antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 10, 2015 1 comment

Архангай аймагт хүчтэй шуурга болж, зарим сум цахилгаангүй боллоо

нийтлэсэн Admin

shoroonshuurgaЦаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын аюулт үзэгдлээс малчид, ард иргэдийг сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Урд шөнө Архангай, Өвөрхангай, Булган, Төв аймгийн хил залгаа нутгаар их цас орж, хүчтэй шуурга болжээ. Харин өнөөдөр өглөөний  08:10 цагийн байдлаар Архангай аймагт цас их орсны улмаас 20-оод тээврийн хэрэгсэл Цагаан даваанд цасанд боогдсон байна.

Мөн  Баян-Өлгий, Говь-Алтай, Архангай аймгуудад  зах харагдахгүй  шороон шуурга шуурч байна аж. Шороон шуурганы улмаас Архангай аймгийн  хэд хэдэн сум  цахилгаангүй болсон. Иймд баруун аймгуудыг зорих гэж байгаа хүмүүс  цаг агаарын мэдээ харж,  анхаарал болгоомжтой явахыг  сэрэмжлүүлж байна.

Сэрэмжлүүлэг: Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ

Өнөө шөнө Архангай, Өвөрхангай, Булган, Төв аймгийн хил залгаа нутгаар их цас орно.

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд

Өнөө маргаашдаа төвийн нутгийн өмнөд, говийн нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орох тул даваа, гүвээ цасанд хаагдах, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (May 11, 2015 12:21:43 pm )

    tuimer garlaa gesen yasan

antalya rent a car