antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 14, 2011 Comments are off

“Мон-Уран”-ы Б.Наранхүү “Молор-Эрдэнэ” шагнал хүртлээ

нийтлэсэн Admin

Монголын морин спорт уяачдын холбоо өчигдөр шинэ жилийн арга хэмжээгээ зохион байгуулж,  шилдгүүдээ шалгарууллаа. Энэхүү ёслолоор Монголын үндэсний морин спортыг хөгжүүлэх, хурдан морийг уяж сойх эрдэм ухааныг түгээн дэлгэрүүлэх, хурдан морины үүлдэр угсааг сайжруулах үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулсан Монгол Улсын иргэнийг ММСУХ-ны дээд шагнал “Молор-Эрдэнэ” одонгоор шагнадаг. Энэхүү шагналыг өнгөрсөн жил “Ажнай” кропарцийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ хүртэж байсан бол энэ жил Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүүд гардуулсан юм. Түүнчлэн тус холбооноос олгодог “Алтан морь” шагналыг “Монхангай” группын ерөнхийлөгч С.Сэргэлэнд гардууллаа. Түүнчлэн энэхүү ёслолын үеэр улс, бүсийн болон шигшмэл морьдын уралдаанд амжилт гаргасан уяачид, хурдан морь унаач хүүхдийг тодруулаа. Өөрөөр хэлбэл,  Монгол Улсын чансаа өндөр есөн уяач,
есөн  унаач хүүхэд, есөн  азарга,  есөн их насны морийг тодруулсан юм. Чансаа өндөр есөн азаргыг  Говь-Алтай аймгийн уугуул Бат-Эрдэнийн хээр азарга тэргүүлсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Ч.Улааны зээрд, Сүхбаатар аймгийн  Ш.Хүсэлзулын зээрд, Төв аймгийн уугуул Ц.Батсайханы хонгор халзан, Өвөрхангай аймгийн уугуул УИХ-н гишүүн Г.Батхүүгийн хүрэн азарга тодорсон байна. Мөн Төв аймгийн уугуул н.Отгонбаярын хилэн хар, мөн аймгийн Х.Цогтсайханы зээрд азарга энэ жилийн чансаа өндөр есөн азарганы тоонд багтлаа.  Харин чансаа өндөр есөн морьдод Төв аймгийн уугуул Ч.Батбадрахын ухаа хонгор, Булган аймгийн  уугуул  П.Мэндбаярын хар, Төв аймгийн уугуул С.Ганхуягын бор морь чансаа өндөр есөн их насны морийг тэргүүллээ. Мөн Төв аймгийн уугуул А.Төгсбатын бор, Өмнөговь аймгийн Н.Хүрлээгийн саарал, Дундговь аймгийн уугуул н.Өнөрбаянгийн хээр, Өмнөговь аймгийн Д.Бат-Эрдэнийн хүрэн, Сүхбаатар аймгийн С.Төмөр-Очирын саарал, Ховд аймгийн уугуул Б.Буяннэмэхийн хээр морь чансаа өндөр ёсөн морь боллоо.

Э.Пагма


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car