хувь нэмрээ бодвол Путиний дэргэд, Хятадын дарга, Казакстаны Ерөнхийлөгч нарын аль нэгний байранд Монголын Ерөнхийлөгч суух ёстой гэж үзэх монгол хүн олон байна. Түүх сөхвөл Монгол Улс тухайн үеийн ЗХУ-ын бүрэлдэхүүн болох Казахстанаас дутуу байж болох ч, Хятадаас илүүтэйгээр дайны ялалтад хувь нэмрээ оруулсан нь бодит үнэн билээ. Тэгэхдээ ялалтын 70 жилийн энэ үйл явдлыг сурвалжилсан сэтгүүлчийн хувьд хоёр зүйл хэлмээр санагдлаа.
Нэг.
Ялалтын 70 жилийг Москва хоёр агуулгатай бэлтгэжээ. Тэд баярын төсвийнхөө ихэнхийг ахмад дайчиддаа зориулж, их ялалтын үнэ цэнээр “Агуу Орос орон” гэх омогшил, итгэл үнэмшлийг иргэддээ төрүүлж байна. Харин ялалтын парад, улс орнуудын төр засгийн тэргүүн нарын оролцоог гадаад талдаа буюу АНУ болон барууны орнуудыг хоригт зориулсан, Орос ганцаардаагүй гэдгийг тэдэнд харуулахыг зорьжээ. Эдгээр арга хэмжээний хувьд ялалтын ой ач холбогдлын хувьд оросуудад хоёрдугаар асуудал бололтой. Арваннэгэн орны армийн төлөөллийн жагсаал, өөрийгөө бүрэн хамгаалах чадвар бүхий дэлхий дээрх цорын ганц “Армада” танк зэрэг зэр зэвсгийн сүр хүчээс гадна Ази-Европын том улс-Орос нь цаашдаа Азийнхантай хамт явна гэдгийг хориг тавьсан өрнөдийнхөнд, дэлхийд харуулахад илүүтэй анхаарсан нь ажиглагдав. Тийм ч учраас Оросын хэвлэлүүд ялалтын 70 жилийн ойн хамгийн хүндтэй зочноор Хятадын дарга Си Жиньпин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нарыг нэрлэж, ёслолын үеэр цаашдаа Оросын хамгийн хүчирхэг, хамгийн хэрэгтэй хоёр холбоотон байх Хятад, Казахстаныг Путиний дэргэд суулгажээ. Өөрөөр хэлбэл, Кремлийн индэрт зассан төр, засгийн тэргүүн нарын суудлыг ялалтад оруулсан хувь нэмрээр бус, цаашдаа оросуудын найз байх хэрэгцээ, Орос ийм найзтайгаа гэдгээ өрнөдийнхөнд харуулах зэрэг зиндаагаар нь хуваарилсан бололтой. Тэрэнд нь монголчууд бид дээгүүр зиндаанд багтсангүй.
Эндээс хийх гол дүгнэлт бол Монгол Улс бол бусадтай найзлах чадвар, хэлсэн ярьсандаа байх шалгуураар оросуудын хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг суулгасан эрэмбэ, зиндаанд л байна. Хуучин цагийн анд-Орос хуучин цагийн анд-Монголоо тэгж үзэж эрэмбэлжээ.
Хоёр.
Путиний хэлсэн үг, оросуудын хандлагыг хэрвээ анзаарсан бол тэд “Шинэ Оросын төлөө” гэх шинэ үзэл санаатай болжээ. Энэ нь “Орон бүхний пролетари нэгдэхтүн”, “Ялалтын төлөө” гэдэгтэй нь дүйх хэмжээний үзэл санааны шинэ “туг” бололтой. Энэ үзэл санаа хүчээ авсан цаг хугацааг харвал “Шинэ Орос” гэж Крымийг нэгтгэсэн, барууны хоригт орсны дараахь үеийн Оросыг хэлж байгаа бололтой. Шинэ Оросын шинэ найз нар нь байгалийн хий, нүүрсний хамгийн том зах зээл, дэлхийн хамгийн олон хүн ам хэрэглэгч бүхий Хятад, Энэтхэг хоёр болжээ. Тиймээс оросууд геоулстөр, геоэдийн засгийн бодлогоо өмнө байгаагүйгээр Ази руу чиглүүлж байна. Харин монголчууд бид шинэ Оросын сайн найз нарын тоонд баттай багтахгүй байгаа бололтой. Саяхандаа, Сочигийн олимпийн нээлтийн үеэр манай тамирчдыг жагсаал орж ирэхэд Монгол Улсын төрийн тэргүүнийг телевизээр гаргаж болоод л байсан. Харин сая манай цэргүүд Улаан талбайд орж ирэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийг дэлгэцээр харуулсангүй. Суудлын хуваарилалт, зэвсэгт хүчнийх нь жагсаалыг Зэвсэгт хүчний ерөнхий командлагчтай хамт дэлгэцээр харуулаагүй энэ хоёр үйл явдал бол шинэ оросууд бидэнд хуучин цагийн найз шигээ хандахгүй байгаагийн нэг илрэл юм. Оросууд бидэнд ингэж хандаад байна уу, бид оросуудад ийм хандлага төрүүлээд байна уу гэдэг нь хамгийн чухал, бидний авах сургамж. Түүнээс бус, Ц.Элбэгдорж гэж хүндээ байгаа юм биш. Түүнд суудал засаагүй, Монгол Улсын төрийн тэргүүнд суудал хуваарилсан. Ц.Элбэгдорж гэж хүнийг дэлгэцээр гаргаагүй, цэргийнх нь жагсаалтай хамт Монголыг дэлгэцээр харуулаагүй юм биш шүү дээ. Хэрвээ оросууд Ц.Элбэгдорж гэж хувь хүнд нь тэгж хандаад байгаа бол өөр хэрэг, тайвширч болно. Гэтэл оросууд Монгол Улсыг хуучин цагийн анд шигээ үзэхгүй, үнэлэхгүй байгааг нь монголчууд бид тооцохгүйгээр Ц.Элбэгдорж гэж хувь хүн рүү дайрч өөрийгөө тайвшруулж болох юм уу, үгүй юү мэдэхгүй. Өөрөөр хэлбэл, Кремлийн индэрийн захад Монгол Улс, Ц.Элбэгдорж хоёрын аль нь суув гэдэгт зөв хариулт хэрэгтэй. Хэрвээ зөв хариултыг олж, алдаага засахгүй бол дараа нь оросууд ялалтын 75 жилдээ биднийг урихгүй ч байж магадгүй.Яагаад гэвэл үүнээс гадна “Монгол Улсын Ерөнхий сайдын Москвад айлчлах хүсэлтийг оросууд хүлээж авахгүй байна.., Манай Ерөнхий сайдтай уулзахгүй гурван цаг хүлээлгэж гэнээ.., Путин Якунинийг дуудаад, чи төмөр замын нийгэмлэгийн дарга болоод Монголд 13 удаа очсон хэрнээ ганц ч км төмөр зам тавж чадсангүй гэж загнажээ…, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Лавров, монголчууд та нар хэлсэндээ байдаггүй хэвээрээ л байна уу гэж асуусан гэнэ” гээд л явган яриа сонсогддог. Олны амнаас гарсан ортой байж мэдэх эдгээр үгс буруу нь, алдаа нь хэндээ байдгийг илтгэнэ. Хэрвээ оросууд өөрсдөө биднийг тоодоггүй байсан бол сая 30 гаруй улсын төр засгийн тэргүүн нар зэрэг шахуу ирж байхад Путин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ганцаарчлан уулзаж, оройн зоог хамт барихгүй байх байсан биз ээ. Хэрвээ оросууд биднийг тоодоггүй байсан бол ялалтын парадад цэргээ жагсаах Монгол Улсын хүсэлтэд 65 жил шигээ татгалзсан хариу өгч болох л байсан. Хэрвээ ялалтын парад, төр засгийн нарын суудлын эрэмбээр Орос ганцаардаагүйгээ дэлхийд харуулахыг зорьсон нь үнэн бол хэлсэндээ байдагүй улсыг дэргэдээ суулгавал энэ PR-ийнх нь зорилгыг бүдгэрүүлнэ гэдгээ оросууд тооцсон байж ч болно.
Эндээс хийх дүгнэлт бол манай төр засгийнхан ядаж гадагшаа “нэг ам”-тай байж, хэлсэн ярьсандаа байхгүй бол хөрш маань ч биднийг тоохгүй болж байна. Түүхэн үнэнийг маань ч үнэлэгдэхгүй шинжтэй. Барууны хоригийн дараа Орос ганцаардахгүй гэж найз нар хайж байна. Харин Монгол Улс ганцаараа явна гэж найз нараасаа зугтаж байна гэдгээ л ойлгоё. Монгол Улс хоёр хөршөө давж харилцаж, тэднийг тоохгүйгээр бусадтай нийлж яваад хөгжинө гэж хэзээ ч байхгүй. Тэдэнтэй мөнхийн хөрш нь үнэн шиг, бусадтай харилцахдаа Монгол Улсын мөнхийн сонирхол дотор хоёр хөрштэйгөө дотно байх харилцаа багтдагийг мартаж болохгүй.
Холбоотой мэдээ
-
irgen (May 11, 2015 4:08:49 pm )
mash zuv dugnejee
-
Sun (May 11, 2015 4:33:03 pm )
Одоогийн байдлаар дэлхийн түвшин дэхь үнэлгээ. Монголын Том дарга нар юу бодож байна ?????? Толгойгоо ажиллуулж улсаа удирдах хэрэгтэй байна ш дээ. Дандаа л ууж идэх юм боддогоо болимоор юм.
-
Tuya (May 11, 2015 4:53:34 pm )
Uls ornoo udirdaj chadahgvi,idej uuhiin don tussan,yaduu ulsiig orsuud yu gej tooh be.
-
Anonymous (May 11, 2015 5:21:08 pm )
yag zuv. dotroo suudalaa olohku ulsiin hugjil iim bhad yaj tooh be de… tom surgamj avmaar. bas erunhiilugch anhaarmaar
-
-
irgen (May 11, 2015 5:06:22 pm )
ih zov dugnej mongol ulas sssr-n bugd nairamdhaas ylgaa baihgui bidniig ul toono hudalch hulgaich darag nar baigaa ene tor boosnoos salaagui tsagt bidniig ted ul toono
-
Anonymous (May 11, 2015 5:18:52 pm )
Za bolidoo delhiin tom gurnuudtei en zeregtseh geed baritsaad yahav jijig uls gedgee medej avsanuu hudlaa uursdiiguu duviilguj yu ch hiij chadahgui hugjij chadahgui bie bienee barij ideh ni holgui bie bienee muulj sandal shireeteigee zuuraldaad delhiid ner nundee aldaj baigaagaa oilgoh heregtei iimerhuu baidlaar baigaad baival manai ulsig bur toohgui yamar neg arga hemjeend urih ch uls oldohoo bolino
-
ама (May 11, 2015 5:25:33 pm )
Энэ ЭлбэгээЯлалтын баярын арга хэмжээний гол дүрд тогтлох гэж мөн их ядаж байгаа нь Россия 1 ТВ-ээр гарч байсан. Энэ зураг дээр ч яг харагдаж байна. Юм л бол камер руу гүйж орж зургаа авхуулсан, Путины арыг голлож зурагт орсон, яг юм үзээгүй тэнэг гахай мэт харагдаж байсан. Тэрний санаа нь Ши Жин Пин, Путин 2 Элбэгээг тойроод, Элбэгээгээс юм асуугаад, дэлхийн бодлогыг энэ 3 л тодорхойлж байна гэж гэж дэлхий нийт андуурахыгх үсэж байгаа бололтой. Азаар нөгөө 2 нь гөлөөг ч гэж харахгүй байсан. Элбэгээг монголын боловсролгүй иргэдээс өөр дэлхий юу гэж хууртах вэ дээ. Мэргэжилтнүүд үйлдэл нь аль хэдүйн дүгнэлт өгөөд таньчихсан байгаа даа. Бидний төрхийг гадаадад авч яваа төрийн тэргүүний чинь төрх ийм л байлаа.
-
ама (May 11, 2015 5:28:50 pm )
Одоо энэ сайтуудаар бараг Элбэгээгээс болж монголын нэр төр тэнд яригдсан юм шиг зүйл бичүүлээд эхэллээ, энэ мал Элбэгдорж. Элбэгээгүйгээр дэлхийн 2 дугаар дайн дахь Монголын оролцоо бичгдэж яригдсаар ирсэн шүү дээ. Элбэгдоржийн алиа, хуудуутай занд одоо хууртахаа зогсоовол яасан юм бэ иргэдээ?
-
zochin (May 11, 2015 5:53:39 pm )
2 horshoo toohgui baigad mongol yah um be jijig oron amerkig dagad hooson hotsron shuu
-
Монголчуудаа (May 11, 2015 6:07:26 pm )
Эндээс 1 юм ажиглагдаад байгаа биз. Хаана явсан, хаана ч суусан, хэнтэй ч уулзсан, хэн ч халхалсан ДАРЛУУЛААД БАЙХААРГҮЙ МОНГОЛ ААВЫН ХҮҮГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОЖ ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ……………………….
-
zochin (May 11, 2015 6:58:29 pm )
ama gedeg mal .elbegdorj gedeg huvi hund muu bj bolno. ene huniig cham shig mal songoogui ch niit mongoliin ard tumnii diilenh n songoson. ter ard tumniig hundleed ydaj eronhiilogch baih hugatcaand n olon ym dongosolgui bai.
-
Anonymous (May 11, 2015 7:03:42 pm )
Bid naiz shig naiz holbooton shig holbooton bj chaddagguinh
-
davaa (May 11, 2015 7:40:32 pm )
Oroltsloo uzlee odoo tegeed haana zogson ni bas chuhal uu urd tsug zogsloo geed uls oron maani mandan badrah bish dee delhiin hugjliin undargaas ene mongoliin zorigtoi zolboolog erch huchtei zaluusiig olj shilj surgamaar baih ym
-
ZOCHIN (May 11, 2015 7:50:09 pm )
dARVCH DARDAINA,BULAVCH BULTAINA GEDEG MANAI ERONHIILOGCHID TOHIROH SAIHAN YG SHYY.ENE HYMYYS NEEREE ELBEGEE GEHEER YNEHEER OMDONDOO DUSAADAG BAIHAA HA HA HAAAAAAAAA
-
зочин (May 11, 2015 7:50:49 pm )
Гол асуудал бол хэлсэн ярьсандаа байх хэрэгтэй. Даанч манайхан оростой яриад болохгүй бол хятадтай, тэгээд солонгостой гэх мэт муухай, нохой зан нь ийм байдалд орж байна.
-
Иргэн (May 11, 2015 8:14:03 pm )
АН монголчуудыг Оросоос холдуулж, Америкийг дагаж навсагнан гүйсний гай, шан хоёр нь одоо гарч байна. Цаашид ч гарах болно. Энэ маягаар монголчууд тусгаар тогтнолоо чалдаж магадгүй. Монгол төрийн гадаад бодлого, хар хайрцагны бодлого бүрмөсөн аладгдсны баталгаа нь Монголчууд Орос ах нараа хаяд, далайн тэртээх Америк, Японыг дагаж навсагнаад амаараа шороо үмхэж явдал юм. Цаашдаа ч амаараа шороо үмхээд зогсохгүй цаашид тусгаар тогтнолоо ч алдаж магадгүй.
-
зочин (May 13, 2015 9:12:16 pm )
Крымийн хар Тэгээд болоо Түүхэн эх орон гэж Крымийг Алтан Орд 200 жил ,Осман 200 ,Хаант Орос 200 эзэгнэсэн Түүх яривал Путин Крымийн Монгол ,Турктэй хуваалцах ёстой Эдгээр улсаас зөвхөн Орос нутгийн ардийг цөлж оросуудийг хүчээр сууришуулсан Агуу их Орос гээд орой болгон мааниа унш
-
-
Иргэн (May 11, 2015 8:17:38 pm )
АН монголчуудыг Оросоос холдуулж, Америкийг дагаж навсагнан гүйсний гай, шан хоёр нь одоо гарч байна. Цаашид ч гарах болно. Энэ маягаар монголчууд тусгаар тогтнолоо чалдаж магадгүй. Монгол төрийн гадаад бодлого, хар хайрцагны бодлого бүрмөсөн аладгдсны баталгаа нь Монголчууд Орос ах нараа хаяд, далайн тэртээх Америк, Японыг дагаж навсагнаад амаараа шороо үмхэж байгаа явдал юм. Цаашдаа ч амаараа шороо үмхээд зогсохгүй, тусгаар тогтнолоо ч алдаж магадгүй.
-
xXx (May 11, 2015 8:29:41 pm )
Монголын төрийн байж байгааг л харахгүй юу. Өмдөө доош шувталчихсан одоо яах уу гээд л байж байдаг. Төр ийм байхад монголын нэр яаж өөдөө гарах вэ дээ. Орос бидэнд их л өгөөмөр хандсан даа. Тэгэхэд бид хариуд нь юу ч өгөөгүй. Наад захын жишээ гэхэд Их өрийг яалаа даа. Ер нь монгол аль нэг талыг сонгохгүй бол юу ч үгүй хоцроно.
-
зочин (May 13, 2015 9:07:10 pm )
Их өр нь манай махыг кг нь 20 коп авч ,, ПАЗ автобусийг одоотой харицуулвал Мерседес автобусийн үнээр зарж байсанаас үүдэлтэй Франц улс колони байсан улсуудаа тусгаар тогтоход их өрийг нь цэглээд нэмж тэнцүү хирийн компенсац төлж байсан Юу нь Путин Тэр чинь өчүүхэн Гүржийг “Боржоми” хаах хэмжээний сэтгэдэг “эх оронч”
-
-
Зочин (May 11, 2015 8:30:55 pm )
Ерөнхийлөгч ноён нуруутай, худлаа ярьдаггүй хүн байх хэрэгтэй юм байна.
-
Mongol analyse (May 11, 2015 8:33:22 pm )
Beleg.n morinii shud.g uzdeggui gej ard.n maani saihan zuir ug b.dag
Bid hund hetsuu ued sain nohortoo tusalsin shig tusalsan
Gevch 70 jil.n oin bayart Putin Eronhiilogch oor sanaa aguulsan, ene bayariig dalimduulj Hyatad.n Eronhiilogch bolon bas bus ene bayart avchaldah.rgui uls ornii Erunhiilogchd.g dergedee b.lgasan n Oin bayar.n utgiig aldaduilsan uil ajillagaa b.laa
Bid oorsdiigoo goochlohoos omno Putinii bodloggui zohitsuulalt.g shuumjleh yum shig sanagdsan.
Uugeer yu heleh geed b.na ve gevel Oros oron nileed hund b.dald orson yum shig setgegdel toruulj b.na
Etsest n helehed Oros.n Eronhiilogch ih muuhai haragdaj b.na lee
Hytad.n Eronhiilogchid het anhaaral tavih geh met
Ene chini Augaa Ih Oronii Dainii Yalalt.n Oi. -
xXx (May 11, 2015 8:33:53 pm )
Элбэгдорж ерөнхийлөгчид буруу байхгүй ээ. Хөөрхий монголынхоо нэрийг л өргөх гэж яваа. Сайхан зүйлүүд санаачилдаг ч тэр нь эрхийнх нь хүрээнд ч, геополитикийн хувьд ч бүтэхгүй байна.
-
Zochin (May 12, 2015 1:36:18 am )
Olon ornii udirdagchdiin aliig ni gehevdee , bugd l bair suuria ollood suusan bna. Delhiin nuluu buhii ulsiin terguniig umnu egneend suulgaad yariltsah ni Putinii zuv shuu dee , Mongol uls orosy heden tugrug zeeluulj ch chadahgui yum chini , Obama irsen bol uguu tald ni suuh baisan bai
gui . daanch ireegui baina lee
-
-
xXx (May 11, 2015 8:36:28 pm )
Хэзээ нэгэн цагт “Гахай”-нуудыг нядлах цаг ирнээ гайгүй.
-
Битгий унш !!!!! (May 11, 2015 8:51:06 pm )
HALHLAGDCHIHSAN YUM CHINI YAJ HARUULAH BILEE, END TEND SALTAGANAJ YBJ BHAAR ULAAN CHULUUTIIN HOG DEER OCHIJ UZEECH ELBEGDORJOO,,,
HOLIIN BURHANAAS HONHORIIN CHUTGUR DEER GEJ UGTEI SHUU… YDARSAN MONGOLCHUUD CHUTGUR MET BJ BOLNOO GEHDEE JINHENE UHAANTANGUUD CHINI END Bgaash dee -
СД0411 (May 11, 2015 9:07:58 pm )
zow shuu bodoh yostoi asuudal
-
Таны нэр (May 11, 2015 9:29:29 pm )
bugd uls turjsun uvtunuud boljee mongolchuud
-
Zochin (May 11, 2015 10:21:28 pm )
Mongol
Bna uuu. Gej hashgarmaar. Tolgoigyi mongol boldoo -
Anonymous (May 11, 2015 11:34:30 pm )
elbegdorj mongoliig dampuuruulj bna
-
zochin (May 11, 2015 11:45:17 pm )
Tegej hundeluulehiin tuld ard tumen bid ooriinhoo eronhiilogchiig eldeveer doromjloh hereggui bishuu.
-
zochin (May 12, 2015 1:36:44 am )
Orosiin huvid odoo haana yamar huchirheg oron bn terentei l iluu duhuj nuhurluhgui bol baidal uneheer hund bgaashdee tiimees MGL shig jijig ulstai holbogdoj haragdah ni Amerik bolon busad evropiin ornuudiin ineediig hurgene, tiimees tulsan gazar ter ertnii and bnuu unench and bnuu hamaagui,Hyatadtai hamt uym shig l haragdah ni chuhal shuudee.Yag unenedee bol tum arga hemjeend ni hundelj orj l bgaa bolhoos hyatad ch gesen Orosiin ene busarmag uildeld durgui bgaagaa ilerhiilsenshdee.
-
Zochin (May 12, 2015 1:42:55 am )
mongol uls yun ah duutei mantai genet orosuudiig huuj gargaad baahan tenegteed baisan shuu dee , getel harin orosud bas manaihiig. gAigui l harj uzeed erchim huchee ashigluulaad l bj bgaa sh dee. tegeed ch baigaliin higee hyatadtai hamtarch ashiglah gj bgaa yum. chini olon ulsiin tomchudiig tushilgui yadgiinutinii zuv
-
ZOCHIN (May 12, 2015 1:45:11 am )
Yag unendee bol odoo Putinii huvid Hyatadiig uuriinhuu tald baigaa meteer haragduulah l gesen sanaa shuu dee orosiin huvid ingeed ch gesen heseg ch gesen ganbtsaardagui met haragduulj bgaa hereg.IIM MUUHAI UNENCH ANDAA UMARTSAN HOISH TAVISAN pparaad zohioloo geed hyatad terguutei Aziin ornuud tednii tyald orchihguishdee ug ni..Manai erunhiilugch end uy ni buruu baih ve.Oros oron l ug ni ichguurtei bn.Busad ornuud manaihiig hyatadaas iluu dotno nz nio gedegiig bug medej bgaashdee …ulam l hetsuu hund bgaagaa haruullaa Oros..
-
tantai 100% sanal negdej bnaa (May 12, 2015 3:10:13 am )
Yasan goy bichee vee! ymar zov unen yrij bnaa. yg unen mongolchuud bid l ajil hiih durgui zalhuu ard tumen ym shig bgaan. yu ch hiihgui tegeed ed horongogui, ner hundgui, hooson bnoo , bidnii buruu bid ch gejdee tsoonh heden tomchuuliin buruu gehuu dee
-
харуусал (May 12, 2015 7:49:59 am )
монгол улс маань яагаад хөгжихгүй байна аа гэвэл тэнэг дарга нар нь идэхээс өөр юм мэдэхгүй д л хамаг учир байна
-
гана (May 12, 2015 9:35:13 am )
Япон хүн бурууг өөрөөсөө эрдэг,харин Монгол хүн бурууг бусдаас эрдэг гэж нэг үг бий.Өнөөгийн Монгол улсын нэр хүнд, монгол хүний бусдад үнэлэгдэх хэмжүүр энэ гэж хэлж болно.Бид хэр хэмжээгээ мэдэхгүй байж хойт урд хоёр хөршөө мөн ч их муулах юм.Ядаж тэдний дайтай хийж бүтээж бодож сэтгэдэг бол өөр хэрэг.Чигчий хуруунд нь ч хүрэхгүй байж бүлт бүлт үсэрдэг залуусыг хараад жигших юм. Ёстой л “Бөлдгөн толгойт” гэж үүнийг хэлэх байх
-
20 жил ярилаа гэж (May 12, 2015 10:05:12 am )
100% санал нийлж байна.
-
би МОНГОЛ хүн (May 12, 2015 11:03:10 am )
юуны өмнө маш зөв дүгнэлт гаргажээ. нэг амтай, нэгдсэн удирдлагатай байж айл ч тэр_ улс тэр хөгжих учиртай. дотроо хөнжилдөө хөлөө жийлцээд байхад гаднаас биднийг яаж үнэлэх вэ дээ. энэ хэдэн томчуудыг ямар бөхөлзөөд бай гэсэн биш дээ. “за” гэвэл “ёогүй” л байх хэрэгтэй. улс орноо авч явна гэдэг хэцүү, гэхдээ нэг гарт зангидагдаж байж л хөгжинө. бусад улс ч тооно. бид замаа зөв тодорхойлоод зөв явсан бол Назарбаевын оронд суух байсан шүүүүүүүүүүүүү
-
зочин (May 13, 2015 8:58:58 pm )
Назарбаевийн оронд зогсвол Монголын ардчиллыг доромжилсонтой адил Тэр чинь хэлбэр нь өөр болохоос биш хойд солонгосын дарангуйлагчаас ялгаагүй Путиний өрөөсөн дугуй
-
-
Anonymous (May 12, 2015 2:52:32 pm )
Manai mongolchuud neg negniigee demzdeggui, doshoo hiideg, archaagui baidal, gadaad ornoor yavhaaraa hulgai hiideg, hudlaa yardag, hir toosoo ugaadgui, orchnoo tseverledeggui, eh oronch setgelgeegui zereg n mongol ulsiin ner hunded nuluulz baina. Hunees buruug haihaar uuriinhuu buruug sain olz harz sur humuusee.
-
зочин (May 12, 2015 3:55:33 pm )
төрийн тэргүүн ерөнхийлөгч 1 номерийн хүн гэтэл өөр улсын ерөнхий сайд, эсхүл гадаад хэргийн сайд, элчин сайд эсхүл хамгаалагч нарын эгнээнд, тэгээд захад нь суулгана гэдэг элбэгээг хэр үнэлж байгааг харуулж байгаа хэрэг.элбэгээгийн буруу биш Монголын буруу мэтээр бичих гэсэн сэтгүүлч харин ч захиалгаар гөвдөг нөхөр байна.оросыг яаж муулж, ленин, сталины хөшөөг нурааж, нураахдаа яаж солиорч байсныг хөршүүд маань мэдэхгүй гэж бодоо юу.хэрэв Монголын Ерөнхийлөгч өөр хүн байсан бол Путины хажууд биш юмаа гэхэд 1 дүгээр эгнээнд Венесуэлийн ерөнхийлөгчтэй зэрэгцээд сууж байхгүй юу.
-
зочин (May 12, 2015 3:57:55 pm )
АН-ын маанагууд улсын хөрөнгийг үрээд гадаадад тэнээд доошоо ороод бай.
-
oyn (May 12, 2015 11:22:20 pm )
elbegdorjig hench uhlehgyi elbgee ichig ichig
-
ard tvmen (May 12, 2015 11:24:17 pm )
ulsiin hogjiliig udirdagchiihn ondor namaar medehed boloo yum bna say l medlee
-
ard tvmen (May 12, 2015 11:24:47 pm )
ulsiin hogjiliig udirdagchiihn ondor namaar medehed boloo yum bna say l medleeshvv ard tvmeen
-
монгол хүний үр (May 13, 2015 4:30:53 pm )
Элбэгээ өөрөө очоод суучихсан юм шиг бичихээ болиоч дипломат ес эрэмбэ дараалал улс орны нэр хүнд хир том улс мэтээр хаана хэн суухыг заадаг болохоос очсон хүн суудлаа өөрөө сонгож суудаггүй юм баян айлд ядуу хүн ороход хоймроо гаргадаггүй биз дээ үнэлж хүндлээгүй байтлаасаа хамгийн түрүүнд урилга өгөх үү гэхдээ шинэ оросуудад монгол хүний монгол орны байгуулсан гавьяаг мэдрүүлэх хэрэгтэй л дээ 70 жилийн дараа монгол цэргүүд параданд нь оролцож байгаа чинь том амжилт шүү үгүй гэж хэлсэн бол яах вэ дээ өөрийн бурууг бусдаас бүү эр ерөнхийлөгчийн буруу ч байхгүй би тэнд зогсоно гээд зөрөөд байлтай нь биш жижиг орны том зовлонг яалтай билээ энэ сэтгүүлч зөв дүгнэлт бичсэн байна. Ажлын амжилт хүсье
-
зочин (May 13, 2015 8:54:21 pm )
Путин ОХУ -н дарангуйлагч нефть ,газын мөнгөөр ард түмнээ худалдан авсан технологийн манайх Чалкогийн жишээгээр харахад овоо суралцсан юм байна лээ Соелт нийгэм энэ хүний хажууд зогсох ,гар барихаасаа эмзэглэдэг хэмжээнд байгаа Зочид хаана зогсохыг цаанаасаа дэг журмаар шийддэг Жижгэхээн тоглогч байж Эбба-г энд байна тэнд байсангүй гэх хэрэггүй Эх орны дайнд оролцсон хувь нэхэх юм гэнэ үү 400 ард бярдаан буутай ардын хувьсгал хийсэн 10000 гаминг ялсантай ойролцоо түүх
48 Comments