Хүүхэд багачуудын оюун ухааныг хөгжүүлэн төлөвшүүлж, олон оронтой тоог цээжээр төвөггүйхэн бодож чаддаг болгодог япон сампин соробангийн сургалт Монголд дэлгэрч эхлээд удаагүй байгаа билээ. Япон судлаач Д.Төмөрбаатарын тэргүүнээр нь ажилладаг Монголын соробангийн холбооны сурагчид соробангаар амжилттай суралцаж байгаа бөгөөд тус холбооны дэргэдэх “Монгол соробан” сургалтын төвийн сурагчид соробангийн эх орон Японд өнгөрсөн жилийн 7-р сард зохион байгуулагдсан “Олон улсын соробангийн цээж тооллын олимпиад Токио-2014”-т амжилттай оролцоод ирсэн билээ. Тэгвэл энэ 5-р сарын 6-нд Японы Цүкүба хотод болсон Ибараки мужийн соробангийн аварга шалгаруулах тэмцээнд “Монгол соробан” төвийн 4 сурагч оролцоод ирснээс 108-р цэцэрлэгийн 6 настай Т.Түвшинбаяр тус мужийн бага сургуулиудын 1-2 дугаар ангийн шилдэг хүүхдүүдтэй соробангаар тоо бодон өрсөлдөн түрүүлж, Ибараки мужийн аварга болжээ. Мөн “Монгол соробан” төвийн суралцаж буй 97-р сургуулийн сурагч Б.Баярбаясгалан, 24-р сургуулийн сурагч А.Жангар нар 4-р ангийн сурагчдын ангилалд оролцон, 2-р байрыг хуваан эзэлж, Монгол 14-р сургуулийн сурагч Д.Эгшиглэн тусгай шагнал хүртсэн байна.
Ибараки муж нь 3 сая хүн амтай бөгөөд дээрх тэмцээн болсон Цүкүба хот бол эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэнгүүд төвлөрсөн, эрдэмтдийн хот гэж нэрлэгддэг хот юм. Ибараки мужийн аварга шалгаруулах соробангийн тэмцээн нь Улсын аварга шалгаруулах тэмцээний дараа орох том тэмцээн бөгөөд гадаад хүүхдүүд анх удаа оролцож байгаа нь энэ юм байна. Япон багш нар монгол хүүхдүүд богино хугацаанд ийм өндөр түвшинд хүрсэнд баяр хүргэн, Японд болдог олимпиад уралдаанд тогтмол оролцохыг зөвлөсөн байна. Түүнчлэн “монгол хүүхдүүдийг цаашдаа соробангаар тууштай хичээллэх юм бол япон хүүхдүүдтэй эн зэрэгцэх бүрэн чадвартай юм байна” гэж үнэлжээ.
Олимпиадад оролцсон “Монгол соробан” төвийн сурагч багш нар Токиогийн диснейланд, амьтны хүрээлэнг зэргийг сонирхон үзэж, олон япон хүн, хүүхдүүдтэй танилцаж нөхөрлөсөн байна. Мөн сүмогийн их аварга Хакүхогийн дэвжээнд очин, нутгийн ах аваргатай уулзаж тоо бодох чадвараа сонирхуулсан байна.
Монголын соробангийн холбооны тэргүүн Д.Төмөрбаатар: “Монголд соробангийн сургалтыг япон стандартаар явуулах бидний бодлого зөв явагдаж байгааг бид тэмцээний үр дүнгээс харж баярлаж байлаа. Энэ бол манай шавь нарын анхны том амжилт. Японы мэргэжилтэн багш нар “соробан бол том соёл, хүүхдийг төлөвшүүлдэг чанарыг нь орхигдуулж болохгүй шүү” гэж бидэнд захиж байсан. Монголын соробангийн холбоо нь Японы соробангийн сургуулиудын холбооны гишүүн байгууллага болсон бөгөөд бид цаашдаа Японд болдог том жижиг олимпиадад сурагч шавь нараа жилдээ 2-3 удаа тогтмол оролцуулах төлөвлөгөөтэй байна” хэмээн ярьж байлаа.
Холбоотой мэдээ
-
tulga (May 11, 2015 11:31:39 am )
Бахархалтай юмаа
-
msi (May 11, 2015 11:44:23 am )
mash myndag bna xaancn mongolcnyyd gazardaxgvi iimel bna
-
Anonymous (May 11, 2015 12:14:46 pm )
ОНЦ -хүү
-
зочин-1. (May 11, 2015 12:52:44 pm )
оюу толгой, таван толгойг энэ хүүгээр хуваалга 76-н мал 3 эргүү эзний хамт хараад сууж бай.. эс тэгвээс эдний үе хувааж чадах байлгүй..
-
Anonymous (May 11, 2015 1:02:22 pm )
Сайн хүүхдүүд вэ Манай монголын ирээдүй ийм мундаг бна шүү дээ,Төрийн толгойд суугаа эхнэр хүүхэд солиод залуу хөгшингүй эрхлүүлээд хаа сайгүй зугаалуулж бхр ийм хүүхдүүдээ дэмжээч, Төрийн толгойд бгаа хэсэг бүлэг өвөө нар
-
Монгол хүү (May 11, 2015 1:02:37 pm )
Хөөрхөн нялх амьтан байна шдээ… эвий эвий минь. good luck
-
Zochin (May 11, 2015 1:15:52 pm )
Xoorxii xuu iim bagaasaa nud muutai bolchix gej zarim etseg exchuud xuuxdiixee xuuxed nasiig xulgailax yum daa bagaasaa ingej mundag bailaa geed tuxain xuuxdiin ireeduin amidrald tegtlee ix noloolox ni yu l bol. Gexdee mundag xuud bayar xurgie.
-
ji (May 11, 2015 4:43:31 pm )
chinii helj bgaa zov
-
-
zochin (May 11, 2015 1:25:03 pm )
мундаг байна.хөөрхөн дүүдээ амжилт хүсэе
-
BAYAR HURGEIYE EE (May 11, 2015 1:47:40 pm )
Khuurhun duudee bolon buh mongol huuhduuded bayar hurgeiye ee, uchir ni bugd ingej hicheelelj chadbal tanii huu ohin ch iim amjilt uzuulne,ene bol zubhun ehlel. Mongol huuhdiin uhaand itgej bna shuu
-
zochin (May 11, 2015 2:00:15 pm )
нүдний хараа нь их муу шинжтэй их л ядаргаатай хүүхэд байна даа ээж аав нь мэдэж л байдаг байгаа даа
-
eb (May 11, 2015 2:14:12 pm )
Бүгдээрээ хөөрхөн, бас мундаг юм аа, энэ хүүхдүүд. Томчууд биднээс хавьгүй дээр юм. Идсэн уусан, идээгүй уугаагүй гээд л хэрэлдэж байх хооронд сурах юмаа сураад, бас чадсан байна. Бидэн шигээ л болчих вий дээ. Амжилт хүсье.
-
зоч (May 11, 2015 2:49:23 pm )
сайн байна. бүр сайн сураад эх орондоо хэрэгтэй хүн болох хэрэгтэй.
-
Anonymous (May 11, 2015 3:10:51 pm )
баяр хүргэе
-
бахархмаар (May 11, 2015 7:05:30 pm )
Сайн хүү баяр хүргэе.
-
ZochinZaluu (May 12, 2015 2:12:17 am )
Yamar Mundag yum bee,bayar xurgeye
-
Ganaa (May 12, 2015 12:14:26 pm )
Bayr hurgey.Mongol oron,Mongol huuhduud dandaa sain saihan chadaltai chadvartai bolog. Mongol mandtugai.
-
ИРГЭН (May 12, 2015 1:55:22 pm )
МУНДАГ ХҮҮХДҮҮДДЭЭ БАЯР ХҮРГЭЕ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ САЙХАН БАЙНАА АМЖИЛТ ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ
18 Comments